Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/194

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсайхан,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ч.Алдар, /цахимаар/

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн *******д холбогдох 2026002240040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн ял шийтгэлгүй, Шарнууд овгийн ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “... Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй...” гэснийг, мөн дүрмийн 11.3-д "... Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог зам гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн, мөн дүрмийн 12.2-т заасан "... Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...”, 12.3-т “... жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Арвайн тал” 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол түмний морины их шүтээн”-ий баруун талд хот хоорондын засмал замд *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Аын биед баруун гарын долоовор хурууны угийн шивнүүр ясны хугарал, баруун тохойн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

ийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие, сээрний 2-5 дугаар нугалмын хугарал, баруун зүүн дал ясны хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Мөн ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн биед баруун хөлийн шилбэний шаант яс, баруун хөлийн шилбэний тахилзуур яс, зүүн хөлийн дунд чөмөг, зүүн хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарлууд гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

ын биед гавлын дух, суурь ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт /СААК/, духны дунд хэсэг ил шарх, хамар ясны хугарал, дээд эрүү, тагнай дунд хэсгийн хугарал, баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, дух хамрын нуруу баруун хөмсөг дээд уруул, доод эрүү, баруун зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт, баруун хөлийн тавхайн ар хэсгийн зулгаралт гэмтэл үүсгэж авто ослын хавсарсан гэмтэл болох гавал тархины гэмтлийн улмаас *******ын зүүн богтос, шуу ясны дунд 1/3 хэсгээр далд, баруун дунд чөмөг доод 1/3 хэсэг, баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн дунд чөмөг доод 1/3 хэсгээрээ бяцарсан зөрүүтэй, үе рүү орсон ил, зүүн шаант, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн хоёрлосон зөрүүтэй далд хугарал, баруун талын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганууд өвчүүний хажуугийн шугамаар далд хугаралтай, орчны эдэд цус хуралт, хэвлий баруун ташаа, умдаг хуухнаг, шодой 2 талын цавь баруун гуяны дотор хэсгийн тархмал, зүүн гуяны ар хэсгийн тархмал цус хуралт, 2 шилбэ баруун гуяны тархмал зулгаралт гэмтэл үүсгэж чөмөгт ясны хугарал гэмтлийн улмаас уушигны артерийн тромбо, өөхөн эмболоор хүндэрч амьсгалын цочмог дутагдалд орж 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед авто машин жолоодоод явж байхад замын энхэр, хонхор байсан. Тэгээд хурдаа хасаад явж байхад урд машин зогсож байсан. Би эсрэг урсгал руу орж гарах оролдлого хийсэн. Энэ явцад машин дороос нь гарч ирэхээр нь би сандраад өөрийн урсгал руу буцаад орсон. Тэгээд цааш санахгүй байна. Бид нар тэр үед Говь-Алтайн Тонхил сум руу явж байсан. Би жолооны эрхийн үнэмлэхгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5 настай хүү нөхрийн хамт Портер машинтай Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас Өвөрхангай аймаг орж ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Өвөрхангай аймгаас гарч Хайрхандулаан сум руу  миний хань машин бариад би хажууд нь хүүгээ тэврээд явж байсан. Морины Их Шүтээн өнгөрөөд явж байтал нэг хурдтай машин цагаан цаас шиг л ороод ирсэн. Би нэг сэрэхэд миний хань авраарай, би үхлээ Жавзмаа гээд орилоод байсан. Би яасан бэ гээд босоод ирэхэд өөрийн эрхгүй арагшаа саваад унасан. Би босож чадахгүй газар самардаж тусламж гуйж орилсон. Тэр үед хажуугаар машин өнгөрч байсан. Түүнээс хойш 2 цаг өнгөрсний дараа 3 залуу гүйж ирэхээр нь тусламж гуйж манай нөхөр дүүгийнхээ дугаарыг өгсөн. Тэгээд тэр хүмүүс түргэн дуудсан. Би хүүгээ хаана яаж хэвтэж байгаа бол гэж орилоод байсан. Тэр 3 залуу бид нарт тусламж үзүүлж байхад энэ хүмүүс бид нарт огт тусламж үзүүлээгүй. Энэ хүмүүс бид нарыг сүйрүүлж хаячихаад тусламж үзүүлэхгүй машин дотроо байсанд би маш их гомдолтой байна. Тэгээд Онцгой байдлынхан ирээд хий тойроод байсан. Тэгээд нэг залуу хүрч ирээд миний хүүг миний дээр гаргахад би тэврээд уйлсан. Энэ хүмүүс цаг алдалгүй бид нарт тусалсан бол миний нөхөр, хүүхэд амьд байх байсан. 2 цаг орчим болсны дараа онцгой байдал, түргэн, цагдаа нар ирсэн. Энэ хүмүүс гэмтэл багатай дөрвөн хүн байсан байж бид нарт туслаагүй. Манай дүү дуудлага аваад ирэхэд энэ хүмүүсийн 3 нь машиныхаа гадаа байсан гэж байсан. Тэр хооронд бид нарт тусламж үзүүлэх боломж байсан. Энэ хүмүүс аймар хурдтай явж байсан. Намайг харахад нүдний үзүүрт цагаан цаас шиг юм ороод ирсэн. Манай нөхөр 40-50 километрийн хурдтай явж байсан. Эдгээр хүмүүсийн буруутай үйлдлээс болоод бидний эрүүл мэнд амь насанд маш аюултай зүйл учраад тусламж гуйгаад орилж байхад эдгээр хүмүүсийн хэн ч ирээгүй. Хэрвээ тэр машин дотор байгаа хүмүүс тухайн үед бидэнд тусалсан бол миний нөхөр, хүүхэд хоёр амьд байх ёстой байсан. Эмч нар танай хань чинь маш удаан хугацаагаар цус алдаж, удаан хугацаанд эмнэлгийн тусламж авсан учраас амь насанд нь хүрсэн гэж хэлсэн. Миний баруун хөлийн шилбэ дунд хэсгээрээ бяцрал хугаралтай, ясны үзүүр нь арьсаа цоолж маш их цус алдалттай. Зүүн талын хөлийн нарийн шилбэ дунд хэсгээрээ бяцрал хугаралтай, ясны үзүүр нь арьсаа цоолж гарч ирсэн байсан. Бүгд дээр нь оёдол тавиулсан. Өвөрхангай аймгийн эмнэлэгт хоёр хөлөндөө татлагатай 3 хоноод Улаанбаатар хот руу  гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Би хотод ханиа алдчихаад ирсэн. Улаанбаатар хотод очоод миний хөлийг шрүпээр цоолж дахин татлага хийсэн. Намайг татлагатай 14 хоног бай гэж хэлэхэд өвчин зовлонтой ямар хэцүү байсан гэж санана. Би амиа хорлочихмоор байсан ч гурван хүүхдээ бодоод явж л байна. 14 хоног хоёр хөлөндөө татлагатай байж байгаад хоёр хөлийн хавсаргасан хагалгаанд орсон. Би хүчилтөрөгчтэй байдаг байсан. Миний хань Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт  4 хоног сэхээнд байж байж байгаад нас барсан. Тухайн үед би хүүгээ байнга асуудаг байсан. Надад хүүд чинь эмчилгээ хийлгэж байгаа гээд хуураад байсан байна лээ.  Миний хүү осол гарсан өдөр  нас барсан юм шиг байсан. Би мэдээгүй учраас манай хоёр яаж байна гэж асуудаг байсан. Улаанбаатар хот руу  явахын өмнө манай нөхрийн ах нь надад хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ганцаараа ирсэн. Эмч нар хэлэхдээ та нар газар дээр нь хугацаа их алдсан байна гэж хэлсэн. Миний хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан. Эрүүл мэнд сэтгэл санааны үгээр хэлэхийн аргагүй маш хүнд байсан болохоор би өвчин намдаах эм тариагаар байдаг байсан. Бидэнд учирсан хоёр хүний амийг юугаар ч нөхөж чадахгүй. Миний эрүүл мэндийн байдал өмнөх шиг ээ  нөхөн сэргээгдэх боломжгүй болсон. Би энэ гэмт этгээдийн улмаас сайхан хань, хүүхэд хоёроо алдсан. Миний хоёр хөл хоёулаа хадаастай. Хадаасаа хэзээ авахуулах эсэх нь тодорхойгүй байгаа. Би маш их гомдолтой байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. ийг ажлын шугамаар таньдаг. Манай механик инженерүүдийн давуу тал нь жолооч байх гэсэн шалгууртай байдаг. Би тэй холбогдож хоорондоо ярилцаж тохиролцоод жолоогоо хоорондоо ээлжилж баръя гээд  гарсан. Замдаа бүгд ээлжилж жолоо барьсан. ийг жолооны үнэмлэхгүй гэдгийг осол гарсны дараа мэдсэн. Надад түрүүвчээ мартчихсан жолоочийн үнэмлэх байгаа гэж тайлбарлаж байсан. Би иргэний нэхэмжлэгчийнхээ хувьд автомашины үнэ 8800000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

 

Иргэний хариуцагч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид гурав гурвуулаа нэг нэгнээ жолооны үнэмлэхтэй гэж бодож байсан. өөс нэхэмжилсэн 8.800.000 төгрөгөөс хохирогчид учирсан оршуулгын зардалд тодорхой хэмжээний хувийг өгнө.” гэв.

 

Хохирогч, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг “Муруй хужирт” гэх газраас нөхөр , хүү нарын хамт ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймгийн төвд ирсэн. Ойр зуурын ажил хөөцөлдөж байгаад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш аймгаас гарах гэж байхдаа “Их богд” зоогийн газарт хоол идээд цааш явж баруун гуанзны урд талын “Хүннү” шатахуун түгээх станцаас түлш аваад манай нөхөр жолоогоо бариад би хүүхэдтэй хажуу талд нь суугаад явж байсан. Аймгийн төвөөс баруун тийш “Морины их шүтээн” өнгөрөөд явж байхад хурдтай цагаан өнгийн тэрэг юу юугүй ороод ирсэн. Юун цагаан юм би гэж орилоод зогсоход мөргөсөн. Тэгээд цааш юу болсныг би санахгүй байна. Ухаан ороод харсан чинь манай нөхөр би үхлээ гээд орилоод байсан. Тэгээд байж байтал 3 залуу гүйгээд ирсэн. Эгчдээ туслаарай түргэн дууд гэсэн. Миний хүүхдийг аваад ир гээд хүүхдээ тэврээд хэвтэж байтал хүмүүс нөхрийг машинаас гаргах гээд байсан. Тэгээд онцгой байдал, эмнэлгийн хүмүүс ирээд намайг аваад явсан. Гадаа гэгээтэй нар арай жаргаагүй байсан. Би нөхрийгөө болон машин явж байгаа зэргийг харж байсан. Манай нөхөр их зөөлөн 40-50км/цагийн хурдтай явж байсан. Яг өмнөөс хурдтай цагаан өнгийн машин хөндөлсөөд ирээд юу юугүй мөргөсөн. Хоёр хөлөндөө хугарал, дунд чөмөг нийт 4 хугаралтай. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж байгаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Талийгаач нөхөр болон талийгаач хүү нарын оршуулгын зардалд нийтдээ 22.000.000 сая төгрөг болсон. Талийгаач нөхөр ын эмчилгээний зардлын мөнгийг баримтаар гаргаж өгнө. Нийт 78.869.742 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-68, 71-72 хуудас/,

 

Хохирогч Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу хөдөлсөн. ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн автомашинд Тэмүүжин, Одгэрэл, бид 4 явж байсан. Говь-Алтай аймгийн Тонхил суманд 10 дугаар сарын 16-ны өдөр очсон. 10 дугаар сарын 17-ны өдөр Сутай хайрхан дээр гарчихаад Тонхил суманд буцаж ирээд айлд бөөндөө хоносон. Маргааш өглөө нь Улаанбаатар хот руу хөдөлсөн. Баянхонгор аймгийн Бууцагаан сум хүртэл би жолоо барьж явсан. Тэндээсээ Тэмүүжин жолоо барьсан. Тэмүүжин Өвөрхангай аймгийн төвөөс 100 гаруй км-н цаанаас д жолоогоо шилжүүлсэн. жолоо барьж явж байгаад Өвөрхангай аймаг орохоос 18 км-н зайд Тэмүүжин машин гээд орилсон. Тэгсэн чинь бид урд засмал зам дээр ногоон цэнхэр өнгийн Портер маркийн автомашин зогссон байсан. тухайн Портер маркийн автомашиныг зүүн талаар нь тойроод гартал машины урдуур нэг хүн гараад ирсэн тэгэхээр нь би жолоочийн суудлыг тэврээд нүдээ аньсан. Тэгээд нэг сэрээд хартал осол болчихсон байсан. ийг 80 км/цагийн хурдтай явж байсан гэж байсан. Миний баруун гарын долоовор хуруу хугарч шөрмөс нь тасарсан. Баруун гарын шуу, тохой хэсэг язарсан. Толгой орой хэсэгтээ хагарсан. Мөр, хүзүү гэмтсэн. Би Өвөрхангай аймагт 3 хоног эмнэлэгт хэвтсэн. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 5-6 хоног хэвтсэн. Эмчилгээний зардал 2.200.000 төгрөг болсон байх.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-79 хуудас/,

 

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Тэмүүжин, Одгэрэл, нарын хамт явсан. Говь-Алтай аймагт Сутай хайрхан дээр гарчихаад Улаанбаатар хот руу буцах замдаа осолд орсон. Эхлээд Төмөр-Очир жолоо барьж байсан. Баянхонгор аймгаас Тэмүүжин жолоо барьсан. Тэгээд нилээд явж байтал Төмөр-Очир “хөөе” гэж орилсон. Тэгээд осол болсон. Би Улсын 2 дугаар эмнэлэгт гэмтлийн тасагт 10 хоног хэвтсэн. Миний 2 дал хугарсан. Хүзүүний 2 сэртэн, нуруу хэсэг нэлэнхийдээ өвчин орсон. Машинаас бууж чадахгүй байсан. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн нь 850.000 төгрөг болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84-86 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сард гэх хүнээс 11.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уурхайд ажилтай байсан учраас өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Одоо Есөншижир гэх банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. тай гэрээ байгуулаагүй. Бэлэн мөнгийг нь өгөөд худалдаж авч байсан. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс 50км орчмын зайд д жолоогоо шилжүүлсэн. 30 км орчим барьж байгаад осолд орсон. ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь дахин ашиглах боломжгүй болсон тул  хохирлоо барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс 13 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 85-76 УНП улсын дугаартай портер маркийн машин жолоодоод аав , ээж , дүү , , , нарын хамт 17 цагийн үед Өвөрхангай аймгийн “Морины шүтээн” орох гээд явж байтал миний машины урд талын 2 дугуй зуураад байхаар замын баруун гар талд машинаа шахаж зогсоогоод янзалсан. Тэгтэл 19 цагийн үед миний хойноос цагаан өнгийн приүс маркийн машин маш хурдтай ирээд хажуугаар гарч буцаж эгнээндээ ороод 40 орчим метр явж байгаад шарвалт өгч өмнөөс ирж байсан цагаан өнгийн портер маркийн машины урдаас мөргөж саваад баруун гар талын бөгсөөрөө гуядаад тэр портерыг замаас гаргаж унагаад өөрөө зам дээр зүүн тийш харсан байдалтай бараг зам голлоод зогссон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98-99 хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хагалгаанд орчихоод байж байтал 20 цаг 30 минутын орчим 46 настай, гэх амь тэнссэн байдалтай ухаан санаа муу, олон хавсарсан гэмтэлтэй, дээд, доод мөчдөө олон хугаралтай, шоконд орсон артерийн даралт, пульс хэмжигдэхгүй, царай нь цонхийн цайсан, мөчдийн үзүүр хүйтэн, бөгсөн бие тэр чигтээ хөхөрч няцарсан ил хугаралтай хүн ирсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-101 хуудас/,

 

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 13 цагийн үед хүү Ариунсангийн машинд суугаад Улаанбаатар хот руу гарсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орох гээд явж байтал хүүгийн машины урд хоёр дугуйны тос нь тослогдохгүй эвдэрсэн. Тэгээд замын хажуу тал руу шахаж зогссон. 17 цагийн орчимд зогссон байх. Ариунсан аймгийн төв  рүү мотоцикльтой хүнтэй яваад сальник авч ирээд машинаа янзалсан. Тэр үед араас цагаан өнгийн жижиг машин маш хурдтай хажуугаар орж ирээд шарваад урдаас нь явж байсан ачааны машинтай мөргөлдсөн. Би очиж үзээгүй. Удалгүй цагдаа ирсэн. Ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байсан. Ослын дохионы гэрлээ асаачихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109-110 хуудас/,

 

Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо миний нэр дээр байдаг. Өмнө нь би 2018 оны 06 дугаар сард ******* гэдэг хүнд 10200000 төгрөгөөр зарсан. Тэр үедээ нэрээ шилжүүлнэ гэсэн чинь би тухайн үедээ “Есөн шижир” гэдэг ББСБайгууллагад зээл авч тавьсан байж байгаад мөнгийг нь төлөөд дуусгачихсан. *******гийн нэр дээр шилжүүлж өгнө үү гээд зээлээс чөлөөлж өгсөн гэсэн бичгийг нь авч өгч байсан. Тэгээд Тэмүүжин өөрөө шилжүүлчихнэ гээд явсан. Тэгсэн чинь 3 жилийн дараа Тэмүүжин надруу залгаад би тухайн үедээ шилжүүлж амжаагүй ээ. Би Өвөрхангай аймагт осолд орчихсон. Та нөгөө “Есөн шижир” ББСБайгууллагаас дахин бичиг аваад өг гэсэн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Есөн шижир” Банк бус санхүүгийн байгууллагаас дахин бичиг авч өгсөн. Одоо энэ тээврийн хэрэгсэл нь надад ямар ч хамаагүй. Би *******д зарсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-106 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....******* нь манай бага дүү байгаа юм. ******* нь 1998 онд төрсөн. 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 сургуулийг бүрэн дунд боловсролтойгоор төгсөөд Улаанбаатар хотод МСҮТ-д механикч мэргэжлээр төгссөн. Зан байдлын хувьд даруу төлөв зантай. Хамт олондоо нэр хүндтэй, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Жолооны курст сурсан. Шалгалт өгөөгүй, үнэмлэхээ аваагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 3 хуудас/,

 

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би уулын спортын төрлөөр хамтран явдаг Тэмүүжин, Очироо, Одгэрэл гэх ах нартай Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутай” хайрханы оройд гарч уулын авиралт хийж дуусгаад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу гарсан. Өвөрхангай аймгийн нутагт явж байхад зам дээр Портер маркийн автомашин замын хажууд зогсож байсан. Тэр машин ямар ч гэрэл дохиогүй, ослын гурвалжин байхгүй байсан. Би зөв талаар нь тойрч гарах явцад гэнэт хүн гарч ирсэн. Би тэр хүнийг тойроод өөрийн урсгалдаа орсон. Тэгээд нэг мэдсэн осол болсон байсан. Би сайн санахгүй байна. Би 75-80 км цагийн хурдтай явж байсан. Осол болсон шалтгаан нь миний ард талаас нэг зүйл мөргөх шиг болсон. Би ямар нэгэн машинтай мөргөлдөөгүй. Миний машинд 4 хүн зорчиж байсан. Миний хөл хугарсан байна. Уг тээврийн хэрэгсэл нь Тэмүүжингийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл. Бид нар ээлжилж жолоо барьж байсан. Бид нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 102-104 хуудас/,

 

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ууландаа гарчихаад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар чиглэлд гарсан. Тухайн үедээ би өөрөө машинаа унаж явсан. Өвөрхангай аймгийн нутагт Хайрхандулаан сумаас нааш явж байгаад замдаа амарч буугаад нүднийхээ чилээг гаргах зорилгоор д жолоо шилжүүлээд хөдөлсөн. Осол болсон газраас 30 орчим км замын цаанаас жолоо шилжүүлсэн. Жолоо шилжүүлснээс хойш 30 км орчмын дараа зам дээр таних тэмдэг гэрэл гэрэлтүүлэг байхгүй “Портер” маркийн машин байсан. Хажуугаар нь гарах гэтэл портер машины хажуугаас нэг хүн гараад ирсэн. Тэгээд манай машин 2 тийш займчиж эхэлсэн. Би тухайн үед машин онхолдчихлоо гэж бодсон. Машинтай мөргөлдсөнөө мэдээгүй. Тэгээд машин зогссоны дараа би хамгийн түрүүнд машинаас бууж машинд байсан Төмөр-Очирыг буулгаж хэвтүүлсэн. Дараа нь Одгэрэлийг куртикээр нь хучсан. Замын эсрэг талд эмэгтэй хүн амь авраарай, миний хүүхдийг аваад өгөөч гээд орилоод байхаар нь хартал эмэгтэй хүн газар хэвтчихсэн, хүүхэд нь хажууд нь хэвтэж байсан. Тэгээд би хүүхдийг нь авч өгөөд, машин дотор хавчуулагдсан байсан ахыг гаргах гэтэл дийлэхгүй байсан. Тэгтэл миний нуруу руу хатгаж өвдөж хөдөлгөөн хийх боломжгүй сөгдөж унаад байсан. Тэгээд машинтай хүмүүс ирээд намайг чи цаашаа сууж бай гээд цагдаад мэдэгдэж түргэн дуудсан. Бид нар 80 орчим км/цагийн хурдтай явж байсан. Би ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг мэдээгүй. Би үнэмлэхтэй гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107 хуудас/,

 

Шинжээч Ц.Амарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад шинжээчийн дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй. Би энэ ажилдаа 16 жил ажиллаж байна. Туршлага, мэдлэг чадварын хувьд сайн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-92 хуудас/,

 

Шинжээч Ц.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад шинжээчийн дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй. Би мэргэжлээрээ 2009 оноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Хаврын урь жолооны сургуульд 19 жил багшаар ажилласан. Мэдлэг, чадварын хувьд боломжийн гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92-93 хуудас/,

 

Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад шинжээчийн дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй. Би мэргэжлээрээ 1987 оноос хойш 33 дахь жилдээ ажиллаж байна. Мэдлэг, чадварын хувьд боломжийн гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92-95-96 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2264 дугаартай шинжээчийн"... 1. Талийгаач *******ын зүүн богтос, шуу ясны дунд 1/3 хэсгээр далд, баруун дунд чөмөг доод 1/3 хэсэг, баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн дунд чөмөг доод 1/3 хэсгээрээ бяцарсан зөрүүтэй, үе рүү орсон ил, зүүн шаант, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн хоёрлосон зөрүүтэй далд хугарал, баруун талын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганууд өвчүүний хажуугийн шугамаар далд хугаралтай, орчны эдэд цус хуралт, хэвлий баруун ташаа, умдаг хуйхнаг, шодой 2 талын цавь баруун гуяны дотор хэсгийн тархмал, зүүн гуяны ар хэсгийн тархмал цус хуралт, 2 шилбэ баруун гуяны тархмал зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Талийгаач Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй. 5. Талийгаач нь АВО системээр В/ИI/ бүлгийн цустай байна. 6. Талийгаач нь чөмөгт ясны хугарал гэмтлийн улмаас уушигны артерийн тромбо, өөхөн эмболоор хүндэрч амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. 7. Талийгаачид үхэлд хүргээгүй уушигны хатгалгаа өвчтэй байна. 8. Талийгаач нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн №30335 тоот өвчний түүхэд бичигдсэнээр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутад нас баржээ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 187-200 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаартай шинжээчийн “... 1. Талийгаач ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух, суурь ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт /СААК/, духны дунд хэсэг ил шарх, хамар ясны хугарал, дээд эрүү, тагнай дунд хэсгийн хугарал, баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, дух хамрын нуруу баруун хөмсөг дээд уруул, доод эрүү, баруун зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт, баруун хөлийн тавхайн ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой. 5. Талийгаач нь авто ослын хавсарсан гэмтэл болох гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 207-209 хуудас/,

     

              Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн"... 1. Үзүүлэгч *******гийн биед баруун хөлийн шилбэний шаант яс, баруун хөлийн шилбэний тахилзуур яс, зүүн хөлийн дунд чөмөг, зүүн хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарлууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 217 хуудас/,

 

             Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 630 дугаартай шинжээчийн"... 1.Аын биед баруун гарын долоовор хурууны угийн шивнүүр ясны хугарал, баруун тохойн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 244-245 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн "...1. ийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие, сээрний 2-5 дугаар нугалмын хугарал, баруун зүүн дал, ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /2хх-ийн 02-03 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5954 дугаартай шинжээчийн”.... Шинжилгээнд ирүүлсэн “ 21” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 177-178 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5950 дугаартай шинжээчийн”.... Шинжилгээнд ирүүлсэн “” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 141-142 хуудас/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5953 дугаартай шинжээчийн”.... Шинжилгээнд ирүүлсэн “Жавзмаа 42” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 168-169 хуудас/,

 

             Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн"... 1. ******* улсын дугаартай приус маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д "... Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна....” гэснийг, мөн дүрмийн 11.3-д "...Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог зам гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 12.2- т заасан “...Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т "...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр нь Зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Эдгээр заалтыг зөрчсөн нь өөрийн болон автомашины эзэмшигч *******гийн өгсөн мэдүүлэг, 2020 оны 10-р сарын 18,19-ний өдрийн ЗЦТ-ийн зохицуулагч,Цагдаагийн ахмад Э.Батцэрэнгийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын бүдүүвч зураг зэргээр тогтоогдож байна. ******* улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан /*******/ нь: 1. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байж болох ч энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Энэ заалтыг зөрчсөн байх магадлалтай нь 2020 оны 10-р сарын 18, 19-ний өдрийн ЗЦТ-ийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Э.Батцэрэнгийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын бүдүүвч зургаар тоормозны мөргүй байгаагаар тогтоогдож байна. 2020 оны 10-р сарын 18,19-ний өдрийн ЗЦТ-ийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Э.Батцэрэнгийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон ослын газрын бүдүүвч зурагт аль ч тээврийн хэрэгсэл нь тоормозны мөргүй байсан гэж тогтоогдсон учраас аль ч тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд холбогдсон жолооч ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байгаа нь автомашиныг яаж аюулгүй жолоодох, аюул тулгарах үед ямар арга хэмжээ авах, яаж зогсоох талаар мэдлэг, дадлага, ур чадваргүй нь харагдаж байна. Мөн ослын газрын бүдүүвч зургаас харахад саадыг тойрч гараад өөдөөс яваа автомашиныг хараад /цаг тооны бичгээс харахад 10.18-нд нар 18-н цагт жаргаж байгаа нь өөдөөс яваа автомашин гэрлээ асаасан асаагүй ч харагдана/ буцаж эгнээндээ орсон мөртлөө 53, 45 м явж урсгал сөрж мөргөсөн байгаа нь өөрийн өгсөн мэдүүлэгт /75-80/ өгсөн хурднаас илүү 100 км/цаг-с дээш хурдтай явсан байх магадлалтай байна. Осол үйлдэгдсэн 82-29 улсын дугаартай “Приус” маркийн автомашины эзэмшигч гэрч ******* нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол” гэсэн заалтыг зөрчсөн байна.” /1хх-ийн 227-229 хуудас/,

           

            Хөрөнгийн үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/32 дугаартай “...******* улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 8.800.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 11-18 хуудас/,

           

            Хөрөнгийн үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/14 дугаартай “...06-19 ӨВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 5.355.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 19-23 хуудас/,

           

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 24-25 хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32, 45 хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 41-44 хуудас/,

 

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого, /2хх-ийн 90 хуудас/, Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/7688 дугаартай зээлийн гэрээний хуулбар, /2хх-ийн 91-95 хуудас/, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 27/317 дугаартай зээлийн гэрээний хуулбар, /2хх-ийн 84-49 хуудас/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 68 хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /2хх-ийн 73, 74, 75, 76 хуудас/, өвчний түүхийн хуулбарууд /2хх-ийн 218-235 хуудас/, хохирлын баримтууд /2хх-ийн 97, 98, 99, 100, 101, 179-215/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-н 4 дүгээр сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори Мэргэд сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт, Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дугаартай тодорхойлолт, Төрийн банкны мемориалын баримт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай тодорхойлолтууд, хохирлын баримтууд, хохирол төлсөн баримтууд,

           

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026002240040 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 33 хуудас/,

           

            Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-64/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-65/ зэрэг болно.

 

Улсын яллагч “...******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Аын биед хүндэвтэр хохирол, ийн биед хүнд хохирол, *******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан, , ******* нарын 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жавзмаагийн мэдүүлэг, хохирогч А, Одгэрэл, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Тэмүүжингийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2264 тоот дүгнэлт, 100 дугаартай дүгнэлт, 17 дугаартай дүгнэлт, 630, 632 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн зүгээс 101.916.015 нэхэмжилсэн. Үүнээс 32.400.000 төгрөг төлөгдсөн байна. Үлдэгдэл 69.516.015 төгрөгийг *******д хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтын дагуу гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирогч *******гийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан нь “...Энэ хэргийн улмаас  2 хүн амь насаа алдаж ******* нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан байгаа. Одоогийн байдлаар хоёр хөл нь хадаастай, өөрийн хөл дээр бие даан явах чадваргүй бусдын дэмжлэгтэй явдаг байгаа. ******* нь өөрөө хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явах ямар  ч боломжгүй болсон. ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь зам тээврийн осол тогтоосон акт, техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, бусад шүүх шинжилгээний дүгнэлтүүд зэргээр бүрэн дүүрэн тогтоогдсон байна. Хэргийн зүйл ангийн тухайд 2-оос 8 жилийн хорих ялтай учраас хүнд ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт ******* нь гэм буруутай байна. Хохирлын тухайд хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтын хүрээнд нэхэмжилнэ. Миний бие 2021 оны 09 дүгээр сараас өмгөөлөгчөөр энэ хэрэгт ажиллаж байна. Эхний үед Жавзмаагийн биеийн байдал хүнд сэтгэл санаа тогтворгүй байсан. Энэ үед нотлох баримтаа үрэгдүүлсэн, аваагүй зүйлүүд асар их байгаа. Энэ хэрэгт бүрдүүлсэн баримт нь хуулийн хүнээс зөвлөгөө авсан баримтууд байгаа. ******* нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдаж мал хөрөнгөө хөлсөөр өөр хүнээр харуулж байгаа. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад сургалтын төлбөр ахуй амьдралдаа хэрэглэсэн зээлүүд байгаа. Зээлийн үлдэгдэл нь хүүтэйгээ хугацаа алдсан байна. Банкны хүүг 6 дугаар сараас хойш нэхэмжилнэ. Эдгээр баримтуудыг нийлүүлээд дүгнэхээр 101.916.015 төгрөг болж байна. Өнөөдрийн байдлаар *******ийн зүгээс 32.400.000 төгрөгийн хохирол төлбөрийг өгсөн. Цаашид үлдэгдэл 69.516.015 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчийн зүгээс төлбөрийг олгуулах нь зүйтэй байна. Мөн цаашид *******гийн эмчилгээ хэзээ дуусах нь тодорхойгүй. Ямар хэмжээний зардал гарах нь тодорхой бус байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч *******гийн өмгөөлөгч Ч.Алдар ”... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохиролтой холбоотойгоор дараах тайлбараа гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд шударга ёсны зарчим байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж болохгүй. Тухайн үед эдгээр хүмүүс нь Говь-Алтай аймагт очиж ууланд авирах учир хол явна. Тийм учраас дөрвүүлээ ээлжилж машинаа барина гэж тохиролцоод явсан. *******гийн зүгээс *******ийг осол гарсны дараа жолооны үнэмлэхгүй гэдгийг мэдсэн гэж хэлсэн. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ би жолооны эрхийн үнэмлэхгүй харин жолооны курст сурдаг гэж хэлсэн. Нэгэнт Тэмүүжин нь иргэний хариуцагчаар татагдсан учир хохирол төлбөртэй холбоотой асуудлыг ярих нь зүйтэй байна. Энэ гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг юм. Шүүгдэгч ******* нь нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас хохирол төлбөрийг ялгамжтай байдлаар оногдуулах саналтай байна. Хохирлын баримтанд хэрэг болохоос өмнө авагдсан зээлийн нэхэмжлэл байсан. Хохирогч талд маш их хэмжээний зардал гарсан боловч үндэслэлтэй нотлох баримтын хүрээнд хохирлыг үнэлэх нь зүйтэй байна. Иргэний хариуцагчийн зүгээс автомашины үнэлгээ 8.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа учраас энэ мөнгийг шүүгдэгч *******өөс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох саналтай байна. *******гийн ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Prius-30” маркийн автомашин одоо журмын хашаанд байгаа. Мэдээж хүний эд хөрөнгө учраас эзэмшигчид нь буцаан олгох саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал нь “...******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт осол гаргаж зам тээврийн ослын улмаас Төмөр-Очир, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Одгэрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, , Дашням нарын амь насыг хохироосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирлын тал дээр хэлэхэд зээл болон сургалтын төлбөр зэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Оршуулгын зардал болон эмчилгээний зардлыг шүүгдэгчийн зүгээс төлөх боломж байгаа гэдгийг удаа дараа илэрхийлдэг. Манай зүгээс 32.400.000 төгрөгийг төлсөн. Мөн энэ зардлаас иргэний хариуцагч Тэмүүжингээс тодорхой хувийг гаргуулж өгнө үү. Хэргийн талаар маргахгүй гэсэн. Гэвч энэ осол гарсан ганц шалтгаан нөхцөл бол замын нөхцөл байдал байгаа. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тухайн өдөр тэр газар очиход тэр замыг зассан байсан. Тэр зам долгион сэвээтэй зам байсан. Тухайн үед цагдаагийн байгууллага шинжээчийн дүгнэлтийг гаргасан бол замыг хариуцсан аж ахуй нэгж байгууллагыг иргэний хариуцагчаар татах ёстой байсан. Шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.      

 

 Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5950 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5954 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /1хх-ийн 141-142, 177-178 хуудас/,

 

            Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Т. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Арвайн тал” 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол түмний морины их шүтээн”-ий баруун талд хот хоорондын засмал замд *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Аын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, , ******* нарын амь нас хохирсон үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч Шарнууд овгийн ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

 

Шүүгдэгч *******ийн”... Тухайн үед авто машин жолоодоод явж байхад замын энхэр, хонхор байсан. Тэгээд хурдаа хасаад явж байхад урд машин зогсож байсан. Би эсрэг урсгал руу орж гарах оролдлого хийсэн. Энэ явцад машин дороос нь гарч ирэхээр нь би сандраад өөрийн урсгал руу буцаад орсон. Тэгээд цааш санахгүй байна. Бид нар тэр үед Говь-Алтай аймгийн Тонхил сум руу явж байсан. Би жолооны эрхийн үнэмлэхгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5 настай хүү нөхрийн хамт Портер машинтай Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас Өвөрхангай аймаг орж ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Өвөрхангай аймгаас гарч Хайрхандулаан сум руу  миний хань машины бариад би хажууд нь хүүгээ тэврээд явж байсан. Морины Их Шүтээн өнгөрөөд явж байтал нэг хурдтай машин цагаан цаас шиг л ороод ирсэн. Би нэг сэрэхэд миний хань авраарай, би үхлээ Жавзмаа гээд орилоод байсан. Би яасан бэ гээд босоод ирэхэд өөрийн эрхгүй арагшаа саваад унасан. Би босож чадахгүй газар самардаж тусламж гуйж орилсон.” гэсэн мэдүүлэг,             Иргэний нэхэмжлэгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчийн ар гэрээс чинь сэтгэлээсээ уучлалт гуйж байна. ийг ажлын шугамаар таньдаг. Манай механик инженерүүдийн давуу тал нь жолооч байх гэсэн шалгууртай байдаг. Би тэй холбогдож хоорондоо ярилцаж тохиролцоод жолоогоо хоорондоо ээлжилж баръя гээд  гарсан. Замдаа бүгд ээлжилж жолоо барьсан. ийг жолооны үнэмлэхгүй гэдгийг осол гарсны дараа мэдсэн. Надад түрүүвчээ мартчихсан жолоочийн үнэмлэх байгаа гэж тайлбарлаж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг “Муруй хужирт” гэх газраас нөхөр , хүү нарын хамт ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймгийн төвд ирсэн. Ойр зуурын ажил хөөцөлдөж байгаад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш аймгаас гарах гэж байхдаа “Их богд” зоогийн газарт хоол идээд цааш явж баруун гуанзны урд талын “Хүннү” шатахуун түгээх станцаас түлш аваад манай нөхөр жолоогоо бариад би хүүхэдтэй хажуу талд нь суугаад явж байсан. Аймгийн төвөөс баруун тийш “Морины их шүтээн” өнгөрөөд явж байхад хурдтай цагаан өнгийн тэрэг юу юугүй ороод ирсэн. Юун цагаан юм бэ гэж би орилоод зогсоход мөргөсөн. Тэгээд цааш юу болсныг би санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-68, 71-72 хуудас/, хохирогч Аын “...Баянхонгор аймгийн Бууцагаан сум хүртэл би жолоо барьж явсан. Тэндээсээ Тэмүүжин жолоо барьсан. Тэмүүжин Өвөрхангай аймгийн төвөөс 100 гаруй км-н цаанаас д жолоогоо шилжүүлсэн. жолоо барьж явж байгаад Өвөрхангай аймаг орохоос 18 км-н зайд Тэмүүжин машин гээд орилсон. Тэгсэн чинь бид урд засмал зам дээр ногоон цэнхэр өнгийн Портер маркийн автомашин зогссон байсан. тухайн Портер маркийн автомашиныг зүүн талаар нь тойроод гартал машины урдуур нэг хүн гараад ирсэн тэгэхээр нь би жолоочийн суудлыг тэврээд нүдээ аньсан. Тэгээд нэг сэрээд хартал осол болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-79 хуудас/, хохирогч ийн “...Говь-Алтай аймагт Сутай хайрхан дээр гарчихаад Улаанбаатар хот руу буцах замдаа осолд орсон. Эхлээд Төмөр-Очир жолоо барьж байсан. Баянхонгор аймгаас Тэмүүжин жолоо барьсан. Тэгээд нилээд явж байтал Төмөр-Очир “хөөе” гэж орилсон. Тэгээд осол болсон. Би Улсын 2 дугаар эмнэлэгт гэмтлийн тасагт 10 хоног хэвтсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84-86 хуудас/, иргэний нэхэмжлэгч *******гийн “...Би ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сард гэх хүнээс 11.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс 50км орчмын зайд д жолоогоо шилжүүлсэн. 30 км орчим барьж байгаад осолд орсон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуудас/, гэрч гийн “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Өвөрхангай аймгийн “Морины шүтээн” орох гээд явж байтал миний машины урд талын 2 дугуй зуураад байхаар замын баруун гар талд машинаа шахаж зогсоогоод янзалсан. Тэгтэл 19 цагийн үед миний хойноос цагаан өнгийн приүс маркийн машин маш хурдтай ирээд хажуугаар гарч буцаж эгнээндээ ороод 40 орчим метр явж байгаад шарвалт өгч өмнөөс ирж байсан цагаан өнгийн портер маркийн машины урдаас мөргөж саваад баруун гар талын бөгсөөрөө гуядаад тэр портерыг замаас гаргаж унагаад өөрөө зам дээр зүүн тийш харсан байдалтай бараг зам голлоод зогссон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98-99 хуудас/, гэрч ийн “...Би хагалгаанд орчихоод байж байтал 20 цаг 30 минутын орчим 46 настай, гэх амь тэнссэн байдалтай ухаан санаа муу, олон хавсарсан гэмтэлтэй, дээд, доод мөчдөө олон хугаралтай, шоконд орсон артерийн даралт, пульс хэмжигдэхгүй, царай нь цонхийн цайсан, мөчдийн үзүүр хүйтэн, бөгсөн бие тэр чигтээ хөхөрч няцарсан ил хугаралтай хүн ирсэн. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-101 хуудас/, гэрч А.ын “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орох гээд явж байтал хүүгийн машины урд хоёр дугуйны тос нь тослогдохгүй эвдэрсэн. Тэгээд замын хажуу тал руу шахаж зогссон. 17 цагийн орчимд зогссон байх. Ариунсан аймгийн төв  рүү мотоцикльтой хүнтэй яваад сальник авч ирээд машинаа янзалсан. Тэр үед араас цагаан өнгийн жижиг машин маш хурдтай хажуугаар орж ирээд шарваад урдаас нь явж байсан ачааны машинтай мөргөлдсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109-110 хуудас/, шинжээч Ц.Амарбаярын “...Надад шинжээчийн дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй. Би энэ ажилдаа 16 жил ажиллаж байна. Туршлага, мэдлэг чадварын хувьд сайн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-92 хуудас/, шинжээч Ц.Болдбаатарын “...Надад шинжээчийн дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй. Би мэргэжлээрээ 2009 оноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Хаврын урь жолооны сургуульд 19 жил багшаар ажилласан. Мэдлэг, чадварын хувьд боломжийн гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92-93 хуудас/, шинжээч гийн “...Надад шинжээчийн дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй. Би мэргэжлээрээ 1987 оноос хойш 33 дахь жилдээ ажиллаж байна. Мэдлэг, чадварын хувьд боломжийн гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92-95-96 хуудас/, хохирогч Аын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 630 дугаартай, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 217, 245, 2хх-ийн 02-03 хуудас/, *******, нарын цогцост хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2264 дугаартай,   Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 187-200, 207-209 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5954 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5950 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №5953 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 141-142, 168-169, 171-172 хуудас/, Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн"... 1. ******* улсын дугаартай приус маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д "... Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна....” гэснийг, мөн дүрмийн 11.3-д "...Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог зам гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 12.2- т заасан “...Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т "...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг заалтуудыг зөрчсөн байна. ******* улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан /*******/ нь: 1. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байж болох ч энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Осолд холбогдсон жолооч ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байгаа нь автомашиныг яаж аюулгүй жолоодох, аюул тулгарах үед ямар арга хэмжээ авах, яаж зогсоох талаар мэдлэг, дадлага, ур чадваргүй нь харагдаж байна. Мөн ослын газрын бүдүүвч зургаас харахад саадыг тойрч гараад өөдөөс яваа автомашиныг хараад /цаг тооны бичгээс харахад 10.18-нд нар 18-н цагт жаргаж байгаа нь өөдөөс яваа автомашин гэрлээ асаасан асаагүй ч харагдана/ буцаж эгнээндээ орсон мөртлөө 53, 45 м явж урсгал сөрж мөргөсөн байгаа нь өөрийн өгсөн мэдүүлэгт /75-80/ өгсөн хурднаас илүү 100 км/цаг-с дээш хурдтай явсан байх магадлалтай байна. Осол үйлдэгдсэн 82-29 улсын дугаартай “Приус” маркийн автомашины эзэмшигч гэрч ******* нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 227-229 хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/32 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/14 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн  11-18, 19-23 хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 24-25 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32, 45 хуудас/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 41-44 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Арвайн тал” 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол түмний морины их шүтээн”-ий баруун талд хот хоорондын засмал замд *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Аын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, , ******* нарын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

 

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчилсан.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчлан тогтоожээ.

           

Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* нь нь эмчилгээний зардал, оршуулгын зардал, гэм хорын хохиролд нийт 101.916.015 төгрөг нэхэмжилсэн.

 

Үүнд: Портер автомашиныг дахин засаж янзалж авч чадахгүй тул худалдаж авч байсан үеийн ханш 12.000.000 төгрөг, Төрийн банкнаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл 15.175.475 төгрөг, “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаас авсан малчны зээл 3.630.000 төгрөг, охин Д.Ундармаагийн сургалтын төлбөр 7.576.700 төгрөг, хүү ийн сургалтын төлбөр 1.726.800 төгрөг, О.Цэнд-Аюушид малаа хариулуулсны хөлс 14.000.000 төгрөг, хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардал, оршуулгын зардал 35.850.492 төгрөг нийт 100.916.015 төгрөг нэхэмжилсэн болно.   

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэлийн баримтуудыг үнэлээд дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

Монгол санхүү бүртгэл ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/14 дугаартай Үнэлгээний тайлангаар ******* улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад орж ирсэн Hyundai Porter маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 5.355.000 төгрөгөөр тогтоосон байна. Иймд автомашины хохирлыг энэ үнэлгээ буюу 5.355.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн болно.

 

Амь хохирогч *******,  хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* нар нь хамтран зээлдэгчээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын тооцооны төвөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны 27/317 тоот гэрээгээр зээл авч 2021 оны 08 дугаар сарын сарын 07-ны өдөр 13.126.403 төгрөгийг зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулахаар байсныг,  Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний зээлийн эргэн төлөлтийн хуваарьт /2-р хх-ийн 84-86/ зээл төлж дуусах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 04-нд нийт төлөх төлбөр 12.255.117 төгрөг болсон байх тул энэ мөнгөн дүнгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Мөн амь хохирогч *******,  хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* нар нь хамтран зээлдэгчээр “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/7688 дугаартай Зээлийн гэрээгээр 3.000.000  төгрөг зээлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт /2-р хх-ийн 91-93/ зээл төлж дуусах хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 07-нд, үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт  3.359.013 төгрөг байсан болох нь гэрээ, гэрээний эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байх тул энэ мөнгөн дүнгээр хохиролд тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.     

 

Амь хохирогчийн охин Д.Ундармаагийн 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт  6.291.700 төгрөг төлсөн болох нь Монгол улсын их сургуулийн 2021-06-29-ний өдрийн 2.536.800 төгрөг төлсөн, 2021-06-30-ны өдрийн 1.728.000 төгрөг төлсөн, 2021-08-31-ний өдрийн 1.026.900 төгрөг төлсөн, 2021-10-15-ны өдрийн 1.000.000 төгрөг төлсөн төлбөрийн 4 ширхэг Е-баримтаар,

 

Амь хохирогчийн хүү ийн сургалтын төлбөрт 1.726.800 төгрөг төлсөн болох нь ШУТИС барилга, архитектурын сургуулийн 1.726.800 төгрөг төлсөн тухай төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байх тул эдгээрийг гэм хорын хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Төрийн банкны зээл, Гялс төгрөг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг Б.ийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарч хохирогч ******* нас барсан, хохирогч ******* нь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж одоо  бусдын асрамжид байгаа болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ийм учраас эдгээр зээл, сургалтын төлбөрийг Д.ийн буруутай үйлдлээс болж төлөх боломжгүй болсон байна гэж үзэж гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Эмчилгээний зардал, оршуулгын зардалтай холбоотой авагдсан баримтууд болох

 

2  дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан нийт 44 ширхэг баримтыг үнэлээд 8.983.225 гаргуулахаар, 

2  дугаар хавтаст хэргийн 99 дүгээр  хуудсанд авагдсан нийт 31 ширхэг баримтыг үнэлээд 1.769.981 төгрөг гаргуулахаар,

2  дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан нийт 33 ширхэг баримтыг үнэлээд 6.408.894 төгрөгийг гаргуулахаар,

2  дугаар хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд авагдсан нийт 35 ширхэг баримтыг үнэлээд 1.003.510 төгрөгийг гаргуулахаар,

 Эд мөрийн баримтаар хураагдсан ******* гэж бичсэн 217 ширхэг баримт хавсаргасан цэнхэр өнгийн хавтастай дэвтэрт хохирогч үнийн дүнг 12.164.280 төгрөг гэж бичигдэж ирүүлсэн ч нотлох баримтуудыг үнэлж 9.145.329 төгрөгийг гаргуулахаар,

Эд мөрийн баримтаар хураагдсан ******* гэж бичигдсэн Саарал өнгийн хавтастай дэвтэрт хавсаргасан  78 ширхэг баримтыг үнэлж 3.478.188 төгрөгийг гаргуулахаар,

Шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтаас 1.047.216 төгрөгийн баримтаас бэлгэвч авсан 3.600 төгрөгийн баримт, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4.500 төгрөгийн баримт нийт 8.100 төгрөгийг хасч 1.039.116 төгрөгийг гаргуулахаар,

Шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүнс, ахуйн эд зүйл  авсан баримтыг үнэлж 116.600 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

            Эдгээр гэм хорын иргэний нэхэмжлэлийг тооцож үзэхэд нийт гаргуулах гэм хорын  иргэний нэхэмжлэлийн дүн  60.959.990 төгрөг болж байна. 

 

Иргэний нэхэмжлэлээс дараах гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. Эд мөрийн баримтаар хураагдсан ******* гэж бичсэн 217 ширхэг баримт хавсаргасан цэнхэр өнгийн хавтастай дэвтэрт хохирогч нэхэмжлэлийн үнийн дүнг 12.164.280 төгрөг гэж бичигдэж ирүүлсэн ч нотлох баримтуудыг үнэлж үзэхэд 9.145.329 төгрөгийн баримт байна гэж шүүх үзсэн тул тус нэхэмжлэлээс 3.018.951 төгрөгийг,

 

2. ******* улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад орж ирсэн Hyundai Porter маркийн автомашиныг хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* 12.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг шүүх Монгол санхүү бүртгэл ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/14 дугаартай Үнэлгээний тайлангаар тогтоосон 5.355.000 төгрөгөөр тооцож гаргасан тул  6.645.000 төгрөгийг,

 

3. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой 1.047.216 төгрөгийн баримтаас бэлгэвч авсан 3.600 төгрөгийн баримт, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4.500 төгрөгийн баримт нийт 8.100 төгрөгийг,

 

4. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн Төрийн банкнаас авсан зээлд 15.175.747 төгрөг нэхэмжилснийг Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний зээлийн эргэн төлөлтийн хуваарьт /2-р хх-ийн 84-86/ зээл төлж дуусах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 04-нд нийт төлөх төлбөр 12.255.117  төгрөг болсон байх тул энэ мөнгөн дүнгээр тооцож 2.920.357 төгрөгийг,

 

5. Мөн Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлд 3.630.000 төгрөг нэхэмжилснийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/7688 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт /2-р хх-ийн 91-93/ зээл төлж дуусах хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 07-нд, үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт  3.359.013 төгрөг байсан болох нь гэрээ, гэрээний эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байх тул энэ дүнгээр тооцож 270.987 төгрөгийг,     

 

6. 2  дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан нийт 44 ширхэг, 9.993.125 төгрөг гэж бичигдсэн баримт авагдсан байснаас 10, 21, 22 гэж дугаарлагдсан баримт бичиг нь арилсан, үнэлэх боломжгүй байсан. Бусад баримтыг үнэлж үзэхэд  8.983.225 төгрөгийн баримт авагдсан байсан тул 1.009.900 төгрөгийг,

 

7. Өмнөх өмгөөлөгч П.Өнөрболдод төлсөн байсан өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг нэхэмжилснийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь: Хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй тул өмгөөллийн зардал нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

 

Нийт баримтаар нэхэмжилсэн гэм хорын хохирлоос 15.873.295 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүн дээр  баримтгүй 15.797.730 төгрөгийн нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгосон.

 

Ингээд нийт 31.671.025 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Дараах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. 2-р хх-ийн 97 дугаар хуудсанд Монгол улсын Их сургуулийн Д.Ундармаагийн сургалтын төлбөрт 7.576.700 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх авагдсан боловч Д.Ундармаагийн 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 6.291.700 төгрөг төлсөн болох нь төлбөрийн 4 ширхэг Е-баримтаар тогтоогдсон тул  төлбөрийн зөрүү 1.285.000 төгрөгийг,

2. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* нь О.Цэдэн-Аюушаар сард 500.000 төгрөгийн хөлстэйгөөр малаа хариулуулж, үүний төлбөрийг 1 жил 4 сараар тооцож нэхэмжилнэ гэсэн. 1 жил 4 сарыг сарын 500.000 төгрөгөөр тооцож 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ нь нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.  2-р хх-ийн 83 дугаар хуудсанд Хайрхандулаан сумын 2 дугаар багийн засаг даргын “******* нь ослын улмаас мал маллах чадваргүй болсон тул 1 жил 6 сарын хугацаатай сарын 500.000 төгрөгийн үнэтэй мал маллаж байгаа нь үнэн болно”  гэсэн албан бичиг авагдсан ч үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.   

 

Нийт 9.285.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт мөн 82-29 У6Б улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Toyota prius”  маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэ 8.800.000 төгрөгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжилсэн.

 

Монгол санхүү бүртгэл ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/32  дугаартай Үнэлгээний тайлангаар ******* улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол улсад орж ирсэн “Toyota prius” маркийн автомашины эвдрэлийн хэмжээг 8.800.000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 82-29 У6Б улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Toyota prius”  маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол 8.800.000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.   

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д  “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”,  499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчлан заажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар татагдсан ******* 82-29 У6Б улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг, гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо миний нэр дээр байдаг. Өмнө нь би 2018 оны 06 дугаар сард ******* гэдэг хүнд 10.200.000 төгрөгөөр зарсан. ...би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Есөн шижир” ББСБайгууллагаас дахин бичиг авч өгсөн. Одоо энэ тээврийн хэрэгсэл нь надад ямар ч хамаагүй. Би *******д зарсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-106 хуудас/ зэргээр тогтоогдож байх  бөгөөд зам тээврийн осол болохоос өмнө өөрөө зөвшөөрч шүүгдэгч *******д тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлсэн нь тогтоогдсон тул гэм хорыг хариуцан төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.  Иймд зам тээврийн осол гаргасан жолооч болон тээврийн хэрэгслээ жолоодож явахыг зөвшөөрч шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Жавзмаад 32.500.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  баримтаар тогтоогдож байх тул үлдэх 30.479.995 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. 

  

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч *******гээс 30.479.995 төгрөг гаргуулж хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д олгож, иргэний нэхэмжлэлээс баримтгүй 15.797.730 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй 15.873.295 төгрөг нийт 31.671.025 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сургалтын төлбөрийн зөрүү 1.285.000 төгрөг, мал хариулуулсны хөлс 8.000.000 төгрөг, нийт 9.285.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Toyota prius”  маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол  8.800.000 төгрөгийг завсарлага авсан хугацаанд иргэний нэхэмжлэгчид төлөх боломжтой, иргэний нэхэмжлэгч ******* зөвшөөрвөл хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч *******д *******гийн төлөх хохирлоос хасаж тооцон өгөх боломжтой талаараа илэрхийлсэн.

 

Иргэний нэхэмжлэгч ******* энэ хүсэлтийг зөвшөөрсөн бөгөөд хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч *******д шүүгдэгч *******өөс ******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Toyota prius”  маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол  8.800.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн болох нь мөнгө хүлээлцсэн тэмдэглэл, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч *******, шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч *******гийн хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Жавзмаад төлөх 30.479.995 төгрөгийн хохирлоос 8.800.000 төгрөгийг хасаж, иргэний нэхэмжлэгч *******гээс үлдэх 21.679.995 төгрөгийг хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.   

 

  Хохирогч А, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна.

 

Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6  жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг шийдсэн учраас шүүхийн шийдвэрт заасан хохирлыг төлж барагдуулах, мөн иргэний хариуцагч Тэмүүжингээс үлдэгдэл мөнгийг төлж барагдуулах нь зүйтэй байна.   ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэрэгт хураан авсан цагаан өнгийн гупер, хагархай обуд, ******* улсын дугаартай цагаан өнгийн гупер, тээврийн хэрэгслийн дугуй 1 ширхэг, ******* тээврийн хэрэгслийн их гэрэл, урд гупер, гуперийн хөөсөн жийрэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Тээврийн хэрэгслийн 2 гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгуулах, Одгэрэл, Төмөр-Очир, Тэмүүжин нараас хураан авсан 8 ширхэг СD-г хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгуулах саналтай байна. Мөрдөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эд зүйл, бичиг баримт хавтаст хэрэгт хавсаргах зорилгоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас гаргаж өгсөн 217 ширхэг 48 хуудас хохирлын баримт бүхий цэнхэр өнгийн дэвтэр, мөн 15 хуудас бүхий баримт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Приус маркийн ******* улсын дугаартай, ******* улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслүүд битүүмжлэгдсэн байна. Энэ тээврийн хэрэгслүүд нь Өвөрхангай аймгийн тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа учир битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хор хохирол, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл,  хохирогчийн эрүүл мэнд сэтгэл санааны байдал, түүнд учирсан эд материал бусад хохирлуудыг тооцох хэрэгтэй. Хохирогчийн хувьд 2 хүнээ алдсан сэтгэлийн хүнд байдалтай байгаа. Мөн биеийн байдлыг хувьд бусдын хараа хяналтанд байгаа. Хохирогчийн хоёр хөл хадаастай байгаа. Энэ хадаасыг хэзээ авах нь тодорхойгүй. Дараа  хөл дээрээ алхах нь тодорхойгүй байгаа. Энэ зэрэг шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээр тогтоосон хохирол шүүгдэгч нь өөрийн төлөх 32.400.000 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгчийн зөвшөөрсний дагуу иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой байсан 8.800.000 төгрөгийн хохирлыг тооцож авсан. Эрүүл мэндийн байдал тодорхойгүй байгаа учраас цаашид эрүүл мэнд эмчилгээтэй холбоотой асуудлаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү хүсэлттэй байна. Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ зүйл анги  нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас ялаас хасаж эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлоо төлсөн бол ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 8 жил  байна. Шүүгдэгчид хамгийн дээд хэмжээгээр оногдуулах ял бол 4 жил байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж хорих ял оногдуулах нь зүйтэй байна”  гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ******* нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаа болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осол гаргаж гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргээ анхнаасаа гэмшиж хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Хувийн байдлын хувьд аав нь байнгын асаргаанд байдаг. Эдгээр хувийн байдал болон ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн осол гарсан газарт урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтарч анхааруулах самбар өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хор уршиг хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж болно гэсэн байгаа. Эдгээрийг харгалзан үзэж *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. Энэ хүн хорих ял оногдуулахгүйгээр гарах юм бол хохирогчид цаашид эмчилгээний зардал өгөх бүрэн боломжтой.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

             

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

            Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.3-т “Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж,

 

Эрүүгийн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж,

 

Шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг долоон жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, хохирогч нарын  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д 32.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 8.800.000 төгрөг тус тус төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч А, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний хариуцагч ******* нь хохирогч, хохирогч нарын  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д 8.800.000 төгрөг төлсөн  болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн гуперийн тасархай 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дугуйны саарал өнгийн хагархай обуд 1 ширхэг, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн арын гупер 1 ширхэг, ******* улсын дугаартай цагаан өнгийн гупер ширхэг, тээврийн хэрэгслийн дугуй 1 ширхэг, тээврийн хэрэгслийн их гэрэл 1 ширхэг, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд гупер 1 ширхэг, гуперийн хөөсөн жийрэг 1 ширхгийг устгаж,

******* тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 ширхэг, 02296468 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч *******д, 01405929 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д, хохирогч ээс гаргаж өгсөн цагаан өнгийн 5242 Одгэрэл 2020.10.18 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхэг, хохирогч С-“Spine west” 2020.10.26 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхгийг хохирогч д, хохирогч Аоос гаргаж өгсөн 5245 Төмөр-Очир 2020.10.18 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхэг, Төмөр-Очир 10.21 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэг, А 3490 2020.10.19 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэг, Төмөр-Очир Brain 2020.10.21 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхгийг хохирогч Ат, иргэний нэхэмжлэгч *******гээс гаргаж өгсөн Тэмүүжин Brain 2020.10.21 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхэг, Тэмүүжин L-spine 2020.10.23 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч *******д тус тус олгож, мөрдөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргах зорилгоор хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас гарган өгсөн 217 ширхэг, 48 хуудас хохирлын 12.164.280 төгрөгийн баримт гэх цэнхэр өнгийн дэвтэр, мөн 77 ширхэг, 15 хуудас баримт бүхий 3.439.305 төгрөгийн баримт гэх саарал өнгийн дэвтэр зэрэг нийт 2 дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн ******* улсын дугаартай Цагаан өнгийн Тоёота Приус маркийн, ******* улсын дугаартай, Huindai Porter маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2021 оны 03  дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овгийн *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Шарнууд овгийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар   шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 8  сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч *******гээс 19.759.990 төгрөг гаргуулж хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д олгож, иргэний нэхэмжлэлээс баримтгүй  нотлох баримтын шаардлага хангахгүй нийт 31.671.025 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Ундармаагийн сургалтын төлбөрийн зөрүү 1.285.000 төгрөг, мал хариулуулсны хөлс 8.000.000 төгрөг, нийт 9.285.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, хохирогч нарын  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д 32.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 8.800.000 төгрөг тус тус төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч А, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний хариуцагч ******* нь хохирогч, хохирогч нарын  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д 8.800.000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн гуперийн тасархай 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дугуйны саарал өнгийн хагархай обуд 1 ширхэг, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн арын гупер 1 ширхэг, ******* улсын дугаартай цагаан өнгийн гупер ширхэг, тээврийн хэрэгслийн дугуй 1 ширхэг, тээврийн хэрэгслийн их гэрэл 1 ширхэг, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд гупер 1 ширхэг, гуперийн хөөсөн жийрэг 1 ширхгийг устгаж,

******* тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 ширхэг, 02296468 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч *******д, 01405929 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д, хохирогч ээс гаргаж өгсөн цагаан өнгийн 5242 Одгэрэл 2020.10.18 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхэг, хохирогч С-“Spine west” 2020.10.26 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхгийг хохирогч д, хохирогч Аоос гаргаж өгсөн 5245 Төмөр-Очир 2020.10.18 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхэг, Төмөр-Очир 10.21 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэг, А 3490 2020.10.19 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэг, Төмөр-Очир Brain 2020.10.21 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхгийг хохирогч Ат, иргэний нэхэмжлэгч *******гээс гаргаж өгсөн Тэмүүжин Brain 2020.10.21 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхэг, Тэмүүжин L-spine 2020.10.23 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч *******д тус тус олгож, мөрдөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргах зорилгоор хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас гарган өгсөн 217 ширхэг, 48 хуудас хохирлын 12.164.280 төгрөгийн баримт гэх цэнхэр өнгийн дэвтэр, мөн 77 ширхэг, 15 хуудас баримт бүхий 3.439.305 төгрөгийн баримт гэх саарал өнгийн дэвтэр зэрэг нийт 2 дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн ******* улсын дугаартай Цагаан өнгийн Тоёота Приус маркийн, ******* улсын дугаартай, Huindai Porter маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2021 оны 03  дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.