Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/212

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Хохирогч Х.*******, 

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 183 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох эрүүгийн 2007003400203 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "" продакшнд менежер ажилтай, ******* тоотод эхнэр, нэг хүүхдийн хамт оршин суух,

 Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзүүлж мөн хугацаагаар тэнссэн,

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугaap сарын 07-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр торгох ялыг төлж дууссан, *******ын ******* //.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" амралтын газрын 13 дугаартай гэрт амарч байсан Х.*******ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би ажлаа тараад захирал ыг гэрт нь хүргэж өгсөн. Манай захирлын дүүгийн төрсөн өдөр нь болж байна гэж хэлээд , ******* нөхөр болон хүүхэд, захирлын эхнэр нийлээд ийн амралтад очсон. Би тэндээ хонох болохоор 4-5 литр айраг ганцаараа уусан. Шөнө дахиад нэмж архи пиво уусан. Би гэрт орохдоо андуурч ороод ийм асуудал гаргасан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

Хохирогч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр болон төрөл садны хүмүүсийн хамтаар Тэнгэрийн Элч амралтын газарт очсон. Гэр бүлээрээ явж байгаа болохоор манай нөхөр бид хоёр согтууруулах ундааг хэрэглэсэн. Бид нар орой 2 гэрт хуваагдаж хонох байсан. Би хүүгийнхээ хамт унтаж байтал орж ирээд миний ардаас бэлгийн ажил хийж байгаад гараад явсан. Би нөхрийгөө гэж бодоод, гэрт хүмүүс байна ш дээ гэж хэлсэн, гэтэл гэнэт хаалга дуугарч гараад явахаар нь би гайхаад ардаас нь гарсан. Гадаа манай нөхөр биш ******* сууж байсан.  Би нөхрөө хайтал манай нөхрийг эгч хажуугийн 14 дугаартай гэрт оруулж унтуулсан байсан ба би нөхөртөө  чи яагаад миний хажууд байгаагүй юм бэ гээд бүх болсон асуудлыг хэлсэн. Манай нөхөр цагдаад дуудлага өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед "*******" амралтын газарт би өөрийн хүүхдүүд манай садны залуучууд, хүүхдүүдтэй нь хамт амрахаар ирцгээсэн. Бид нар хамт манай дүү ын таньдаг ах гэх ******* нь ыг бага зэргийн амсчихсан гэсэн тул жолоо бариад амралтын газарт хүргэж өгөөд хамт ирсэн ******* амралтын газарт ирээд бид нар хоёр хуваагдаад хоёр Монгол гэр аваад байрласан, тухайн амралтын газарт бид нараас өөр ямар ч амрагчид байгаагүй. Ингээд бид нар амралтдаа очоод гэртээ ороод хоол унд хийж  хүүхдүүд гадаа тоглоод томчууд нь бүгдээрээ манай дүүгийн төрсөн өдөр байсан тул 2 шил 0.75 литрийн Эдэн архи, мөн лаазтай пивонууд ууцгаасан бол хэн хэр хэмжээтэй уусныг мэдэхгүй байна өөрөө өөрсдийнхөөрөө л уусан гэж бодож байна, бид нараас жаахан шарталтын байдалтай тул огт уугаагүй эхнэр нь жирэмсэн байсан тул огт уугаагүй, бид нараас ер нь хамгийн согтолттой нь *******, нөхөртэйгөө арай илүү согтуу байсан. Ингээд хамгийн түрүүнд ******* хоёр настай хүүгээ аваад нэг гэрт ороод унтсан, тэр гэрт нь 0-4 насны 4 хүүхэд, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нь эхнэртэйгээ ороод унтсан. Тухайн гэрт *******ын нөхөр болох баяр орон дээр багтахгүй байсан тул манай гэрт орж ирээд сул байсан орон дээр унтсан. Тухайн үед бид нар бүгдээрээ унтаж амарч байхад ******* гадаа ганцаараа суугаад унтахгүй байхаар нь *******д хандаад “Та унтахгүй юм уу, бид нар амармаар байна" гээд хэлэхэд өөдөөс "Ах нь жаахан байж байя, гадаа агаарт суумаар байна, энийгээ уучихмаар байна" гээд ширээн дээр байсан пивонуудыг заагаад ганцаараа гадаа суугаад үлдсэн. Тэгээд бид нар унтаад байж байтал гэрийн хаалга онгойгоод ******* нөхрөө хайгаад уйлаад ороод ирсэн. Тэгээд бид нар босож ирээд яав ийв гэтэл ******* "*******г өөртэй нь бэлгийн харьцаанд орчихлоо би согтуу нөхрийгөө гэж бодсон чинь биш байсан байна та яагаад баярыг энэ гэрт оруулж ирээд унтуулчхав" гээд уйлаад байсан, тэгээд бид нар гэрээс гартал ******* унтахад суугаад үлдсэн газраа сууж байсан. Тэгэхээр нь бид нар “Чи яахаараа хүний өвөрт ороод хүний эхнэртэй бэлгийн харьцаанд орчихдог юм, хүүхэд шуухадтайгаа байхад нь яахаараа айлын эхнэр хүчинддэг юм" гэтэл ******* "Үгүй тийм юм байхгүй" гээд өөр юм бол огт яриагүй, тэгэхээр нь бид нар тэр хүнээс зайгаа аваад цагдаад дуудлага өгсөн юм. Бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Бид нар ийм асуудал болсныг мэдээд очиж асуухад үгүй гээд мэлэлзээд байсан тул цагдаад хандсан, тэр хүний биед ямар нэгэн байдлаар хэн нь ч огт халдаагүй. ******* нэлээн согтоод хүүгээ аваад унтаад өгсөн, ******* бол гайгүй л харагдаж байсан, өөрөө ч бид нарыг ууж байхад хэр баргийн архи уугаад согтоод байдаггүй, би эрүүл байна л гэж яриад байсан. Эхлээд уг нь ******* нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа хамт нэг орон дээр унтсан боловч хүүхэд нь орон дээрээ багтахгүй орноосоо унаад уйлаад байсан тул би нөхөр баярыг нь өөр оронд очиж унт, манай гэрт сул ор байгаа, наад орон дээрээ багтахгүй байна гээд аваад өөрийнхөө байсан гэрт оруулаад унтуулчихсан юм. *******ыг биед цохиж зодож халдсан юм байгаагүй, миний ойлгосноор ******* өөрийнхөө нөхрийг гэж бодоод андуурчихсан юм шиг байна лээ. Орилж хашхирсан ямар нэгэн зүйл бол байгаагүй, *******тай нэг гэрт байсан хүмүүс огт мэдээгүй байна лээ. Одоо хүртэл мэдээгүй уг гэртээ унтацгааж байгаа юм” гэх мэдүүлэг

/хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Гэрч М.баярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний бие нь эхнэр хүүхэд болон ах, дүү, төрөл садангийн хүмүүсийн хамтаар Налайх дүүргийн ийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх амралтын газарт очиж амарсан. Харин бид нартай садан төрлийн хамааралгүй ******* гэх залуу явсан. Ингээд бид нар ах, дүү нараараа уулзалдсан болохоор хоол унд идэж уусан мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд би нэлээн их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж байгаад согтоод унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь шөнө дунд манай эхнэр ******* намайг дуудаад байхаар нь сэрэхэд манай эхнэр уйлсан, сэтгэл санаа нь хямарсан байдалтай чи яагаад намайг орхиод өөр газар унтаж байгаад юм бэ? Намайг ухаангүй согтсон байхад ******* надтай бэлгийн харьцаанд орсон байна ш дээ гэж уйлаад надад хэлсэн. Тэгээд би шууд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Миний бие 14 номерын гэрт унтаж байсан байна лээ. Харин манай эхнэр 13 номерын гэрт унтаж байгаад бусдад хүчиндүүлсэн байсан. Ямар ч байсан 13 дугаартай гэрт эхнэр, хүүхэдтэйгээ хамт унтаж байсан юм. Тэгээд хэдийдээ хажуу талын 14 дугаартай гэрт ороод унтсанаа мэдэхгүй байгаа юм. Харин маргааш нь эгч чамайг орон дээрээ багтахгүй байхаар чинь 14 дугаартай гэрт оруулаад унтуулсан гэж байсан. Тэр өдөр ******* согтууруулах ундаа хэрэглэх нь хэрэглэж байсан. Хэр зэргийн согтсон талаар нь бол мэдээгүй. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад унтаад өгсөн. Ер нь ах, дүү нартайгаа амралтын газар хамт байхад эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орохгүй шүү дээ.” гэх мэдүүлэг

/хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/615 дугаар:

“...1. Х.*******ын биед баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Х.******* НаЭМТ-ийн үтрээнээс авсан наалдац, арчдасанд эр бэлгийн эс илэрсэн байна.

4. Х.*******д бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. " гэх дүгнэлт

/хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12 дугаар:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн орон эмжээртэй цагаан өнгийн дотоож, цагаан өнгийн дэвсгэр даавуун дээр эр бэлгийн урийн шингэн илэрсэн.

Жич: Дотоож болон дэвсгэр даавуун дээр илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй." гэх дүгнэлт

/хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч эмч ын 13 дугаартай "...Ц.******* гэж хаягласан цусанд 1.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

/хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Х.*******ын согтолтын зэргийг шалгахад 1.60 хувийн согтолттой байсан тухай гэрэл зураг бүхий мөрдөгчийн тэмдэглэл

/хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 51 дүгээр  хуудас/,

 

            Ц.*******гийн  хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

          Улсын яллагчийн “...Шүүгдэгч Ц.*******д холбогдох 2007003400203 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  буюу 2020 оны 08 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Налайх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын 13 дугаартай гэрт амарч байсан Х.*******ын согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт байгаа гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ц.*******гээс хохирогчийн зүгээс баримтаар 481.000 мянган төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан тул хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг нээлтэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.  Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэгийг хэргийн хамт хадгалж, 1  ширхэг цагаан өнгийн дотоожийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Миний үйлчлүүлэгч Ц.******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс гаргаж өгсөн бүх хохирлыг төлж барагдуулсан. Ц.******* нь бие муутай ээжийн хамтаар амьдардаг ба 10 жилийн өмнө эхнэрээсээ салсан. Саяхнаас шинэ гэр бүлтэй болж байгаа зэрэг хувийн байдлыг нь шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх хэд хэдэн байдал тогтоож байна гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс оногдуулж байгаа хорих ялыг тэнсэж өгнө үү. Хэрэг гарах үед шүүгдэгч болон хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” байх боломжтой гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн ангилал нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг, шүүдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатад гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжтой байдаг. Хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.*******д холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч  Ц.*******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" амралтын газрын 13 дугаартай гэрт амарч байсан Х.*******ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь:  

Шүүгдэгч Ц.*******гийн: “...Би тэндээ хонох болохоор 4-5 литр айраг ганцаараа уусан. Шөнө дахиад нэмж архи пиво нэмж уусан. Би гэрт орохдоо андуурч ороод ийм асуудал гаргасан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэх,

Хохирогч Х.*******ын: “...Би хүүгийнхээ хамт унтаж байтал нэг орж ирээд миний ардаас бэлгийн ажил хийж байгаад гараад явсан. Би нөхрийгөө гэж бодоод, гэрт хүмүүс байна ш дээ гэж хэлсэн, гэтэл гэнэт хаалга дуугарч гараад явахаар нь би гайхаад ардаас нь гарсан. Гадаа манай нөхөр биш ******* гадаа сууж байсан. Би нөхрөө хайтал манай нөхрийг эгч хажуугийн 14 дугаартай гэрт оруулж унтуулсан байсан ба би нөхөртөө  чи яагаад миний хажууд байгаагүй юм бэ гээд бүх болсон асуудлыг хэлсэн. Манай нөхөр цагдаад дуудлага өгсөн” гэх,

Гэрч Г.гийн: “...Ингээд хамгийн түрүүнд ******* хоёр настай хүүгээ аваад нэг гэрт ороод унтсан, тэр гэрт нь 0-4 насны 4 хүүхэд, хоёр эмэгтэй, нэр эрэгтэй нь эхнэртэйгээ ороод унтсан. Тухайн гэрт *******ын нөхөр болох баяр орон дээр багтахгүй байсан тул манай гэрт орж ирээд сул байсан орон дээр унтсан. Тухайн үед бид нар бүгдээрээ унтаж амарч байхад ******* гадаа ганцаараа суугаад унтахгүй байхаар нь *******д хандаад "Та унтахгүй юм уу, бид нар амармаар байна" гээд хэлэхэд өөдөөс "Ах нь жаахан байж байя, гадаа агаарт суумаар байна, энийгээ уучихмаар байна" гээд ширээн дээр байсан пивонуудыг заагаад ганцаараа гадаа суугаад үлдсэн. Тэгээд бид нар унтаад байж байтал гэрийн хаалга онгойгоод ******* нөхрөө хайгаад уйлаад ороод ирсэн. Тэгээд бид нар босож ирээд яав ийв гэтэл ******* "*******г өөртэй нь бэлгийн харьцаанд орчихлоо би согтуу нөхрийгөө гэж бодсон чинь биш байсан байна та яагаад баярыг энэ гэрт оруулж ирээд унтуулчхав" гээд уйлаад байсан, тэгээд бид нар гэрээс гартал ******* унтахад суугаад үлдсэн газраа сууж байсан. Тэгэхээр нь бид нар “Чи яахаараа хүний өвөрт ороод хүний эхнэртэй бэлгийн харьцаанд орчихдог юм, хүүхэд шуухадтайгаа байхад нь яахаараа айлын эхнэр хүчинддэг юм" гэтэл ******* "Үгүй тийм юм байхгүй" гээд өөр юм бол огт яриагүй, тэгэхээр нь бид нар тэр хүнээс зайгаа аваад цагдаад дуудлага өгсөн юм” гэх,

Гэрч М.баярын: “...Ингээд би нэлээн их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж байгаад согтоод унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь шөнө дунд манай эхнэр ******* намайг дуудаад байхаар нь сэрэхэд манай эхнэр уйлсан, сэтгэл санаа нь хямарсан байдалтай чи яагаад намайг орхиод өөр газар унтаж байгаад юм бэ? Намайг ухаангүй согтсон байхад ******* надтай бэлгийн харьцаанд орсон байна ш дээ гэж уйлаад надад хэлсэн. Тэгээд би шууд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Миний бие 14 номерын гэрт унтаж байсан байна лээ. Харин манай эхнэр 13 номерын гэрт унтаж байгаад бусдад хүчиндүүлсэн байсан. Ямар ч байсан 13 дугаартай гэрт эхнэр, хүүхэдтэйгээ хамт унтаж байсан юм. Тэгээд хэдийдээ хажуу талын 14 дугаартай гэрт ороод унтсанаа мэдэхгүй байгаа юм. Харин маргааш нь эгч чамайг орон дээрээ багтахгүй байхаар чинь 14 дугаартай гэрт оруулаад унтуулсан гэж байсан. Тэр өдөр ******* согтууруулах ундаа хэрэглэх нь хэрэглэж байсан. Хэр зэргийн согтсон талаар нь бол мэдээгүй. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад унтаад өгсөн. Ер нь ах, дүү нартайгаа амралтын газар хамт байхад эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орохгүй шүү дээ.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 шэ/615 дугаар: “Х.*******ын биед баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Х.******* НаЭМТ-ийн үтрээнээс авсан наалдац, арчдасанд эр бэлгийн эс илэрсэн байна. Х.*******д бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн орон эмжээртэй цагаан өнгийн дотоож, цагаан өнгийн дэвсгэр даавуун дээр эр бэлгийн урийн шингэн илэрсэн.  Жич: Дотоож болон дэвсгэр даавуун дээр илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.", Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч эмч ын 13 дугаартай "...Ц.******* гэж хаягласан цусанд 1.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч                Б.*******д“...хохирол 481.200 төгрөгийг төлж барагдуулсан болно...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол төлбөр төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд Ц.*******г “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Ц.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахаар үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг дискийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн дотоож 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн 12.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.*******д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг дискийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн дотоож 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ