Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2018/00583

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 13 өдөр         Дугаар184/ШШ2018/00583              Улаанбаатар хот

 

    

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп-8 гудамж, Бүгд найрамдах Болгар Улсын Элчин сайдын яамны байранд байрлах, “А” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 5095549/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 16 дугаар гудамжны 09 тоот хаягт оршин суух, Г.Бд холбогдох,

 

“Гэм хорын хохиролд төлсөн 13,112,311 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар, иргэдийн төлөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь Г.Б2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Говь Алтай аймгийн уулын баяжуулах Таяннуурын үйлдвэр, Бургастайн боомтын уурхайн ашиглалтын хэлтэст ачигч операторын ажилд авсан.

Гэтэл ачигч операгор Г.Бнь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Бургастайн боомт дахь гаалийн хяналтын бүсэд “Глобал гүүр транс” ХХК-ийн жолооч Д.Мөнхбатыг дугуйт ачигч /ковш/-аар дайрч, амь насыг нь хохироосон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлсэн боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 945/А дугаар тогтоолыг гаргасан.

Аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Яллагдагчаар татагдаж шалгагдаж байхдаа Г.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

 

Талийгаач Д.Мөнхбатын гэр бүл “А” ХХК-иас ажилтан Г.Б-ийнучруулсан гэм хорын хохирол төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00909 дугаар захирамжинд заасны дагуу “А” ХХК гэм хорын хохирол төлбөрт 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13,000,834 төгрөгийг талийгаач Д.Мөнхбатын гэр бүлд, улсын тэмдэгтийн хураамжийн 111,477 төгрөгийг улсын төсөвт тус тус төлсөн.

Харин ажилтан Г.Бнь мөрдөн байцаалтын явцад хүний амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар илэрхийлж байсан боловч 945/А дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол гарснаас хойш оршин суугаа газраа өөрчлөн, холбоо барихгүй, гэм хорын хохирол төлбөрийг төлж барагдуулахгүй сураггүй болсон тул “А” ХХК Г.Б-ийгэрэн сурвалжлуулах, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хандсан.

Сүхбаатар дүүгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02377 дугаар шийдвэрт заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэс Г.Б-ийгэрэн сурвалжлан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, 16 гудамж 09 тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон.

Г.Бнь өнөөдрийг хүртэлх хугацаанд компаниас талийгаачийн гэр бүлд төлсөн гэм хорын хохирол төлбөрийн 13,000,834 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 111,477 төгрөг нийт 13,112,311 төгрөгийг төлж барагдуулахгүй, компанийг хохироож байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу тус компани Г.Б-оосдээрх төлбөрийг гаргуулан авахаар шүүхэд хандаж байна.

Эрүүгийн хэрэгт холбогдуулж “Алтай хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, тус компанийн хилийн хэлтсийн дарга А.Шагдар болон Г.Бнар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад гурвуулаа өршөөлийн хуульд хамрагдсан.  Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч аль аль нь буруутай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлж, Өршөөлийн хуульд хамрагдсан.

Хохирогчийн ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, оршуулгын зардал нийт 42,905,694 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба оршуулгын зардлын баримттай хэсэг болох 13,000,834 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч талтай эвлэрч уг мөнгийг төлсөн. 

Иймд Буянтгол овогт Гэрэлцогтын Батцоожоос хохирогчийн ар гэрт төлсөн оршуулгын зардал 13,000,834 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,477 төгрөг, нийт 13,112,311 төгрөгийг гаргуулж “А” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Г.Б-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б-ийнзүгээс “А” ХХК-д учирсан ямар хохирлыг үндэслэж төлөх төлөх юм бэ гэдгээр тайлбараа гаргах зүйтэй. Иргэний хуульд гэм хор учруулбал үүсэх үүргийг тодорхой зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгээр тодорхой заасан. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдал стандартын тогтоосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг  хангасан байх, 9.1.2 дахь хэсэгт зааснаар машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх гэдгээр машин механизмд байх тоног төхөөрөмжийг зааж өгсөн.

Хариуцагч Г.Б-ийгнь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа жолоодож явсан тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байсан гэдэг нь тухайн үеийн хэргийн газрын акт болон Монгол улсын хилийн бургастай боомтдох “А” ХХК-ийн гаалийн ажлын бүсэд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан ажлын судалгааны тайланд тодорхой зааж өгсөн. Уг комисст үйлдвэрлэл эрхэлсэн захирал, хилийн хэлтсийн дарга гэх мэт “А” ХХК-ийн удирдах албан тушаалнаас бүрэлдэхүүн томилогдсон комисс тухайн ослын газар ажиллаж, ослын талаар судалж, энэ талаарх судалгааг гаргасан.

Уг судалгаанд ослын үндсэн шалтгааны талаар тайлангийн 6 дугаар хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5, 18.2.7 дахь хэсэгт заасны дагуу ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу  хэрэглэх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй улмаас осол гаргах шалтгаан нөхцөл болсон. Мөн Монгол улсын Үйлдвэрлэл худалдааны сайдын 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан ил уурхайн ажилгүй ажиллагааны нийтлэг дүрмийн 14 дүгээр заалт, Уулын баяжуулах Таян Нуурын үйлдвэрийг ил уурхай жилийн зааварчилгаа 29 дүгээр зүйл зэргийг тус тус зөрчсөн байна. Тухайн осол гаргах болсон шалтгаан тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан. Мөн осолдогч өөрөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зөрчсөн. Хэдийгээр осол гаргагч Г.Бнь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх явцдаа бусдын амьд насанд хохирол учруулж, тээврийн хэрэгслээр хүн дайрч амь нас хохирсон боловч тухайн осол гарах болсон хүчин зүйл нь юу байсан юм бэ гэдгийг анхаарах нь зүйтэй.

Тухайн үед Г.Бжолоо бариад явж байхад үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй шороо тоос боссон байдалтай байсан. Хилийн бүсэд тээвэрлэх, зөөх, ачиж буулгах дүрмийг хэрэгжүүлэгч хүмүүс нь өөрсдөө дэс дарааллаар нь оруулсан журмаа зөрчсөн асуудал байдаг. Мөн осолдогч өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн асуудал байдаг. Эдгээр маш олон зүйлийн нөлөөгөөр осол гаргасан. Ажил олгогч нь өөрөө тухайн ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн хортой, аюултай нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй байх шаардлагыг хангасан байх үүрэгтэй.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн ажилгүй байдал, үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх нөхцөлийг хангасан байх ёстой. Техник хэрэгслийг бүрэн бүтэн ажлуулах ёстой. Мөн хууль тогтоомжид заасны дагуу тухайн хөдөлмөрлөх үйл ажиллагаанд оролцож байгаа тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Ямар тохиолдолд ажилтан байгууллагад гэм хор учруулсан бол төлөх үндэслэл бий болдог юм бэ гэхээр зөвхөн гэмт хэрэг үйлдэж, таслан шийтгэх тогтоол гарсан тохиолдолд ажилтан байгууллагад учруулсан гэм хорыг нөхөн төлнө гэж заасан. Иймд осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Бнь байгууллагад учирсан хохирлын шууд төлөх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

“Алтай хүдэр” ХХК-ийн хохирогчийн ар гэрт төлсөн оршуулгын зардлын хэмжээний талаар маргах зүйл бол байхгүй. Шүүхийн хүчин төгөлдөр захирамж ч гарсан учир төлсөн мөнгөн дүнгийн талаар маргах зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийддвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХКнь хариуцагч Г.Батцоожид холбогдуулан “Гэм хорын хохиролд төлсөн 13,000,834 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,477 төгрөг, нийт 13,112,311 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Бнь “Алтай хүдэр” ХХК-ийн Техник ашиглалтын газрын оператор буюу дугуйт ачигчийн жолоочоор ажиллаж байх үедээ 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Бургастайн боомт дахь гаалийн хяналтын бүсэд “Глобаль гүүр транс” ХХК-ийн жолооч Д.Мөнхбатыг “Алтай хүдэр” ХХК-ийн эзэмшлийн 34-54 улсын дугаартай дугуйт ачигчаар дайрч амь насыг нь хохироосон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбар хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 945А дугаар тогтоолоор нотлогдож байна.

 

Дээрх үйл явдалд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар  уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн хэрэгт “Алтай хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, тус компанийн хилийн хэлтсийн дарга А.Шагдар болон хариуцагч Г.Бнарыг яллагдагчаар татжээ.

 

Эрүүгийн хэргийн яллагдагч Б.Мөнхбат, А.Шагдар, Г.Бнар нь аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэний дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 945А дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б.Мөнхбат, А.Шагдар, Г.Бнарыг өршөөлд хамруулж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй”, 10 дугаар зүйлийн 10.9-д “Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж тус тус заасан.

 

Хуульд зааснаар хариуцагч Г.Бболон гэмт хэрэгт шалгагдаж өршөөлд хамрагдсан Б.Мөнхбат, А.Шагдар нарын хэн аль нь эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон ч гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд гэмт хэрэгт гэм буруутай эсэх талаар маргах үндэслэлгүй юм. Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д зааснаар сэжигтэн, яллагдагч нь гэм буруугийн асуудлаар маргавал хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсний дараа өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээр заасан ба өршөөлд хамрагдсан хариуцагч Г.Бболон Б.Мөнхбат, А.Шагдар нар нь гэм буруугийн талаар маргахгүйгээр өршөөлд хамрагдсан тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргах эрх хуулийн дээрх заалтаар хязгаарлагдсан болно.

 

Хариуцагч Г.Б-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Ажил олгогч болон хохирогч хэн нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн ...” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан эрх зохицуулалт нь зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгахад хамаарах бөгөөд харин энэхүү эрх зүйн зохицуулалт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлд заасан уул уурхайн машин механизмын ашиглалт болон аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс үүссэн гэм хорыг арилгахад хамаарахгүй юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус зааснаар ажил олгогч болох “Алтай хүдэр” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай ажилтан болох хариуцагч Г.Б-оосшаардах эрхтэй байна.

Гэмт хэрэг болсон нөхцөл байдал болон гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээд нь хариуцагч Г.Ббайхаас гадна “Алтай хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, тус компанийн хилийн хэлтсийн дарга А.Шагдар нар байгаа нь гэм хор учрахад хэд хэдэн этгээд оролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан тул “А” ХХК-ийн хохирогчид төлбөр төлсөний улмаас учирсан хохирлыг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, хилийн хэлтсийн дарга А.Шагдар нар нь Г.Б-ийнхамтаар адил хариуцлага хүлээх үүрэгтэй байна.

Хохирогч Д.Мөнхбатын өв залгамжлагч болох Д.Баярмаа нь “Алтай хүдэр” ХХК-д холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, оршуулгын зардал нийт 42,905,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “А” ХХК нь оршуулгын зардалд 13,000,834 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00909 дугаар захирамжаар баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00909 дугаар захирамжаар шийдвэрлэсэн “Алтай хүдэр” ХХК-иас Д.Мөнхбатын өв залгамжлагч болох Д.Баярмаад олгохоор эвлэрсэн оршуулгын зардал 13,000,834 төгрөгийн талаар маргахгүй гэж тайлбарласан тул “Алтай хүдэр” ХХК-д учирсан хохирлын хэмжээ болох 13,000,834 төгрөгийг гэм учруулахад оролцсон хэд хэдэн этгээд хамтран адил хэмжээгээр хариуцах тул Г.Б-ийнхариуцах гэм хорын хохирлыг 4,333,611 төгрөг гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00909 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамжид улсын орлогод төлсөн 111,477 төгрөгийг хариуцагч Г.Б-оосгаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г.Бшүүгчийн дээрх захирамжаар шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамжийг “Алтай хүдэр” ХХК-д төлөх үүргийг хуулиар хүлээгээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Б-оосгэм хорын хохирол төлбөрт 4,333,611 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 8,778,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож буй шаардагыг гэм буруутай бусад этгээдүүдээс шаардахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Г.Б-оосгэм хорын хохирол төлбөрт 4,333,611 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 8,778,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оосулсын тэмдэгтийн хураамжид 84,287 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                              Г.НЯМСҮРЭН

 

                                                                                                 Д.УРАНЗУЛ