| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0003/э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин *******д холбогдох 2026000890233 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Боржигин *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Боржигин овгийн ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг ашиглан 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ар Агуйт 5 дугаар багийн нутаг Бургасны дээд ам гэх газрын орчмоос иргэн *******ын адуунаас 8 тоо тамгатай хүрэн гүү, 8 тоо тамгатай халиун байдас, 8 тоо тамгатай хээр үрээ, саран тамгатай азарган үрээг хулгайлж 3400000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 600000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлоо нөхөн төлнө гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх 2018 оны намар 11 сард Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Өндөр дэрс” гэх газар намаржиж байгаад өвөлжөөндөө буухад манай адуу 23 тоотой Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг, 5 дугаар багийн нутагт үлдсэн байсан. Тэгээд 2019 оны 01 дугаар сард манай нас барсан нөхөр ******* манай адуунаас зээрд-2, хүрэн гүү-1, хээр-1 нийт 4 тооны босоо 8 тоо тамгатай адуу алга болсон байна гээд ярьж байсан. Тэгээд ойр хавийн айлуудаас утсаар асууж сураад, сураг гараагүй юм. Манай адуу 2018 онд Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг, Шаварт, Бүрд 5 дугаар багийн Бургастын дээд ам, Ар шорвог, Гүн нуур орчмоос холдоод байдаггүй адуу байгаа юм. Одоо ч тэр хавьдаа байгаа гаднаас авсан ижил буруу адуу байхгүй унаган адуунууд байгаа юм. Би нөхөр болох *******тэй 1998 онд гэр бүл болох үед л 8 тоо тамга дардаг байсан. Би хулгайд алдсан 4 тооны адуугаа тухайн үеийн зах зээлийн ханшаар л үнэлнэ. Хурдан удамтай болон угшилтай адуу байхгүй дандаа өөрийн унаган адуунууд байсан. Хохиролд 600000 төгрөг авсан. Одоо 2400000 төгрөгийг нэхэмжилж байна. /хх-ийн 9-10, 14-15 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манайх 2018 оны 11 дүгээр сард Хээр азаргатай 20 гаран тооны 8 тоо тамгатай адуугаа тал руу оруулсан юм. Талийгаач аав маань адуугаа хардаг байсан. 2019 оны 01 дүгээр сард 4 тооны адуугаа алдсан. Ойр хавиараа хайгаад олоогүй. Одоог хүртэл олохгүй байгаа. /хх-ийн 18 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манайх 22-23 тооны адуутай байсан. Манайх адуунууддаа 8 тоо тамга дардаг. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд 4 тооны адуугаа хулгайд алдсан. Аав маань хайгаад олоогүй. /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2019 оны 1 дүгээр сард өөрийн эзэмшлийн 31-20 УБҮ улсын дугаартай “Hyundai truck” маркийн автомашинаар нүүрс ачиж Улаанбаатар хотод буулгасан. Намайг 2019 оны 01 дүгээр сард Баянтээгийн уурхайгаас Улаанбаатар хот руу нүүрс ачихад ******* нэг намхан нэрийг нь мэдэхгүй хүнтэй хамт ирж портер маркийн машинтай ирж 10 гаран хөл нойтон шинэ адууны мах миний машинд ачуулсан. Тэгээд хотод аваачиж зарсан. Надад тээврийн хөлсөнд 300000 төгрөг төлсөн. /хх-ийн 22 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манайхыг Нарийнтээл сумын 2 дугаар багийн Цагаан хад гэх газар нутаглаж байхад 2018 оны 11 дүгээр сарын 24, 25-ны үед санагдаж байна ******* 16 цагийн үед мотоциклиор 4 тооны адуу тууж ирсэн. Тэгээд манай гадаа нөгөө адуунуудаа янзалсан. Тэгээд маргааш өглөө нь Баянтээгийн уурхай оруулаад ачааны том машинд ачаад Улаанбаатар хот руу Ачиймаа, жолооч бид гурав явсан. Тэгээд ачааны машины жолоочид хөлсийг нь өгсөн. /хх-ийн 28-29, 30-31, 32-33 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 11 дүгээр сард Ачиймаа Мустанг-5 маркийн мотоциклиор манай гадаа 4 тооны адуу туугаар ирсэн. Тэгээд тэр адуунуудаа манай гадаа төхөөрсөн. Тэгээд Баянтээгийн уурхай орж том машин ачаад Ачиймаа, манай эхнэр Должинсүрэн нар Улаанбаатар хот руу явсан. /хх-ийн 35-36, 37, 38-39 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2019 оны хавар 4 дүгээр сард гийн гэрээр орж адуугаа сурсан. Тэгэхэд нь хэд хоногийн өмнө цагдаад баригдаад ирсэн гэж байсан. Юу болсон талаар асуухад адууны хэргээр цагдаагийн газарт байцаагдаж байгаад ирлээ гэж хэлсэн. /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай хүү Ачиймаа хотод ажиллаж байгаад нэг мотоцикль авч ирлээ гэж байсан. Мотоцикльдоо улсын дугаар аваагүй байсан. Сүүлд асуухад зарчихсан гэж байсан. Одоо мотоцикль нь байхгүй. /хх-ийн 138-139 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 11 дүгээр сарын үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутгаас 4 тооны адууг өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклиор тууж ирээд Нарийнтээл сумын 2 дугаар багт байдаг гэх айлын гадаа төхөөрөөд махыг нь гийн эхнэртэй хамт Улаанбаатар хот оруулж зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 600000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2400000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 44-45 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/25 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/37 дугаартай үнэлгээний тайлангууд, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримтууд, хохирогч *******ын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай баримт /хх-ийн 43-46, 51-54, 69-71, 129-131, 141-142 хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63, 86, хуудас/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 69, 77 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Боржигин овгийн ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг ашиглан 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ар Агуйт 5 дугаар багийн нутаг Бургасны дээд ам гэх газрын орчмоос иргэн *******ын адуунаас 8 тоо тамгатай хүрэн гүү, 8 тоо тамгатай халиун байдас, 8 тоо тамгатай хээр үрээ, саран тамгатай азарган үрээ, нийт 4 тооны адууг хулгайлж 3400000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Боржигин овгийн ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг ашиглан 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ар Агуйт 5 дугаар багийн нутаг Бургасны дээд ам гэх газрын орчмоос иргэн *******ын адуунаас 8 тоо тамгатай хүрэн гүү, 8 тоо тамгатай халиун байдас, 8 тоо тамгатай хээр үрээ, саран тамгатай азарган үрээ, нийт 4 тооны адууг хулгайлж 3400000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ын манайх 2018 оны намар 11 сард Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Өндөр дэрс” гэх газар намаржиж байгаад өвөлжөөндөө буухад манай адуу 23 тоотой Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг, 5 дугаар багийн нутагт үлдсэн байсан. Тэгээд 2019 оны 01 дугаар сард манай нас барсан нөхөр ******* манай адуунаас зээрд-2, хүрэн гүү-1, хээр-1 нийт 4 тооны босоо 8 тоо тамгатай адуу алга болсон байна гэж байсан. Гэрч *******гийн манайх 2018 оны 11 дүгээр сард Хээр азаргатай 20 гаран тооны 8 тоо тамгатай адуугаа тал руу оруулсан юм. Талийгаач аав маань адуугаа хардаг байсан. 2019 оны 01 дүгээр сард 4 тооны адуугаа алдсан. Гэрч *******гийн манайх 22-23 тооны адуутай байсан. Манайх адуунууддаа 8 тоо тамга дардаг. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд 4 тооны адуугаа хулгайд алдсан. Гэрч *******ийн намайг 2019 оны 01 дүгээр сард Баянтээгийн уурхайгаас Улаанбаатар хот руу нүүрс ачихад ******* нэг намхан нэрийг нь мэдэхгүй хүүхэнтэй хамт ирж портер маркийн машинтай ирж 10 гаран хөл нойтон шинэ адууны мах миний машинд ачуулсан. Гэрч *******гийн манайхыг Нарийнтээл сумын 2 дугаар багийн Цагаан хад гэх газар нутаглаж байхад 2018 оны 11 дүгээр сарын 24, 25-ны үед санагдаж байна ******* 16 цагийн үед мотоциклиор 4 тооны адуу тууж ирсэн. Тэгээд манай гадаа нөгөө адуунуудаа янзалсан. Гэрч гийн 2018 оны 11 дүгээр сард Ачиймаа Мустанг-5 маркийн мотоциклиор манай гадаа 4 тооны адуу туугаар ирсэн. Тэгээд тэр адуунуудаа манай гадаа төхөөрсөн. Гэрч гийн 2019 оны хавар 4 дүгээр сард гийн гэрээр орж адуугаа сурсан. Тэгэхэд нь хэд хоногийн өмнө цагдаад баригдаад ирсэн гэж байсан. Юу болсон талаар асуухад адууны хэргээр цагдаагийн газарт байцаагдаж байгаад ирлээ гэж хэлсэн. Гэрч ы манай хүү Ачиймаа хотод ажиллаж байгаад нэг мотоцикль авч ирлээ гэж байсан. Мотоцикльдоо улсын дугаар аваагүй байсан. Сүүлд асуухад зарчихсан гэж байсан. Одоо мотоцикль нь байхгүй гэх мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/25 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/37 дугаартай үнэлгээний тайлангууд, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримтууд, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн эрх зүйн байдал дээрдэж байх тул шүүгдэгч *******д Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч *******г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Мөн шүүгдэгч ******* нь 7 хоног хоригдсон хоригдсон, хохирогчид 2.400.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашигласан болох нь,
Уг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль нь шүүгдэгч *******гийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******гийн өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ болох 500000 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,
Хохирогч ******* нь нийт 3.400.000 төгрөгийн нэхэмжилсэн бөгөөд 400.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгч ******* нь хохирогчид 600000 төгрөг төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 2.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа *******г шүүх хуралдааны танхимаас суллаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн *******г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь 7 хоног цагдан хоригдсон, хохирогчид 2.400.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******гийн өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ болох 500000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 2.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г шүүх хуралдааны танхимаас сулласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.