Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч В.Отгончимэг,

шүүгдэгч Э.Энхжаргал, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Д.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

шүүгдэгч А.Мөнхбат, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

хохирогч Ч.Цогтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарав овогт Энхцэцэгийн Энхжаргал, Олонхууд овогт Даваанямын Мөнхбаатар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даагачин овогт Адъяасүрэнгийн Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 201626030681  дугаартай хэргийг 2016 оны  08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн оператор, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-3-43 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүүлж, 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Шарав овогт Энхцэцэгийн Энхжаргал /РД:ЧМ87111318/,

2. Монгол улсын иргэн 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн яс үндэс халх, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамж, ТТБТ-ийн 7-2 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, Хан-уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар  хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,  Олонхууд овогт Давааням-Осорын Мөнхбаатар /РД:ШД86032511/,

3.Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эх, эгч, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 3-73 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Даагачин овогт Адъяасүрэнгийн Мөнхбат /РД:ЙИ91111914/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Энхжаргал нь тэнсэн хянан харгалзах хугацаа дуусаагүй ялтай байхдаа, согтуугаар, давтан үйлдлээр, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нартай бүлэглэн, “Приус-20” маркийн 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг хэрэглэн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн, иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Hyundai 2900 LC-7” маркийн эксковаторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Мөнхбаатартай бүлэглэн согтуугаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Huаndai 2900 LC-7” маркийн эксковаторын бахь, отвертик зэрэг багажийг хэрэглэн компьютер 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг зэрэг 1.790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь Э.Энхжаргал, А.Мөнхбат нартай бүлэглэн, согтуугаар, давтан Приус-20 маркийн 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг хэрэглэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Hyundai 2900 LC-7” маркийн эксковаторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Э.Энхжаргалтай бүлэглэн машин механизмыг хэрэглэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Huаndai 2900 LC-7” маркийн эксковаторын бахь, отвертик зэрэг багажийг хэрэглэн компьютер 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг зэрэг 1.790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Мөнхбат нь Д. Мөнхбаатар, Э.Энхжаргал нартай бүлэглэн, Приус-20 маркийн 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг хэрэглэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Huаndai 2900 LC-7” маркийн эксковаторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ч.Цогтбаатарын: “...2016 оны 5 дугаар сарын 04-05-ны хооронд миний 57-87 УБ улсын дугаартай “Хьюндай-2900” маркийн шар өнгөтэй эксковатор Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, өвсний хашаанд орхисон байсан. Энэ үед миний эксковатороос үл таних залуучууд очиж эксковаторын компьютер, 1 ширхэг акумулятор, 200 литр дизел түлш, 270.000 төгрөгийн товуд, шприц нь 45.000 төгрөгийн үнэтэй зүйл алдагдсан байсан. Би эксковатороо манаачид нь захиад үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Мөн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ “...2016 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд ажиллах шаардлагагүй гэсэн болохоор би тэр өдрүүдэд эксковатор дээрээ очихгүй гээд байж байтал нөгөөдөр нь 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр миний эзэмшлийн эксковаторын жолоочоор ажиллаж байсан Болдбаатар гэж залуу над руу залгаж “таны эксковатор дээр чинь хүмүүс ирчихсэн дээр доор нь гараад байна гэнээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр очиход эксковаторын түлшний хайрцагны банк, аккумуляторын хайрцаг зэрэг нь онгорхой болчихсон байсан. Газраар түлш нилээн асгарсан байсан. Тэгээд шалгаад үзэхэд эксковаторын маань 2 ширхэг аккумулятор, компьютер нь алга болсон байсан. Багажинд байсан товуд 7 кг, товудны шприц 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан. Түлшний савыг нь үзэхэд бараг түлшгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Э.Баярсайханы:  “...Би хувиараа Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Их Ачуут” нэртэй компаний эзэмшлийн хашааг түрээслэн өвс малчдад худалддаг ажил хийдэг юм. ...Харин миний дээрх түрээсэлдэг хашаатай яг залгаа ертөнцийн зүгээр зүүн талын төмөр сараалжин хашааны төмөртэй хашаанд нэг Монгол гэр, улаан өнгийн контейнертэй хашаа байдаг. Уг хашаанд нэг шар өнгийн эксковатор байдаг юм. Хэн тэр машиныг ажиллуулдаг талаар надад мэдэх зүйл байгаагүй. ...Харин 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний тухайн үед унаж хэрэглэж байсан “портер” маркийн автомашины аккумлъятор нь суучихсан машин асахгүй байхаар нь би хажуу хашаа руу хартал хашаан дотор байсан эксковатор дээр гурван залуу түлшийг нь аваад зогсож байсан. Миний харснаар нэг залуу нь эксковаторын түлшний банкан дээр суучихсан хоёр нь доод талд нь зогсчихсон, шланкаар 20 литрийн хуванцар, цэнхэр, шар өнгийн хоёроос гурван саванд хийгээд зогсож байсан. Ойр хавьд нь өөр хүн харагдаагүй. Тухайн үед би тэр гурвыг хараад хулгай хийж байгаа болохыг нь мэдээгүй. Өөрсдийнхөө машинаас түлшээ авч байгаа юм байх гэж бодсон. Тэгээд би тэр гурваас “ахдаа аккумлъятороо түр өгч байгаач” гэж асуусан. Тэгтэл хариулахдаа “тэгээ тэг, та нэг аккумлъяторыг нь аваад яв, өглөө ирээд авъя” гэж хэлээд надад тэр эксковаторын аккумлъяторыг нь тайлж машинаас салгаж өгсөн. Тэр гурвын хоёр нь согтуу байсан. Гэхдээ тэд “тайлж өгөх гэхэд багаж хэрэгсэл байхгүй байна” гэхээр нь би өөрийнхөө боолт чангалж, суллах багажийг өгөхөд түүгээр надад аккумлъяторыг тайлж өгсөн. Тэгээд би тэр аккумлъятортой машиныхаа аккумлъяторыг холбож асаачихаад тэр эксковаторын аккумлъяторыг гэртээ оруулаад тавьчихсан. Тэгчихээд яваад өгсөн. Нөгөө гурван залуу тэндээ үлдсэн. Би тэдэнд өөрийнхөө багаж хэрэгслийг үлдээгээгүй явсан. Ямар ч байсан өөрсдийнхөө юмыг авч байгаа юм шиг л байсан. Харин надад тайлж өгсөн аккумлъяторыг “маргааш ирээд манай дарга ирэхээс өмнө очоод авчихъя” гэж хэлсэн. ...Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш намайг хашаандаа өвсөө машинд ачаад байж байтал нэг харааны бололтой нүдний шилтэй залуу ирээд “миний энэ” гэж хажуугийн хашаанд байгаа өнөөх шар өнгийн эксковаторыг заагаад “эксковаторын маань хамаг эд ангийг аваад явчихаж, эд анги нь алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өчигдөр нэг гурван залуу энэ эксковаторт чинь ирчихсэн түлшийг нь саванд хийгээд аваад зогсож байсан, миний машины аккумлъятор суухаар нь тэр гурваас “аккумлъятороо түр өгч байгаач” гэж гуйхад надад эксковатороос нэг аккумлъяторыг  тайлж өгсөн. Түүгээр нь би машинаа асаасан. Одоо тэр аккумлъятор нь яг энд манай гэрт байгаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн “энэ эксковатор бол миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Хулгайч хоёр аккумлъятор, комьпютер, түлш гэх мэт зүйлийг нь аваад явчихсан байна” гэж хэлсэн ба тийм гурван хүн машинаас минь эд зүйлс авч явах ёсгүй, тэр гурван хүн хулгайч нар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдээгүй. Танайхны л хүмүүс юм болов уу гэж бодсон. Сэжигтэй зүйл ажиглаж чадаагүй гэдгээ хэлсэн. Тэгээд тэр хүн өөрөө цагдаад дуудлага өгсөн. Би өөртөө байгаа аккумлъяторыг нь тэр дор нь удалгүй хохирогч буюу нэрийг нь мэдэхгүй хүнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Би өмнө нь уг хохирогчийг эксковаторыг жолоодож байхыг нь хараагүй юм. Манай хашаанд харуул хамгаалагч, хяналтын камер гээд байх зүйл байхгүй. Харин эксковатор байрлуулсан хашаанд мөн манаач, камер гээд байх зүйл байдаггүй. Тэр гурван залуу нэг цагаан өнгийн “Приус-20” маркийн машинтай явж байсан. Улсын дугаарыг нь харж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

               Гэрч Д.Цогзолмаагийн: “...2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өглөө байсан. Цагийг нь сайх мэдэхгүй байна. Ямарч байсан ойролцоогоо газар шорооны ажил хийж байсан шар өнгийн эксковаторт 3 залуу ирчихсэн байсан. Тэр үед эксковатор ажиллаагүй, манай гэрийн урдхан талд байрлуулчихсан байсан. Тэгэхээр нь би тэр гурван залуу дээр очоод “та нар яагаад хүний эксковаторын түлшийг нь аваад байгаа юм бэ” гэж асуухад тэр гурван залуугийн нэг нь буюу махлаг шар царайтай залуу нь “бид нар өөрсдийнхөө эд зүйлийг авч байна, би жолооч нь байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг нүдний шилтэй залуу наад эксковаторыг барьдаг гэж бодоод тэр гурван залууг бага зэрэг сэжиглэсэн. Уг гурван залуу 3 ширхэг усны савтай ирчихсэн эксковатораас түлшийг нь шланкаар соруулж авч байсан. Машиныг нь хартал цагаан өнгийн “Приус-20” маркийн 12-32 УБГ гэсэн дугаартай машин байсан. Тэр гурван залуугийн 2 нь согтуу байх шиг байсан....” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

              

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Энхжаргалаас: “...2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр би Зүүнхараагаас ирээд найз Мөнхбаатартай уулзсан. Хаана байгаа юм гэхэд гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд түүнээс архины мөнгө байна уу  гэж асуухад надад мөнгө алга гэхээр нь өөрийнхөө скай нэртэй хуучин гар утсаа явуулын танихгүй хүнд 15,000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө Мөнхбаатартай нэг шил 0.75 хэмжээтэй архи, ундаа зэргийг аваад Мөнхбаатарын гэрийн хашаанд нь сууж байгаад хоёулаа хувааж уусан. Дахин мөнгө хэрэгтэй болохоор нь би Д.Мөнхбаатарт “хоёулаа Сонсголонгийн уулзвар орчихоод ирье” гэж хэлсэн. Хүнээс мөнгө зээлнэ, таньдаг хүн байгаа гэж хэлсэн тэгээд Сонсголон явахаар болсон. Би Мөнхбаатараас унаа олдох уу гэхэд Мөнхбатыг дуудсан. Тэгээд Мөнхбатад 5.000 төгрөгөөр тохироод хүргүүлсэн. Сонсголонгийн зам дагуу Нисэхэд буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт байх дотроо өвс овоолсон хашааны хажуу талынх нь улаан контейнортой хашаанд нэг шар өнгийн газар ухдаг эксковатор байгааг харсан байсан юм. Тэгээд буцаж ирэх замдаа би Мөнхбаатарт дээрх эксковаторыг заагаад “энэ миний таньдаг хүний эксковатор байгаа юм, би өмнө нь оппероторыг нь буюу жолоочийг нь хийж байсан юм, ийшээ нэг ороодохъё гэж тэр хоёрт хэлсэн.  Хашаанд нь ямар нэгэн хүн байхгүй байхаар нь би эхлээд эксковатор руу нь очоод урд талд нь байдаг багажийг нь татаж үзтэл онгорхой байсан. Дотор нь шланк, төмөр, 18 литрийн хэмжээтэй савтай эксковтаторын тосолгоонд хэрэглэдэг товуд, нэг ширхэг товудны шиприз зэрэг эд зүйлс байсан. Тэгэхээр нь би түлшнийх нь тагийг таттал мөн онгорхой байсан, тонгойгоод хартал түлш байсан. Гараад Мөнхбаттай уулзаж сав олдох уу гэхэд 30 литрийн хэмжээтэй, гурван ширхэг сав авч ирсэн байсан. Тэгээд түлшийг соруулж авсан. Мөн товуд, товудны шиприз зэргийг нь аваад Мөнхбатын машинд ачаад Яармагийн тэнд байдаг машин засварын газрын ойролцоо нэг танихгүй хүнд түлшээ нэг литрийг нь 1000 төгрөгөөр зарсан. Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна гэв.

Шүүгдэгч Д.Мөнхбаатараас: “...Би хохирогчид хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Уучлаарай. Дахин гэмт хэрэгт үйлдэхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Мөнхбатаас: “...Би тухайн хэргийг хулгайн гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Тухайн үед гэгээн цагаан өдөр хулгай гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй. Би Мөнхбаатар, Энхжаргалтай нарт машинаараа үйлчилгээ үзүүлж байна гэж бодсон. Би өмнө нь Мөнхбаатартай хамт ажиллаж байсан. Харин Энхжаргалыг танихгүй. Би Мөнхбаатараас ямар нэгэн асуудалгүй биз дээ гэж асуухад зүгээрээ гэж хэлж байсан. Би хохирогчид хохирол учруулсанд маш их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ  гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Цогтбаатараас: “...2016 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд би  эксковатор дээрээ очихгүй гээд байж байтал нөгөөдөр нь 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр миний эзэмшлийн эксковаторын жолоочоор ажиллаж байсан Болдбаатар над руу залгаж “таны эксковатор дээр чинь хүмүүс ирчихсэн дээр доор нь гараад байна гэнээ” гэж хэлсэн. Тэгээд очиход эксковаторын түлшний хайрцагны банк, аккумуляторын хайрцаг зэрэг нь онгорхой болчихсон байсан. Газраар түлш нилээн асгарсан байсан. Тэгээд шалгаад үзэхэд эксковаторын маань хоёр ширхэг аккумулятор, компьютер нь алга болсон байсан. Багажинд байсан товуд, товудны шприц 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан. Түлшний савыг нь үзэхэд бараг түлшгүй болсон байсан.Тэгээд цагдаад мэдэгдсэн гэв.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

 

2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

            2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

            2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудаас/,

            2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 23 дугаар хуудас/,

           

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Э.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр найз Мөнхбаатартай уулзсан. Тэр үед тэрээр эрүүл байсан. Тэгээд түүнээс “архины мөнгө байна уу” гэж асуутал “надад мөнгө алга байна, яах уу” гэхээр нь би тэр үед барьж байсан өөрийнхөө “скай” нэртэй хуучин гар утсаа явуулын танихгүй, эрэгтэй хүнд асууж байгаад 15,000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө Мөнхбаатартай нэг шил 0.75 хэмжээтэй архи, ундаа зэргийг аваад Мөнхбаатарын гэрийн хашаанд нь сууж байгаад хоёулаа хувааж ууж дуусгасан. Архи ууж дуусаад дахиж уумаар санагдсан. Гэтэл бид хоёрт мөнгө байхгүй байхаар нь би Д.Мөнхбаатарт “хоёулаа Сонсголонгийн уулзвар орчихоод ирье” гэж хэлсэн. Тэгтэл надаас “яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “хүнээс мөнгө зээлнэ, таньдаг хүн байгаа гэж хэлсэн” тэгээд Сонсголон явахаар болсон. Бид хоёр явган яваагүй Д.Мөнхбаатар машинтай явъя гээд өөрийнхөө нэг таньдаг цагаан өнгийн “Приус-20” маркийн машинтай Мөнхбат гэдэг залуутай тааралдаад машинд нь суугаад явахаар болсон. Машиных нь дугаарыг нь хараагүй. Жолооч Мөнхбат гээд залууг нь би бол таньж мэдэхгүй. ...Би Сонсголонгийн зам дагуу Нисэхэд буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт байх дотроо өвс овоолсон хашааны хажуу талынх нь улаан контейнортой хашаанд нэг шар өнгийн газар ухдаг эксковатор байгааг харсан байсан юм. Тэгээд буцаж ирэх замдаа би Мөнхбаатарт дээрх эксковаторыг заагаад “энэ миний таньдаг хүний эксковатор байгаа юм, би өмнө нь оппероторыг нь буюу жолоочийг нь хийж байсан юм, ийшээ нэг ороодохъё гэж тэр хоёрт хэлсэн. Тэгтэл жолооч Мөнхбат жолоогоо уг газар руу миний хэлснээр эргүүлээд хашааных нь хажуу талд очиж зогссон. ...Тэгээд би түрүүлж буугаад хашааных нь онгорхой хаалгаар нь явж орсон. Хашаанд нь миний харснаар нэг монгол гэр, контейнор, наад талд нь эксковатор байсан. Харин дээрх зүйлийн цаад талд нь бас нэг монгол гэр байсан. Хашаанд нь ямар нэгэн хүн байхгүй байхаар нь би эхлээд эксковатор руу нь очоод урд талд нь байдаг багажийг нь татаж үзтэл онгорхой байсан. Дотор нь шланк, төмөр, 18 литрийн хэмжээтэй савтай эксковтаторын тосолгоонд хэрэглэдэг товуд, нэг ширхэг товудны шиприз зэрэг эд зүйлс байсан. Тэгэхээр нь би түлшнийх нь тагийг таттал мөн онгорхой байсан ба тонгойгоод хартал түлш байсан. Тэгэхээр нь би буцаж машин дээр очоод нөгөө хоёр буюу жолооч Мөнхбат, найз Д.Мөнхбаатар нарт “би өөрийнхөө эксковатороос түлшийг нь авах гэж байна, чамд сав олдох уу” гэж Мөнхбаатараас асуутал Д.Мөнхбаатар бодож байснаа жолооч Мөнхбатаас “чи сав олоод ирж чадах уу” гэж асуусан. Тэгтэл Мөнхбат би сав олж ирж чадах нуу үзье гэж хэлэхээр нь түүнийг “сав олоод ир” гэж явуулсан. Харин Д.Мөнхбаатар бид хоёр үлдсэн. ...Архиа ууж байтал жолооч ирчихлээ гэж Д.Мөнхбаатар руу залгасан. тэгэхээр нь бид хоёр Уранчимэг эгчид явлаа, баяртай гэж хэлээд гарсан. Гараад Мөнхбаттай уулзахад тэрээр 30 литрийн хэмжээтэй, гурван ширхэг сав авч ирсэн байсан. Хаанаас авч ирсэн гэдгээ хэлээгүй. Асуугаагүй. Тэгэхээр нь би савнуудыг нь аваад нөгөө хоёрыг дагуулж яваад эксковатор руу очоод багажнаас нь шланкийг нь гаргаад түлшнийх нь хайрцагны тагийг онгойлгож байгаад Мөнхбаатар эксковатор дээр гарч зогсож байгаад шланкийг түлш рүү хийж барьж зогссон. Харин би доор нь зогсоод нөгөө үзүүрээс нь амаараа түлшийг сорсон. Шланкаар түлш сорогдоод ирэхээр нь сав руу би өөрөө хийж гурван савыг дээрх байдлаар хийж дүүргэсэн. Энэ үед нэг ах ирчихсэн аккумлъятороо түр өгч байгаач, машинаа холбож саах гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь аккумлъяторыг тэр гуйсан хүнээс нэг боолт тайлах түлхүүр авч байгаад эксковаторын нэг аккумлъяторыг нь тайлж өгсөн. Багажийг нь буцааж өөрт нь өгсөн. ...Түлшийг нь авч дуусчихаад шланкийг нь буцааж багаж руу нь хийгээд товуд, товудны шиприз зэргийг нь аваад Мөнхбатын машинд ачаад Яармагийн тэнд байдаг машин засварын газрын ойролцоо явж байсан нэг танихгүй, явуулын том машинтай хүнд түлшээ нэг литрийг нь 1000 төгрөгөөр зарсан. Тэр хүнийг танихгүй, дахин харвал танихгүй. Машиных нь дугаарыг мэдэхгүй байна.

Олсон мөнгөнөөсөө жолооч Мөнхбатад таксины мөнгө гэж 30,000 төгрөгийг өгсөн. Харин үлдсэн мөнгөөрөө Д.Мөнхбаатар бид хоёр архи, ундаа, тамхи, чихэр, боов, сүү аваад Яармагт байдаг хамаатныхаа гэрт очиж идэж уугаад дуусгасан. Маргааш өглөө нь Д.Мөнхбаатарт би хоёулаа “дахиад нөгөө эксковатор руу оччихоод ирье” гэж хэлсэн. Тэгтэл Д.Мөнхбаатар надаас “яасан зүгээр үү” гэж суусан. Харин би түүнд “зүгээр, зүгээр оччихоод ирье” гэж хэлсэн. Тэгээд тэр такситайгаа очоод нөгөө эксковатор байгаа хашааны гадаа ирсэн ба ирэх замдаа бид хоёр нэг шил 0.75 хэмжээтэй, Улаанбаатар гэдэг нэртэй архи авсан байсныгаа хувааж уусан. Архи уугаад талыг нь уучихаад би хашаа руу ганцаараа орсон. Хашаанд хүн байгаагүй. Хүн харагдахгүй байсан. Би таксины жолоочоос бахь, отвъёркыг нь түр өгч бай гээд авсан байсан болохоор эксковаторын комьпютер болон үлдсэн нэг аккумлъяторыг нь тайлаад аккумлъятор дээр нь комьпютерийг нь тавьж өргөөд машины багаж руу нь хийж ачсан. Харин нөгөө хэлээд үлдээсэн аккумлъяторыг аваагүй. ...Уг хулгайлсан комьпютерийг Нисэхэд явж байгаад мөн нэг явуулын хүнд 100,000 төгрөгөөр зарсан. Аккумлъяторыг түүхий эд авдаг газарт 10,000 төгрөгөөр зарсан. Түүхий эд авдаг газрыг одоо би олж чадахгүй. Хаана байдгийг нь мэдэхгүй байна. Учир нь тухайн үед согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Комьпютер зарсан хүнийг бас мэдэхгүй байна. Нэг танихгүй эрэгтэй хүн байсан. ...Тэгээд мөнгөтэй болоод дахиж нэг шил 0.75 хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи авсан. ...Уг жолоочийг би танихгүй. Тухайн үед согтуу байсан болохоор машиных нь марк, загвар, улсын дугаарыг нь хараагүй. Тэгээд би хамаатныхаа дүүгийнд ороод унтаад өгсөн. Үлдсэн архиараа дараа нь ганцаараа архи авч уугаад дуусгасан. ...би архи уумаар санагдаад байхаар нь мөнгө олох гэж хулгайлсан юм.            Яармагт ирээд жолоочид 30.000 төгрөг өгөөд бид 2 бууж үлдсэн. Хулгайлсан товуд, товудны шприцийг “Приус” машинд үлдээсэн. Уг “Приус” машины жолооч бид хоёрыг хулгай хийж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 68-72 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Д.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр миний “88875386” гэсэн дугаар руу миний найз болох Энхжаргал залгаад “чи хаана байгаа юм” гэхээр нь би түүнд “гэртээ байна” гэж хариултал тэрээр “би тэгвэл яваад очъё, хамт архи ууя” гэж хэлэхээр нь би “хүрээд ир ээ” гэж хэлсэн. Энхжаргал тэр үед бага зэрэг халамцуу байсан. Тэгээд “нэг шил архи ууя” гэтэл надад болон түүнд мөнгө байгаагүй. Мөнгөгүй яах вэ гэтэл Энхжаргал өөртөө байсан нэг скайтелийн утсаа эцэст явуулын хүнд 15,000 төгрөгөөр зарсан. Өөрийх нь утас байсан. Тэгээд тэр мөнгөөр нь бид хоёр нэг шил 0.75 хэмжээтэй Стандарт нэртэй архи, ундаа зэргийг аваад манай гэрийн хашаанд бид хоёр хувааж уусан. Ууж дуусгатал Энхжаргал “Нисэхэд өвсний фондын хашаанд миний нэг эксковатор байдаг юм" гэж хэлсэн. Тийш ээ очъё, сэлбэгийг нь авъя” гэж хэлсэн. Мөн хэлэхдээ нэг машин хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид хоёр интернет тоглоомын газрын хажууд иртэл тэр тоглоомын газарт миний танил дүү Мөнхбат гэж залуу байхаар нь Мөнхбатад би машинаар чинь Нисэх рүү нэг юманд явчихаад ирье, 5,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат “за” гээд зөвшөөрсөн. Энэ үед Энхжаргал бид хоёр уусан архинаасаа болоод нилээн согтсон байсан. Тэгээд Мөнхбатын цагаан өнгийн 12-32 УБЧ улсын дугаартай, “приус-20” маркийн атомашинд сууцгаасан. Жолоогоо Мөнхбат өөрөө барьж байсан. Тэгээд “Дэвшил трейд”-ийн тийшээ явж Энхжаргал нэг таньдаг хүнтэйгээ уулзаж 20.000 төгрөг авсан. Тэгчихээд дахин нэг шил 0.75 хэмжээтэй, Стандарт нэртэй архи аваад тэр Нисэх рүү Энхжаргалын хэлсэн газарт очих хүртлээ машин дотор Энхжаргал бид хоёр архинаас талыг нь уусан. Бидний очсон газар нь том хашаа байсан ба дотор нь талын өвс хураасан байсан. ...Энхжаргал бид хоёр эхэлж хашааных нь төмөр торон хаалгаар нь явж орсон. Тэр хаалга нь онгорхой байсан. ...Энхжаргал эксковаторын хаалга, багажны хэсгийг онгойлгосон. Түлхүүрээр онгойлгосон байх. Тэгээд Энхжаргал түлшийг нь авъя, чи сав олж чадах уу гэж надаас асуухаар нь чадна гэж хэлээд Мөнхбат руу яриад түүнийг “түлш хийж авч явах гэсэн юм аа, чи сав олоод хүрээд ир” гэж хэлсэн. Учир нь энэ газар Мөнхбат бид хоёрыг буулгаж өгчихөөд явчихсан байсан юм. Тэгээд дахиж дуудсан. Ирэхдээ тэрээр гурван ширхэг 30 литрийн усны сав олж ирсэн.

Тэгэхээр нь тэр сав руу нь эксковторын багажинд байсан шланкаар түлшийг нь юүлж хийсэн. Тэгээд мөн багажинд нь байсан 18 литрийн савтай товуд, шиприз 1 ширхэг зэргийг нь аваад Мөнхбатын машины багажинд хийсэн. Мөнхбат бас машиндаа дээрх зүйлсийг зөөлцөж хийлцсэн. Тэр үед Энхжаргал бид хоёр уусан архинаасаа болоод нилээн согтсон байсан. Харин Мөнхбат эрүүл байсан. Ямар ч байсан гурван саваа дүүртэл нь түлшийг нь ачсан. Түлш сав руу хийж байхад хажуугаас нэг эрэгтэй хүн ирээд аккумлъятороо түр өгч байгаач ээ гэж гуйсан. Тухайн үед бид гурвыг хулгай хийж байгааг тэр хүн бол мэдээгүй юм. Тэр хүн Энхжаргалтай л уулзаад юм асуугаад байсан. Энхжаргал түүнд аккумлъяторыг тайлж өгсөн байх. Би тэр үед согтуу байсан болохоор анзаараагүй юм байна.Биднийг тэнд байхад гаднаас өөр хүн нэмэгдэж ирээгүй. Бид нараас ямар учиртай хүн болох талаар тэр аккумлъятор асууж ирсэн хүн асуугаагүй. Бид нар ч түүнд элдэв юм хэлээгүй. Тэгээд түлшийг нь соруулж авч дуусаад машинд бид гурав ачаад шланкийг нь буцааж багажинд нь хийж үлдээгээд тэндээс хөдлөөд бид гурав Яармагийн мөөеөө гэж нэг засварын газрын ойролцоо очоод нэг явуулын таньж мэдэхгүй, том машинтай хүнд нэг литрийг нь 1,000 төгрөгөөр бодоод нийт 90.000 төгрөгөөр зарсан. Учир нь 30 литрийн гурван сав дүүрээд 90 литр болсон юм. Харин товуд, шиприз зэргийг нь яасныг санахгүй байна. ...Мөнгөтэй болоод дэлгүүрээс дахиж 0.75 хэмжээтэй, хараа нэртэй архи, идэж уух боов, чихэр зэргийг худалдаж авсан. Жолооч Мөнхбат 30,000 төгрөгийг өгсөн. Мөнхбат архинаас уугаагүй. 30,000 төгрөгөөрөө тэрээр юу хийсэн талаар нь мэдэх юм алга байна. ...Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад өглөө 09 цагийн үед манай гэрт Энхжаргал ирсэн. Ирэхдээ архи нь бага зэрэг гарчихсан, шарталттай ирсэн. Миний архи гараад шарталттай байсан. Тухайн үед Энхжаргал дахиад нөгөө эксковатор руу очъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй хамт явсан ба Энхжаргал нэг такси хөлслөсөн байсан. тэр таксинд нь суугаад явсан. Таксины жолоочийг нь санахгүй байна, таньж мэдэхгүй байна. Миний харснаар нэг жижиг суудлыг тэрэг байсан. марк, загварыг нь мэдэхгүй байна. Энхжаргал тэр жолоочийг таньж мэдэхгүй, гар өргөөд хөлслөсөн гэж хэлж байсан. ...Тэгээд тэр машинд суугаад нөгөө эксковаторын байгаа хашаанд ирж буугаад бид хоёр таксины жолоочийг хүлээлгээд хашаа руу Энхжаргал орсон. Орохдоо онгорхой хаалгаар нь явж орсон. Эксковатор руу нь тэрээр очоод комьпютерийг нь тайлж авсан. Тайлж авахад багаж хэрэггүй байдаг юм шиг байсан. зүгээр залгууруудыг нь тайлж мултлаад татаад авчихдаг гэсэн. Тэгээд өөр зүйл аваагүй. Би машинд сууж байсан юм. Тэгээд комьпютерийг тэр хавьд нэг явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд наашаа таксины жолоочтой Яармагт ирээд Энхжаргалаас би 20.000 төгрөг авсан. Харин Энхжаргал таксигаараа хамаатных руугаа хүргүүлнэ гээд үлдэгдэл 80.000 төгрөгөө аваад явсан. Би 20.000 төгрөгөөрөө архи аваад ууж дуусгасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59, 75- 76 дугаар хуудас/,

 Шүүгдэгч А.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Яармагийн эцэст интернет тоглоомын газар байхад танил ах Д.Мөнхбаатар, Энхжаргал гэж ахын хамт хоёулаа орж ирсэн. Тэр 2 тухайн үед согтуу байсан, би эрүүл байсан. Тухайн үед тэд надад хэлэхдээ “чи бид хоёрыг Нисэхийн тойрог үргээд өгөөч” гэсэн. Тэгээд наашаа Нисэх рүү явж байтал зам дагуу байрлалтай нэг хашаанд байсан эксковаторыг Энхжаргал гэж ах “энэ эксковаторыг би барьдаг юм, миний эксковатор” гэж хэлээд хашаа руу орсон. Би тэднийг оруулж өгчихөөд явсан. ...14 цагийн үед над руу Мөнхбаатар ах залгаад намайг “хүрээд ирээч, тэгэхдээ хэдэн ширхэг түлшний сав аваад ирээч, чамд дараа нь мөнгө өгнө” гэсэн. Тэгэхээр нь би гэртээ байсан 3 ширхэг 30 литрийн түлшний савыг хоосон байсан болохоор нь аваад тэр хоёрын байгаа газар очсон. ...Түлшний савыг аваад бид гурав түлшний саванд эксковатороос багажинд нь байсан байх нэг шланкаар түлшнийх нь савнаас түлш сороод сав руугаа хийсэн. Би дээр нь гараад шланкийг нь түлшнийх нь сав руу барьж зогссон. Тэр хоёр согтуу байсан болохоор би барьж зогсож байсан. Доор нь Энхжаргал ах зогсоод амаараа түлшийг сороод шланкаар сав руу хийсэн. Ийм байдлаар 3 сав дүүргэсэн. Түлшийг хийж байхдаа гадуур нь асгаад тэр хавиар газрыг түлш болгосон. Мөн Энхжаргал эксковаторын багажинд байсан савтай товуд, товудны шприц зэргийг авсан. Түлш авч байхад хажуу хашааных нь ах ирээд аккумулятороо өгч байгаач гэсэн, түүнд аккумулятор өгөөд дараа ирж авъя гэсэн. Нөгөө аккумулятор гуйсан хүнээс багаж гуйсан чинь байж магадгүй. Тэгээд 3 савтай түлш, товуд, шприц зэргийг миний машины багажинд ачаад Яармагийн тэнд байдаг авто засварын газрын ойролцоо очоод тэнд явж байсан явуулын том машинтай хүнд 1 литрийг нь 1000 төгрөгөөр бодоод нийт 90.000 төгрөгөөр зарсан. Түлш зарсан хүнийг таньж мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй. Машины дугаарыг нь мэдэхгүй байна. Тэр мөнгөнөөс надад тэр хоёр “баярлалаа” гээд 30.000 төгрөг өгсөн. Түлшний савыг нь болохоор би эргүүлээд өөрөө авсан. Тэгээд салцгаасан. Маргааш өглөө нь над руу 10 цагийн үед Э.Энхжаргал ах яриад “ах нь эксковатор луугаа дахиж очиж компьютерийг нь авах гэсэн юм хамт явчихаад иръе” гэж хэлсэн. Харин би тэр үед нь завгүй байсан болохоор хамт явж чадахгүй гэж хэлээд хамт яваагүй. Машинд үлдээсэн товуд шприц зэргээ тэр хоёр аваагүй машинд үлдээсэн. Товудыг нь гэрийн ойролцоох хогын саванд хаясан. Шприцийг нь өөртөө хэн нэгэн нэхэж магадгүй гээд хадгалж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65, 78-79 дүгээр/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

            -Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81, 96, 116 дугаар хуудас/

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82, 97, 117 дугаар хуудас/

-Шүүгдэгч Э.Энхжаргалын боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 88-91 дүгээр хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаартай Д.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

            -Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай Д.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

            -Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай Э.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-85 дугаар хуудас/,

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Мөнхбатыг шүүгдэгч Д.Мөнхбаатар, Э.Энхжаргал нартай бүлэглэн, Приус-20 маркийн 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг хэрэглэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Huаndai 2900 LC-7” маркийн эксковаторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

          Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.Мөнхбат нь Д.Мөнхбаатар, Э.Энхжаргал нартай бүлэглэн тээврийн хэрэгслээ ашиглуулан гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Учир нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Мөнхбаатар, Э.Энхжаргал нараас хулгай хийж байгааг А.Мөнхбат нь мэдээгүй, машиныг хөлсөлж авч явахаар тохирсон, Э.Энхжаргал нь тухайн газар ухах зориулалттай “Huаndai 2900 LC-7” маркийн эксковаторыг өөрийн машин гэж итгүүлсэн, Д.Мөнхбаатар нь түлш авах сав хэрэгтэй гэж А.Мөнхбатаас гуйсан талаар тогтвортой мэдүүлсэн, бусад гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Мөнхбатын гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив санаа зорилго тогтоогдохгүй байх тул бүлэглэн, тээврийн хэрэгслээ ашиглуулан, унаагаар хангаж, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж хүндэвтэр гэмт хэрэгт буруутган ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Э.Энхжаргал нь тэнсэн хянан харгалзах хугацаа дуусаагүй ялтай байхдаа, согтуугаар, давтан үйлдлээр, Д.Мөнхбаатартай бүлэглэн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн, иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Hyundai 2900 LC-7” маркийн эксковаторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Мөнхбаатартай бүлэглэн согтуугаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Huаndai 2900 LC-7” маркийн эксковаторын бахь, отвертик зэрэг багажийг хэрэглэн компьютер 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг зэрэг 1.790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д. Мөнхбаатар нь Э.Энхжаргалтай бүлэглэн, согтуугаар, давтан үйлдлээр  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Hyundai 2900 LC-7” маркийн эксковаторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Э.Энхжаргалтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах, “Ачуут-Од” ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Huаndai 2900 LC-7” маркийн эксковаторын бахь, отвертик зэрэг багажийг хэрэглэн компьютер 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг зэрэг 1.790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас,хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Д.Цогзолмаагийн мэдүүлэг  /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

            2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хх-ийн 15-17 дугаар хуудас/,

            2016 ооны 7 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

            2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Энхжаргалыг давтан үйлдлээр бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Д.Мөнхбаатарыг давтан үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Мөнхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч Д.Мөнхбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Энхжаргал нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,  1 жил, 4 сарын  хугацаагаар  хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар шүүх шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Мөнхбаатарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл болгон харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ч.Цогтбаатарт 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч А.Мөнхбатаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 105.000 төгрөгийг  Ч.Цогтбаатарт тус тус төлсөн байна.

Шүүгдэгч Э.Энхжаргалаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол үлдэх 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Цогтбаатарт олгох нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

Эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон тул А.Мөнхбатын эзэмшлийн 12-32 УБЧ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон