| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0029/э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шинжээч: Э.Хүрэлсүх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмгэд ба сэд овгийн *******т холбогдох 2126000000031 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Эмгэд ба сэд овгийн *******, /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Эмгэд ба сэд овогтой ******* нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн *******г зодож зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрт орж ирэхдээ ******* нь нүдэндээ цохиулчихсан орж ирсэн. Өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодоод явуулсан байсан. Намар нь манай хүүхэд Улаанбаатар хот руу явж 2 сар ажил хийж байгаад ирсэн. Ирээд ******* рүү ярьж хүүхдүүдээ авъя гэж хэлсэн. Хүүхдүүдийг авчирч өгөх гэж ирэхдээ зүүн нүдэндээ цохиулчихсан юм уу халцарчихсан манай гэрт орж ирсэн. Би тэр үед сүртээ цохиж шалиагүй. Шанаа хэсэгт нь алгадаад мөрнөөс нь чирээд гэрээсээ гаргасан. Энэ хэрэг над дээр тохогдоод байна. Тухайн үед миний уур хүрээд алгадсан асуудал гарсан гэдэг нь үнэн. Тэрнээс биш энэ хүнд гэмтлийн зэрэг гарахаар цохиогүй гэв. Алгадсандаа гэмшиж байна. Мөрдөгч Дэмбэрэлрагчаад би мөрдөн байцаалтын шатанд шалга гэж хэлсэн боловч шалгаагүй учраас энэ хэрэг над дээр тохогдоод байна. Би зөөлөн хацар дээр нь алгадсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөр байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шинжээч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Алгадсаны улмаас зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл үүсэж болно. Толгойны хэсэгт үүсэх бүх доргилт гэмтэл нь нүдний алим нь хэсэгт цус харвалт үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн байрлалын хувьд нэг талд буюу зүүн талд үүссэн. Мөн цохих, алгахад, мөргөх, унах, мөргөгдөх зүйлээс үүсэх боломжтой. Зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтлүүд нь хөнгөн гэмтэл гэж ойлгож болно. Зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх хөнгөн гэмтэлд хамаарагдана. Нүдний зовхи нь өөрөө нимгэн арьстай байдаг. Нүдний алим нь өөрөө хялгасан судаснууд бөөгнөрөл байдаг учраас хялгасан судал тасарснаас болж нүдэнд цус хуралт үүснэ гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө би өглөө гэртээ байсан чинь манай эхнэр Чимэддулам над руу залгаад ээж, аав хоёр байхгүй байгаа хүүхдүүдээ аваад ирээч би хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гээд байхаар нь би хадмынд хүүхдүүдээ аваад очсон. Тэгтэл хадам аав, ээж хоёр байсан. Тэгэхээр нь би мэндэлсэн чинь хэн ч дуугараагүй. Тэгээд би баруун талын орон дээр сууж байтал хадам аав ******* пизда минь одоо зайл гэхлээр нь би юу гэсэн үг юм бэ гэсэн чинь, намайг сууж байхад хадам аав ******* миний зүүн нүдний аяга руу гараараа нэг удаа цохьсон. Мөн зүүн талын гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. Намайг эхнэр, хүүхдүүдтэй маань уулзуулахгүй байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 25-26 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13-14 цагийн үед манай хүргэн ах ******* манай гэрт гурван хүүхэдтэйгээ орж ирээд гэрийн баруун талын орон дээр суугаад эгч Чимэддуламаас хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн чинь манай аав ******* ******* ахыг чи яагаад манай охиныг дарамтлаад байгаа юм гэсэн. Тэгтэл ******* ах аавын өөдөөс хуц солиор пизда минь гээд байсан. Тэгээд аав уурлаад ******* ахыг очоод зүүн талынх хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгээд ******* ах гэрээс гараад явсан чинь аавыг цагдаад өгчихсөн байсан. /хх-ийн 34 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүргэн ******* 13-14 цагийн үед манай гэрт гурван хүүхэдтэйгээ орж ирээд эхнэр Чимэддуламыг чи хаагуур юу хийж яваад ирж байгаа юм гээд загнаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр ******* чи юу яриад байгаа юм. Танай ээж чинь хүүхэд нүдээд хөөгөөд явуулсан байсан биздээ гэсэн. ******* *******ын өөдөс хуц солиор гөлөг минь гээд хэрэлдээд байсан. Тэгсэн чинь манай нөхөр хүний эцэг болсон хойно үр хүүхдээ өмөөрөөд *******гийн зүүн талын хацар руу нэг удаа гараараа цохьсон. Тэгээд *******г хөөгөөд гаргасан юм. /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт аавындаа ирсэн. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө манай нөхөр ******* надруу залгаад гурван хүүхэдтэйгээ уулз гэсэн. Тэгэхлээр нь би юм ярилгүй гар утсаа салгасан. Тэгсэн чинь 13-14 цагийн үед нөхөр ******* гурван хүүхдээ аваад манай аавын гэрт ирсэн. Орж ирээд аавын гэрийн баруун талын орон дээр суусан. Тэгээд над руу чи хаагуур юугаа хийгээд яваад ирж байгаа юм гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь манай аав ******* намайг өмөөрөөд ганц нэг үг хэлээд *******гийн зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадах шиг болсон. Тэгсэн ******* хүүхдүүдээ үлдээгээд гэрээс гараад явсан чинь цагдаад дуудлага өгсөн байсан. /хх-ийн 32-33 хуудас/,
Шинжээч Л.Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн үед *******г үзэхэд зүүн нүдний алиманд улаан ягаан өнгийн, зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний зовхи, зүүн шанаа бага зэргийн хаван хавдартай, тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй байсан. Үзлэгээр уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байсан, хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. /хх-ийн 38 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хүргэн ******* 13-14 цагийн үед манай гэрт гурван хүүхэдтэйгээ орж ирээд манай баруун талын орон дээр суусан. Тэгснээ эхнэртэйгээ маргалдаад байсан юм. Тэгэхээр нь би эхнэрээ зодож хөөж явуулчихаад одоо юу яриад байгаа бэ гэж хэлсэн чинь ******* битгий хуц, солиор гээд байсан. Тэгэхээр нь би очоод алгадаад хөөгөөд гаргасан. /хх-ийн 46-47 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Үзүүлэгч *******гийн биед зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Үзүүлэгч *******гийн биед зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл учирсан байх боломжтой ба дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэг нь цохих алгадах, мөргөх, унах, мөргөлдөх гэх мэт хүчин зүйл юм. Шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Л.Амгалангийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гарах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. /хх-ийн 13 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41-42, 81,83 хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, малчны мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67, 72, 73, хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Г.Цолмонгэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:.. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Эмгэд ба сэд овгийн ******* нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багийн 42-09 тоотод оршин суух гэртээ иргэн *******г зодож зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Эмгэд ба сэд овгийн ******* нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багийн 42-09 тоотод оршин суух гэртээ иргэн *******г зодож зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хадмынд хүүхдүүдээ аваад очсон. Тэгтэл хадам аав, ээж хоёр байсан. Тэгэхээр нь би мэндэлсэн чинь хэн ч дуугараагүй. Тэгээд би баруун талын орон дээр сууж байтал хадам аав ******* пизда минь одоо зайл гэхлээр нь би юу гэсэн үг юм бэ гэсэн чинь, намайг сууж байхад хадам аав ******* миний зүүн нүдний аяга руу гараараа нэг удаа цохьсон. Мөн зүүн талын гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Насанд хүрээгүй гэрч *******ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13-14 цагийн үед манай хүргэн ах ******* манай гэрт гурван хүүхэдтэйгээ орж ирээд гэрийн баруун талын орон дээр суугаад эгч Чимэддуламаас хэрүүл гуйгаад байсан. Тэгтэл ******* ах аавын өөдөөс хуц солиор пизда минь гээд байсан. Тэгээд аав уурлаад ******* ахыг очоод зүүн талынх хацар руу нь нэг удаа алгадсан. Гэрч *******ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүргэн ******* 13-14 цагийн үед манай гэрт гурван хүүхэдтэйгээ орж ирээд эхнэр Чимэддуламыг чи хаагуур юу хийж яваад ирж байгаа юм гээд загнаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр хүний эцэг болсон хойно үр хүүхдээ өмөөрөөд *******гийн зүүн талын хацар руу нэг удаа гараараа цохьсон. Гэрч *******ын би Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт аавындаа ирсэн. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө манай нөхөр ******* надруу залгаад гурван хүүхэдтэйгээ уулз гэсэн. Тэгэхлээр нь би юм ярилгүй гар утсаа салгасан. Тэгсэн чинь 13-14 цагийн үед нөхөр ******* гурван хүүхдээ аваад манай аавын гэрт ирсэн. Орж ирээд аавын гэрийн баруун талын орон дээр суусан. Тэгээд над руу чи хаагуур юугаа хийгээд яваад ирж байгаа юм гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь манай аав ******* намайг өмөөрөөд ганц нэг үг хэлээд *******гийн зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадах шиг болсон. Шинжээч Л.Амгалангийн тухайн үед *******г үзэхэд зүүн нүдний алиманд улаан ягаан өнгийн, зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний зовхи, зүүн шанаа бага зэргийн хаван хавдартай, тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй байсан. Үзлэгээр уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байсан, хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинжээч Э.Хүрэлсүхийн Алгадсаны улмаас зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл үүсэж болно. Толгойны хэсэгт үүсэх бүх доргилт гэмтэл нь нүдний алим нь хэсэгт цус харвалт үүсэх боломжтой. Мөн цохих, алгахад, мөргөх, унах, мөргөгдөх зүйлээс үүсэх боломжтой гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед гэмтэл учирсан, хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №11 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогч *******г нэг удаа алгадсан, гэхдээ гэмтэл учруулахаар алгадаагүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******г алгадсаны улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №11 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдсон болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, прокурорын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эмгэд ба сэд овгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.