Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/207

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Д.*******, О.*******,

шүүгдэгч Д.*******, О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн ,  ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807004510204 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 12 цаг 38 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ******* овогт *******ийн *******,  Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа , ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай,

 

2. ******* овогт *******гийн , Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа цех ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн  2-д зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар 1987 оны Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтааж бүгд 5 жилийн хорих ялаар тогтоосон,     

2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн Ерөнхий шүүгчийн 114 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 16 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 219 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 16 хоногийн хорих ялын зарим 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жил 6 сарын хорих ял шийтгэж,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар 5 жил 6 сар чанга дэглэмд хорих ял шийтгүүлсэнээс эдлээгүй үлдсэн 03 жил 06 сар 18 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сар хорих ял шийтгэж,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар 5 жил 6 сар хорих ялаас биеэр 3 жил 2 сар 10 хоногийг эдлэж, эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 25 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1433 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 450 дугаартай “ялаас дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар нийт биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 11 сар 22 хоногоор тогтоож,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХМ/11 дугаартай магадлалаар уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн ******* дугаартай.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

яллагдагч Д. нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.*******г “бичлэг хийгээд хэрэггүй хүний мууд дурлалаа” гэж хэлсэнийх нь төлөө хувийн таарамжгүй харьцаа үүсгэж нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар харилцан зодолдож түүний биед хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч О.******* нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.т “бичлэг хийгээд хэрэггүй хүний мууд дурлалаа” гэж хэлсэний улмаас Д. нь уурлаж түүнтэй маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэж харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******гийн өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ын өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.*******гийн өгсөн: “...Бид найзуудаараа ийн амралт явцгаасан. Амралтанд шөнийн 02 цагийн үед бөөнөөрөө ирээд нилээн ууцгаасан. Тухайн үед гэдэг хүүхэн согтуурхаад байсан чинь утсан дээрээ бичлэг хийгээд байхаар нь би “хүний мууд дурлаад яах гэсэн юм бэ” гэж хэлэхэд бид хоёрын дунд маргаан үүсээд зодолдсон.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэрийн найз амралтанд найзуудаараа явъя гэсний дагуу рүү амралтанд явсан. ийн амралтанд бөөнөөрөө шөнийн 02 цагийн үед очиж цай уучихаад дараа нь үүр цайтал архи нилээн ууцгаасан. гэдэг хүүхэн нилээн их уучихсан байхлаар нь би бичлэг хийж байтал О.******* яагаад хүний мууд дурлаад байгаа юм гэж хэлээд бид хоёр маргалдаад тухайн үйл явдал болсон.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.*******гийн өгсөн... согтоод хүмүүстэй маргах маягтай болоод байсан чинь утсаараа бичлэг хийгээд байхаар нь би чи ингэж болохгүй хүний мууд дурлах хэрэг байхгүй гэж хэлсэн чинь бичлэг хийхээ болиод намайг дуудаад гэрийн ар талд очоод шууд миний баруун талын шанаан тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих үед би ыг цамцных нь захаар боогоод тэвэрч аваад зууралдаж байх үед гэрийн гадаа байсан   эмэгтэйчүүд салгасан юм. Тэгээд бид хоёр дахин барьцалдаж аваад зогсож байтал ын эхнэр бид хоёрын дундуур орж ирээд газар гэдсээ дараад хэвтсэн. Чухам хэн нь уг хүүхнийг юугаар хаана цохьсон талаар мэдэхгүй байна. Ингээд би гэдэг хүүхнийг юу болов гэж асуугаад зогсож байх үед гүйж ирээд чулуугаар миний дээд уруул хавьд цохиж уруул язарч дээд шүд хугарч доод нэг шүд эмтэрсэн учир би шууд газар унаад амнаас цус гараад манай эхнэр сугадаад гэрт оруулж унтуулсан юм. Би ямарч байсан Д.ыг заамдаж аваад цамцных нь захаар боож тэвэрч авч байсан түүнээс гар болон хөлөөрөө цохих өшиглөх үйлдэл гаргасан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг

/хх-ийн 8-9 дүгээр тал/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.ын өгсөн...******* гэх хамт явж байсан залуу намайг “чи ямар бичлэг хийгээд байна гэж хэлээд гар утас булааж авах гэхээр нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд цааш нь түлхсэн чинь ******* газар унаад босож ирээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон учир би заамдаж аваад зөрүүлж нүүрэнд нь гараараа цохиод харилцан зодоон хийсэн юм. *******гийн уруул хавьд нь нэг удаа гараараа цохьсон нь үнэн. Энэ үед уруул  нь шүд таарч язарч шүд нь гэмтсэн байж болох юм.” гэх мэдүүлэг

/хх-ийн 14-15 дугаар тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.гын өгсөн... *******г дуудаад гэрийн ар талд очоод гараараа *******г аль нэг газарт нь цохиж бие   биенийгээ заамдан зодолдож эхэлсэн.” гэх мэдүүлэг

/хх-ийн 26 дугаар тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн... *******г хоёулаа уулзая гэж хэлээд дагуулаад гэрийн зүүн талаар тойроод гэрийн зүүн талд очоод *******гийн зүүн гараараа хүзүүгээр нь тэвэрч байгаад баруун гараараа нүүрэн тус газар нь цохьсон. ирээд *******г газарт унагаад чих рүү нь өшиглөж нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж цээж хавьд нь хазаж байсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч гын 2018 оны 08 дугаар сарын     07-ны өдрийн №08шэ/388 дугаартай

1.Д.ын биед хамар ясны далд хугарал, дух, нүүр, хүзүү, цээж хэвлий зүүн шагайн үенд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн     эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хамар ясны далд хугарал, зулгаралт баруун мөрөнд цус  хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал мохоо зүйлийн үйчлэлээр дух, нүүр, хүзүү, цээж, хэвлий зүүн шагайн үенд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 40 дүгээр тал/,

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч гын 2018 оны 08 дугаар сарын     09-ний өдрийн №08шэ/389 дугаартай

1.О.*******гийн биед дээд уруулын дээр, уруулын салстад шарх, баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн хэнгэрэн хальсны цооролт, хүзүү цээж, баруун зүүн бугалганд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх дээд уруулын дээр уруулын салстад шарх, баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн хэнгэрэн хальсны цооролт баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хүзүү цээж, баруун зүүн бугалганд зулгаралт   гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 39 дүгээр тал/

 

Д.ын иргэний үнэмлэхийн лавлагаа

/хх-ийн 88 дугаар тал/,

 

Д.ын оршин суугаа хаягийн тодорхойлолт

/хх-ийн 87 дугаар тал/,

 

О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа

/хх-ийн 91 дүгээр тал/,

 

О.*******гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа

/хх-ийн 92 дугаар тал/,

 

О.*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт

/хх-ийн 93 дугаар тал/,

 

О.*******гийн Хаан банкны дансны хуулга

/хх-ийн 94-99 дүгээр тал/,

 

О.*******гийн ял шалгах хуудас

/хх-ийн 115 дугаар тал/,

Д.ын ял шалгах хуудас /хх-ийн 116 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д. нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.*******г “бичлэг хийгээд хэрэггүй хүний мууд дурлалаа” гэж хэлсэнийх нь төлөө хувийн таарамжгүй харьцаа үүсгэж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дээр, уруулын салстад шарх, баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн хэнгэрэн хальсны цооролт, хүзүү цээж, баруун зүүн бугалганд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах,

шүүгдэгч О.******* нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.т “бичлэг хийгээд хэрэггүй хүний мууд дурлалаа” гэж хэлсэний улмаас Д. нь уурлаж түүнтэй маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, гараараа цамцны захаар нь боож эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, дух, нүүр, хүзүү, цээж хэвлий зүүн шагайн үенд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан шүүгдэгч О.*******гийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.“ гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан шүүгдэгч Д.ын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.“ гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.*******гийн өгсөн “... гэдэг хүүхэн согтуурхаад байсан чинь түүний бичлэгийг утсан дээрээ бичээд байхаар нь би “хүний мууд дурлаад яах гэсэн юм бэ” гэж хэлэхэд бид хоёрын дунд маргаан үүсээд зодолдсон” гэх

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.ын өгсөн “... гэдэг хүүхэн нилээн их уучихсан байхаар нь би бичлэг хийж байтал О.******* яагаад хүний мууд дурлаад байгаа юм гэж хэлээд бид хоёр маргалдаад тухайн үйл явдал болсон.” гэх

гэрч Г.гын өгсөн... *******г дуудаад гэрийн ар талд очоод гараараа *******г аль нэг газарт нь цохиж бие биенийгээ заамдан зодолдож эхэлсэн.” гэх

гэрч Б.ийн өгсөн... ирээд *******г газарт унагаад чих рүү нь өшиглөж нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж цээж хавьд нь хазаж байсан.” гэх

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч гын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №08шэ/388 дугаартай, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №08шэ/389 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 39, 40 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******, Д. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.*******, Д. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэх дүгнэлт,

Шүүгдэгч нарын өөрөө өөрсдийгөө өмгөөлж буй тайлбарт: шүүгдэгч Д. гэм буруугийн талаар маргахгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч О.******* гэм буруугийн талаар маргахгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.т, О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

                                

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.*******, Д. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг улсын яллагч гаргасан нь саналаас О.*******гийн саналыг хууль зүйн шаардлагад нийцсэн байна. Харин шүүгдэгч Д.т тавьсан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт ялтны хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийн талаар нотлох баримт судлагдаагүй тул түүнд торгох ял хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, учирсан хохирол зэргийг харгалзан О.*******г 450 (дөрвөн зуун тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Д.т 240 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нар нь ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д., О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн , ******* овогт *******ийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 *******ийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, *******гийн ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.*******д оногдуулсан торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.т мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.*******д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д., О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д., О.******* нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д., О.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ