Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: П.Дониддолгор,

Шүүгдэгч: *******, *******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Толин овгийн *******, Уламбаяр овгийн Сангишийрэвийн *******, Уламбаяр, овгийн Галсандаргийн ******* нарт холбогдох 2126000180063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Толин овгийн *******, /РД:*******/,

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу 3 дугаар багт оршин суух, одоо Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн “Хуст булан” гэх газар түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Уламбаяр овгийн Сангишийрэвийн *******, /РД:/,

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай
аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд
боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу 3 дугаар багт оршин суух, одоо Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн “Хуст булан” гэх газар түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Уламбаяр овгийн Галсандаргийн *******, /РД:/,

 

                                                   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Уламбаяр овогтой Галсандаргийн ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Zukida” маркийн мотоцикль, *******ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” DҮ-150 маркийн мотоциклийг тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн нутаг “Хүнхрээгийн гол” гэх газрын орчим Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалтын хөхтөн ангилалд багтсан хар сүүлт зээр / Gazella subgutturosa/ 2 ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж амьтны аймагт 6.800.000/зургаан сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 Толин овогтой ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун DҮ-150 маркийн мотоцикль, *******гийн эзэмшлийн улсын дугааргүй “Zukida” маркийн мотоцикль тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн нутаг “Хүнхрээгийн гол” гэх газрын орчим Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалтын хөхтөн ангилалд багтсан хар сүүлт зээр /Gazella subgutturosa/ 2 ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж амьтны аймагт 6.400.000/зургаан сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

Уламбаяр овогтой Сангишийрэвийн ******* нь *******ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун DҮ-150 маркийн мотоцикль, *******гийн эзэмшлийн улсын дугааргүй ‘’Zukida” маркийн мотоциклийг тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн нутаг “Хүнхрээгийн гол”гэх газрын орчим Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалтын хөхтөн ангилалд багтсан хар сүүлт зээр / Gazella subgutturosa / 2 ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж амьтны аймагт 6.800.000/зургаан сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 6800000 төгрөгийг С.*******, ******* нартай хувааж төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 68400 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт бид гурав хувааж төлсөн гэв.

 

Шүүгдэгч С.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 6800000 төгрөгийг *******, ******* нартай хувааж төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 68400 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт бид гурав хувааж төлсөн гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 6800000 төгрөгийг *******, С.******* нартай хувааж төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 68400 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт бид гурав хувааж төлсөн гэв.

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай сумын иргэн Жанчив-Иш надтай утсаар яриад манай хүүхэд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр айлд очих гээд явж байсан чинь замын хажуу талд ууттай юм байхлаар нь задлаад үзсэн чинь дотор нь 1 тооны зээр байсан гэж хэлсэн. Зээрийг Сангишийрэвийн хүүхэд ******* нь хоёр залуутай нийлж агнасан байж болзошгүй гэж Жанчив-Иш надад хэлсэн. Тэгээд би сумын цагдаагийн тасгийн дарга хошууч Отгонд зээрийн талаар хэлсэн. Экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч , Баруунбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Чулуунбаяр бид гурав Богд сумын 2 дугаар баг Ширээгийн хөндийн “Хуст булан” гэх газраас *******, *******, Бямба-Очир нарыг гэрээс нь аваад тухайн зээрийн арьс нуусан гэх газрыг заалгаад очсон. Богд сумын 2 дугаар баг Ширээгийн хөндийн “Хуст булан” гэх газар уулын энгэр дээр асаг хадтай газар чулуун доогуур 2 ширхэг зээрийн арьсыг нуусан байсан. Хар сүүлт зээр нь ховор амьтан учраас агнах зөвшөөрөл олгогддоггүй. Тэд нарын агнасан 2 зээр нь хар сүүлт зээрийн төрөлд хамаарна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ховор амьтан хууль бусаар агнасан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэсэн байдаг. Нэг зээрийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.700.000 төгрөгөөр гарсан. /хх-ийн 58-59, 62-63 хуудас/,

 

       Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...******* нь манай хоёр дахь хүүхэд байгаа юм. ******* нь даруу төлөв зантай. Тусч цайлган зантай хүүхэд. Манай хүүхэд 3 дугаар ангийн боловсролтой. Өмнөговь аймагт цэргийн алба хаасан. Техникт сонирхолтой хүүхэд байгаа юм. /хх-ийн 69 хуудас/,

 

       Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...******* нь манай эхнэрийн дагавар хүүхэд байгаа юм. Би *******той 1998 оноос 2020 он хүртэл хамт амьдарсан. Манай хүү Бямба-Очир нь ааш зан сайнтай, төлөв даруу зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Техник сэтгэлгээтэй, техникт сонирхолтой хүүхэд байгаа юм. /хх-ийн 71 хуудас/,

 

     Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...С.******* нь манай нөхрийн төрсөн дүү нь байгаа юм. С.******* нь ажилсаг. Архи, дарс уудаггүй, томоотой хүүхэд байгаа юм. С.******* нь 50 гаран тооны малтай. Хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй. /хх-ийн 73 хуудас/,

 

     Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... ******* нь зан байдлын хувьд төлөв даруу томоотой үг дуу цөөтэй, хөөрхөн ааштай бусдад тусархуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ажилч хичээнгүй, ах эгч нарынхаа үгэнд сайн ордог. ******* 1 хүүтэй. Эхнэр нь одоо жирэмсэн. ******* хүний үгээр даруухан хүүхэд байгаа юм. Аймагт Политехникийн коллежид сурч байхдаа манайд суудаг байсан. Хичээлээ тараад л шууд гэртээ ирдэг байсан. Гадуур тэнээд элдэв янзын зан гаргаад байдаггүй байсан. 2014 онд цэргийн алба хаасан. /хх-ийн 75 хуудас/,

 

    Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай дүү ******* нь эхээс тавуулаа. Айлын хамгийн бага хүүхэд. Ээж нь 2006 онд нас барсан. Зан байдлын хувьд даруу төлөв зантай томоотой хүүхэд байгаа юм. Ах, дүү нартаа тусархуу, нутаг усандаа нэр хүнд сайтай хүүхэд. Өмнө нь гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаагүй. /хх-ийн 77 хуудас/,

 

      Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед *******, ******* бид гурав *******гийн хаваржааг янзлах гээд хамт явсан. Хаваржааг нь янзалчихаад буцаад явж байсан чинь замд хоёр тооны зээр тааралдсан. Бид гурав тэр хоёр зээрийг 5-6 км газар хөөж байгаад бахардаад унахаар нь мотоциклиороо дайрч алчихаад хоёр зээрээ аваад манай гэрт ирсэн. Тэгээд орой нь ******* бид хоёр мотоцикльтой сумын төв рүү *******ы эхнэрийг авч ирэх гээд явсан. Маргааш нь үдээс хойш нь сумаас ирэхэд ******* хоёр зээрийг янзлаад арьсыг нь хуулчихсан байсан. Тэгээд ******* бид гурвыг зээр агнасныг хүмүүс мэдчихсэн байна гэхээр нь бид гурав алсан хоёр зээрийнхээ арьс толгойг нь хөдөө хадан асган дотор нуусан. Би ховор амьтан агнаж болдоггүй гэдгийг мэдээгүй. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг унаад миний ард талд ******* суугаад бид хоёр хамтдаа хөөсөн. ******* өөрийн эзэмшлийн шар өнгийн улсын дугааргүй “Зүкида” маркийн мотоциклиороо ганцаараа хөөсөн. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. /хх-ийн 127-128 хуудас/,

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Бямба-Очир, ******* бид гурав манай хаваржааг очиж янзалчихаад үдээс хойш буцаад явж байсан чинь Богд сумын 2 дугаар баг “Гэдгэр тээгийн өвөр” гэх газар 2 зээр байхыг харсан. Бид гурав хоёр мотоциклиороо зээрийг нэг нэгээр нь хөөгөөд 5-6 км газар хөөж явж байгаад Богд сумын 2 дугаар баг “Эхэн түрүү” гэх газар руу оруулаад зээр бахардаад унахаар нь мотоциклиороо дайрч алсан. Бид гурав алсан зээрээ аваад Богд сумын 2 дугаар баг “Хуст булан” гэх газар Бямба-Очирын гэрт ирээд хоёр зээрийн арьсыг нь хуулаад махнаас нь чанаж идсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа бид гурвыг зээр алсныг саахалт айлын хүмүүс мэдчихсэн байсан. Тэгэхээр нь алсан зээрийнхээ арьс, толгойг нь гэрээсээ баруун тийш 300-500 орчим метрийн зайд байрлах хадтай асган дотор чулуун доогуур нуусан. 2021 оны 01 дүгээр сард би гэртээ Бямба-Очиртой хамт мотоцикль янзалж байсан чинь ******* Богд сумын цагдаа, Баруунбаян-Улаан сумын цагдаа, Богд сумын ойн байцаагч нартай хамт хүрээд ирсэн. Тэгээд бид гурвыг авч яваад зээрийн арьс нуусан газрыг заалгасан. Хохирлоо бүрэн төлсөн. /хх-ийн 111-112 хуудас/,

 

      Яллагдагч С.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 24-ний өглөө *******, Бямба-Очир бид хоёрыг хамт яваад хаваржаа янзлаад өгөөч гээд бид гурав хамт явж хаваржааг нь янзалчихаад буцаад гэр рүүгээ явж байсан чинь замд хоёр тооны зээр явж байсан. Тэгэхээр нь бид гурав нөгөө хоёр зээрийг нэг, нэгээр нь мотоциклиор хөөж байгаад бахардаад унахаар нь дайрч алсан.Тэгээд хоёр зээрээ тэнд нь янзлах гээд нэгнийх нь толгойг нь тастаад гэдэстэй нь хамт хаячихаад ******* зээрийг ардаа даруулаад үлдсэн. Нөгөө зээрийг нь Бямба-Очир бид хоёр мотоцикль дээрээ дүүрээд Бямба-Очирын гэрт ирсэн. Орой нь Бямба-Очир бид хоёр сумын төв явсан. Манай эхнэр хотоос ирээд сумын төв дээрээс ирээд аваадах гээд бид хоёр хамт очиж эхнэрийг аваад маргааш нь гэртээ ирсэн. Тэгэхэд ******* хоёр зээрийнхээ мах арьсыг янзалчихсан байсан. Бид гурав хоёр зээрийнхээ арьсыг гэрийнхээ ойролцоо хадан асган дотор чулуун доогуур хийгээд нуусан. 2021 оны 01 дүгээр сарын дундуур сумын цагдаа ирээд бид гурвыг авч яваад хар сүүлт зээрийн арьс нуусан газрыг заалгасан. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нөхөн төлсөн. /хх-ийн 119-120 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15/04/025/09 дугаартай актад:... Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон иргэн *******, С.*******, ******* нар нь 2 ширхэг хар сүүлт амьтныг зохих зөвшөөрөл эрхийн бичиггүйгээр агнасны улмаас байгаль орчинд учирсан хохирлын 3.400.000 төгрөгийг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49-р зүйлийн 49.4.2-д заасанАмьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн 6.800.00С төгрөгийг Богд сумын “Эрсдлийг хамгаалах сан”-ын байгаль хамгаалахын 100-101-651-404 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн 7.6-д заасны дагуу гомдол гаргах эрхтэй. /хх-ийн 195-196 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Шинжилгээнд ирүүлсэн арьс нь хар сүүлт зээрийн арьс байна. Шинжилгээнд ирүүлсэн зээрийн арьс, толгойг үзэхэд хар сүүлт зээр /Gazella subgutturosa/ байна. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан гэх хэргийн улмаас амьтны аймагт учруулсан шууд хохирлын үнэлгээг хэргийн материалыг үндэслэн гаргав: 2 х 1700.0= 3400.0 /Гурван сая дөрвөн зуун мянган төгрөг/ Хар сүүлт зээр нь Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Ховор амьтны төрөлд хамаарна. Хөхтөн амьтны Улаан дансанд бүртгэгдсэн амьтан. /хх-ийн 27-28 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан болон битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/36 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/26 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/22 дугаартай албан бичгүүд, Ховор амьтны жагсаалт, хохирогч гийн хохиролд 6800000 төгрөг  авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 5-11, 12-16, 17-18, 19, 30-32, 38-41, 49-52 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 188-192 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар / хх-ийн 175-177 хуудас/,

 

Шүүгдэгч С.*******ы хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төрийн  банкны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн, 03 дугаар сарын 04-ний өдрийн, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд / хх-ийн 162-171 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 197 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 198 хуудас/,

 

Шүүгдэгч С.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 199 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******, С.*******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******, С.*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан 2 тооны хар зүүлт зээр нь эр хар сүүлт зээр байсан болох нь,

 

Мөн шүүгдэгч *******, *******, С.******* нар нь ховор амьтан буюу хар сүүлт зээрийг агнах тусгай зөвшөөрөл аваагүй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч нарын хууль бусаар агнасан гэх хоёр тооны хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалтад хөхтөн амьтны төрөлд бүртгэлтэй болох нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-аар,

 

            Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр эр хар сүүлт зээрийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.700.000 төгрөг буюу уг хоёр тооны зээрийн нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.400.000 төгрөг болох нь тус тус тогтоогдож байна.

 

            Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, *******, С.******* нарыг Өвөрхангай аймгийн прокуророос ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Уламбаяр овгийн Галсандаргийн ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Zukida” маркийн мотоциклийг, *******, С.******* нар нь *******ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” DҮ-150 маркийн мотоциклийг тус тус ашиглан хамтран оролцож 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн нутаг “Хүнхрээгийн гол” гэх газрын орчим ховор амьтан буюу 2 тооны хар сүүлт зээр / Gazella subgutturosa/-г тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 6.800.000/зургаан сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Уламбаяр овгийн Галсандаргийн ******* нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Zukida” маркийн мотоциклийг, *******, С.******* нар нь *******ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” DҮ-150 маркийн мотоциклийг тус тус ашиглан хамтран оролцож 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн нутаг “Хүнхрээгийн гол” гэх газрын орчим 2 тооны хар сүүлт зээр / Gazella subgutturosa/-г тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 6.800.000/зургаан сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, С.*******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч гийн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай сумын иргэн Жанчив-Иш надтай утсаар яриад манай хүүхэд 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр айлд очих гээд явж байсан чинь замын хажуу талд ууттай юм байхлаар нь задлаад үзсэн чинь дотор нь 1 тооны зээр байсан гэж хэлсэн. Зээрийг Сангишийрэвийн хүүхэд ******* нь хоёр залуутай нийлээд агнасан байж болзошгүй гэж Жанчив-Иш надад хэлсэн. Тэгээд би сумын цагдаагийн тасгийн дарга хошууч Отгонд зээрийн талаар хэлсэн. Экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч , Баруунбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Чулуунбаяр бид гурав Богд сумын 2 дугаар баг Ширээгийн хөндийн “Хуст булан” гэх газраас *******, *******, Бямба-Очир нарыг гэрээс нь аваад тухайн зээрийн арьс нуусан гэх газрыг заалгаад очсон. Богд сумын 2 дугаар баг Ширээгийн хөндийн “Хуст булан” гэх газар уулын энгэр дээр асаг хадтай газар чулуун доогуур 2 ширхэг зээрийн арьсыг нуусан байсан гэх мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15/04/025/09 дугаартай акт, Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан болон битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/36 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/26 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/22 дугаартай албан бичгүүд, Ховор амьтны жагсаалт, хохирогч гийн хохиролд 6800000 төгрөг  авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Толин овгийн *******, Уламбаяр овгийн Сангишийрэвийн *******, Уламбаяр, овгийн Галсандаргийн ******* нарыг хамтран оролцож ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын яллагч Д.Ганцэцэг нь шүүх хуралдаанд шүүгдэгч *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялаар, шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаж байгаа боловч,

 

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг,

 

Мөн шүүгдэгч *******, С.*******, ******* нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******, С.*******, ******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Шүүгдэгч *******, С.*******, ******* нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

           

Шүүгдэгч *******, С.*******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *******, С.*******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн “Даюун” маркийн мотоцикль нь шүүгдэгч  *******гийн эзэмшлийнх, “Zukida” маркийн мотоцикль нь шүүгдэгч *******ын эзэмшлийнх болох нь,

 

Шүүгдэгч *******, С.*******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ *******гийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль, *******ын эзэмшлийн “Zukida” маркийн мотоциклийг ашигласан болох нь,

 

Шүүгдэгч *******гийн өмчлөлийн “Даюун” маркийн мотоцикль нь 200000 төгрөгийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн “Zukida” маркийн мотоцикль нь 250000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тус тус хэрэгт авагдсан шүүгдэгч *******, С.*******, ******* нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/36 дугаартай дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******гийн өмчлөлийн 200000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн 250000 төгрөгийн үнэ бүхий Zukida маркийн мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******гийн өмчлөлийн 200000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн 250000 төгрөгийн үнэ бүхий “Zukida” маркийн мотоциклийг тус тус улсын төсөвт шилжүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зээрийн арьс 2 ширхэг, зээрийн толгой 1 ширхгийг устгаж,

 

Мөн шүүгдэгч *******, С.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 6800000 төгрөг төлсөн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 68400 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, С.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Толин овгийн *******, Уламбаяр овгийн Сангишийрэвийн *******, Уламбаяр, овгийн Галсандаргийн ******* нарыг хамтран оролцож ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Толин овгийн *******, Уламбаяр овгийн Сангишийрэвийн *******, Уламбаяр, овгийн Галсандаргийн ******* нарыг тус тус 2 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

                          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******, С.*******, ******* нарт шүүхээс тэнссэн 2 жил 5 сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******, С.*******, ******* нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, С.*******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч *******, С.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 6800000 төгрөг төлсөн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 68400 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******гийн өмчлөлийн 200000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн 250000 төгрөгийн үнэ бүхий “Zukida” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******гийн өмчлөлийн 200000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн 250000 төгрөгийн үнэ бүхий “Zukida” маркийн мотоциклийг тус тус улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зээрийн арьс 2 ширхэг, зээрийн толгой 1 ширхгийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, С.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, С.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.