| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0005/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/04 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Маршлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн 1707002180063 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот, ******* төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 341 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1,3 –т заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ******* дугаартай, *******ийн *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ц.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд ************** тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан найз гэх С.ыг гар утас авлаа гэхэд нь аваагүй гэх шалтгаанаар маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж биед хамрын нуруунд шарх, баруун зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд ************** тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан найз гэх С.ыг гар утас авлаа гэхэд нь аваагүй гэх шалтгаанаар маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж биед хамрын нуруунд шарх, баруун зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Ц.*******ын холбогдогчоор өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ******* Уурхайчдын 7 дугаар гудамж, найз ын хамт 0,75 литрийн 2 шил Хараа архи хувааж уугаад хоорондоо маргалдаж байсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна чухам хэн цагдаад дуудлага өгсөн юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч С.ын өгсөн: “ 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орой ажлаасаа 21 цагийн үед буугаад хамт ажилладаг *******ын хамт 1 шил 0,75 литрийн “Хараа” архи аваад гэрт нь очиж хувааж уугаад 23 цагийн үед гэртээ харьсан. Ингээд өглөө 8 цагийн үед босоод гэртээ байж байгаад 11 цагийн үед ******* ахиад залгаад “хүрээд ир” гэхээр нь яваад очиход дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн “Хараа” архи аваад дахиад гэрт нь орж хувааж уугаад дуусах гэж байхад бид хоёр хоёулаа архиндаа согтоод унтаад өгсөн. Ингээд 17 цагийн үед сэрээд утсаа үзэх гэтэл байхгүй байхаар нь хайгаад олдохгүй болохоор нь *******ыг сэрээгээд “миний утас яасан юм бол хүн ирсэн юм уу” гэхэд ******* “би яаж мэдэх юм” гээд бид хоорондоо маргалдаад бие биеэ заамдаж аваад зогсож байтал ******* газар байсан архины шилийг аваад миний хамар руу нэг удаа цохихоор нь би ор руу түлхэж унагаагаад гараад шууд гэртээ очиход манай том хүү ганцаараа байсан ба шилээр цохичихлоо гээд уурлаад гараад явсан би ч унтаад өгсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч А.ий өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байтал гаднаас манай аав 22 цагийн үед орж ирсэн ба хамрын гол хэсэгтээ язарсан түүнээс цус гоожоод нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай байхаар нь “яасан юу болсон” гэж асуухад “*******т зодуулчихлаа” гэхээр нь би шууд цагдаад дуудлага өгөөд хувцасаа өмсөөд гараад *******ын гэрийн гадаа очоод хүлээж байтал 5-10 минутын дараа цагдаа нар ирээд хамт гэрт нь ороход ******* шал согтуу унтаж байсан. Тэгээд цагдаа нар сэрээгээд босгоод аваад явсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20-21 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №08шэ/472 дугаар:
/хх-ийн 25 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 38 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 39 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 485 дугаар тал/
Баянгол дүүргийн 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 341 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-48 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ц.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.*******т мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ