| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0058/э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: С.Баярчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дашдэмбэрэл,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн *******д холбогдох 1926004540035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Тайж овгийн *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн *******ын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарт хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 85000 / наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Зун болохоор манай Арвайхээр сумын 3 дугаар багт байх хашаа, байшин эзэнгүй шахуу байдаг. Нөхөр хөдөө ажилтай болохоор би ээжийндээ голдуу байдаг. Өглөө оройдоо хааяа гэртээ очдог. 2019 оны 07 дугаар сарын 20-ны үеэр өглөө ээжийндээ хоночихоод 10 цагийн үед гэрээрээ орчихоод зах руу ажилдаа явчихаад орой 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирэхэд байшингийн үүдний өрөөний хаалга онгорхой, усны савнууд алга болсон байсан. Цоожийг нь эвдэлсэн байсан. 60 болон 120 литрийн усны савнууд алга болсон байсан. Уг савнуудаа нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй. /хх-ийн 31-32, 35 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би урьд өмнө нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 2-16 тоотод амьдардаг байж байгаад 5-6 жилийн өмнө нүүсэн. Би хэрэг болсон өдөр өөрийн ажиллуулдаг төв бараан зах дээр Хангамж худалдааны төвийн хоёр давхрын 1 дүгээр лангуун дээр байсан. Сүүлд над руу манай бэр залгаад гэрээсээ сав алдсан гэж хэлсэн. /хх-ийн 47-48 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хамаатны эгч болох Цэвэлмаа гэх айлд орох гээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багын 1-16 тоотод очсон. Намайг ороход таамбарын хаалгаа түшүүлээд тавьчихсан байдалтай, хүн байхгүй байсан. Тэгээд би таамбар руу ороод үүдэнд нь байсан хоёр ширхэг цэнхэр өнгөтэй усны сав байхаар нь аваад явчихсан. Тэгээд зах дээр айраг зарж байсан машинтай хүнд хоёр саваа 10000 төгрөгөөр зарчихаад айраг ууж байгаад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 64-65 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Лэндс ХХК-ий 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 7/21 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт / хх-7-10, 56-59 /,
Шүүгдэгч О.Дэмиддагвын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36, 74, 75, 87-88 хуудас/,
Шүүгдэгч О.Дэмиддагвын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн *******ын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарт хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 85.000 /наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* иргэн *******ын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарт хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 85.000 /наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ын 2019 оны 07 дугаар сарын 20-ны үеэр өглөө ээжийндээ хоночихоод 10 цагийн үед гэрээрээ орчихоод зах руу ажилдаа явчихаад орой 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирэхэд байшингийн үүдний өрөөний хаалга онгорхой, усны савнууд алга болсон байсан. Гэрч *******гийн би урьд өмнө нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 2-16 тоотод амьдардаг байж байгаад 5-6 жилийн өмнө нүүсэн. Би хэрэг болсон өдөр өөрийн ажиллуулдаг төв бараан зах дээр “Хангамж” худалдааны төвийн хоёр давхрын 1 дүгээр лангуун дээр байсан. Сүүлд над руу манай бэр залгаад гэрээсээ сав алдсан гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Лэндс ХХК-ий 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 7/21 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч О.Дэмиддагвын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Лэндс” ХХК-ий 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 7/21 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилжээ.
Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* иргэн *******ын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарт хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 85000 / наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Отгон овогтой Дэмиддагва нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр, эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй.
Харин шүүгдэгч ******* нь агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил биш. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч О.Дэмиддагвын агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч О.Дэмиддагвыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тусгаж яллах дүгнэлт үйлдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Дэмиддагвын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар шүүгдэгч О.Дэмиддагвыг цагдан хорьсон талаар цагдан хорих шийдвэр гарснаас хойш 2 цагийн дотор түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах М.Дамбийнямд даалгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овгийн Отгоны Дэмиддагвыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч О.Дэмиддагвыг цагдан хорьсон талаар цагдан хорих шийдвэр гарснаас хойш 2 цагийн дотор түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах М.Дамбийнямд даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.