| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0034/э |
| Дугаар | 2021/ШЦТ/33 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмгэд ба сэд овгийн *******ид холбогдох 2126000000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Эмгэд ба сэд овгийн *******, /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Эмгэд ба сэд овгийн ******* нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт 3 дугаар багийн нутаг “Хуурай сайр” гэх газар оршин суух өөрийн гэрийн гадна *******ыг мотоцклийн пүрш төмрөөр цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын орбиталын доод хана болон хянга ясны цөмөрсөн хугарал, дээд эрүүнд 1.1, 1.2 дугаар шүдний бүрэн мултрал, дээд эрүүнд 2.1, болон 1.3, доод эрүүнд 4.3, 4.4 дүгээр шүдний паалангийн сэлтэрсэн хугарал, духны баруун доод хэсэг, зүүн нүдний доод зовхи, баруун хацрын төвгөр сорви гэмтэл, хамрын нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээний зардлыг төлнө гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 30-ны орой ******* гэх найзтайгаа хамт үнэг, хярс хөөхөөр гэрээсээ гарсан. ******* С.******* дуудаад байна гэхээр нь хамт гэрт нь очсон. Гэрт нь 1 ширхэг пиво хуваагаад ууцгаасан. Гэрээс нь гараад бие засаад байж байтал араас С.******* нэг зүйлээр цохих шиг болсон. Нэхэмжилсэн хохирол барагдуулбал гомдол саналгүй. Хохиролд 1000000 төгрөг авсан. Одоо шүд хийлгэх 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед Тарагт сумын төв дээр явж байгаад *******ийн мотоцикль ШТС-н зогсоол дээр байхаар нь би яваад очсон. *******тэй хамт байж байтал ******* *******ийн утас руу нь залгаад манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд ******* бид хоёр 20 цагийн үед Тарагт сумын төвөөс “Хуурай сайр” гэх газар руу үнэг, хярс гэрэлтүүлэх гээд явсан. “Хуурай сайр” гэх газар очоод үнэг, хярс харагдахгүй болохоор нь *******ийн хамт буцаад явсан. Буцаж явах замдаа ******* ******* дуудаад байна гэж хэлээд *******ийн гэр рүү явсан. *******ийн гэрт нь очоод юм ярьж сууж байгаад бид 3 нэг ширхэг 2.5 литр хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво уусан. Пиво ууж дуусчихаад бие засаж байтал ******* намайг араас ирээд цохьчихсон. Тэгээд нэг мэдсэн чинь *******ийн гэрийн хойд талд цусаа цэвэрлээд сууж байсан. Тэгээд миний утас дуугарахаар нь хартал манай найз охин залгаж байсан. Тэгэхээр нь би хүнд зодуулчихсан юм шиг байна. Цагдаа аваад хүрээд ир гэж хэлчихээд утсаа тасалсан. Тэгтэл ******* цагдаа гээд яахав дээ хоёулаа тохиролцъё. Би чамайг хохиролгүй болгож өгье гэсэн. Тэгэхээр нь би найз охин руугаа буцааж залгаад би зодуулаагүй. Мотоциклиосоо уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд *******ийн хамт Тарагт сумын эмнэлэг дээр очоод өвчин намдаах тариа тариулаад шархаа цэвэрлүүлээд тэр шөнө дөө аймаг руу ирсэн. Миний хоёр шүд хугарсан. Дээд үүдэн шүд эмтэрсэн. Хамар далийсан. Нүүрний зүүн талын яс хугарсан. Мөн аяга яс нь хугарсан. Хохиролд 1000000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. /хх-ийн 31-32, 33 хуудас/,
Гэрч А.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 22 цагийн үед Тарагт сумын төв дээр байх Шунхлай ШТС дээр сууж байтал ******* хүрээд ирсэн. Бид хоёр юм ярьж сууж байгаад Тарагтын төвөөс зүүн зүг рүү явж үнэг гэрэлтүүлэхээр хөдөлсөн. Бид хоёрыг хөдлөх гэж байтал ******* залгаад юу хийж байна гэхээр нь үнэг гэрэлтүүлэх гэж байна гэж хэлсэн. Тэгтэл манай гэрт хүрээд ир хамт явъя гэж хэлэхээр нь ******* бид хоёр *******ийн гэрт очсон. Тэгээд бид гурав үнэг гэрэлтүүлэх гэж яваад буцаад 02 цагийн үед *******ийн гэрт очиж 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво уучихаад *******од би явъя гэж хэлсэн. *******, ******* хоёр бага зэрэг маргалдаад байсан. Би *******ийн гэрээс нь гараад бие засчихаад эргээд харсан чинь тэр хоёр гэрээс гараад ирсэн. Тэгтэл ******* *******ын нүүр хэсэг рүү нь мотоциклийн амартизатороор цохьчихсон. Би очоод *******ийг болиулаад *******ыг аваад *******ийн гэрт нь ороод цусыг нь цэвэрлэчихээд ******* бид хоёр Тарагт сумын эмнэлэг дээр 04 цагийн үед очсон. /хх-ийн 40-41, 42 хуудас/,
Яллагдагч С.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 сарын 30-ны өдөр 23 цагийн үед *******, ******* нар манай гэрт хүрч ирсэн. Тэгээд хярс, үнэг гэрэлтүүлье гэхээр нь *******, ******* хоёрт би явж чадахгүй гэж хэлтэл, 3-уулаа сундлаад явъя гээд намайг аваад бид 3 үнэг, хярс гэрэлтүүлэх гээд явсан. Явж байх замд *******, ******* нар хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би одоо боль гэж хэлчихээд гэртээ харъя гээд гэрийнхээ гадаа хүргүүлж ирсэн. Манай гэрийн гадаа иртэл *******, ******* хоёр барилцаад авчихсан байхаар нь би очиж салгасан. Гэртээ ортол гадаа тэр хоёр зодолдоод эхэлсэн. Би гараад *******, ******* хоёрын дундуур нь ороод салгах гэтэл намайг ******* 2 удаа нүүр рүү цохиж аваад чиний хэрэг гэж байхгүй. Хойшоо байж бай гэж хэлсэн. Би цохиулсандаа уурлаад хашааны баруун талаас төмөр аваад *******ын нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. ******* чи хүн аллаа. Одоо боль гэж хэлээд *******ыг манай гэр рүү оруулаад цусыг цэвэрлэж тогтоож өгсөн. Би цагдаа дуудъя гэтэл ******* яах гэсэн юм бэ гэж хэлсэн. Тэгтэл ******* бас цагдаа дуудаад яахын бэ. Чи хөгшнийхөө хохирлыг барагдуулаад өгчихөөрэй гэж хэлсэн. Гэрт оруулаад цусыг нь цэвэрлэчихээд байж байтал *******ын утас нь дуугараад эхнэр нь залгаад хаана байгаа юм. Ирэх болж байна уу гэтэл ******* би мотоциклоосоо уначихлаа гэж байсан. Тэгээд *******, ******* хоёр манай гэрээс гараад сумын төв рүү эмнэлэг орохоор явсан. /хх-ийн 44-45 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Үзүүлэгч *******ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн талын орбиталын доод хана болон хянга ясны цөмөрсөн хугарал, дээд эрүүнд 1.1, 1.2 дүгээр шүдний бүрэн мултрал, дээд эрүүнд 2.1, болон 1.3 доод эрүүнд 4.3, 4.4 дүгээр шүдний паалангийн сэлтэрсэн хугарал, духны баруун доод хэсэг, зүүн нүдний доод зовхи, баруун хацрын төвгөр сорви гэмтэл хамрын нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 16-18 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны төвийн дүрс оношилгооны тасгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 19, 23-26, 76-112 хуудас/,
Шүүгдэгч С.*******ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, малын “А” дансны хуулбар /хх-ийн 64, 69, 70-72 хуудас/,
Шүүгдэгч С.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч С.*******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Эмгэд ба сэд овгийн ******* нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт 3 дугаар багийн нутаг “Хуурай сайр” гэх газар оршин суух өөрийн гэрийн гадна хохирогч *******ыг мотоцклийн пүрш төмрөөр цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын орбиталын доод хана болон хянга ясны цөмөрсөн хугарал, дээд эрүүнд 1.1, 1.2 дугаар шүдний бүрэн мултрал, дээд эрүүнд 2.1, болон 1.3, доод эрүүнд 4.3, 4.4 дүгээр шүдний паалангийн сэлтэрсэн хугарал, духны баруун доод хэсэг, зүүн нүдний доод зовхи, баруун хацрын төвгөр сорви гэмтэл, хамрын нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Эмгэд ба сэд овгийн ******* нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт 3 дугаар багийн нутаг “Хуурай сайр” гэх газар оршин суух өөрийн гэрийн гадна хохирогч *******ыг мотоцклийн пүрш төмрөөр цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын орбиталын доод хана болон хянга ясны цөмөрсөн хугарал, дээд эрүүнд 1.1, 1.2 дугаар шүдний бүрэн мултрал, дээд эрүүнд 2.1, болон 1.3, доод эрүүнд 4.3, 4.4 дүгээр шүдний паалангийн сэлтэрсэн хугарал, духны баруун доод хэсэг, зүүн нүдний доод зовхи, баруун хацрын төвгөр сорви гэмтэл, хамрын нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******ийн гэрт нь очоод юм ярьж сууж байгаад бид 3 нэг ширхэг 2.5 литр хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво уусан. Пиво ууж дуусчихаад бие засаж байтал ******* намайг араас ирээд цохьчихсон. Тэгээд нэг мэдсэн чинь *******ийн гэрийн хойд талд цусаа цэвэрлээд сууж байсан. Миний хоёр шүд хугарсан. Дээд үүдэн шүд эмтэрсэн. Хамар далийсан. Нүүрний зүүн талын яс хугарсан. Мөн аяга яс нь хугарсан. Гэрч А.*******ийн 2020 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед *******ийн гэрт очиж 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво уучихаад *******од би явъя гэж хэлсэн. *******, ******* хоёр бага зэрэг маргалдаад байсан. Би *******ийн гэрээс нь гараад бие засчихаад эргээд харсан чинь тэр хоёр гэрээс гараад ирсэн. Тэгтэл ******* *******ын нүүр хэсэг рүү нь мотоциклийн амартизатороор цохьчихсон. Би очоод *******ийг болиулаад *******ыг аваад *******ийн гэрт нь ороод цусыг нь цэвэрлэчихээд ******* бид хоёр Тарагт сумын эмнэлэг дээр 04 цагийн үед очсон гэх мэдүүлгүүд, шүүгдэгч С.*******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын биед гэмтэл учирсан, хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны төвийн дүрс оношилгооны тасгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, өвчний түүхийн хуулбар, шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч С.*******ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.******* нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө орлого зэргийг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч С.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пүрш төмөр 1 ширхгийг устгаж,
Хохирогч ******* нь шүүгдэгч С.*******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөг нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлэхэд хохирогчийн нэхэмжлэлээс 1.125.000 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан.
Шүүгдэгч С.******* нь хохирогчид хохиролд 1.000.000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ийн хохирогчид төлсөн 1.000.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан 1.125.000 төгрөгийн хохирлоос хасаж тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******оос 125.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгож,
Хохирогч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эмчилгээний зардал буюу шүд хийлгэнэ гэж 2.200.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь уг гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,
Мөн шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч 125.000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлөөгүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эмгэд ба сэд овгийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пүрш төмөр 1 ширхгийг устгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******оос 125.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.