Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дашдэмбэрэл,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуурга овгийн *******д холбогдох 2126000000065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Шуурга овгийн ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой ******* *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацрын төвгөр зүүн гарын 2, 3 дугаар хуруу хэсэгт зулгаралт, нүдний алимны гадна салстад цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 02-ны орой ******* *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг, духны зүүн доод хэсэгт шарх, дух зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт зулгаралт зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч *******д 500.000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр найз *******тэй гэрт нь байж байтал нутгийн ах нь гээд нэг залуу ирсэн. Тэр ирсэн ах нь цүнхнээсээ 1 шил 0.75 литрийн хараа архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд бид гурав Арвайхээр сумын 8 дугаар багт нэг танихгүй айлд очсон. Тэгээд тэр айлд ороод 2 шил 0.75 литрийн “Хараа” гэх архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. Тэгээд би их согтоод юу болсныг мэдэхгүй байгаа. Өглөө 06 цагийн үед сэрэхэд миний нүүр нүд хавдаж хөхрөөд толгой их өвдөж байсан. Тэгээд найз *******тэй хамт гэртээ очсон. Тэгээд миний нүүр хавдаж хөхрөөд, бие өвдөөд босож чадахгүй байсан. Гэрийнхнээсээ айгаад гэртээ харьж чадахгүй байж байтал манай ах залгаад намайг ирж авсан. Тэгээд нүүр, амаа яасан юм бэ гэхээр нь би ахаас айгаад
мотоциклиос унасан гээд хэлсэн. Тэгээд манай ах намайг хүнд зодуулсныг мэдээд цагдаа орьё гээд дагуулаад ирсэн. Намайг өглөө сэрэхэд гэх залуу байхгүй байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 500000 төгрөг авсан. /хх-ийн 3 хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед надруу залгаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэтэл хоёр дүүтэйгээ хамт хүрээд ирсэн. Манайд ирэхдээ тэр гурав архи уучихсан байдалтай байсан. Тэр гурав орж ирээд цүнхнээсээ хоёр шил 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” гэх архи гаргаж ирсэн. Тэгээд надад нэг хундага архи аягалж өгөхөөр нь би тэрийг нь уучихаад дахиж уухгүй. Би маргааш ажилтай гэж хэлээд хамт юм ярьж суусан. Тэгээд тэр гурав архиа ууж байгаад ******* нь ус уух гэж байгаад манай гэрийн гал тогооны өрөөний плитан шал нь дээр нүүрээрээ саваад уначихсан. Тэгэхээр нь би *******ыг том өрөөнийхөө буйдан дээр оруулж тавиад буцаад гал тогооны өрөө рүү орсон.  Тэгээд сууж байтал ******* гэх залуу гэрт шүлсээ хаяад байхаа нь би боль гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ******* нь гэрийн шал дээр бөөлжчихсөн.  Тэгэхээр нь би *******гийн баруун хацар руу нь баруун гараараа болиоч гээд цохьсон. ******* гэрээс гараад гүйхээр нь араас нь барьж аваад байж байтал хүрч ирээд дүүгээ өмөөрөөд миний нүүр рүү 3-4 удаа баруун гараараа цохьсон. 04 цагийн үед ******* ******* хоёр намайг сэрээсэн. Тэгээд би нүүрээ хартал зүүн нүд хөхөрч хавдчихсан, хөмсөг язарчихсан байдалтай цус гоожоод хатчихсан байсан.  Тэгээд би *******, ******* хоёроос та хэд намайг яаж байгаа юм бэ гэтэл ******* нь Дугараа ах та бид хоёрыг зодчихоод явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би БОЭТ дээр очоод оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн.Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй. /хх-ийн 88-89 хуудас/,

Гэрч Ө.Хишигбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 01-ний орой би ажлаа тараад гэртээ ирэхэд манай дүү ******* гэртээ байхгүй байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны 21 цагийн үед ******* надтай утсаар яриад би талбайн ойролцоо байна. Миний бие өвдөөд явж чадахгүй байна гэхээр нь би мотоциклиор очиж авсан чинь нэг талын нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би юу болсон юм гэж асуусан чинь мотоцикльтой явж байгаад уначихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь үнэнээ хэлээрэй юу болсон юм бэ гэсэн чинь *******гийн гэрт байж байсан чинь гэх хүн орж ирээд 0.75 грамм “Хараа” архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд 8 дугаар хороонд айлд очсон. Тэндээ дахиад “Хараа” нэртэй архи уусан. гэх хүн намайг цохьсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ыг дагуулаад цагдаагийн газарт ирж өргөдөл өгсөн юм. Тухайн үед *******ын зүүн талын нүд хөхөрч хавдсан. Бас хацар, гар хэсэгт нь зулгарсан байдалтай байсан. Тэгээд толгой өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм уулгасан. /хх-ийн 114-115 хуудас/,

Гэрч Ч.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр гэртээ найз *******тай хамт манай гэрт байж байтал орой 20 цагийн үед манай гэрт орж ирсэн. Тэгээд ах дэлгүүр яваад 1 шил архи авч ирээд ******* бид 3 хувааж уусан. Тэгээд бид 3 Баянгол хүнсний дэлгүүрээс 2 шил 0,75л хараа архи аваад ******* гэх айлд очоод хувааж уусан. Тэгээд миний дотор муухайраад бөөлжсөн. Тэгсэн чинь ******* ах намайг 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Дугараа ах намайг өмөөрөөд *******ыг 1 удаа нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Тэгсэн чинь ******* гал тогооны өрөөнд унасан. Тэгээд босч ирээд хойд өрөөний буйдан дээр суугаад ахтай маргалдаад байх шиг байсан. Тэгээд ах *******ын нүүрэн хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд ******* нүүрээ дараад суугаад байх шиг байсан. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Өглөө сэрэхэд *******ын нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. /хх-ийн 8, 3132, 117 хуудас/,

Шинжээч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дух, баруун хацрын төвгөр зүүн гарын 2, 3 дугаар хуруу хэсэгт зулгаралт нүдний алимны гадна салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлсийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэгт цохих цохигдох, мөргөх, мөргөлдөх гэх мэт хүчин зүйлсийн нөлөөллөөр үүсэж болно Үзүүлэгч *******ын хувьд уг гэмтэл нь цохигдох үед үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Учир нь нүдний алимны салст, зүүн дээд доод зовхинд цус хурсан байдал мөн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БОЭТ-ийн толгойн компьютер томографи шинжилгээгээр тогтоогдсон тархи доргилт гэмтэл нь цохигдсоноос үүссэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна. /хх-ийн 118-120 хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхнэртэйгээ эмнэлгээр явж байгаад эхнэрийг таксинд суулгачихаад орой 20 цагийн үед нутгийн дүү *******гийнд очсон. ******* архи ууя гээд байсан. Тэгэхээр нь би өөрсдөө л мэд би бол мөнгөгүй байна гэсэн чинь ******* 20.000 мянган төгрөг өгөөд тэгээд би дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн хараа архи аваад *******, ******* бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад би найз *******той утсаар яриад *******ынд очихоор болоод *******, ******* бид 3 Баянгол хүнсний дэлгүүр ороод 2 шил 0.75-н хараа архи аваад *******ынх руу явсан. *******ынд очоод авсан 2 шил архиа *******, ******* бид 3 хувааж уусан. *******д хийж өгсөн чинь ажилтай гээд уухгүй гээд эхний шил архинаас нэг л хундага уусан. Дараагийн архинаас уугаагүй. Тэгээд байж байтал ******* сууж байгаад босож яваад гал тогооны плитан шал нь дээр нүүрээрээ унасан. Тэгээд гэрээс гараад явахаар нь би араас нь гартал хашааны буланд сууж байсан. Тэгэхээр нь одоо ороод унт гэж хэлээд зогсож байтал *******, *******тэй  хөөцөлдөөд гэрээс гараад ирсэн. Тэгээд ******* *******г 1 удаа өшиглөөд тэр хоёр давхралдаад унасан.Тэгэхээр нь би *******г босгоод ирсэн чинь хамраас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би уурлаад *******ын нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохьсон. /хх-ийн 6-7 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №79 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, зүүн хөмсөг духны доод хэсэгт шарх, дух, зүүн нүдний дээд зовхи зүүн хацрын төвгөр хэсэгт зулгаралт зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 76-77 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №91 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дух, баруун хацрын төвгөр зүүн арын хоёр гурав дугаар хуруу хэсэг зулгаралт нүдний алимны гадна салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаас сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 12-14 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/544 тоот албан бичиг, хохирогч *******, ******* нарын шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд /хх-ийн 74, 93 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №35 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, “Өндөр-Бөх” ХХК-ий 2021 оноы 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт /хх-ийн 47, 54, 134  хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацрын төвгөр зүүн гарын 2, 3 дугаар хуруу хэсэгт зулгаралт, нүдний алимны гадна салстад цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг, духны зүүн доод хэсэгт шарх, дух зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт зулгаралт зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацрын төвгөр зүүн гарын 2, 3 дугаар хуруу хэсэгт зулгаралт, нүдний алимны гадна салстад цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөг, духны зүүн доод хэсэгт шарх, дух зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт зулгаралт зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын Өглөө 06 цагийн үед сэрэхэд миний нүүр нүд хавдаж хөхрөөд толгой их өвдөж байсан. Тэгээд найз *******тэй хамт гэртээ очсон. Тэгээд миний нүүр хавдаж хөхрөөд, бие өвдөөд босож чадахгүй байсан. Гэрийнхнээсээ айгаад гэртээ харьж чадахгүй байж байтал манай ах залгаад намайг ирж авсан. Тэгээд нүүр, амаа яасан юм бэ гэхээр нь би ахаас айгаад мотоциклиос унасан гээд хэлсэн. Тэгээд манай ах намайг хүнд зодуулсныг мэдээд цагдаа орьё гээд дагуулаад ирсэн. Хохирогч *******ын би *******гийн баруун хацар руу нь баруун гараараа болиоч гээд цохьсон. ******* гэрээс гараад гүйхээр нь араас нь барьж аваад байж байтал хүрч ирээд дүүгээ өмөөрөөд миний нүүр рүү 3-4 удаа баруун гараараа цохьсон. Гэрч Ө.Хишигбаярын 2021 оны 02 дугаар сарын 01-ний орой би ажлаа тараад гэртээ ирэхэд манай дүү ******* гэртээ байхгүй байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны 21 цагийн үед ******* надтай утсаар яриад би талбайн ойролцоо байна. Миний бие өвдөөд явж чадахгүй байна гэхээр нь би мотоциклиор очиж авсан чинь нэг талын нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би юу болсон юм гэж асуусан чинь гэх хүн намайг цохьсон гэж хэлсэн. Гэрч Ч.*******гийн ******* ах намайг 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Дугараа ах намайг өмөөрөөд *******ыг 1 удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэгсэн чинь ******* гал тогооны өрөөнд унасан. Тэгээд босч ирээд хойд өрөөний буйдан дээр суугаад ахтай маргалдаад байх шиг байсан. Тэгээд ах *******ын нүүрэн хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд ******* нүүрээ дараад суугаад байх шиг байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн  үйлдлийн улмаас хохирогч *******, ******* нарын биед гэмтэл учирсан, хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн №79 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн №91 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, хохирогч *******, ******* нарын шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч *******гийн  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №79 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №91 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, хохирогч *******, ******* нарын шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Шуурга овгийн *******гийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******г

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргав.

,

Шүүгдэгч нь “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр 277778 /хоёр зуун далан долоон мянга долоон зуун далан найм/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн №79 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн №91 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/544 тоот албан бичиг, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар,

 

Мөн шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж торгох ялыг биелүүлж байгаа болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/544 тоот албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 6.9 дүгээр зүйлийн 3-т “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, 6.9 дүгээр зүйлийн 4-т “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 / арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаас 3.560.000 төгрөгөөр торгох ялыг эдлээгүй үлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/544 тоот албан бичиг, шүүгдэгч *******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор торгох ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 / арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 3.560.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******гийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д 500.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шуурга овгийн *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял болох 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 3.560.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4.560.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 4.560.000 / дөрвөн сая таван зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д 500.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.