Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0208 |
Огноо | 2014-05-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2014/0208
“А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн
нэхэмжпэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Н.Э, Б. Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжпэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А банк” ХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт орших Нэргүй хөндий гэдэг нэртэй газарт байх Ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийг “А банк” ХХК нь Бүгд найрамдах Солонгос улсын “С” корпорацитай 2006 оны 08 сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан барьцаалсан байдаг. Монголбанкнаас “А банк” ХК-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот тушаалаар Банкны тухай хууль /1996 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.2.3-д заасан эрхийн дагуу “тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах” гэж заасны дагуу “А банк” ХК-ийн бусдын өмнө хүлээж болох бусад үүрэг гэсэн дансанд бүртгээгүй байсан “С” корпораци, “А банк” ХХК-ийн хооронд байгуулсан дээрх Барьцааны гэрээг цуцалсан.
“А банк” ХК-ийн хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох зорилгоор төрөөс зарцуулсан мөнгөн хөрөнгийг нөхөн төлөх, “А банк” ХК-ийн бусдад төлөх төлбөрийг багасгах, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор хийгдэж байгаа ажпын хүрээнд ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийг “А банк” ХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хүсч, 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 547 тоотоор, 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 867 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хандсан.
Уг хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газар, Монголбанкнаас тодруулга хүссэн бөгөөд Монголбанк 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А-2а/771 тоотоор хариуг өгсөн. Гэтэл одоо болтол хариу өгөхгүй байна.
Ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийн хураамж, төлбөрийг “А банк” ХК төлж ирсэн болно.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А банк” ХК-иас ашигт малтмалын ашиглалтын 722А, 5147А тоот тусгай зөвшөөрлүүдийг Бүгд найрамдах Солонгос улсын “С” корпорацид барьцаалахаар 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/3051 дүгээр албан тоот ирүүлсэн ба Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийг үндэслэн Геологи уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот шийдвэрээр барьцаалсныг бүртгэж, “С” корпорацид ашигт малтмалын ашиглалтын 722А, 5147А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтуудыг хадгалуулсан байна.
Тусгай зөвшөөрлийг нохон олгох өргөдөлд Маягт К-17-ийг бөглөж, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тухайн тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн талаарх нотлох баримт, үйлчилгээний хөлс зэрэг баримт бичгийг хавсарган ирүүлэх ёстой. “А банк” ХК нь дээрх өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хандаж гаргаж байгаагүй тул тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “А банк” ХК нь ашигт малтмалын ашиглалтын 722А тоот тусгай зөвшөөрлийн 12 дахь ээлжит жилийн төлбөрийг 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан ч “А банк” ХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2- т заасан үндэслэлээр цуцалсан байна.
Нэгэнт тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар сонгон шалгаруулалтын талбай болсон тул ашигт малтмалын ашиглалтын 722А тоот тусгай зөвшөөрлийг “А банкинд” буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд “А банк” дахь банкны эрх хүлээн авагч С.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гүравдагч этгээд “С’’-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А банк нь “Т” ХХК-иас “С”-д төлөгдөх нийт 6.884.385,26 ам.долларын төлбөрийг 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр Төлбөр барагдуулах гэрээг 2005 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “Т” ХХК болон “С”-тай байгуулсан. Гэвч А банк нь Төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй бөгөөд 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 2.409.056,17 ам.доллар байсан.
Үүний учир энэхүү үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах зорилгоор А банкны өмчлөлийн 3 /гурав/-н үл хөдлөх эд хөрөнгө болон ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийг А банк нь “С”-д барьцаалж, Барьцааны гэрээг 2006 оны 08 дугаар сарын 03- ны өдөр байгуулж, энэхүү Барьцааны гэрээг 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /тухайн үеийн нэршлээр/-т бүртгүүлэх өргөдлийг 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байдаг.
Ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээ, хавсралтууд нь ийнхүү “С”-д хадгалагдаж байхад нөхөн гаргуулах тухай шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн А банк нь “С”-д төлөх төлбөрөөс 2.172.634,48 /хоёр сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун гучин дөрвөн ам.доллар дөчин найман цент/ ам.долларыг төлөөгүй байна.
Гэтэл Барьцааны гэрээг бүртгүүлснээс хойш 7 жилийн дараа, Төлбөр барагдуулах гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байгаа мөртлөө эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдлөө гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
А банкинд эрх хүлээн авагчийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2009 оны дүгээр сарын 30-ны өдрийн 668 дугаар тушаалаар томилсон байдаг. Гэтэл ийнхүү барьцааны гэрээг байгуулж, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээс хойш 7 /долоо/жил, банкны эрх хүлээн авагч томилогдсон өдрөөс хойш 4 орчим жилийн дараа Барьцааны гэрээг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжпэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “К” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “К” компани нь 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай гэрээгээр “С”-д “А банк” ХК-иас төлөх 2.797.196,48 ам.долларыг шаардах эрхийг “С”-аас шилжүүлэн авсан. Шилжүүлж авсан энэхүү төлбөр нь 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний дагуу “А банк” ХК төлөх төлбөрийн үлдэгдэл байсан. “А банк” ХК нь өнөөдрийг хүртэл энэхүү төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа болно.
“А банк” ХК нь төлбөрөө бүрэн төлөхгүй тохиолдолд “К” компани нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах эрхтэй. “К” компани нь тус шүүхэд гаргасан “С”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна.
Иймд “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.7, 51.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжпэгч “А банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан хүсэлтийн үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын 5147А дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбогдох бүртгэлийг хянаж, хууль бус бүртгэлийг хүчингүй болгох, ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжпэгч “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 682 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 722А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын 722А тоот тусгай зөвшөөрлийг “А банк” ХК-д буцаан олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан бүртгэлийн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хууль бусаар хадгалуулсан ашигт малтмалын ашиглалтын 5147А дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүх нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “А банк” ХК-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох “А банк” ХК-ийн өмчлөлийн ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийг нөхөн гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүйг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжпэлтэй, Ашигт малтмалын ашиглалтын 722А тоот тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн Ашигт малтмалын газрын үйлдлийг тогтоож, Ашиг малтмалын ашиглалтын 722А тоот тусгай зөвшөөрлийг “А банк” ХК-д буцаан олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжид даалгуулах нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд №097 тоот шийдвэрийг гаргасан болно.
Гуравдагч этгээд БНСУ-ын хуулийн этгээд болох “С” болон “К” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 097 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэрэгт цугларсан нотлсх баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйн улмаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "... “А банк” ХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Банкинд хохиролтой хийгдсэн зарим төрлийн гэрээг цуцлан, хүчингүйд тооцох тухай” 04 дүгээр тушаалыг...” нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийн зүгээс эс хүлээн зөвшөөрч байна.
А банк нь “Т” ХХК-иас “С”-д төлөгдөх нийт 6.884.385,26 ам.долларын төлбөрийг 2005 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн дотор төлөхөөр Төлбөр барагдуулах гэрээг 2005 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “Т” ХХК болон “С”-тай байгуулсан. Гэвч А банк нь Төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй бөгөөд 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 2.409.056,17 ам.доллар байсан. Үүний учир энэхүү үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах зорилгоор А банкны өмчлөлийн 3 ч /гурав/-н үл хөдлөх эд хөрөнгө болон ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийг А банк нь “С”-д барьцаалж, Барьцааны гэрээг 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан.
Энэхүү Барьцааны гэрээг 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /тухайн үеийн нэршлээр/-т бүртгүүлэх өргөдлийг 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байдаг.
Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр нь тухайн цаг үедээ үйлчилж буй хууль тогтоомжид нийцсэн байсан. Харин тухайн захиргааны актыг гаргах үед Ашигт малтмалын тухай шинэ хууль үйлчилж эхэлсэн цаг үетэй давхцаж шийдвэр гарсан хэдий ч шинэ хуулийн үйлчлэлээс өмнө гаргасан өргөдлийг А банкны хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй болно. Энэхүү бүртгэл нь хүчин төгөлдөр болно. Учир нь А банк нь ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийг 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Барьцааны гэрээний дагуу барьцаалсан төдийгүй, энэхүү Барьцааны гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хийсэн бөгөөд А банкнаас 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “С”-д төлөх үлдэгдэл төлбөрийг 2009 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөө албан захиагаар мэдэгдсэн байдаг. Мөн А банк нь “С”-д төлөх төлбөрөөс 2.172.634,48 /хоёр сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун гучин дөрвөн ам.доллар дөчин найман цент/ ам.долларын өр төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Гэтэл А банк нь өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй, үүргээ биелүүлээгүй мөртлөө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж төрийн захиргааны байгууллагыг буруутган шүүхэд хандсан нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь шударга ёсонд үл нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна.
Хоёр. Шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл ... гомдлоо гаргана” гэж заасныг үл баримтлан нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч тухайн маргаан бүхий захиргааны ашигт малтмалын ашиглалтын 5147А акт нь нэхэмжпэл гаргагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, хөндсөн байх шаардлагыг үндэслэл болгон гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хуульчлан тогтоосон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх талаар нотлох баримт байхгүй байхад энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэн зөв гарсан гэхэд эргэлзээтэй байна.
Гурав. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "... иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гомдлоо гаргана” гэж заасан байдаг. Хууль тогтоогч нь хуулийн энэ зохицуулалтаар иргэн, хуулийн этгээдэд зөрчигдсөн эрхээ хамгаалах, сэргээлгэхээр дээд шатны албан тушаалтан, шүүхэд гомдол, нэхэмжпэл гаргах хугацааг тогтоож өгсөн юм. А банкинд эрх хүлээн авагчийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 668 дугаар тушаалаар томилсон байдаг. Гэтэл ийнхүү барьцааны гэрээг байгуулж, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээс хойш 7 /долоо/ жил, банкны эрх хүлээн авагч томилогдсон өдрөөс хойш 4 орчим жилийн дараа Барьцааны гэрээг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжпэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тасалдсан, эсхүл түр зогссон шалтгаан, нөхцөл тогтоогдохгүй байгаа тухай Гуравдагч этгээдээс анхан шатны шүүхэд тайлбараар гаргасаар байхад энэ тухай шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тухай нотлох баримт ч хэргийн материалд байхгүй билээ.
Иймд хууль зүйн үндэслэлгүй Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Банкны эрх хүлээн авагч томилох тухай” 668 дугаар тушаалаар С.Э-ыг “А банк” ХК-нд ажиллах эрх хүлээн авагчаар томилж, 2012 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн “А банк” ХК-ийн Банкны эрх хүлээн авагчийг ажиллах хугацааг сунгах тухай А204 дүгээр тушаалаар С.Э-ыг банкны эрх хүлээн авагчаар ажиллах хугацааг 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эрх үүргээ эрх бүхий этгээдэд шилжүүлэх хүртэл хугацаагаар сунгажээ.
‘А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 547 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт орших Нэргүй хөндий гэх газрын ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийг “А банк” ХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Ашигт малтмалын газраас 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "... 5147А дугаартай тусгай зөвшөөрлийг “А банк” ХК-ийн нэр дээр нөхөн олгож болох эсэх талаар чиглэл өгнө үү” гэсэн “Тодруулга хүсэх тухай” 1-2612 тоот албан бичгийг Монголбанкны хуулийн хэлтэст хүргүүлсэн байна.
Хариуцагч захиргааны байгууллагаас “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт орших Нэргүй хөндий гэдэг нэртэй газрын ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийг “А банк” ХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 547 тоот албан бичигт хариу өгөөгүй бөгөөд нэхэмжпэгч “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч С.ЭнхБ нь тэрхүү хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Гуравдагч этгээдийн “нэхэмжпэгч нь шүүхэд нэхэмжпэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “... холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гомдлоо гаргана” гэж заасныг зөрчиж гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжпэгч захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, захиргааны байгууллагын эс үйлдэхүйн үргэлжилсэн хугацаа байсан тул хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй.
“А банк” ХК дахь эрх хүлээн авч С.Э нь тус банкийг төлөөлж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “А банк” ХК-ийн өмчлөлийн ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийг нөхөн гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүйг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжпэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэгчээс “А банк” ХК- ийн өмчлөлийн 5147А тоот тусгай зөвшөөрлийг нөхөн гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүйг тогтоолгон, ашигт малтмалын 5147А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт нөхөн олгохыг хариуцагчид даалгах, мөн “А банк” ХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт орших Нэргүй хөндий гэдэг нэртэй газарт байх ашигт малтмалын 722А тоот тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн Аши(т малтмалын газрын үйлдлийг тогтоож, ашигт малтмалын 722А тоот тусгай зөвшөөрлийг “А банк” ХК-д буцаан олгохыг хариуцагчид даалгах гэж нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Мөн нэхэмжпэгчээс “ашигт малтмалын ашиглалтын 5147А, 722А тоот тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан тухай “А банк” ХК-ийн Бүгд найрамдах Солонгос улсын “С” корпорацитай 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг Ашигт малтмалын газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж бүртгэсэн нь хууль бус үйлдэл болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах”,
“ашигт малтмалын 5147А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”,
“ашигт малтмалын 722А тоот тусгай зөвшөөрлийг холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байхад цуцалсан нь хууль бус үйлдэл болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын 722А тоот тусгай зөвшөөрлийг “А банк” ХК-нд буцаан олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
Бүгд найрамдах Солонгос улсын “С” корпорацийг төлөөлж Н.5.301М, “А банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г нар 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан байна.
“А банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын “Хөрөнгө барьцаалах тухай” 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “С” корпорацитай байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу аккредитивын төлбөрийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахын тулд барьцааны гэрээ байгуулж, Нэргүй хөндийн ашигт малтмал ашиглах банкны өмчлөлийн 5147А, 722А дугаар бүхий лицензүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн хамт барьцаалахыг гүйцэтгэх захирал Э.Гүр-Аранзд зөвшөөрчээ.
Харин 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “А банк” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албанд хандаж “5147А тоот ашигт малтмалын ашиглалтын лицензийг Бүгд найрамдах Солонгос улсын “С” корпорацид барьцаалуулахыг хүсч өргөдөл гаргажээ.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албан даргын 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Өргөдөл хянан шийдвэрлэх тухай 934 дүгээр шийдвэрээр "... өргөдлийн бүртгэлийн Р579А, Р580А дугааруудад бүртгэгдсэн ... ашигт малтмал ашиглах 772А, 5147А тоот тусгай зөвшөөрлүүдийг “С” корпорацид барьцаалахыг хүсч гаргасан өргөдлүүд”-ийг барьцаалах өргөдлийн бүртгэлээс хасч шийдвэрлэжээ
“А банк” ХХК-ийн захирал Э.Г2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин “2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдлөө дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн Ашигт малтмалын тухай 1997 оны хууль хүчинтэй байхад өргөдлөө гаргасан, тиймээс хуучин хуулийн дагуу бүртгэх ёстой” гэсэн агуулга бүхий 01/3051 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанд хүргүүлсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Т.З-аас “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Нэргүй хөндий нэртэй 48 гектар уурхайн талбай бүхий 722А, мөн сумын Нэргүй хөндий нэртэй 293 гектар уурхайн талбай бүхий 5147А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг танай корпорацид барьцаалсныг өөрийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1007 дугаар шийдвэрийг үндэслэн бүртгэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтуудыг танайд хадгалуулсныг мэдэгдье” гэсэн 7-5087 тоот албан бичгийг 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “С” корпорацид хүргүүлсэн байна.
Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэжээ.
2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн №30 (459) дугаарт нийтлэгдэж, 2006 оны 08 дугаар сарын 26- ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.
Дээрх албан тоотоос үзвэл маргаан бүхий 2 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Бүгд найрамдах Солонгос улсын “С” корпорацид барьцаалан бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1007 дугаар шийдвэр нь 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэж заасныг зөрчжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн ”... ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбогдох бүртгэлийг хянаж, хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүх “ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэсэн буруу байна.
Учир нь шинэчлэгдэн Благдсан Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, анх “А банк” ХК маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль хэрэгжихээс өмнө эзэмшиж байсан, харин одоо тус “А банк” ХК дахь эрх хүлээн авагч эзэмшихээр шүүхэд нэхэмжпэл гаргасан, мөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн этгээд өргөдлөө гаргах, тусгай зөвшөөрөл, түүнийг хүсэгчид тавигдах шаардлага, олгох журам нь хуулиар тусгайлан зохицуулагдсан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгох үйл ажиллагаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа, эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой.
Энэ тохиолдолд хэдийгээр “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч өмнө нь “А банк” ХХК уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан зэргээс хамаарч захиргаа, хуулийн этгээдийн хооронд дахин шинэ харилцаа бий болох учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь буруу юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмыг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу бөгөөд 1 болон 3 дахь заалтаар “бүртгэлийн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хууль бусаар хадгалуулсан ашигт малтмалын ашиглалтын 5147А дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжпэгчид олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгасугай” гэж давхцуулан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдаагүй, ойлгомжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдүүдийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар < сарын 26-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг баримтлан “А банк” ХХК-ийн Бүгд найрамдах Солонгос улсын “С" корпорацитай 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийг барьцаалах тухай барьцааны гэрээг Ашигт малтмалын газар бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, уг барьцааны бүртгэлийг хүчингүй болгож, “ашигт малтмалын ашиглалтын 5147А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгчид дахин олгохыг даалгах” нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн итгэмжпэгдсэн г төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧИД: Э.ЗОРИГТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Э.ХАЛИУНБАЯР