| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0053/э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-04-26 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дашдэмбэрэл,
Хохирогч: Б.Баттөр,
Шүүгдэгч: Б.Пүрэвжав, түүний өмгөөлөгч П.Дониддолгор,
Шүүгдэгч: Г.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овгийн Баттогтохын Пүрэвжав, Боржигон овгийн Ганбалдангийн Мөнхбаатар нарт холбогдох 2026001930250 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Халзан овгийн Баттогтохын Пүрэвжав, /РД:ЙО96100333/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овгийн Ганбалдангийн Мөнхбаатар, /РД:ЙЮ86092237/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ганбалдан овогтой Мөнхбаатар нь Б.Пүрэвжавтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 320000 төгрөгийн үнэ бүхий Самсунг-6 маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн хавар намрын куртик зэргийг хохирогч Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэн довтолж илээр хууль бусаар авч нийт 370000 төгрөгийн хохирол учруулсан,
Баттогтохын Пүрэвжав нь Г.Мөнхбаатартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн хавар намрын куртик зэргийг хохирогч Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэн довтолж илээр хууль бусаар авч нийт 370000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Пүрэвжав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумаас Өвөрхангай аймаг дээр ирсэн. Маргааш өглөө нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зах дээр явж байгаад Г.Мөнхбаатар ахтай таарахад шартаж үхлээ. Ахынхаа шарыг тайлаад өгөөч гээд гуйгаад байхаар нь нэг шил архи авч өгсөн. Тэгсэн чинь энэ байранд таньдаг айл байгаа. Хоёулаа ороодохъё гэхээр нь Баттөр гэдэг айлд ороод нэг шил архиа 4-үүл хувааж уусан. Надад дээрэмдэх санаа оноо байгаагүй. Согтуудаа утсыг нь оролдож байгаад утсыг нь халаасандаа хийгээд аваад гарсан. Утсыг танихгүй хүнд зарсан гэв.
Шүүгдэгч Г.Мөнхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би хүний куртик өмсөөд явснаа мэдээгүй. Өөрийнхөө куртикийг өмсчихлөө гэж бодоод андуураад өмсөөд явсан байсан. Миний куртиктэй төстэй куртик байсан. Б.Пүрэвжавыг утсыг нь аваад гараад явахаар нь чи утсыг нь аваад явчихлаа гэж хэлсэн. Би 3 хоног архи уучихсан нэлээн согтуу байсан. Тэгээд би Б.Пүрэвжавын араас нь гараад захаар хайсан чинь олдоогүй. Буян гэдэг ахтай таараад гэрт нь очоод архи уучихаад орой нь сумынхаа унаанд суугаад явсан. Хүний куртик өмссөнөө ч мэдэхгүй согтуугаараа өмсчихсөн явж байсан. Буян гэдэг ахаас цамц байна уу гэж сурчихаад орой нь сумынхаа унаанд суугаад явсан. Мөнхбат хурандаа 370.000 төгрөгийг Б.Баттөрийн данс руу хийгээдэх гэхээр нь куртикний мөнгийг төлж байгаа байх гэж бодоод шилжүүлсэн чинь утасны мөнгө давхар төлчихсөн юм байна лээ. Тэгээд би Б.Пүрэвжавыг утасны мөнгийг нь Мөнхбатад өгөөрэй гэсэн чинь өгнө гэж хэлчихээд өгсөн зүйл байхгүй байсан. Би настай ээжтэйгээ хамт амьдардаг. Би хохирогчтой хоёулаа самар жимсэнд явъя гэж яриад 3 хоносон. Эд зүйлийг нь дээрэмдье гэсэн зорилго надад байгаагүй гэв.
Хохирогч Б.Баттөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Тухайн үед Г.Мөнхбаатар манай гэрт хоёр хоносон. Тэгээд явлаа гэснээ Б.Пүрэвжавтай ороод ирэхэд нь би гэртээ нэг хүнтэй хамт байсан. Манай гэрт нэг шил архи уучихаад дахиад нэг шил архи уух уу гэж Б.Пүрэвжав хэлэхээр нь хувааж уучихаад манай гэрт байсан залуу яваад өгсөн. Тэгээд Б.Пүрэвжав тэр орой нь манай гэрт хоночихоод маргааш өглөө нь манай гэрт 2 шил архи уусан. Тэгээд Б.Пүрэвжав утас авч гарна гэхээр нь би утсаа өгөхгүй гэсэн чинь миний дээр гарчихаад хоёр гараараа багалзуур шахаад байхаар нь өмнөөс нь тэмцэлдээд дийлээгүй. Тухайн үед Г.Мөнхбаатарыг хаана байсныг мэдээгүй. Миний толгой хаалга тал руу харчихсан намайг буйдан дээр дарахаар нь хоёр гарыг нь тавиулах гээд дийлээгүй ээ. Тэгээд утсыг нь аваарай гэх шиг болсон. Хэнийг нь авсан гэдгийг мэдэхгүй. Би түрхэн зуурын шоконд орсон. Тэгэхэд гэрийн хаалга тас гээд хаагдахаар нь би буйдан дээрээс босоод тагтан дээрээ гарсан. Манайх орцны хаалганыхаа хажууд байдаг болохоор орцныхоо хаалга руу хараад байсан чинь хүн гарч ирэхгүй байхаар нь тоглоомын талбай дээр байсан хүүхдүүдийг дуудсан чинь 5 хүүхэд ирсэн. Манай байрны хүүхдүүд болов уу гэсэн чинь биш байсан. Тэгээд энэ орцонд хоёр хүн байна уу хараадахдаа. Намайг боож унагаад утас авчихлаа гэсэн чинь нэг охин гүйсэн. Удалгүй Г.Мөнхбаатар гараад ирэхээр нь хөөе Г.Мөнхбаатараа түлхүүр өгөөдөх гэсэн чинь Г.Мөнхбаатар нэг урагшаа алхах гэж байснаа шууд хойшоогоо алхсан. Тэгээд хүүхдийг дуудаад тэр ахад чинь манай гэрийн түлхүүр байгаа. Хойноос нь гүйгээд аваад ир гэсэн чинь хоёр эрэгтэй хүүхэд нэг дугуйтай хүүхэд хойноос нь явсан. Тэр хойгуур нь Б.Пүрэвжав явсан. Намайг харахгүй шууд тэр чигээрээ хойшоо яваад өгсний дараа хүүхдүүд ирсэн. Юу болсон талаар хэлэхэд нөгөө ахыг тойрч байгаад ах түлхүүр өг гэж байна гэж хэлэхэд нь куртикний халааснаас нэг түлхүүр шидсэн гээд түлхүүр авчирч өгсөн. Миний куртикийг андуураад өмсөж явсан байж магадгүй. Миний куртиктэй адилхан куртик өмссөн байсан. Тэгээд би гэрээ онгойлгож гараад хүний утас гуйгаад цагдаад дуудлага өгсөн гэв.
Хохирогч Б.Баттөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би хүнд боолгуулж гэрээсээ гар утсаа алдсан юм. Тэр асуудлаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм. Энэ асуудал 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 239 дүгээр байрны 28 тоотод манай гэрт болсон юм. Би 2020 оны 09 сарын 10-ны өдөр Жаргалант гэж бааранд архи уугаад сууж байхдаа нэг залуутай танилцсан юм. Тэр залуутай хамт явсан хүн нь манайхаас бараа авдаг манай үйлчлүүлэгч байсан юм. Би бааранд сууж байх үед намайг таньдаг гэх залуу Төрөө ахаа гээд гүйгээд байсан юм. Тэгээд би тэр хүнтэй хамт явсан залуутай танилцаад 52 айлын орон сууцанд байдаг манай гэрт орсон. Тэр үед манай эхнэр эзгүй би гэртээ ганцаараа байсан. Намайг урьд нь таньдаг байсан залуу гэрээсээ архи авч ирнэ гэж яваад орой гэр эзэнгүй байгаад гээд архи авч ирэлгүй орж ирээд бид гурав манай гэрт хоносон. Маргааш өглөө нь миний таньдаг залуутай хамт манай гэрт ирж хоносон залуу нь харилаа гэж гарч явснаа бас нэг танихгүй залуу дагуулаад ороод ирсэн. Тэр хоёр орж ирэх үедээ нэг шил архи авч орж ирснийг нь дөрвүүлээ хувааж уусан. Тэр хоёр нэг нутгийн хүмүүс гэж яриад байсан. Уянга сумынх гэж байсан санагдаж байна. Тэгээд тэр архийг ууж дуусчихаад дахиад нэг шил архи авчирч уусан. Тэр архийг мөн л сүүлд бид нар дээр нэмэгдэж ирсэн залуу авч ирсэн. Тэр архиа уучихаад гадуур ажилтай гээд явсан. Миний таньдаг гэх залуугийн хамт гурвуулаа манай гэрээс гараад би банк орж мөнгө аваад дахиад нэг шил архи аваад гэртээ орж нөгөө архиа дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд Уянга сумынх гэж яриад байсан хоёр залуу согтсон маягтай байхаар нь гэрт үлдээчихээд миний таньдаг залуу бид хоёр манай гэрээс гараад нөгөө залуу найзуудтайгаа уулзана гээд яваад өгсөн. Би ээжээсээ нэг шил архины мөнгө аваад дэлгүүр орж архи аваад гэртээ буцаж орсон. Гэртээ буцаж ороод манай гэрт байсан хоёр залуутай хамт тал шил архиа уучихаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь намайг боосон гэх залуу хүнээс мөнгө авсан юм. Тэр залуу өөрөө гарч яваад мөнгөө аваад ирлээ гээд нэг шил архи авч орж ирснийг нь гурвуулаа хувааж уусан. Тэрний дараа дахиад нэг шил архи нөгөө залуу авч ирсэн. Урьд өдөр нь би гар утсаа ломбарднаас авсан юм. Ломбарднаас гар утсаа аваад ирэх үеэс л намайг боосон гэх Уянгын гэх залуу миний гар утсыг сонирхоод үзээд байсан. Тэр үед би энэ хүн миний утсыг сонирхоод байгаа юм байна даа гэж бодож байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Уянгынх гэх нөгөө хоёр залуугийн сүүлд манай гэрт ирсэн арай насаар бага залуу нь намайг боогоод унасан. Тэр үед нөгөө залуу намайг гар утсаа өгчих гэхээр нь би утсаар яах гээд байгаа юм гээд утсаа аваад өөрийнхөө доогуур хийсэн чинь тэр залуу миний хоолойг гараараа боосон. Тэр үедээ хэн нь хэлснийг нь мэдэхгүй. Утсыг нь аваарай гэж хэлэх шиг болсон. Тэгээд би ухаан алдсан. Намайг ухаан ороход нөгөө хоёр хүн манайд байгаагүй. Манайх нэг дүгээр давхарт байрладаг. Орцны хаалга болон тагт ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байрлалтай байгаа. Тэгээд би тагтан дээрээ гараад харахад хэсэг байж байгаад Мөнхбаатар гэдэг залуу нь миний куртикийг өмсчихсөн орцноос гараад ирсэн. Тэгэхээр нь би куртик, түлхүүр өгөөдөх гэсэн чинь юм дуугарахгүй шууд хойшоо зах руу чигтээ гараад явчихсан. Араас нь байрны гадаа байсан нэг эрэгтэй хүүхэд очиход Мөнхбаатар манай түлхүүрийг урдаас нь шидчихээд цаашаа яваад өгсөн байсан. Удалгүй Пүрэвжав гэж залуу нь орцноос гарч ирээд мөн зах руу чигтээ гүйгээд явчихсан. Пүрэвжав нь зах дээр миний гар утсыг зарах гээд хоёр залууд үзүүлээд байгаа бичлэгийг нөгөө цагдаа надад үзүүлсэн. Тэр бичлэгээр Пүрэвжав миний гар утсыг хоёр залууд үзүүлээд байгаа бичлэг байгаа харагдаж байсан. Мөн Мөнхбаатар миний куртикийг өмсчихсөн зах руу орж байгаа бичлэг үлдсэн байсан. Тэр хүмүүсийн нэрийг цагдаагаас л мэдсэн. Тэр хэрэг гардаг өдөр Мөнхбаатар, Пүрэвжав, бид гурав гурван шил 0.5 литрийн шилтэй архи хувааж уусан байсан. Архи ууж байх үедээ орж гараад яваад байсан болохоор нэг их согтсон зүйл байгаагүй. Тухайн үед болсон асуудлыг мэдэж байсан. Манайд байсан хоёр хүн хоёулаа л согтуу байсан. Мөнхбаатар нь арай илүү согтуу байсан. Гэр дотор байхдаа Мөнхбаатар нь гуйваад байсан. Пүрэвжав нь бол арай гайгүй байсан. Тэгэхдээ согтуу байсан. Мөнхбаатар нь их согтуу байсан болохоор миний куртикийг андуураад өмсөөд явсан байж магадгүй. Сүүлд энд шалгагдахаар ирээд надтай уулзах үедээ би юу болсныг сайн мэдэхгүй байна. Андуураад л аваад явсан байх гээд байсан. Дараа нь зах дээр надтай таараад Пүрэвжав чиний утсыг авч гарахаар нь араас нь гарсан гэж байсан. Хэн хаалга цоожилсон юм бэ гэхэд санахгүй байна гээд байсан. Намайг Пүрэвжав боож байх үед Мөнхбаатар юу хийгээд байсныг би мэдэхгүй. Пүрэвжав л миний дээрээс дараад байсан нь одоо хүртэл надад тод харагдаад байгаа юм. Ганцхан Пүрэвжавын гарыг тавиулах гээд л ноцолдоод байсан юм. /1хх-ийн 31-33, 36-40, 52 хуудас/,
Гэрч Д.Банжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн хэрэг болдог өдөр хагас сайхан өдөр байсан санагдаж байна. 16-17 цагийн үед манай хүү Баттөр танихгүй утсаар над руу залгаад ээжээ би хүнд дээрэмдүүлчихлээ гэсэн. Тэгэхээр нь би хаана вэ гэсэн чинь гэртээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би очлоо гэж хэлээд гэрээсээ гараад такси бариад шууд гэрт нь очсон. Гэрт нь очиход хүүгийн маань царай сонин хөхөрчихсөн. Дуу муутай хоолой боож байгаад гар утас куртик аваад явчихлаа гэж хэлсэн. Хоолой хэсэгт нь боосон гэмээр үл мөр үлдсэн байгаа харагдсан. Тэр үедээ юу болов гэж асуухад би өчигдөр орой танилцсан 2 хүнтэй архи ууж байсан чинь миний хоолойг боогоод утас авсан гэж хэлснийг санаж байна. Тэгээд би ухаан алдсан байна лээ. Босоод ирэхэд гэр цоожтой байхаар нь цонхоор харсан чинь хүүхдүүд тоглож байхаар нь гэрийн түлхүүр аваад явчихлаа. Эндээс 2 хүн гарах байх. Тэр 2 хүн ахыг нь цоожилчихоод гэрийн түлхүүр аваад явчихлаа гэж хэлсэн чинь нэг танихгүй жоохон хүүхэд түлхүүр авч ирж өгсөн гэж ярьсан. Би тэр хүүхдийг нь олоод уулзах гэсэн чинь олдоогүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. /1хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч Т.Лувсансүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай хадам ах өөрийнхөө гэрт хоёр хүний хамт архи ууж байгаад нөгөө хоёр хүн нь хоолойг нь боож ухаан алдуулаад өөрийнх нь улаан өнгийн “Жи-6” загварын гар утас болон нимгэн куртикийг нь аваад явсан байсан. Ахыг дээрэмдүүлсэн байна гэж манай хадам ээж утсаар хэлэхээр нь гэрт нь очсон. Гэрт нь очиход хадам ээж, хадам ах хоёр байсан. Хадам ахын хүзүү хоолой хавьд нь боосон гэмээр шинжтэй улайлт үүссэн байсан. Мөн тэдний гэрт нэг цүнх, дээл, бүс зэрэг зүйлүүд үлдсэн байсан. Тэр цүнхэнд нь ахын өмсдөг хувцаснуудаас хийсэн байсан. Хадам ээж цагдаад дуудлага өгсөн байсан болохоор цагдаагаас Бямбадорж гэж цагдаа ирсэн. Цагдаа ирээд камер шалгана гээд зах руу явсан. Тэгээд удалгүй миний чат руу нэг хүний зураг ирүүлсэн. Энэ хүн танай ахын гэрт байсан хүн мөн байна уу асуугаадах гэхээр нь тэр зургийг нь ахад харуулахад манайд байсан хоёр хүний нэг нь мөн байна гэж хэлсэн. Тэр зургийг ах хараад энэ залуу нь намайг боож унагасан хүн байна гэж байсан. Тэгээд би маргааш нь зах дээр хадам ээжийн контейнерын үүдэнд зогсож байтал нөгөө зураг дээр байсан залуу миний хажууд ирээд зогссон. Ачаа буулгах ажил байна уу гээд асуугаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би зургийг нь гар утсан дээрээсээ хараад мөн байхаар нь Бямбадорж цагдааг дуудсан чинь хүрч ирээд тэр хүнийг аваад явсан. Тэр хүний нэрийг Пүрэвжав гэж байсан. Хамт явсан хүнийх нь талаар бол мэдээгүй. Тэр залуу нь куртикийг нь өмсөж явсан хүнээ би өөрөө олоод ирье гэж яриад байсан. /1хх-ийн 44-45 хуудас/,
Гэрч М.Буян-Өлзий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Мөнхбаатартай урьд нь нэг удаа таарсан. 2020 оны 09 дүгээр сард байхаа ямар ч байсан намар байсан. Би хорооныхоо Батмөнх гэж залуутай хамт явж байгаад гудамжны үзүүрт энэ залуутай таарсан. Тэр үед бид хоёр дээр ирж мэнд мэдсэн. Мэнд мэдээд Батмөнх бид хоёртой хамт манай гэрт орсон. Манай гэрт ороод нэг шил архи хувааж уучихаад тэр залуу айлд очлоо гээд гарсан. Тэр залуу манай гэрт орж ирэх үедээ гадуураа тод цэнхэр өнгийн нимгэн куртик өмссөн орж ирсэн. Тэгээд манайхаас гарах үедээ ахаа энэ куртикийг танайд үлдээчихье гэж байсан. Тэгээд надаас миний хуучин хар өнгийн ноосон цамцыг авч өмсөөд явсан. Куртикээ орхисон болохоор нь би өөрөө цамцаа өгөөд явуулсан. Тэр залуугийн өмсөж явсан куртик нь манай гэрийн коридорт өлгөөтэй байсныг манай найз Батмөнх 3-4 хоногийн дараа аваад явсан. Батмөнх гэртээ ганцаараа амьдардаг. Ойр зуурын хүнээс хувцас хунар гуйж өмсөөд явж байдаг хүн байгаа юм. Тэр куртик нь одоо Батмөнхөд байхгүй гэж байсан. Яаснаа мэдэхгүй байна лээ. Буцаж ирж хувцсаа асуугаагүй. Тэр куртик нь нимгэн тод цэнхэр өнгийн куртик байсан. Хаанаас ирсэн талаараа бол яриагүй. Шартаж үхлээ гээд салгалж чичирч байсан. Гурван өдөр архи уусан гэж ярьсан. Өөр зүйл бол яриагүй. /1хх-ийн 54-57 хуудас/,
Гэрч Л.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Яг ямар куртик гэдгийг нь санахгүй байгаа юм. Би хогийн цэгээр хоёрдогч түүхий эд цуглуулж ойр зуурын эд зүйл хийж зардаг юм. Тийм болохоор тэр ажилдаа хэрэглэж байгаад тэр куртикийг хаячихсан байх. Сая гэртээ бүх зүйлээ үзсэн тэр куртик байхгүй байна. Буян-Өлзийгийн гэрээс тэр куртикийг авсан гэж Буян-Өлзий хэлээд байгаа юм. Би тэдний гэрээр орж л байдаг юм. Би тэр куртикийг авсан байж магадгүй. Одоо бол байхгүй байна. Би хүний өгсөн хувцас хунарыг хэрэглэж байгаад муудвал хаячихдаг хүн байгаа юм. /1хх-ийн 58-59 хуудас/,
Гэрч Б.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Цагдаагийн газарт томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан. 14-15 цагийн орчимд иргэн Баттөр гэх хүнээс гэрээсээ гар утсаа алдсан талаар дуудлага мэдээллийг ирсэн. Үүний дагуу тухайн дуудлага өгсөн хаяг дээр очиход гомдол гаргагч Баттөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Манай гэрт хамт архи ууж байсан нэрийг нь мэдэхгүй зүс таних хоёр хүн миний гар утсыг болон куртикийг аваад явчихсан гэж хэлсэн. Тухайн хоёр хүн нь хэн гэж ямар хүн болох талаар асуухад Баттөр танихгүй бааранд танилцсан хоёр эрэгтэй хүмүүс байсан. Манай гэрт хамт хоносон. Архи хувааж ууж байгаад миний гар утсыг аваад явчихсан. Үүний дагуу тухайн хоёр этгээдийг эрэн сурвалжилж олж тогтоох чиглэлээр хохирогчоос өмсөж явсан хувцас, гадаад төрхийг тодруулж “хүнс барааны зах”-ын зүүн талын хаалганы хяналтын камерын бичлэгийг шүүж хохирогчийн хэлж дүрсэлсэнтэй ижил төстэй хоёр хүний бичлэгийг гар утсан дээрээ бичиж аваад хохирогчид үзүүлэхэд мөн байна гэж хэлсэн./1хх-ийн 47-50 хуудас/,
Шүүгдэгч Б.Пүрэвжав мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:...Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. /1хх-ийн 119-120 хуудас/,
Шүүгдэгч Г.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:...2020 оны 09 дүгээр сарын 10-дын орчимд би сумаас аймагт орж ирээд орой нь бааранд орж байж байгаад нэг ахтай танилцаад гэрт нь орж хоносон юм. Тэр ахын гэр нь аймгийн төвд “Цахиур” гэж шүдний эмнэлгийн хажуугийн байранд байдаг юм билээ. Тэр айлд очоод гэрт нь хоноод маргааш өглөө нь мөнгө байхгүй шартаж үхлээ чи нэг гараадах гэхээр нь би тэр айлаас гараад байрны хажуугийн дэлгүүр орж “Нутгийн буян” нэртэй архи нэгийг аваад буцаад гэр нь орсон. Би тэдний гэрээс гарч яваад манай сумын зүс таних залуу болох Пүрэвжавтай таарсан. Тэгээд тэр нэг шил архийг Пүрэвжав аваад бид хоёр буцаад тэр айлд буцаж орсон. Гэрт нь буцаж ороод бид гурав архиа хувааж уусан. Тэгээд тэр хоёр мөнгө олж ирнэ гээд гараад явсан. Тэгсэн чинь нэг билүү, хоёр шил архи аваад ороод ирсэн. Тэгээд тэр архиа бид гурав хувааж уусан. Тэр үед би нилээд согтсон. Би газарт хэвтээд Пүрэвжав нөгөө айлын эзэн залуу хоёр хоорондоо юм яриад Пүрэвжав утсыг нь барьчихсан суугаад байсан. Тэгээд Пүрэвжав гэнэт гүйгээд гараад явсан. Би “чи утсыг нь өгөөч” гэж орилоод араас нь гарсан. Пүүжээ байр тойроод зугтаасан. Би араас нь гараад хайгаад олоогүй. Тэгээд би хүний юм аваад явдаг яадаг залуу вэ гээд Пүрэвжавыг захаар хайж явсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Тэгээд байж байсан чинь Баянхонгор руу ажил гарлаа гэхээр нь би ажилд яваад саяхан гэртээ ирсэн. Би тэр куртикийг санаандгүй өмссөн байна лээ. Миний куртик адилхан цэнхэр куртик байсан юм. Миний куртик тэдний гэрт байсан юм. Би согтуудаа андуураад өмсөөд явсан байна лээ. /1хх-ийн 114-115 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09/21 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хохирол төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлсөн баримтууд, /хх-ийн 5-6, 8, 19-23, 28, 43-44, 69-70, 103, 108 хуудас/,
Шүүгдэгч Б.Пүрэвжавын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/492 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, малын “А” дансны хуулбар, /1хх-ийн 123-125, 202, 219 хуудас/,
Шүүгдэгч Г.Мөнхбаатарын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/496 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/166 дугаартай шийтгэх тогтоол, /1хх-233, 2хх-ийн 03, 08 хуудас/,
Шүүгдэгч Б.Пүрэвжавын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 121 хуудас/,
Шүүгдэгч Г.Мөнхбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 232 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Пүрэвжав, Г.Мөнхбаатар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Пүрэвжавын өмгөөлөгч П.Дониддолгор “Шүүгдэгч Б.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчлүүлж гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Адъяатогтох “Энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зүйл заалтыг баримтлаад шийдвэрлэх боломжтой. Хэргийг шалгасан боловч эргэлзээтэй зүйлүүд байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар Г.Мөнхбаатарын хувьд дээрмийн гэмт хэрэгт үйлдлээрээ хамтран оролцон хүч хэрэглэж довтолж бусдын эд зүйлийг авсан гэдгийг буюу нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд Г.Мөнхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Пүрэвжав нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь “Би гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогчийг боож байхад гэрийг нь цоожлоод явах ямар ч үндэслэл байхгүй. Би архи уусан ч ухаан санаа зүгээр байсан учир утсыг нь аваад явчихлаа гээд Б.Пүрэвжавын араас гүйгээд гарахад Б.Пүрэвжав байгаагүй. Тэгээд би захаар нэлээн хайсан боловч олдоогүй. Тэгээд нэг ах хүүтэй танилцаад гэрт нь очоод архи уусан. Тэрнээс биш хүний хоолой боож байхад би мэдмээр юм. Ямар ч байсан Б.Пүрэвжав утсыг нь аваад гарахаар нь хүүе чи хүний утсыг өгөөч гээд араас нь орилоод гарсан гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Пүрэвжав, Г.Мөнхбаатар нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ганбалдан овогтой Мөнхбаатар нь Б.Пүрэвжавтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотоос иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн хавар намрын куртик зэргийг хохирогч Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэн довтолж илээр хууль бусаар авч нийт 370000 төгрөгийн хохирол учруулсан,
Баттогтохын Пүрэвжав нь Г.Мөнхбаатартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотоос иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн хавар намрын куртик зэргийг хохирогч Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэн довтолж илээр хууль бусаар авч нийт 370000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь Б.Пүрэвжавтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотоос иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн хавар намрын куртикийг хохирогч Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэж авч нийт 370000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Баттөрийн “Б.Пүрэвжав утас авч гарна гэхээр нь би утсаа өгөхгүй гэсэн чинь миний дээр гарчихаад хоёр гараараа багалзуур шахаад байхаар нь өмнөөс тэмцэлдээд дийлээгүй. Тухайн үед Г.Мөнхбаатарыг хаана байсныг мэдээгүй. Г.Мөнхбаатар миний куртикийг андуураад өмсөж явсан байж магадгүй. Г.Мөнхбаатар цэнхэр өнгийн куртик өмссөн байсан”, шүүгдэгч Г.Мөнхбаатарын “Би хүний куртик өмсөөд явснаа мэдээгүй. Өөрийнхөө куртикийг өмсчихлөө гэж бодоод андуураад өмсөөд явсан байсан. Миний куртиктэй адилхан куртик байсан. Б.Пүрэвжавыг утсыг нь аваад гараад явахаар нь араас нь гараад чи хүний утас аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд араас нь гараад захаар хайсан боловч Б.Пүрэвжавыг олоогүй”, шүүгдэгч Б.Пүрэвжавын “би согтуудаа Б.Баттөрийн утсыг нь оролдож байгаад халаасандаа хийгээд аваад гарсан” гэх мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Г.Мөнхбаатарыг Б.Пүрэвжавтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотоос иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн хавар намрын куртикийг хохирогч Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэж авч нийт 370000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.Мөнхбаатар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч Г.Мөнхбаатарт ашигтайгаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Баттөрийн өмчлөлийн цэнхэр өнгийн куртик нь 50000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/24 дугаартай үнэлгээний тайлан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон. Шүүгдэгч Г.Мөнхбаатарын дээрх үйлдэл нь мөн зөрчлийн хэргийн шинжгүй байна гэж шүүх үзлээ.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Б.Пүрэвжавыг Г.Мөнхбаатартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотоос иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн хавар намрын куртик зэргийг хохирогч Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэн довтолж илээр хууль бусаар авч нийт 370000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч шүүгдэгч Б.Пүрэвжав нь шүүгдэгч Г.Мөнхбаатартай бүлэглэсэн, хохирогч Б.Баттөрийн цэнхэр өнгийн куртикийг дээрэмдэж авсан гэдэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, харин шүүгдэгч Б.Пүрэвжав нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотод иргэн Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэж 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утсыг авсан нь хохирогч Б.Баттөрийн “Б.Пүрэвжав миний утсыг авч гарна гэхээр нь би утсаа өгөхгүй гэсэн чинь миний дээр гарчихаад хоёр гараараа багалзуур шахаад байхаар нь би өмнөөс тэмцэлдээд дийлээгүй”, гэрч Д.Банжавын “тухайн өдөр 16-17 цагийн үед манай хүү Баттөр танихгүй утсаар над руу залгаад ээжээ би хүнд дээрэмдүүлчихлээ гэсэн. Гэрт нь очиход хүүгийн маань царай сонин хөхөрчихсөн. Дуу муутай хоолой боож байгаад гар утас куртик аваад явчихлаа гэж хэлсэн. Хоолой хэсэгт нь боосон гэмээр үл мөр үлдсэн байгаа харагдсан”, гэрч Т.Лувсансүрэнгийн “Б.Баттөр ахыг дээрэмдүүлсэн байна гэж манай хадам ээж утсаар хэлэхээр нь гэрт нь очсон. Гэрт нь очиход хадам ахын хүзүү хоолой хавьд нь боосон гэмээр шинжтэй улайлт үүссэн байсан”, гэрч Б.Бямбадоржийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би иргэн Баттөр гэх хүнээс манай гэрт хамт архи ууж байсан нэрийг нь мэдэхгүй зүс таних хоёр хүн миний гар утсыг болон куртикийг аваад явчихсан гэж хэлсэн”, шүүгдэгч Г.Мөнхбаатарын ”Би хүний куртик өмсөөд явснаа мэдээгүй. Өөрийнхөө куртикийг өмсчихлөө гэж бодоод андуураад өмсөөд явсан байсан. Миний куртиктэй адилхан цэнхэр өнгийн куртик байсан. Б.Пүрэвжавыг Б.Баттөрийн утсыг нь аваад гараад явчихаар нь чи хүний утас аваад явчихлаа гэж хэлээд Б.Пүрэвжавын араас нь гараад захаар хайсан боловч Б.Пүрэвжав олдоогүй, шүүгдэгч Б.Пүрэвжавын “би Б.Баттөрийн утсыг нь л авсан. Куртикийг нь аваагүй” гэх мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Пүрэвжав нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотод иргэн Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэж 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утсыг авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Пүрэвжав нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотод иргэн Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэж 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утсыг авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Баттөрийн 2020 оны 09 сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Уянга сумынх гэх нөгөө хоёр залуугийн сүүлд манай гэрт ирсэн насаар бага залуу нь намайг боогоод унагасан. Тэр үедээ хэн нь хэлснийг нь мэдэхгүй. Утсыг нь аваарай гэж хэлсэн. Тэгээд би ухаан алдсан. Намайг ухаан ороход нөгөө хоёр хүн манайд байгаагүй. Миний гар утас, куртик хоёрыг аваад явсан байсан. Гэрч Д.Банжавын тухайн хэрэг болдог өдөр 16-17 цагийн үед манай хүү Баттөр танихгүй утсаар над руу залгаад ээжээ би хүнд дээрэмдүүлчихлээ гэсэн. Гэрт нь очиход хүүгийн маань царай сонин хөхөрчихсөн. Дуу муутай хоолой боож байгаад гар утас куртик аваад явчихлаа гэж хэлсэн. Хоолой хэсэгт нь боосон гэмээр үл мөр үлдсэн байгаа харагдсан. Гэрч Т.Лувсансүрэнгийн манай хадам ах өөрийнхөө гэрт хоёр хүний хамт архи ууж байгаад нөгөө хоёр хүн нь хоолойг нь боож ухаан алдуулаад өөрийнх нь улаан өнгийн “Жи-6” загварын гар утас болон нимгэн куртикийг нь аваад явсан байсан. Ахыг дээрэмдүүлсэн байна гэж манай хадам ээж утсаар хэлэхээр нь гэрт нь очсон. Гэрт нь очиход хадам ээж, хадам ах хоёр байсан. Хадам ахын хүзүү хоолой хавьд нь боосон гэмээр шинжтэй улайлт үүссэн байсан. Гэрч М.Буян-Өлзийн Би хорооныхоо Батмөнх гэж залуутай хамт явж байгаад гудамжны үзүүрт Мөнхбаатартай залуутай таарсан. Тэр залуу манай гэрт орж ирэх үедээ гадуураа тод цэнхэр өнгийн нимгэн куртик өмссөн орж ирсэн. Тэгээд манайхаас гарах үедээ ахаа энэ куртикийг танайд үлдээчихье гэж байсан. Тэгээд надаас миний хуучин хар өнгийн ноосон цамцыг авч өмсөөд явсан. Тэр залуугийн өмсөж явсан куртик нь манай гэрийн коридорт өлгөөтэй байсныг манай найз Батмөнх 3-4 хоногийн дараа аваад явсан. Гэрч Л.Батмөнхийн Буян-Өлзийгийн гэрээс тэр куртикийг авсан гэж Буян-Өлзий хэлээд байгаа юм. Би тэдний гэрээр орж л байдаг юм. Би тэр куртикийг авсан байж магадгүй. Одоо бол байхгүй байна. Би хүний өгсөн хувцас хунарыг хэрэглэж байгаад муудвал хаячихдаг хүн байгаа юм. Гэрч Б.Бямбадоржийн иргэн Баттөр гэх хүнээс манай гэрт хамт архи ууж байсан нэрийг нь мэдэхгүй зүс таних хоёр хүн миний гар утсыг болон куртикийг аваад явчихсан гэж хэлсэн. Хүнс барааны захын зүүн талын хаалганы хяналтын камерын бичлэгийг шүүж хохирогчийн хэлж дүрсэлсэнтэй ижил төстэй хоёр хүний бичлэгийг гар утсан дээрээ бичиж аван хохирогчид үзүүлэхэд мөн байна гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09/21 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хохирол төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлсөн баримтууд, шүүгдэгч Б.Пүрэвжав, Г.Мөнхбаатар нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Пүрэвжав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09/21 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хохирол төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлсөн баримтууд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаараа маргаагүй болно.
Шүүгдэгч Пүрэвжав нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотод иргэн Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэж 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Халзан овгийн Баттогтохын Пүрэвжавыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Пүрэвжавын өмгөөлөгч П.Дониддолгор нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пүрэвжавын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ “Улсын яллагчийн шүүгдэгч Б.Пүрэвжавд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Пүрэвжав нь уг гар утсыг авч яваад зарж борлуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хохирогч Б.Баттөрд хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэх хангалттай нотлох баримтыг хавтаст хэрэгт авч нотолж чадаагүй. Иймд Б.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчлүүлж гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх боловч шүүгдэгч Б.Пүрэвжав нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 329 дүгээр байрны 28 тоотод иргэн Б.Баттөрийн хоолойг боон хүч хэрэглэж 320000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-6” маркийн гар утсыг авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Баттөр, гэрч Д.Банжав, Т.Лувсансүрэн нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчлүүлж гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Пүрэвжавын өмгөөлөгч П.Дониддолгор ”Шүүгдэгч Б.Пүрэвжав гэм буруугийн шатанд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.“ гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Адъяатогтох ”Шүүгдэгч Г.Мөнхбаатарыг цагаатгуулах саналтай байна.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Пүрэвжав нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн.
Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь “Шүүх хуралдаанд гаргах дүгнэлт байхгүй” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвжавын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршиг арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацгаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Пүрэвжав нь шүүхээс тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчиж санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Пүрэвжавын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Пүрэвжавын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Халзан овогт Баттогтохын Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч Б.Пүрэвжавд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авсан тэнсэх, албадлагын арга хэмжээнээс тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Пүрэвжав нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 384 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, 384 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 48 хоногийн хорих ялаар сольсон бөгөөд уг хорих ялыг эдэлж дууссан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбар, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Пүрэвжавд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч Б.Пүрэвжавд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Пүрэвжавд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Пүрэвжав нь хохирогч Б.Баттөрд хохиролд 37000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Пүрэвжав нь өмнөх шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Пүрэвжав нь хохирогч Б.Баттөрд 370.000 төгрөгийг, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 50000 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт тус тус төлсөн, хохирогч нь шүүгдэгч Г.Мөнхбаатарт 370000 төгрөгийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Пүрэвжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Пүрэвжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Ганбалдангийн Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Халзан овгийн Баттогтохын Пүрэвжавыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Пүрэвжавд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавын цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Пүрэвжав нь өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Пүрэвжав нь хохирогч Б.Баттөрд 370.000 төгрөг төлсөн, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 50000 төгрөгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт төлсөн, хохирогч нь шүүгдэгч Г.Мөнхбаатарт 370000 төгрөгийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Пүрэвжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Пүрэвжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.