Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

2022        04         05                                             2022/ШЦТ/116

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа *******лж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Б.Дашням

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачавгад овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000520126 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хилийн цэргийн 0275 дугаар анги, 0259 дүгээр салбарын ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын ******* багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ачавгад овогт ******* Батжаргал. /РД: *******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0259 дүгээр салбарын ******* ******* ажилтай ******* нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан “Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны заавар"-ын 7 дугаар бүлэгт заасан Зэвсэг галт хэрэглэл, дуурайлган дүрслэх хэрэглэлтэй харьцах үеийн аюулгүй ажиллагаа"-ны журмыг зөрчиж, Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Баян цагаан” гэх газарт байлдааны зориулалттай /7.62х39мм-ийн калибртай/ АКМ загварын автомат буугаар ”чоно үргээх" зорилгоор буудлага үйлдэх үедээ тус салбарын захирагч ажилтай баруун хөлөн тус газарт онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид эмчилгээний зардалд 1 сая орчим төгрөг төлсөн...” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд малын  хашаа засварлах зорилгоор салбарын захирагч , салбарын жагсаалын ******* , жолооч Энхбаяр нарын хамт нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй заставаас зүүн урагш 15 км орчим зайтай малын суурь хашаан дээр очиж засварлаж дуусаад 17 цагийн орчимд заставын зүг буцаж байх үед заставын эзэмшлийн 200 тооны адуу руу чоно дайрч байхыг хараад салбарын захирагч бид 2 машинаас бууж адууны зүг бургас руу гүйж очсон. Ингээд тухайн үед заставаас гарах үед жолооч нэр дээр бүртгэлтэй 05 дугаартай АКМ маркийн галт зэвсгээр заставын даргын шийдвэрээр дээш чиглүүлэн нэг удаа гал нээсэн. Эхний сумаа буудаад дараагийн сумаа буудахдаа чоно байгаа зүг руу чиглүүлээд дахин гал нээх үедээ бургасан дунд зогсож байсан салбарын захирагч хөл хэсэгт нь буудаж гэмтэл учруулсан. Намайг 2 дахь сумаа тавих үед л манай заставын ******* намайг оночихлоо гэж орилсон учир би түүнийг буудчихлаа гэдгээ мэдсэн. Ингээд би машин руу очиж Энхбаяр, Хүдэрчулуун нарыг дуудаж ******* руу хамт очиж шархыг нь боож, хэсэг байж байгаад Дашбалбар сумын төв рүү явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 68/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0259 дүгээр салбарын жагсаалын *******, дэд ахлагч цолтой Ч., ******* *******, ахлах ахлагч цолтой *******, жолооч ахлах ахлагч цолтой нарын хамт заставын малын өвөлжөө янзлах гэж хөдөлгөөн үйлдэх талаар 0275 дугаар ангийн төвд мэдэгдэж 15 цагийн орчимд хөдөлгөөн үйлдсэн. Манай заставын өвөлжөө нь заставаас зүүн урагш 13 километр зайд Холбоо-Уул гэх газарт байдаг. Өвөлжөөний байрлалд 16 цагийн орчимд очиж малын хашаа янзлах ажлаа эхлүүлээд 17 цагийн орчимд дуусаж заставын байрлал руу буцах зорилготой хөдөлгөөн үйлдэн бургасан дунд явж байх үед зэрлэг амьтан /чоно/ улиад байсан. Энэ чимээнээр нь сууж явсан машинаасаа бүгд бууж жолооч буцаад суусан. , ******* нарын хамт машинаас холдож би ******* хандаж буугаа дээш нь чиглүүлж байгаад үргээх зорилготой буудчих гэж хэлсэн. Энэ үед ******* нь надаас 50-60 метрийн зайд байсан бөгөөд дээш чиглүүлэн нэг удаа буудсан. Үүний дараа би бургасны захад явж байх үед ******* нь миний баруун гуя хэсэгт буудчихсан. Би бургасан дунд явж байсан учир намайг чоно байна гэж андуурч хараад буудчихлаа гэж ойлгосон бөгөөд миний баруун хөл мэдээгүй болоод газарт ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0259 дугаар салбарын жолооч албан тушаалтай ажиллаад 2 жил болж байна. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд заставын ******* ахлах дэслэгч цолтой , жагсаалын ******* дэд ахлагч Ц., ******* ******* ахлах ахлагч цолтой ******* нарын хамт заставаас зүүн урагш 13 километр зайд байрлах малын өвөлжөөн дээр засвар хийх гэж очсон. Ингээд өвөлжөөний байрлалд 16 цагийн орчимд очиж ажлаа 17 цагийн орчимд дуусгаад заставын зүг буцаж явах замд манай заставын 200 тооны адуу зогсож байсан. Энэ үед манай адуунууд бужигналдаад чоно захаар нь хөөгөөд байгаа харагдсан учир би машинаа зогсоож заставын ******* , ахлах ахлагч ******* нар машинаас хамт буусан. Бургасны хажууд зогсоод ******* машинаас буугаад дээш чиглүүлэн нэг удаа хий буудаж дараагаар нь бургас руу даргын хамт гүйгээд орсон. Ингээд бургасан дунд ороод дахин нэг удаа буун дуу гарсан. Удалгүй 5 орчим минутын дараа ******* бургасан дундаас даргыг буудчихлаа гэж хэлээд бид хоёрыг дуудсан. Бид 2-ыг гүйгээд очих үед заставын ******* зүүн тийшээ баруун хөлөө бариад хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

Гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хилийн цэргийн 0259 дугаар салбарт жагсаалын ******* хийдэг. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд заставын ******* Тэмүүжин хашаа засна гээд ахлах ахлагч Энхбаяр, ахлах ахлагч ******* нарын хамтаар явсан. Хашаагаа янзалж дуусаад харуй бүрий болж байхад замаараа адуугаа харахаар “Баян цагаан" гэх газарт очтол манай адууны наад талаар чоно гэтэж байхыг хараад заставын ******* Тэмүүжин ахлах ахлагч *******ыг хоёулаа бууя гээд машинд байсан АКМ бууг авч бургас руу гүйж орсон. Бургас руу гүйж орсны дараа 2 удаа буун дуу гарч 4-5 минутын дараа ахлах ахлагч ******* машин дээр буцаж гүйж ирээд “заставын даргыг би сум алдаад буудчихлаа” гэж хэлэхээр нь би тоглож байгаа юм байх гэж бодоод бургас руу ороход заставын ******* Тэмүүжин баруун талын хөлдөө буудуулсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад заставын ******* малын хашаа засна гээд ахлах ахлагч Энхбаяр, ахлах ахлагч *******, дэд ахлагч нар явахаар болсон. Улмаар зэвсгийн агуулахаас 1 ширхэг АКМ бууг ав гэж заставын ******* тушааж, ахлах ахлагч Энхбаяр "5" дугаарын бууг авч явсан. Ингэхдээ агуулахаас сум авч яваагүй. Түүнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй. Маргааш нь ******* буудуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 тоот дүгнэлтэд:

1. Б. Тэмүүжингийн биед баруун хөлийн дунд чөмөг ясны дунд хэсгийн ташуу ил хугарал, баруун гуяны урд хэсгийн эдийн дутагдал үүсгэсэн сумны орсон нүх бүхий шарх, баруун гуяны ар хэсгээр сумны гарсан нүх бүхий урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь галт зэвсгийн нэг удаагийн ойрын зайн буудагдалтаар үүссэн шинэ гэмтлүүд байна.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар тогтоогдсон баруун хөлийн дунд чөмөг ясны дунд хэсгийн ташуу ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун гуяны урд хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, баруун гуяны ар хэсгийн урагдсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 50-51/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1277 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн ангийн ИБ825, замагны 663635, замагны рам 511355 дугаартай АКМ маркийн галт зэвсгээр хамгийн сүүлд гол төмрийн цэвэрлэснээс хойш 1 удаа буудлага үйлдсэн байна.

2. Буудлага хийсэн цаг хугацааг тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ. /хх-ийн 54-55/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 735 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги ИБ825, замаг 663635 дугаартай, замагны рам 511355 дугаартай, хийн яндан УП6263 дугаартай галт зэвсгийн эд ангиуд эвдрэл гэмтэлгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой.

3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 1968 онд хуучнаар ЗХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7.62хЗ9мм-ийн калибртай, АКМ загварын автомат буу байна” гэжээ. /хх-ийн 57-61/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 09-10, 15/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-12/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-22/

- Гэрч М.Золзаяагийн мэдүүлэг /хх-ийн 35-37/

- Гэрч Б.Одончимэгийн мэдүүлэг /хх-ийн 44/

- Гэрч Б.Батхандын мэдүүлэг /хх-ийн 45/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд  /хх-ийн 69-72/

- Хилийн 0259 дүгээр салбарт гарсан зөрчлийг шалгасан акт /хх-ийн 73-75/

- Хилийн манаанд аюулгүй ажиллагааны заавар танилцуулж баталгаа авсан бүртгэл /хх-ийн 76-77, 80/

- Хилийн 0259 дүгээр салбарт ашиглагдаж байгаа байлдааны сум сургалтын сум, дохионы пуужингийн тоо ширхэг, серийн бүртгэл /хх-ийн 78/

- Нотломж /хх-ийн 79/

- Хилийн 0259 дүгээр салбарын ажилтан, албан хаагч нарын тодорхойлолт /хх-ийн 81-88/

- Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 92-98, 103-107/

- Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал /хх-ийн 99-100/

- Хилийн 0259 дүгээр салбарын бие бүрэлдэхүүнд 01 дүгээр сард ХХЕГ-ын даргын Н/19 дүгээр тушаалыг танилцуулж баталгаа авсан бүртгэл /хх-ийн 102/

- Хилийн 0275 дугаар ангийн зэвсэг, галт хэрэглэл, дуран харааны хэрэгслийн номерын бүртгэл /хх-ийн 109-110/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/

- Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны дүрэм /хх-ийн 118-125/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 126-128/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан “Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны заавар"-ын 7 дугаар бүлэгт заасан Зэвсэг галт хэрэглэл, дуурайлган дүрслэх хэрэглэлтэй харьцах үеийн аюулгүй ажиллагаа"-ны журмыг зөрчиж, Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Баян цагаан” гэх газарт байлдааны зориулалттай /7.62х39мм-ийн калибртай/ АКМ загварын автомат буугаар чоно үргээх зорилгоор буудлага үйлдэх үедээ тус салбарын захирагч ажилтай баруун хөлөн тус газарт онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч , Ц., Э.Бадрал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1277 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 735 дугаартай дүгнэлт, Хилийн 0259 дүгээр салбарт гарсан зөрчлийг шалгасан акт, Хилийн манаанд аюулгүй ажиллагааны заавар танилцуулж, баталгаа авсан бүртгэл, Албан тушаалын тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал, Хилийн 0259 дүгээр салбарын бие бүрэлдэхүүнд 01 дүгээр сард ХХЕГ-ын даргын Н/19 дүгээр тушаалыг танилцуулж баталгаа авсан бүртгэл, Хилийн 0275 дугаар ангийн зэвсэг, галт хэрэглэл, дуран харааны хэрэгслийн номерын бүртгэл, Хил хамгаалах албаны аюулгүй ажиллагааны дүрэм болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг байлдааны зэвсэг, галт хэрэгсэлтэй харьцах журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс  Ачавгад овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байлдааны зориулалттай /7.62х39мм-ийн калибртай/ АКМ загварын автомат бууг Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0259 дүгээр салбарт, цайвар хүрэн өнгийн эрэгтэй хүний дотуур өмд 1 ширхэг, хилийн цэргийн дүрэмт хувцасны гадна өмд 1 ширхэгийг хохирогч д  тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ачавгад овогт ******* *******ыг байлдааны зэвсэг, галт хэрэгсэлтэй харьцах журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байлдааны зориулалттай /7.62х39мм-ийн калибртай/ АКМ загварын автомат бууг Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0259 дүгээр салбарт, цайвар хүрэн өнгийн эрэгтэй хүний дотуур өмд 1 ширхэг, хилийн цэргийн дүрэмт хувцасны гадна өмд 1 ширхэгийг хохирогч д  тус тус буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА