| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/1470/И |
| Дугаар | 155/ШШ2018/00298 |
| Огноо | 2018-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2018/00298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын - дугаар багт байрлах Х банкны Х салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Т сумын - дүгээр багт оршин суух О овогт Ц-ын А,
Хариуцагч: Х аймгийн М сумын - дүгээр байрны - дугаар орцны - тоотод оршин суух О овогт Ц-ын нарт холбогдох
Зээлийн үлдэгдэл 6.287.495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Х банкны Х салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ц.Б, Ц.А нар нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-14/2435 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан Хаан банкны Хөвсгөл салбараас 11.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээнд зориулалтаар сар бүр тэнцүү төлөх хуваарьтай авсан. Зээлийн барьцаанпд цалингийн орлого тавьсан бөгөөд зээлдэгч Ц.Б, Ц.А нар нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-14/2435 тоот зээлийн гэрээний үүргээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөлгүй 557 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
...Үндсэн зээлдэгч Ц.Б нас барсан ч зээлийн гэрээний 4.3-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-т зааснаас бусад/-ийг эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Ааас зээл, хүүгийн нийт 6.287.495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хамтран зээлдэгч Ц.А-аас үндсэн зээлийн төлбөр 4.818.176 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.317.104 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152.215 төгрөг, коммитмент хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 6.287.495 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Учир нь Ц.А нь одоо Х аймгийн Т сумын - дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байгаа, Т банкаар цалингаа авдаг тогтмол орлоготой тул зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэв.
Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү Б-ийг зээл авахад хамтран гарын үсэг зурсан нь үнэн. Гэвч дүү маань элэгний хорт хавдар өвчнөөр өвчилж 2014 оны 10 дугаар сард ажлаасаа чөлөө авч эмчилгээнд яваад үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул ажлаасаа гарсан. Группын мөнгө болон бусад эд зүйлээ зарах зэргээр банкны зээлээ хийж байсан. Боловч 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барсан.
Бид өөрсдийн бүхий л бололцоог шавхаж эмчилгээнд авч явсан боловч эдгэрүүлж чадаагүй. Одоо миний өөрийн биеийн байдал тааруу, жирэмсэн, элэгний усжилттай оношоор Улаанбаатарт эмчлэгдэж байгаад түр ирээд байна.
Өөрийн 3 хүүхэд, өнгөрдөгийнхөө хүүхдүүдийг харж хамгаалан, хувцаслах зэргээр амьдрал ахуйгаа авч яваагаас гадна урьд нь зээлсэн болон сая эмчилгээнд явсанаас манай гэр бүл цалингийн 14.789.053 төгрөг, нөхрийн цалингийн зээл 4.179.921 төгрөг, малчны зээл 8.000.000 төгрөг, нийт 26.968.344 төгрөгийн зээлтэй байгаа тул өнгөрдөгийн зээлийг төлөх боломжгүй байгааг минь харгалзан үзнэ үү.
Өнгөрдөг дүү маань эхнэрээсээ салсан, 3 хүүхэдтэй, мал ахуйгаа зарсан, өөрийн өмчлөх болон эзэмших эд хөрөнгөгүй байсан. Иймд дээрхи шалтгаануудыг харгалзан үзэж зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Хө салбар нь хариуцагч Ц., Ц.А нарт холбогдох зээлийн төлбөрт нийт 6.287.495 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч А-т холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт нийт 6.287.495 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц.А нь талийгаас дүү Ц.Б-ийн хамт Хаан банкны Хөвсгөл салбараас 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №14/2435 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 11.000 000 /арван нэгэн сая / төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
/хавтаст хэргийн 4-6 хуудас/
Хариуцагч нар нь 11.000.000 төгрөгийн зээлээс 4.818.176 төгрөг, зээлийн хүү 1.317.104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152.215 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.
Зохигчдийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 2.4.2.2-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-аас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолодолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөх хүртэл хугацаанд хүртэл тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үндсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ. 2.4.3-т зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан байх ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилж буй 152.215 төгрөг нь төлөгдөөгүй зээлийн үндсэн хүү болох 1.317.104 төгрөгийн 20 хувиас хэтрээгүй байна.
Хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.А нь төлөгдөөгүй үлдсэн зээлийн хэмжээ болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ зэрэг дээр мараагүй ба харин 26.968.344 төгрөгний зээлтэй тул нэхэмжлэгч нь байгууллагын нэхэмжилсэн 6.287.495 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй болсон. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг гаргасан боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч Ц.А-аас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үлдэгдэл 4.818.176 төгрөг, зээлийн хүү 1.317.104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152.215 төгрөг, нийт 6.287.495 төгрөгийг гаргуулж Хаан банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагчид 2018 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр зохигчийн эрх үүргийн тайлбарлаж өгсөн мөн шүүх хуралдааныг талуудын хүсэлтээр 2 удаа хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Хариуцагч талд 2018 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй.
Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117.552 төгрөгөөс 115.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 2.002 төгрөгийг, хариуцагчаас 115.550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Ц.А-аасаас зээлийн төлбөр 6.287.495 /зургаан сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117.552 /нэг зуун арван долоо мянга таван зуун тавин хоёр/ төгрөгнөөс 115.550/ нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2.002 /хоёр мянга хоёр/ төгрөгийг, хариуцагч Ц.А-аасаас 115.550 /нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ