| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00364/И |
| Дугаар | 155/ШШ2018/00415 |
| Огноо | 2018-03-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2018/00415
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** тоотод оршин суух, М овогт С-ын У / ***************** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************* багт оршин суух, З овогт Б-ы Н /*******************/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч С.У, хариуцагч Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие С.У нь Б.Нтой 2011 онд танилцан үерхэж байгаад 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин У.Аг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ тул өөрийн нэрээр охиноо овоглосон. Одоо Н нь өөр охинтой үерхэн бас хүүхэдтэй болсон тул охиноо Нын төрсөн охиноор тогтоолгож хүүхдийнхээ тэтгэмжийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Н нь С овогтой У-ын хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь С овогтой Утай 2011 онд үерхэж 2015 оны 07 дугаар сарын 20-нд А охинтой болсон. А нь миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид бид хоёр хамт амьдрах боломжгүй тул хүүхэддээ тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Б.Нод холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.У, хариуцагч Б.Н нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч С.У нь жирэмсэлж тэдний дундаас охин А төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн М овогт У А //-ын 6701000644 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.Будхүүгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн У овогтой А, эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Иймд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М овогт У А /***********/-ын эцэг З овогт Бы Н мөн болохыг тогтоолгох, эцэг Б.Ноос хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.У охин У.Ануүжингийн эцэг тогтоолгох эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөг, охин Ануүжиндээ эцэг Б.Ноос тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлсөн 30.844 төгрөг нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг хариуцагч Б.Ноос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М овогт У А / ***********/-ийн эцэг З овогт Бы Н /***********/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М овогт У Ануүжин / ***********/-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Ноос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, зааснаар нэхэмжлэгч С.У улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ноос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Уд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА