Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* төрсөн, ******* настай, *******, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт хамт ,, тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ны нутаг дэвсгэр “” гэх газар байрлах “” амралтын газрын байшинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, иргэн Г.ийн эзэмшлийн Айфоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 696.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр орой гээд хүнтэй таараад намайг машиндаа суулгаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд манайд очиж хонох уу гэхээр нь үгүй би хөгшин аавтайгаа байгаа болохгүй гэсэн чинь чи тэгвэл манайд аавтайгаа очиж салхинд амрахгүй юу гэхээр нь за гээд буугаад явсан. Маргааш өглөө нь таксины жолооч орж ирээд “ах чинь намайг залилаад алга болчихлоо гэрийг нь мэдэх үү хэн гэдэг юм бэ” гэхээр нь тэр чинь ын дүү гэдэг хүн гэж хэлсэн чинь чи тэгвэл хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан. Тэгээд замдаа явж байхад таксины жолооч “би ходоодны хагалгаанд орох гэж байгаа, мөнгө х******* байгаа тул туслаад мөнгийг маань аваад өгчих” гэсэн. Замдаа дэлгүүрийн худалдагчаас даргынх хаана вэ гэсэн чинь тэр гээд зааж өгсөн. Тэгээд очсон чинь нэг хөгшин гадаа сууж байхаар нь “сайн байна уу, даргынх мөн үү” гэсэн чинь “мөн” гэсэн, тэгэхээр нь “ ах байгаа юу” гэсэн чинь “мэдэхгүй, бол миний хүү” гэж  хэлэхээр нь “эгчээ хүн ороод харчих уу” гэсэн чинь дуугараагүй. Тэгээд ороод нэг гэрт ороод харсан 1 эмэгтэй, 2 хүүхэд унтаж байсан, дахиад нэг гэрт орсон чинь утас байсан, орных нь хажууд хоосон архины шил байхаар нь гийнх гэж бодоод, гараад явчихлаа олдохгүй байх утсыг нь авахад холбоо барих байх гээд утсыг нь аваад явсан. Тэгээд замдаа явж байгаад жолоочдоо утсыг нь өгөөд наадах руу чинь холбоо барихаар нь мөнгөө авчих гээд утсыг өгсөн. Надад хулгай хийж байна гэсэн бодол байгаагүй. Яалт ч үгүй найз, нөхөд, ахынхаа юмыг аваад холбоо барих байх гээд аваад явсан. Тэгээд юу ч бодоогүй гэртээ ирээд байж байсан чинь цагдаа ирэхээр нь жолоочийн утасны дугаарыг нь өгөөд хорооны цагдаа утасдаад утсыг нь аваад ир гээд нөгөө утсыг нь авч ирж өгсөн” гэв.

 

Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Туул голын эрэг дээр байрлалтай өөрийн хүү З.ын “” зуслан дээр 10 цаг өнгөрч байх үед би зуслангийн байшингийн гадаа юм угаагаад сууж байхад ******* гэх залуу орж ирээд ын дүү хаана байдаг вэ гэхээр нь мэдэхгүй гэхэд энд байгаа гэж сонссон гэхээр нь би тэр ын ээж нь байна гэдгээ хэлсэн. Тэгээд ******* нь гэр байшингуудаар орж үзсэн. Тэгэхдээ тэр хайгаад яваа аа эрж яваа юм байх гээд тоогоогүй. Хулгай хийчих нь гэж санаагүй. Тэр хүнийг явсны дараа байшинд ороод утсаа авах гэтэл байхгүй болохоор нь ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд тухайн ******* гэдэг залууг авсан юм байх л гэж бодсон. Би ******* гэх залууг гэр рүү орохыг харсан. Нөгөө хүнээ л харж, хайж байгаа юм байлгүй гээд тоогоогүй, тэгэхдээ яг орж үз эсвэл боль гээд зөвшөөрсөн юм уу татгалзсан зүйл огт байхгүй, хүнээ л хайж байна гээд тоогоогүй. Айфоне 7 плас маркийн хар өнгийн гар утас алдсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ыг өмнөх өдөр байж байсан газраас нь аваад ыг асуухад “гэрийг нь мэднэ, Туулын гүүрний орчимд зусланд байдаг юм билээ хоёулаа очоод би танд заагаад өгье” гэж хэлсэн. Замдаа би *******ад “ыг надад нийт таксины мөнгө болон архи авахуулсан мөнгө 100.000 төгрөг өгөх ёстой” гэдгийг нь хэлсэн. Ингээд ******* Туулын гүүрний хажууд байдаг “” гэх газар зуслан нь байдаг юм гээд д ах ынх нь зуслан байгаа очъё гээд нэг зуслангийн гадаа очсон. Би тухайн үед автомашиндаа *******ыг ыг гаргаж ирэхийг хүлээгээд сууж байхад зуслангийн гадаа нэг настай хүн сууж байгаатай ******* “ байхгүй байна” гээд миний автомашинд суугаад хамтдаа Налайх руу буцсан. Налайхад ирээд буухаасаа өмнө ******* надад маркийг нь мэдэхгүй хар өнгийн гар утас өгөөд “ байхгүй байна. Энэ дугаар руу залгана. Тэгэхээр нь ирж мөнгөө өгөөд утсаа ав гэж хэлээрэй” гэж хэлчихээд буугаад яваад өгсөн. Тэгээд ыг залгах юм байх гээд хүлээсэн боловч залгаагүй утсыг нь үзсэн чинь унтраалттай байхаар нь ирж авах юм байлгүй гээд хүлээгээд байж байтал удалгүй цагдаагаас дуудаад “гар утас авсан байна, авч ир” гэхээр нь авчираад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ унтаж байхад урд ын сууж явсан таксины жолооч манайд орж ирээд өчигдөрийн чамтай хамт миний машинд архи уудаг хүнийг олоод өгөөч төлбөрөө төлөөгүй гэхээр нь далимд нь ын амралтын газрыг үзээд ирье гэж бодоод зөвшөөрсөн... ын амралтыг сурагласаар байгаад очиход нэг настай эгч байхаар нь байна уу гэхэд мэдэхгүй гэхээр нь хашаан дотор байсан гэр рүү шагайж харахад эхний гэр нь хүнтэй хоёр дахь гэр нь хүнгүй байсан. Хүнгүй байсан гэр доторх ширээн дээр хар өнгийн гар утас байхаар нь уг гар утсыг нь авч гараад буцаад машиндаа суугаад Налайх руу явсан. Тэгээд Налайх руу орж ирээд ыг утсаа хайгаад ирэхээр нь мөнгөө аваад утсыг өгөөрэй гээд нөгөө утсыг таксины жолоочид үлдээгээд явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, Налайх дүүргийнны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн *******-46 дугаар хуудас/, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /хх-ийн 47 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдэх санаа, зорилго агуулаагүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулахаар улсын яллагчтай мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж оролцлоо.

 

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Б.******* нь “” амралтын газрын байшинд анх орохдоо гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилгогүй орсон бөгөөд уг байшинд орсны дараагаар гар утсыг хулгайлах сэдэл санаа төрсөн болох нь тогтоогдож байна. Иймд Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 сарын 22-ны өдөр ны нутаг дэвсгэр, “” гэх газар байрлах “” амралтын газрын байшинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, иргэн Г.ийн эзэмшлийн Айфоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 696.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...нэг хөгшин гадаа сууж байхаар нь “сайн байна уу, даргынх мөн үү” гэсэн чинь “мөн” гэсэн, тэгэхээр нь “ ах байгаа юу” гэсэн чинь “мэдэхгүй, бол миний хүү” гэж  хэлэхээр нь “эгчээ хүн ороод харчих уу” гэсэн чинь дуугараагүй. Тэгээд ороод нэг гэрт ороод харсан 1 эмэгтэй, 2 хүүхэд унтаж байсан, дахиад нэг гэрт орсон чинь утас байсан, орных нь хажууд хоосон архины шил байхаар нь гийнх гэж бодоод, гараад явчихаж, олдохгүй байх утсыг нь авахад холбоо барих байх гээд утсыг нь аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр хүнийг явсны дараа байшинд ороод утсаа авах гэтэл байхгүй болохоор нь ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд тухайн ******* гэдэг залууг авсан юм байх л гэж бодсон. Би ******* гэх залууг гэр рүү орохыг харсан. Нөгөө хүнээ л харж, хайж байгаа юм байлгүй гээд тоогоогүй, тэгэхдээ яг орж үз эсвэл боль гээд зөвшөөрсөн юм уу татгалзсан зүйл огт байхгүй хүнээ л хайж байна гээд тоогоогүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед автомашиндаа *******ыг ыг гаргаж ирэхийг хүлээгээд сууж байхад зуслангийн гадаа нэг настай хүн сууж байгаатай ******* “ байхгүй байна” гээд миний автомашинд суугаад хамтдаа Налайх руу буцсан, Налайхад ирээд буухаасаа өмнө ******* надад маркийг нь мэдэхгүй хар өнгийн гар утас өгөөд “ байхгүй байна. Энэ дугаар руу залгана. Тэгэхээр нь ирж мөнгөө өгөөд утсаа ав гэж хэлээрэй” гэж хэлчихээд буугаад яваад өгсөн. Тэгээд ыг залгах юм байх гээд хүлээсэн боловч залгаагүй утсыг нь үзсэн чинь унтраалттай байхаар нь ирж авах юм байлгүй гээд хүлээгээд байж байтал удалгүй цагдаагаас дуудаад “гар утас авсан байна, авч ир” гэхээр нь авчраад өгсөн” гэх мэдүүлэг,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй буюу гар утсыг хулгайлах зорилго агуулаагүй, мөнгөний барьцаа болгож авсан, гар утсыг таксины жолоочид өгсөн учир сэдэлт, шалтгаант холбоо байхгүй” гэж маргасныг шүүх хянаж үзлээ. Шүүгдэгч Б.******* нь таксины жолоочийн хамт хүн хайх зорилгоор явж, байшинд орсныхоо дараа гар утсыг авч явсан байх бөгөөд гар утсыг авсан гэдгээ бусад этгээдэд, ялангуяа хохирогч Г.ид мэдэгдээгүй, мэдэгдэх боломж байхад ашиглаагүй байна. Иймд тухайн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг тодорхойлох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх тул гар утсыг харсан даруйдаа авч байгаа нь түүнийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

             Иймд прокуророос шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.ийн эд хөрөнгө болох гар утсыг нь буцаан өгсөн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал зэргийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгээс “шүүгдэгч Б.******* нь “нэг нүд нь юм хардаггүй, хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон, хөгшин настай эцэгтэйгээ хоёулаа амьдардаг тул хамгийн бага буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 696.000 төгрөгийн хохирол учруулсан, гар утсыг буцаан өгсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь тогтоогдсон, хэвтэрт байдаг өндөр настай эцгийгээ асардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 260 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.*******ад нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЭНХЖАРГАЛ