Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2018/00379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын - дүгээр багийн - тоотод оршин суух Ш овогт Д-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн А сумын - дугаар багт оршин суух Б овогт Д-ийн Д -д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Д.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2007 онд Д.Д-тай танилцан үерхэж, нөхөрлөж байгаад 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү Тамирыг төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очиж амьдарцгааж байсан юм. Хүүхдээ төрсөнөөс хойш Д.Д- нь ирэх нь бага болж, одоо бүр утсаа ч авахаа больсон. Биднийг хараад зугтаадаг болсон. Иймд Д.Д-г миний хүү М.Т-ын төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: ...Миний бие Д.Д- нь Мөнхтүвшингийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Би түүний хүү М.Тын төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнд хүүхдийн тэтгэлгийг хуульд тогтоомжид заасны дагуу төлөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно...Би уг хэргийн нөхцөл байдлыг бүрэн мэдэж байгаагийн хувьд хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж үзэж байгаа. Би Улаанбаатар хот руу удаан хугацаагаар эмчилгээнд явах болсон тул миний оролцоогүйгээр уг хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Д-д холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.М,  Д.Д нар нь 2017 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Т төрсөн болох нь 2009 оны 3 дугаар сарын  18-ны өдрийн №0366648/136 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Д.Д- нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү М.Тын төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, М.Т нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Т-ыг эх Д.М-гийн асрамжид үлдээж, эцэг Д.Д-гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгон тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Тт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Д.Д- төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү М.Тт сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Д.Д-д 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэж  хэргийн материалыг танилцуулахаар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түүний эзэмшлийн 94455169 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хэргийн материалтай танилцах шаардлагагүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон