Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болортуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Ц.Агдамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овгийн Цэгмэдийн Агдамсүрэнд холбогдох 2026002330016  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 80000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Түмэн овгийн Цэгмэдийн Агдамсүрэн, /РД:ЙЖ66100915/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Түмэн овгийн Цэгмэдийн Агдамсүрэн нь 34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн Б.Батбаатарын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичигдсэнээр/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Агдамсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би Б.Батбаатарын 14 хонийг авсан. Би Б.Батбаатарын хонийг танина. Хоёр хонийг нь Болоож гэдэг хүнд зарсан. 12 хонийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэргээ хурдан шийдвэрлүүлэхийн тулд 12 хонийг нь авсан гэдгээ хэлээд 1200000 төгрөг төлж өгсөн. 100000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн. Бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

        Хохирогч Б.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 08 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Хөх чулууны өвөлжөө” гэх газар байсан манай малчин Очирбатын малаас 14 тооны хонь дутаад байсан. Манай малчин хайгаад олдохгүй байна гэж байсан. Тэгээд сураглаж байгаад Хайрхандулаан сумын малчин Хоохор бооёо гэдэг айлд очоод хонинд нь шүүж үзэхэд манай 303511 дугаарын ээмэгтэй улаан хүзүүтэй хонь байсан. Тэгээд хаанаас, хэнээс авсан талаар асуухад Агдам гэх хүн ажил хийлгэсэн хөлсөндөө өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд Агдамсүрэнтэй утсаар яриад чи надтай ирж уулзаад манай хонийг төлж өг гэж хэлсэн. Тэгсэн чинь Агдамсүрэн миний 5547032604 дугаарын дансанд 1.200.000 төгрөг хийсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хоёр хонио буцаан авсан. 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. /хх-ийн 08-09 хуудас/,

Гэрч А.Нямдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай хүү Ц.Гомбо нь Солонгос улсаас тээврийн хэрэгсэл Монгол улс руу оруулж ирдэг. 34-89 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг Солонгос улсаас оруулж ирээд миний нэр рүү шилжүүлсэн. Миний нэр дээр байхад манай хүү Гучин-Ус сумын иргэн А.Сэмжаантамжидад зарсан. А.Сэмжаантамжид хөдөө мал дээрээ завгүй байна гээд нэр дээрээ шилжүүлж аваагүй. Уг тээврийн хэрэгсэл нь А.Сэмжаантамжидын эзэмшлийнх. /хх-ийн 95 хуудас/,

 

        Гэрч О.Мөнгөнхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 34-89 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын иргэн А.Сэмжаантамжид гэх хүнээс 64 ямаа, 8 тооны адуугаар худалдаж авсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэг хийлгээгүй байгаа. Одоо А.Нямдулам гэдэг хүний нэр дээр байгаа. /хх-ийн 20-21 хуудас/,

 

        Гэрч Б.Очирбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Батбаатар гэх хүний малыг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн маллаж байгаа. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Гучин-Ус сумын “Улаанхороот” гэх газар нутаглаж байхад миний маллаж байсан хониноос нийт 16 тооны хонь дутаад байхаар нь ойролцоох айлуудаас сураглахад сураг гараагүй. Манай хонийг алга болох үед Агдамсүрэнгийнд Хайрхандулаан сумаас Хоохор бооёо гэж дууддаг Болоож гэх хүн ирчихсэн байрных нь хөрзөнг гаргаж өгөөд байрыг нь янзлаад байж байсан. Дараа нь Батбаатар ах Хайрхандулаан сум орж Болоож гэх хүнтэй очиж уулзаад хонинд нь шүүж үзэхэд манайхаас алга болсон хонь нь байж байсан гэсэн. Хаанаас авсан талаар асуухад Агдамсүрэнгийн хүү Сэмжаантамжид өөрийнхөө машинаар ачиж авч ирж өгсөн. Манай хонь 2020 оны 07 дугаар сарын 20-ны үед Агдамсүрэнгийн малтай нийлж байсан. Тухайн үед малаа ялгаж авсан. Агдамсүрэнгийн хонинд манай хониноос үлдээгүй. /хх-ийн 10-12 хуудас/,

 

        Гэрч Ж.Батдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манайх 2020 оны зун Гучин-Ус сумын 1 дүгээр багийн “Улаанхороот” гэх газар нутаглаж байсан юм. Би хүүгийнхээ хамт Батбаатар гэх айлын малыг малладаг. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүү Очирбат 14 тооны хонь дутаад байна гэсэн. /хх-ийн 13-14 хуудас/,

 

        Гэрч С.Болоож мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 8 дугаар сард Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Улаанхороот” гэх газар байдаг Агдамсүрэнгийнд очиж хөрзөнг нь гаргаж өгөөд малын байрыг нь янзалж өгөөд хөлсөнд нь надад 4 хонь, 6 ямаа өгсөн. Тухайн малуудыг надад Агдамсүрэнгийн хүү нь ачааны машинаар авчирч өгсөн. /хх-ийн 15 хуудас/,

 

        Гэрч Д.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би өөрийн нөхөр С.Болоожийн хамт Гучин-Ус сумын Улаанхороот гэх газар Агдамсүрэнг гэх айлын малын байрыг нь янзлаад хөрзөнг нь гаргаж өгсөн. Тэгээд хөлсөнд нь 4 хонь 6 ямаа аваад 2020 оны 08 дугаар сарын эхээр Агдамсүрэнгийн хүү Сэмжаантамид нь Хайрхандулаан суманд хүргэж авч ирж өгсөн юм. /хх-ийн 17-18 хуудас/,

 

 Яллагдагч Ц.Агдамсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2020 оны 08 дугаар сард худаг дээр манай хонинд 14 тооны хонь тасраад ороод ирсэн байсан. Тухайн хонинууд сэрвээн дээрээ ногоон будагтай хонинууд байсан. Тэр хониноос 2 хонийг нь Бооёо гэх хүнд өгсөн. Бооёо гэх хүн манайд ажил хийж өгсөн байсан юм. Би Сэмжаантамжидад тэр хонинуудыг Бооёо гэх хүнд ачиж аваачиж өг гэж хэлсэн. Тэр хүн манайд хөрзөн хуулж ажил хийж өгсөн. Тэр хоёр хониноос гадна би өөрийнхөөсөө хонь ямаа нийлээд 8 тооны мал Бооёод ажлын хөлсөнд өгсөн. Бусад 12 тооны хонийг нь би манай тэнд мал авч байсан явуулын хүнд төлөгийг нь 30000 төгрөгөөр, эр хонийг нь 80000 төгрөгөөр, эм хонийг нь 40000 төгрөгөөр бодоод зарсан. Эр хонь 2, эм хонь, төлөг голдуу л байсан. Батбаатар манайхаас ногоон будагтай хонь гээд сураад ирэхэд нь Батбаатарын хонь байсан гэдгийг мэдсэн. Тэгээд би тэр хонинуудыг асуухаар нь мэдэхгүй гэсэн. Дараа нь Батбаатар Бооёогийнд очоод хоёр хонио үзэж ирчихээд намайг авчихсан байна төлж өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь данснаасаа 1.200.000 төгрөгийг 14 тооны хонины төлбөр гэж
төлсөн. /хх-ийн 55-57 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/18 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-04 дугаартай үнэлгээний тайлан, малын “А” дансны хуулбар, хохирогч Б.Батбаатарын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт / хх-23-27, 34-38, 52, 86-88, 108 /,

 

Шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн 1/166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 60, 94 хуудас/,                                                                                                                                                                

Шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Ц.Агдамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Агдамсүрэн нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Ц.Агдамсүрэнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Түмэн овгийн Цэгмэдийн Агдамсүрэн нь 34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн машин механизм ашиглан 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн Б.Батбаатарын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлан 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

       Шүүгдэгч Түмэн овгийн Цэгмэдийн Агдамсүрэн нь 34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн машин механизм ашиглан 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн Б.Батбаатарын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлан 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Батбаатарын 2020 оны 08 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Хөх чулууны өвөлжөө” гэх газар байсан манай малчин Очирбатын малаас 14 тооны хонь дутаад байсан. Тэгээд сураглаж байгаад Хайрхандулаан сумын малчин Хоохор бооёо гэдэг айлд очоод хонинд нь шүүж үзэхэд манай 303511 дугаарын ээмэгтэй улаан хүзүүтэй хонь байсан. Тэгээд хаанаас, хэнээс авсан талаар асуухад Агдам гэх хүн ажил хийлгэсэн хөлсөндөө өгсөн юм гэж хэлсэн. Гэрч А.Нямдуламын манай хүү 34-89 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр байхад Гучин-Ус сумын иргэн А.Сэмжаантамжидад зарсан. Гэрч О.Мөнгөнхүүгийн би 34-89 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын иргэн А.Сэмжаантамжид гэх хүнээс 64 ямаа, 8 тооны адуугаар худалдаж авсан. Гэрч Б.Очирбатын 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Гучин-Ус сумын “Улаанхороот” гэх газар нутаглаж байхад миний маллаж байсан хониноос нийт 16 тооны хонь дутсан. Дараа нь Батбаатар ах Хайрхандулаан сум орж Болоож гэх хүнтэй очиж уулзаад хонинд нь шүүж үзэхэд манайхаас алга болсон хонь нь байж байсан гэсэн. Хаанаас авсан талаар асуухад Агдамсүрэнгийн хүү Сэмжаантамжид өөрийнхөө машинаар ачиж авч ирж өгсөн гэсэн. Манай хонь 2020 оны 07 дугаар сарын 20-ны үед Агдамсүрэнгийн малтай нийлж байсан. Тухайн үед малаа ялгаж авсан. Агдамсүрэнгийн хонинд манай хониноос үлдээгүй. Гэрч Ж.Батдуламын манайх 2020 оны зун Гучин-Ус сумын 1 дүгээр багийн “Улаанхороот” гэх газар нутаглаж байсан юм. Би хүүгийнхээ хамт Батбаатар гэх айлын малыг малладаг. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүү Очирбат 14 тооны хонь дутаад байна гэсэн. Гэрч С.Болоожийн би 2020 оны 8 дугаар сард Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Улаанхороот” гэх газар байдаг Агдамсүрэнгийнд очиж хөрзөнг нь гаргаж өгөөд малын байрыг нь янзалж өгөөд хөлсөнд нь надад 4 хонь, 6 ямаа өгсөн. Тухайн малуудыг надад Агдамсүрэнгийн хүү нь ачааны машинаар авчирч өгсөн. Гэрч Д.Нэргүйн би өөрийн нөхөр С.Болоожийн хамт Гучин-Ус сумын Улаанхороот гэх газар Агдамсүрэнг гэх айлын малын байрыг нь янзлаад хөрзөнг нь гаргаж өгсөн. Тэгээд хөлсөнд нь 4 хонь 6 ямаа аваад 2020 оны 08 дугаар сарын эхээр Агдамсүрэнгийн хүү Сэмжаантамид нь Хайрхандулаан суманд хүргэж өгсөн юм гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/18 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-04 дугаартай үнэлгээний тайлан, малын “А” дансны хуулбар, хохирогч Б.Батбаатарын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

Шүүгдэгч өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг гэдгийг нотлохгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг олон тооны мал хулгайлсан, мөн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдгийг хууль зүйн үндэслэлгүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Агдамсүрэн, гэрч Очирбат нарын мэдүүлэг болон бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй харин алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдож байна.

 

Иймд Ц.Агдамсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу алдуул мал завших гэдгээр зүйлчлэлийг өөрчлөх бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Мал нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ өөрийн хөлөөр гарч, ижил сүргээсээ салж холдож өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй, малын эзэн, хариуцагчийг тогтоох боломжгүй тохиолдолд алдуул мал гэдэг ойлголт гарч ирнэ.

 

 Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ.

 

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

  

Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, эсхүл гэмт этгээдтэй холбоотой /найз, танил, төрөл садан гэх мэт/ тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайн гэмт хэргээр зүйлчилдэг.

 

            Шүүгдэгч Ц.Агдамсүрэн нь хохирогч Б.Батбаатарын өмчлөлийн мал гэдгийг таньдаг, мэддэг, мөн шүүгдэгч Ц.Агдамсүрэн, хохирогч Б.Батбаатарын малчин Б.Очирбат нар нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газар айл саахалт нутагладаг, малын бэлчээр нь нэг байдаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн “Б.Батбаатарынх 2020 оны зун манайхтай саахалт нутаглаж байсан. Би Б.Батбаатарын хонийг танина” гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Очирбатын манай хонь 2020 оны 07 дугаар сарын 20-ны үед Агдамсүрэнгийн малтай нийлж байсан. Тухайн үед малаа ялгаж авсан. Агдамсүрэнгийн хонинд манай хониноос үлдээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Батбаатар, гэрч Б.Очирбат, Ж.Батдулам нарын мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

                       

 Мөн шүүгдэгч Ц.Агдамсүрэн нь хулгайн эд зүйл болох хохирогч Б.Батбаатарын өмчлөлийн 2 тооны хонийг С.Болоожид өгөхдөө А.Сэмжаантамжидийн өмчлөлийн 34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн тээврийн хэрэгслээр ачиж аваачиж өгсөн буюу хулгайн эд зүйлээ зөөж тээвэрлэхдээ уг тээврийн хэрэгслийг ашигласан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан хохирогч Б.Батбаатарын 2020 оны 08 дугаар сарын эхээр 14 тооны хонь дутаад байсан. Тэгээд би хонио сураглаж байгаад Хайрхандулаан сумын малчин Хоохор бооёо гэдэг айлд очоод хонинд нь шүүж үзэхэд манай 303511 дугаарын ээмэгтэй улаан хүзүүтэй хонь байсан. Тэгээд хаанаас, хэнээс авсан талаар асуухад Агдам гэх хүн ажил хийлгэсэн хөлсөндөө өгсөн юм гэж хэлсэн. Гэрч С.Болоожийн би 2020 оны 8 дугаар сард Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Улаанхороот” гэх газар байдаг Агдамсүрэнгийнд очиж хөрзөнг нь гаргаж өгөөд малын байрыг нь янзалж өгөөд хөлсөнд нь надад 4 хонь, 6 ямаа өгсөн. Тухайн малуудыг надад Агдамсүрэнгийн хүү нь ачааны машинаар авчирч өгсөн. Гэрч Д.Нэргүй би өөрийн нөхөр С.Болоожийн хамт Гучин-Ус сумын Улаанхороот гэх газар Агдамсүрэнг гэх айлын малын байрыг нь янзлаад хөрзөнг нь гаргаж өгсөн. Тэгээд хөлсөнд нь 4 хонь 6 ямаа аваад 2020 оны 08 дугаар сарын эхээр Агдамсүрэнгийн хүү Сэмжаантамид нь Хайрхандулаан суманд хүргэж өгсөн юм. Шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн 2020 оны 08 дугаар сард худаг дээр манай хонинд 14 тооны хонь тасраад ороод ирсэн байсан. Тэр хониноос 2 хонийг нь Бооёо гэх хүнд өгсөн. Би Сэмжаантамжидад тэр хонинуудыг Бооёо гэх хүнд ачиж аваачиж өг гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

 

34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн автомашин нь А.Сэмжаантамжидын эзэмшлийнх болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Нямдулам, О.Мөнгөнхүү нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Агдамсүрэнг хохирогч Б.Батбаатарын 14 тооны алдуул хонийг завшсан болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

               

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Шүүгдэгч Ц.Агдамсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/18 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-04 дугаартай үнэлгээний тайлан, малын “А” дансны хуулбар, хохирогч Б.Батбаатарын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

 Шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Ц.Агдамсүрэнг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

 Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Агдамсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ”Шүүгдэгч Ц.Агдамсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирогчид хохирлыг нөхөн төлсөн гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Агдамсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Шүүгдэгч Ц.Агдамсүрэн нь “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Агдамсүрэнгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Агдамсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн автомашин нь А.Сэмжаантамжидын эзэмшлийнх болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Нямдулам, О.Мөнгөнхүү нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн автомашины үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Агдамсүрэнгээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

 

Шүүгдэгч Ц.Агдамсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Батбаатар нь хохиролд 1.200.000 төгрөг авсан, 100.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Агдамсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар шүүгдэгч Ц.Агдамсүрэнг цагдан хорьсон талаар цагдан хорих шийдвэр гарснаас хойш 2 цагийн дотор түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах М.Дамбийнямд даалгаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Агдамсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Түмэн овгийн Цэгмэдийн Агдамсүрэнг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Түмэн овгийн Цэгмэдийн Агдамсүрэнг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агдамсүрэнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Агдамсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 120000 төгрөг төлсөн, хохирогч Б.Батбаатар нь хохиролд 1.200.000 төгрөг авсан, 100.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 34-89 ӨВА улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн автомашины үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Агдамсүрэнгээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Агдамсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Ц.Агдамсүрэнг цагдан хорьсон талаар цагдан хорих шийдвэр гарснаас хойш 2 цагийн дотор түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах М.Дамбийнямд даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Агдамсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.