Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Шүрхүү,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавантайж овгийн *******т холбогдох 2026002120249 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тавантайж овгийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар ******* улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3 дугаар бүлгийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *******ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Талийгаачтай өмнө нь хэрүүл маргаан, өс хонзонгийн асуудал байхгүй байсан. Ахынхаа найранд охиныг нь хүргэж өгөх гээд найранд очсон. Би ер нь архи дарс хэрэглээд байдаггүй. Найран дээр пивоор шахаад байсан. Тэгээд би найран дээрээс явах гэсэн чинь 2 истанкан пиво өгөөд наадхаа уучихаад яв гээд шахаад байсан. Би эхнэр, 4 хүүхэд, ээжийнхээ хамт амьдардаг. Архи гэдэг зүйлээс болж хүний амь нас эрсдүүлсэнд маш их гэмшиж байна. Хохиролд 11900000 төгрөг төлсөн гэв.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед ******* гэх хүний дугаараас над руу залгаж талийгаач *******ыг өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд намайг хурдан хүрээд ир гэж хэлсэн. ******* рүү залгаж асуугаад ахыгаа өөд болсныг мэдсэн. Талийгаач *******ын төрсөн эгч болох , нарт хэлж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас фургон машин хөлслөөд Өвөрхангай аймаг Зүүнбаян-Улаан сум руу явсан. Намайг Зүүнбаян-Улаан суманд төрсөн эгч , өөрийн дүү тай хамт хэрэг болсон газар 20 цагийн үед очиход хэргийн газрын үзлэг хийж байна гээд хамгаалалтад авчихсан байж байсан. Тэгээд талийгаачийн шарилыг 02 цагийн үед Фургон машинд ачаад аймаг руу ирсэн. Тухайн үед ямар хэрэг болсныг талийгаачийн эхнэр болох Наранцэцэгээс надад тайлбарлахдаа “Талийгаач гэрийн гадаа тамхи татаад сууж байсан чинь гэнэт нэг машин маш хурдтай ирээд дайрчихсан. Талийгаач нөгөө машины доор орчихсон. Тэгээд нөгөө машиныг холдуулаад ахыг гаргаж ирсэн. Тэр үед амьд байж байгаад удалгүй өөд болсон гэж хэлсэн. Би талийгаачийн төрсөн эгч болох Цэрэндэжидийн том охин нь юм. Талийгаачтай бага наснаасаа нэг гэрт хамт өссөн. Миний ах байгаа юм. Үнэхээр их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо төлүүлмээр байна. Манай гэр бүлийнхэн болон эхнэр болох Наранцэцэг нь талийгаач *******ын оршуулгын зардал болон бусад зардал “талийгаачийг шарилыг авч ирэхэд гарсан зардал, буяны үйлд зориулж зарцуулсан зардал, 49 хоногт уншуулсан номын зардал, ажил явдалд оролцуулахаар авч ирсэн төрсөн ах, эгч нарын замын зардал” гэх мэт зүйлсийг нөхөн төлүүлмээр байна. /хх-ийн 45-46 хуудас/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 09 дүгээр  сарын 25-ны өдөр манай эгчийн том хүүгийнх нь охины хуримд очсон. Бэр хүргэж өгсөн хүмүүс ихэнх нь согтуу буцаж ирсэн. Талийгаач Энхбаатар нэг өвгөнтэй гэрийн гадаа сууж байсан. Манай бэр бид хоёр машин дотроо хүүхэд хөхүүлээд гэрийн гадаа сууж байгаад би хүүгийнхээ машинаас буугаад гэрийн зүг алхаж явтал Ганзориг машинуудын зогсож байсан газраас гэнэт хурдтай гарч ирсэн. Тэгээд гэрийн урдуур нар буруу тойроод гэрийн урд сууж байсан талийгаачийн зүүн талаас нь очоод дайрсан. Талийгаач тэр машины доогуур орчихсон. Талийгаачийг машины доор байхад Ганзориг ухарсан. Ганзориг нь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Талийгаачийг машины доороос гаргаад эмч ирээд гэрт оруулаад удалгүй нас барсан. /хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай охин ийн хурим болсон. Тэгээд бэр хүргэж өгөх гээд явсан хүмүүс 12 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр хүмүүс ирсний дараа намайг гэрт байхад гадаа хүмүүс шуугилдаад явчихсан. Намайг гараад иртэл *******ийн машин манай гэрийн үүдэнд байсан. Тэр машин ухартал доороос нь талийгаач ******* ах гараад ирсэн. Талийгаач тухайн үед ухаангүй байсан. Тэнд байсан хүмүүс түргэн дуудаад эмч ирээд талийгаачийг гэрт оруулсан. Тэгээд эмчилгээ хийж байх үед талийгаач нас барчихсан. Тухайн үед ******* нэлээд согтуу байсан. /хх-ийн 47-48 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хамт Зүүнбаян-Улаан сум 3 дугаар баг ******* гэх газарт байх ын охины хуримд ирсэн. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ын охин ийн хуримд оролцсон. Манай талаас бэрээ хүргэж өгчихөөд 13 цаг өнгөрөөгөөд ынд ирсэн. Тэгээд би машин дотроо сууж байтал ******* гэрийн зүүн талд гараараа газар цохиод бас машинаа цохиж байснаа, машинаа асаагаад урагшаа явчихсан. Тэгэхээр нь би согтуу мөргөчихөж магадгүй гэж бодоод хүүхдээ машиндаа суулгачихаад 2 гэрийн дунд ороод зогсож байтал ******* ******* улсын дугаартай машинтайгаа гэрийг нар зөв тойроод О.ын гэрийн үүдэнд тамхи татаад сууж байсан хүнийг мөргөчихсөн. Би тухайн үед яг хэнийг мөргөснийг нь мэдээгүй. Би яваад очтол манай хойд аав *******ын ташаа нь зулгарчихсан цус гарчихсан хэвтэж байсан. /хх-ийн 49-50 хуудас/,

 

    Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай охин хуримаа хийсэн. Манай охиныг хүргэж өгсөн хүмүүс буцаж ирчихээд байж байтал хүмүүс шуугилдаад явчихсан. Би гэрээс гартал манай гэрийн харалдаа урд ******* улсын дугаартай Ганзоригийн машин зогсож байсан. Машины хажууд талийгаач Энхбаатарыг дээш нь харуулаад хэвтүүлчихсэн хүмүүс овоороод байсан. Талийгаач Энхбаатар ахын толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд удалгүй нас барсан. /хх-ийн 51-52 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Зүүнбаян-Улаан суманд хуримд очсон. Би бэр хүргэж өгөхөд хамт явсан. Тэгээд бэрээ хүргэж өгчихөөд ирээд өөрийнхөө машинд хүүхдээ хөхүүлсэн. Тэгэхэд Ганзориг өөрийнхөө машиныг уначихсан нэлээн хурдтай явж байсан. Тэгээд Ганзориг гэрийн урд тамхи татаад сууж байсан хүнийг мөргөчихсөн. /хх-ийн 55-56 хуудас/,

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 09 дүгээр 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвд гэртээ байж байгаад 21 цагийн үед Зүүнбаян-Улаан сумын 03 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байх ах ын гэрт очсон. ын охины хурим болох гэж байсан юм. Би гэрээсээ эхнэр , охин Маралгоо нарын хамт очсон. Би очихдоо согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Очоод олон хүмүүс ирсэн байсан болохоор бид нар машиндаа унтсан. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө ахынд ороход бэр авах хүмүүс нь ирчихсэн байсан. Тэгээд 08 цагийн орчимд ирсэн хүмүүс бэрээ аваад гарсан. Бэр хүргэж өгөхөөр явцгаахад би өөрийн ******* улсын дугаартай “приус” маркийн автомашинаа жолоодоод эхнэр, хүүхэд болон дүү Болор, хүргэн Амарбаясгалан нарын хамт тэр айлд найранд орсон. Би 1 литр орчим хэмжээтэй хулаар 2 удаа айраг уусан. Бас пивоор шахаад байхаар нь стаканаар 4 удаа уусан. Тэгээд явъя гээд босоод иртэл нэг эмэгтэй хүн дахиад 1 стакан пиво хийж өгсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Би нэг сэртэл машин дотор гараа гавлуулчихсан миний хажууд цагдаа сууж байсан. ын гэрийн харалдаа миний машин зогсож байсан. Намайг машинд сууж байхад , хоёр ирээд чи машинаараа хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би ******* ахыг дайрсан талаар мэдсэн. Яг ямар байдалтайгаар дайрсныг мэдэхгүй байна. Дараа нь би ******* ахын бие нь яаж байна гэтэл нас барсан гэж надад хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 110-111 хуудас/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №5575 дугаартай шинжээчийн:...Шинжилгээнд ирүүлсэн ******* нас 35” гэж хаягласан цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 0.7 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, /хх-н 66-67-р хуудас/

 

  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн:...Талийгаач *******ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр авто ослын хавсарсан гэмтэл, уушигны эдийн хатгагдсан шарх, L-2 дугаар  нугалмын их биеийн хугарал, цээжний хөндийн хурц цус алдалт, баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, дух, баруун хөмсөг, хацар, чамархай, шанаа, хамрын нуруу, хамрын үзүүр, доод эрүү, бүсэлхий нуруу, зүүн гарын бугалга, тохой, баруун мөр хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5.Талийгаач *******ын цусанд 1.8 промилли спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Нас барсан хугацаа 8-13 цаг болсон байх боломжтой. Талийгаач ******* нь авто ослын хавсарсан гэмтэл болох олон хавирганы хугарал уушгины эдийг хатгаж шарх үүсгэж улмаар цээжний хөндийд хурц цус алдаж нас баржээ.” гэх дүгнэлт, /хх-н 60-62-р хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батсайханы 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн магадлагаанд:... Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй байна. /хх-н 92-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/28 дугаартай үнэлгээний тайлан, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, /хх-106-107, 92-96 дугаар хуудас/, 

           

           Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн  Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 519 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112, 117 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар ******* улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3 дугаар бүлгийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *******ын амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

     Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар ******* улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3 дугаар бүлгийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *******ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед ******* гэх хүний дугаараас над руу залгаж талийгаач *******ыг өнгөрчихлөө гэж хэлсэн. Намайг Зүүнбаян-Улаан суманд төрсөн эгч , өөрийн дүү тай хамт хэрэг болсон газар 20 цагийн үед очиход хэргийн газрын үзлэг хийж байна гээд хамгаалалтад авчихсан байж байсан. Тэгээд талийгаачийн шарилыг 02 цагийн үед Фургон машинд ачаад аймаг руу ирсэн. Тухайн үед ямар хэрэг болсныг талийгаачийн эхнэр болох Наранцэцэгээс надад тайлбарлахдаа “Талийгаач гэрийн гадаа тамхи татаад сууж байсан чинь гэнэт нэг машин маш хурдтай ирээд дайрчихсан. Талийгаач нөгөө машины доор орчихсон. Тэгээд нөгөө машиныг холдуулаад ахыг гаргаж ирсэн. Тэр үед амьд байж байгаад удалгүй өөд болсон гэж хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн  манай бэр бид хоёр машин дотроо хүүхэд хөхүүлээд гэрийн гадаа сууж байгаад би хүүгийнхээ машинаас буугаад гэрийн зүг алхаж явтал Ганзориг машинуудын зогсож байсан газраас гэнэт хурдтай гарч ирсэн. Тэгээд гэрийн урдуур нар буруу тойроод гэрийн урд сууж байсан талийгаачийн зүүн талаас нь очоод дайрсан. Гэрч ийн намайг гэрт байхад гадаа хүмүүс шуугилдаад явчихсан. Намайг гараад иртэл *******ийн машин манай гэрийн үүдэнд байсан. Тэр машин ухартал доороос нь талийгаач ******* ах гараад ирсэн. Талийгаач тухайн үед ухаангүй байсан. Тэнд байсан хүмүүс түргэн дуудаад эмч ирээд талийгаачийг гэрт оруулсан. Тэгээд эмчилгээ хийж байх үед талийгаач нас барчихсан. Гэрч ийн би машин дотроо сууж байтал ******* гэрийн зүүн талд гараараа газар цохиод бас машинаа цохиж байснаа, машинаа асаагаад урагшаа явчихсан. Тэгэхээр нь би согтуу мөргөчихөж магадгүй гэж бодоод хүүхдээ машиндаа суулгачихаад 2 гэрийн дунд ороод зогсож байтал ******* ******* улсын дугаартай машинтайгаа гэрийг нар зөв тойроод О.ын гэрийн үүдэнд тамхи татаад сууж байсан хүнийг мөргөчихсөн. Гэрч О.ын манай охиныг хүргэж өгсөн хүмүүс буцаж  ирчихээд  байж  байтал  хүмүүс шуугилдаад явчихсан. Би гэрээс гартал манай  гэрийн  харалдаа урд ******* улсын дугаартай  Ганзоригийн  машин зогсож байсан. Машины хажууд талийгаач  Энхбаатарыг дээш нь харуулаад хэвтүүлчихсэн хүмүүс овоороод байсан. Талийгаач  Энхбаатар ахын толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд удалгүй нас барсан. Гэрч ийн бэрээ хүргэж өгчихөөд ирээд өөрийнхөө машинд хүүхдээ хөхүүлсэн. Тэгэхэд Ганзориг өөрийнхөө машиныг уначихсан нэлээн хурдтай явж байсан. Тэгээд Ганзориг гэрийн урд тамхи татаад сууж байсан хүнийг мөргөчихсөн гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №5575 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батсайханы 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №5575 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батсайханы 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн магадлагаа, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/28 дугаартай үнэлгээний тайлан, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

    Шүүгдэгч *******ийн согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар ******* улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас *******ын амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Тавантайж овгийн *******ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

 Улсын яллагч “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ”Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж хорих ял оногдуулах саналтай байна.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Шүүгдэгч ******* нь “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар хорих ял оногдуулах саналтай байна гэсэн боловч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 101 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

 Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

 

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

 Шүүгдэгч ******* нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 11.900.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нийт 20.657.383 төгрөгийг нэхэмжилсэн.

 

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар ирүүлсэн буюу нотлох баримтыг шаардлага хангасан 6.900.040 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтыг шаардлага хангасан 6.900.040 төгрөгийг болон нэмж 5.000.000 төгрөгийг шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлтүүдээр тогтоогдож байна. 

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс банкны зээл 5400000 төгрөгийн нэхэмжлэл нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш байх тул хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй НӨАТ-н баримт, оршуулгын ажил, болон газарт явсан автомашины зардлын баримт, алтан хайрцаг нээлгэж, ном уншуулсны зардлын баримт, ганданд ном уншуулсны зардал, талийгаачийн ажилд оролцсон лам, яс барьсан хүн болон бусад буяны ажилд оролцсон хүмүүст өгсөн зардал, худ Д.Цэцэгийн Дорнод аймгаас Өвөрхангай аймагт ирээд буцсан замын зардал, мөн Арцат Богд ХХК-ий 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зарлагын баримтууд буюу нийт 3.357.343 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн дээл 1 ширхгийг устгаж, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгож, №765979 дугаартай шүүгдэгч *******ийн жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

 

 Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зам тээврийн осол гаргахдаа жолоодож явсан ******* улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн автомашиныг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т буцаан олгож,

           

 Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

 Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тавантайж овгийн *******ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 11.900.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилсэн нэхэмжлэлээс 3.357.383 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 5.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн дээл 1 ширхгийг устгаж, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгож, №765979 дугаартай шүүгдэгч *******ийн жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн автомашиныг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.