Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар  2022/ШЦТ/396

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Ү.Б, өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Э.М, Б.Т, өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Э.Т, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Т, Б.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105006650893 дугаартай 5 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ...., эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ......... дугаар гудамж, .... тоотод оршин түр оршин суух,

урьд .......... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ......... овогт ..........-ын Т (РД:.............),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ........ боловсролтой, кабелийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .......... дүгээр гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ..., эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байр, .... тоотод түр оршин суух,

урьд .................  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, ......... овогт ..........-ын М (РД:.................),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар байр, ... дүгээр орцны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......... овогт ..........-ын Т (РД:............),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ........ боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, .......... дугаар гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ..., .....-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......... овогт ..........-ын Б (РД:.................).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Т, Ү.Б нар согтуурсан үедээ бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар байрны гадаа буюу олон нийтийн газар, гудамж, талбайд ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр нийтийн хэв журмыг зөрчиж, хохирогч Л.С-ыг доромжлох, цохихоор далайх, өшиглөх зэргээр хүч хэрэглэх явцад хохирогч Ц.М-, Э.Б- нар “дүү Л.С-ыг өмөөрч, тэдгээр залуучуудыг болих” талаар шаардлага тавьж, “хүн нас бараад ажил явдалтай байгаа” талаараа хэлэхэд тэдгээрийг үл тоомсорлон басамжлан доромжилж, Э.С-, Ц.М-, Э.Б- нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хүч хэрэглэн бие махбодид нь халдаж, амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Э.Т, Э.М нар бүлэглэн олон нийтийн газар, гудамж, талбайд ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрах явцдаа хохирогч Ц.М-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай “Toyota Mark-2” загварын тээврийн хэрэгслийн “урд гуфер, нүүр, баруун хойд багана, тээшний тагны гэрэл, баруун урд хаалга” зэрэг рүү өшиглөх, тоосго, чулуу шидэх зэргээр эвдэж гэмтээсний улмаас 325,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрах явцдаа 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар байрны гадаа хохирогч Ц.М-ийг зодож, түүний эрүүл мэндэд “дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Т согтуурсан үедээ танхайрах явцдаа хохирогч Э.Б-гийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэргүүдийг,

шүүгдэгч Э.Т, Б.Т нар “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, бүлэглэж 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбай бүхий хашаанаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, олж авсан,

улмаар дээрх хууль бусаар түүж, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 6 дугаар орцны 0 давхарт /подваль/ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр уг хууль бусаар олж авсан, хадгалсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисоос “шавар” гэх нэршилтэй, цэвэр жин 0,0486, 0,2261 граммыг бэлтгэн гаргаж өөр, өөрсдийн биед худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 63,3, 54,2, 38,2, 59,4, 38,5, 138,6 граммаар тус тус савласан, нийт 392,2 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 6 дугаар орцны 0 давхарт /подваль/ болон өөрсдийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “.....” хорооллын .... байрнаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан “Леворфанол”-ын агууламжтай, “DХМ” гэх нэршилтэй, 11,6135 грамм цэвэр жинтэй мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу Гера хочтой Ц Т-гээс 150,000 төгрөгөөр худалдан авсан, уг хууль бусаар олж авсан “DХМ” гэх нэршилтэй, 11,6135 грамм цэвэр жинтэй мансууруулах эмийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 1 дүгээр орцны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Цаашид өөрийгөө засах болно. Хохирогч Б-гийн хохирлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үнэхээр их харамсаж байна. Т-г гүтгэсэндээ харамсаж байна. Би түүнээс худалдан аваагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ү.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлсөн. Маш их харамсаж байна, уучлаарай” гэв.

 

Эрүүгийн 2105006650893 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

  1. Шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нар согтуурсан үедээ бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар байрны гадаа буюу олон нийтийн газар, гудамж, талбайд ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр нийтийн хэв журмыг зөрчиж, хохирогч Л.С-ыг доромжлох, цохихоор далайх, өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн,  хохирогч Ц.М-, Э.Б- нарыг “дүү Л.С-ыг өмөөрч, тэдгээр залуучуудыг болих” талаар шаардлага тавьж, “хүн нас бараад ажил явдалтай байгаа” талаараа хэлэхэд тэдгээрийг үл тоомсорлон басамжлан доромжилж, Э.С-, Ц.М-, Э.Б- нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хүч хэрэглэн бие махбодид нь халдаж, амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Э.Т, Э.М нар бүлэглэн олон нийтийн газар, гудамж, талбайд нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрах явцдаа хохирогч Ц.М-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай “Toyota Mark-2” загварын тээврийн хэрэгслийн “урд гуфер, нүүр, баруун хойд багана, тээшний тагны гэрэл, баруун урд хаалга” зэрэг рүү өшиглөх, тоосго, чулуу шидэх зэргээр эвдэж гэмтээсний улмаас 325,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрах явцдаа 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар байрны гадаа хохирогч Ц.М-ийг зодож, түүний эрүүл мэндэд “дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Т согтуурсан үедээ танхайрах явцдаа хохирогч Э.Б-гийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэргүүдийн талаар:

Хохирогч Л.С-ын: “...2021 оны 3 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед би гэр рүүгээ явж байтал баахан залуучууд орилолдоод байсан. 178 см орчим өндөртэй, бор царайтай, цагаан улаан богино куртиктэй, хар өнгийн өмдтэй залуу миний урд гарч ирээд цүнхнээс татаад “цүнхээ үлдээгээд яв” гэхээр нь “дотор нь олигтой юм байхгүй, дэвтэр ном байгаа” гэхэд “чи мах гэж мэдэх үү, мөс гэж мэдэх үү” гэж олон удаа хэлээд “уучлаарай хөгшөөн” гээд миний гарыг үнсээд “тамхи байна уу” гэхээр нь тамхи гаргаж өгөөд зогсож байтал шар царайтай, хар куртиктай залуу ирээд “Боль боль, ахын дүү одоо харь” гэхээр нь би инээсэн чинь над руу дайраад зүүн гар луу нэг өшиглөсөн. Хойшоо ухартал М- ах машинаас бууж ирээд “ахын дүү энд юу хийж байгаа юм, юугаа хийгээд зодоон хийгээд яваад байгаа юм” гэтэл улаан цагаан куртиктай, бор царайтай залуу нь М- ах руу дайраад нүүр лүү нь нэг удаа цохисон. Шар царайтай, хар куртиктэй залуу над руу өшиглөх гэсэн боловч чадаагүй. Болихгүй болохоор нь Аюуш ахынх руу ороод цагдаа дуудсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 46-48 дахь тал),

Хохирогч Ц М-ийн: “2021 оны 3 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны гадна ахынхаас юм авах гэж очсон. Гурван залуу маргалдаад зогсож байсан. Дүү С- гурван залууд дээрэлхүүлж байхаар нь очоод С-ыг “ахын дүү юу хийж яваа юм бэ” гэтэл гурван залуу “чи пизда минь хэн юм бэ” гээд над руу дайраад байсан. Би “залуучуудаа больчих оо, би хүнтэй мууцалдмааргүй байна, манай аав өөд болоод буяны ажилтай явж байна” гэхэд тэд нар ойлгохгүй дайраад байсан. Би С- дүүгээ “за ахын дүү зугтчих, ах нь учрыг нь олъё” гэтэл Т гэх залуу миний нүүр хэсэг рүү хоёр удаа цохихоор нь би бултсан. Хоорондоо маргалдаад машин тойрч байтал М цаанаас гүйж ирээд миний хүрмээс татаад цохих гээд дайраад байсан. Хар куртиктай, өндөр залуу нь миний куртикнээс татаад доош  дарсан. Тэгтэл М, Т хоёр гүйж ирээд миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэр гурав нийлээд намайг өшиглөөд цохиод байхаар нь би гадуурх хувцсаа тайлаад мултарсан. Манай эхнэр Б- машинаас буучихсан “та нар болиоч ээ” гээд зогсож байтал Т эхнэрийн нүүр лүү цохиод хэл үгээр дайраад байсан. Би аргаа бараад машиндаа суутал Т, М бас нэг хар куртиктэй залуу гурав миний машины ард, гупер рүү өшиглөөд байсан. Машинтайгаа хөдлөөд явтал тэр хэд миний машин руу тоосго бололтой зүйл шидээд ард гуперийг эвдсэн. Тухайн үед эхнэр бид хоёр тэд нартай маргалдах зүйл болоогүй. Т, М, нэг үл таних залуу гурав учруулсан. Машины арын гупер, гэрэл рүү М, Т хоёр цохиж, өшиглөөд байсан. Машины хажуу руу Т өшиглөөд, М “ямар лайтай пизда вэ” гээд машины урд хэсэг рүү 3,4 удаа өшиглөөд байсан. Манай эхнэр Б-г Т хамар луу нэг удаа хүчтэй цохиж хамарны яс хугарч, таславч муруйлттай болсон. Над руу М, Т нар дайрч хөнгөн гэмтэл учруулсан, Л.С-ыг Б нэг удаа өшиглөсөн. Харин миний машиныг М, Т нар өшиглөөд чулуу шидээд байсан. Эмчилгээ хийлгэсэн хохирол, зардал болон машины хохирлыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-26 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 57-58 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.03.29-ний өдрийн 2608 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.М-ийн биед дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал),

“Дамно” ХХК-ийн 2021.04.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “1. Урд гуфер 1 ширхэг 140,000 (солих), 2. Урд нүүр 15,000 (засах), 3. Баруун хойд багана 85,000 (засах), 4.Тээшний тагны гэрэл 35,000 (засах), 5. Баруун урд хаалга 1 ширхэг 50,000 (засах), шууд зардал 325,000 төгрөг, бусад зардал 85,600 төгрөг, нийт 410,600 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 71-74 дэх тал),

Хохирогч Э.Б-гийн: “2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр найз залуу Ц.М-ийн хамт будаа агшаагч авахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар байрны үүдэнд ирэхэд 2-3 хүн муудалцаад зогсож байсан. Орцны үүдэнд М-ийн таньдаг дүү С- байсан. М- буугаад очсон чинь тэнд зогсож байсан нэг өндөр залуу М- рүү үгээр дайраад зодож цохих гээд дайраад байсан. Би очоод дундуур нь ороод салгах гээд чадаагүй. Би “та нар болиоч, бид нар ажил явдал гарчхаад явж байна, яагаад хүний үг ойлгодоггүй юм бэ” гэсэн чинь миний хажууд Т гээд залуу зогсож байгаад шууд нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Хамар хавдаад хамрынхаа цусыг гоожуулж байтал Т гэх залуу ирээд намайг хэл үгээр доромжлоод “хохь чинь” гээд байсан. Т-тэй хамт хар куртиктай дунд зэргийн биетэй залуу ирээд Т-ийг аваад “одоо зугтая, зугтая” гээд яваад өгсөн. Машинаа асаагаад хөдлөх гэж байтал Т, М хоёр машины ард, урд гараад өшиглөж, тоосго бололтой зүйл шидээд “Гараад ир, алаад өгье” гээд орилоод байсан. Тухайн үед М-ийг Т, М, бас нэг үл таних залуу гурав нийлээд өшиглөөд цохиод байсан. Би хамар луугаа цохиулаад шоконд орчихсон. Т миний нүүр лүү цохичихоод эргээд М, үл таних залуутай нийлээд нөхрийн хүрмээс татаад доош тонгойлгочихсон цохиж өшиглөж байсан. Тэр гурван залуу бага зэргийн согтолттой байсан.Маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.03.29-ний өдрийн 2610 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Б-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал),

Гэрч О.Чингүүний: “2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сагс тоглож байгаад Т-тэй таараад сууж байтал Б, М хоёр машинтай ирсэн. Бид нар архи, пиво хувааж уучихаад сууж байтал ...Т урд алхаж байгаад нэг саарал куртиктэй залуутай маргалдаад байхаар нь Б бид хоёр явж очсон. Тэр залуу орцны үүд рүү яваад араас нь Т, Б бид гурав яваад орцны үүдэнд ирээд зогсож байтал нэг цагаан өнгийн машин ирж зогсоод үл таних залуу бууж ирсэн. Бид нар дээр ирээд “та нар болиоч ээ” гэтэл Т “чи хэн юм бэ" гээд дайраад нэг удаа цохисон. Тэр залуу хойшилсон чинь машинаас нэг эмэгтэй бууж ирээд Т-тэй маргалдаад байсан, би дундуур нь ороод Бийг холдуулсан. Т тэр эрэгтэй, эмэгтэй хоёртой маргалдаад машиныг бас өшиглөөд байсан. Т тэр залуутай маргалдаад зодох гээд дайраад заамдалцаад зогсож байхад М ах машинаас буугаад гүйгээд ирсэн. Б тэр залуу Т хоёрын дундуур ороод салгасан. Машин тойроод маргалдаад хэрэлдэж байгаад Т машины хажууд зогсож байсан эмэгтэйн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед машины урд талд Б, М, тэр үл таних залуу гурав маргалдаад байсан. Т-т цохиулсан эмэгтэй нүүрээ дараад тонгойтол Т цаашаа эргээд тэр үл таних залуутай маргалдаж байсан М, Б нар дээр очиж Т, М хоёр тэр залууг цамцнаас нь татаж байгаад нүүр хэсэг рүү 1, 2 удаа өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал),

Шүүгдэгч Ү.Б-ий яллагдагчаар өгсөн: “...Би эхлээд Э.Т-ийг нэг залуу дээрэлхээд байна гэж бодоод “дүүг яаж байна” гээд очоод өшиглөсөн боловч оноогүй. Сүүлд сонсоход Э.Т өөрөө түрүүлж очиж нэг залууг цохиж эхэлсэн, араас нь эгч ах хоёр нь ирээд маргаан болсон юм билээ. Би бол нэг өшиглөснөөс өөр ямар нэгэн зодоонд оролцоогүй. Машины өмнө бас нэг залууг би гараараа нэг удаа цохисон байсан. Бид нэлээн халсан, согтсон байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3-4), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 7-13, 2 дахь хавтаст хэргийн 33-40), нас барсны гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 53-54), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл, захирамж (1 дэх хавтаст хэргийн 203-205, 208-211),

  1. Шүүгдэгч Э.Т, Б.Т нарын үйлдсэн “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 145-155 дахь тал),

Шүүгдэгч Э.Т, Б.Т нарын биед үзлэг хийж, “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 156-160, 161-166 дахь тал),

Гэрч Б.Түвшинбаярын биед хийсэн “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 167-171), прокурорын 2021.08.23-ны өдрийн 114 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (2 дахь хавтаст хэргийн 172-173), мөрдөгчийн “Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (2 дахь хавтаст хэргийн 175-179 дэх тал),

Гэрч Б.Түвшинбаярын: “...2021 оны 8 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед найз Т-гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 6 дугаар орцны подвальд очсон. Т, Тийн хамт “өвс” шахаж байсан. Би энэ “өвс”-ийг Т авчирсан юм уу” гэж асуухад Т “энд байсан юм” гэхэд Т “энийг 83 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайгаас түүсэн” гэж хэлсэн. Бид гурав 10 минут орчим хэрэглэсэн. Харихаар гарах үед цагдаа нар ирээд гэрт нь нэгжлэг хийсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 188 дахь тал),

Шинжээчийн 2021.09.03-ны өдрийн 3851 дүгээр дүгнэлтэд: “1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 50-тын мөнгөн дэвсгэрт, “8” гэсэн хаягтай ногоон өнгийн асаагуур дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариур, аяга зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. 3.“1” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 128,8 гр, цэвэр жин нь 63,3 гр, “2” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 75,5 гр, цэвэр жин нь 54,2 гр, “3” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 69,3 гр, цэвэр жин нь 38,2 гр, “4” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 92,8 гр, цэвэр жин нь 59,4 гр, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 41,2 гр, цэвэр жин нь 38,5 гр, “8” гэсэн хаяггай ногоон өнгийн асаагуур дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн асаагуурын хамт жин нь 15,6 гр, цэвэр жин нь 0,0486 гр байна” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 197-204 дэх тал),

Шинжээчийн 2021.08.31-ний өдрийн 3852 дугаар дүгнэлтэд: “1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуур дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйл, “2” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. 3. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуур дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн асаагуурын хамт жин нь 13,6 гр, цэвэр жин нь 0,2261 гр, “2” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 199,2 гр, цэвэр жин нь 138,6 гр байна” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 210-212 дахь тал),

Биологийн дээжид хийсэн шинжээчийн 2021.08.31-ний өдрийн 3855 дугаар дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.Т ...... 2021.08.20” гэх хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol)” илэрч байна...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 218-220 дахь тал),

Биологийн дээжид хийсэн шинжээчийн 2021.08.31-ний өдрийн 3856 дугаар дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э.Т .......... 2021.08.21” гэх хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрч байна...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 224-226 тал),

Биологийн дээжид хийсэн шинжээчийн 2021.08.31-ний өдрийн 3854 дүгээр дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э.Түвшинбаяр ............ 2021.08.21” гэх хаягтай шээснээс тетрагидро-каннабинол (tethrahydrocannabinol) илэрч байна...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 230-232 дахь тал),

Шүүгдэгч Б.Т-гийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 12-13-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” 82 дугаар дунд сургуулийн хажуу талын хөл бөмбөгийн талбайгаас өвсийг жижиг судалтай тороор түүсэн. Хөл бөмбөгийн талбайн ойролцоо “өвс” ургадаг гэдгийг өмнө нь мэдэж байсан. Төд удалгүй Т ирээд бид хоёр 1,25, 0,5 литр хэмжээтэй ундааны саваар түүгээд манай гэр рүү явсан. Өвсөө хэрэглэхээр бэлтгэж байхад Түвшинбаяр ирсэн. Бид нар өвсөө хэрэглэж дуусахад цагдаа нар ирсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021.09.13-ны өдрийн 689 дүгээр дүгнэлтэд: “1.2. Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.Т нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 236-237 дахь тал),

Шүүгдэгч Б.Т-гийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 54-57 дахь тал),

Шүүгдэгч Э.Тийн: “...Б.Т-тай өдөр 13 цагийн үед уулзаж 83 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайн урд байх гараашны дунд тамхи татаад алхаж байхад ойролцоо “өвс” мэт зүйл харагдахаар нь бид хоёр очиж үзтэл “өвс” мөн байхаар нь 1,25 л хэмжээтэй ундааны сав, 0,5 л хэмжээтэй усны сав олоод Т бид хоёр түүсэн. Ингээд Т-гийн гэрт очиж шахахаар явсан. Шахаж байхад Түвшинбаяр ирсэн. Бид гурав хэрэглэсэн. Өөрийнхөө гаргаж авсан шаврыг цагаан өнгийн асаагуур дээр тавьсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 50-53 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021.09.13-ны өдрийн 687 дугаар дүгнэлтэд: “1.2. Э.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Э.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Э.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Э.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал),

Шүүгдэгч Э.Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 54-57 дахь тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хураан авсан ургамал мэт зүйлийн дээжид хийсэн шинжээчийн 2021.10.15-ны өдрийн 4641 дүгээр дүгнэлтэд: “1.2.3.4.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2102003710230 дугаартай хэрэг гэж хаягласан гялгар уутанд хийж ирүүлсэн бор өнгийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Цэвэр жин нь 0.4558 грамм байна” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 60-62 дахь тал),

Шүүгдэгч Э.Т-ийн төрсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 123), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 127), Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 128-135), Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019.11.25-ны өдрийн 416 дугаар яллах дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 136-137), нас тоолсон тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 41), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (3 дахь хавтаст хэргийн 2),

шүүгдэгч Э.М--Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 114), банкны дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 164),

шүүгдэгч Б.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 244),

шүүгдэгч Ү.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 76), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 81), оршин суугаа хаягийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 77), хохирол төлсөн баримт (2 дахь хавтаст хэргийн 59), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 78), дипломын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 79), эд хөрөнгө бүртгэлтэй талаарх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 80),

хавтаст хэргээс нотлох баримт хуулбарласан тухай тэмдэглэл, албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 117-123), Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын “материал хүргүүлэх тухай” албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 65), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (3 дахь хавтаст хэргийн 247-250), эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 1-5), эрүүгийн 2105006650893 дугаартай хавтаст хэргээс нотлох баримт хуулбарласан тухай тэмдэглэл, албан бичиг (4 дэх хавтаст хэргийн 181-182) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Т, Ү.Б, Э.М нар нь олон нийтийн газар танхайрсан, мөн бүлэглэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Т нь 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Т нь сэтгэцэд нөлөөлөх бодистой болон мансууруулах төрлийн бодистой холбоотой 2 үйлдэлтэй гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байна. Хохирогч Б-, М- нарт нийтдээ 1,059,180 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс шүүгдэгч Э.М мөрдөн байцаалтын шатанд 500,000 төгрөгийг төлсөн. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Ү.Б 800,000 төгрөгийг төлсөн. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Э.Т хохирогч Б-д учирсан 623,580 төгрөгийг төлөөгүй. Иймд шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Э.М--Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай” гэж,

Шүүгдэгч Э.М, Б.Т нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар “Миний үйлчлүүлэгчид гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зүйлчлэл тохирсон, маргах зүйлгүй. Шүүгдэгч Т тухайн зүйлийг Т-гээс худалдаж авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа тул олж авсан гэдгээр нь гэм буруутайд тооцож өгнө үү. Т-гээс 150,000 төгрөгөөр өвс худалдаж авсан гэдгийг Тийн мэдүүлгээс өөр нотолсон баримтгүй байгаа” гэж,

Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “Миний үйлчлүүлэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирч гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэж үзэж байна...” гэж,

Шүүгдэгч Ү.Бий өмгөөлөгч Д.Гомбо “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөр байхгүй. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-г 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эрин хороолол, 51/7 дугаар байрнаас НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан “Леворфанол”-ын агууламжтай, “DXM” гэх нэршилтэй, 11,6135 грамм цэвэр жинтэй мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр Гера хочтой Ц.Т-гээс 150,000 төгрөгөөр худалдан авсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь Г.Сангийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны орчим мансуурсан байдалтай байсан, биедээ цагаан нунтаг 0,14 грамм хадгалж байсан, уг нунтаг цагаан өнгийн зүйлээс леворфанол илэрсэн, түүнчлэн Б.Т-гийн шээснээс тетрагидроканнабинол илэрсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байгаа боловч Гера хочит Ц.Т-гээс 150,000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримт нь шүүгдэгч Б.Т-гаас 2021.10.21, 2022.01.03-ны өдрүүдэд авсан “Байрны ах Гера хочит Т-гээс 150,000 төгрөгөөр “DXM” худалдан авсан” гэх мэдүүлэг, тухайн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээс өөр нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Мөн гэрч Гера хочит Ц.Т-гийн 2022.01.25-ны өдөр өгсөн “Би хэн нэгэнд “DXM” гэх бодис зарж байгаагүй. Б.Т нь ямар учраас тэгж мэдүүлснийг мэдэхгүй байна. Би тэр залууг ч сайн танихгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 197-198)-ээр үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.        

 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Т, Ү.Б, Э.М нар согтуурсан үедээ, бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар байрны гадаа буюу олон нийтийн газар, гудамж, талбайд ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр нийтийн хэв журмыг зөрчиж, хохирогч Л.С-ыг доромжлох, цохихоор далайх, өшиглөх зэргээр хүч хэрэглэх явцад хохирогч Ц.М-, Э.Б- нар “дүү Л.С-ыг өмөөрч, тэдгээр залуучуудыг болих” талаар шаардлага тавьж, “хүн нас бараад ажил явдалтай байгаа” талаараа хэлэхэд тэдгээрийг үл тоомсорлон басамжлан доромжилж, Э.С-, Ц.М-, Э.Б- нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хүч хэрэглэн бие махбодид нь халдсан,     

шүүгдэгч Э.Т, Э.М нар хохирогч Ц.М-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай “Toyota Mark-2” загварын тээврийн хэрэгслийн “урд гуфер, нүүр, баруун хойд багана, тээшний тагны гэрэл, баруун урд хаалга” зэрэг рүү өшиглөх, тоосго, чулуу шидэх зэргээр эвдэж гэмтээн 325,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг тус тус алдагдуулсан,

шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрах явцдаа 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар байрны гадаа хохирогч Ц.М-ийг зодож, түүний эрүүл мэндэд “дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Т согтуурсан үедээ танхайрах явцдаа хохирогч Э.Б-гийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэргүүдийг,

шүүгдэгч Э.Т, Б.Т нар “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, бүлэглэж 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбай бүхий хашаанаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, олж авсан,

улмаар дээрх хууль бусаар түүж, олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 6 дугаар орцны 0 давхарт /подваль/ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр уг хууль бусаар олж авсан, хадгалсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисоос “шавар” гэх нэршилтэй, цэвэр жин 0,0486, 0,2261 граммыг бэлтгэн гаргаж өөр, өөрсдийн биед худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 63,3, 54,2, 38,2, 59,4, 38,5, 138,6 граммаар тус тус савласан, нийт 392,2 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 6 дугаар орцны 0 давхарт /подваль/ болон өөрсдийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 1 дүгээр орцны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан “Леворфанол”-ын агууламжтай, “DХМ” гэх нэршилтэй, 11,6135 грамм цэвэр жинтэй мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн нөхцөл байдал тус тус тогтоогдож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нарын согтуурсан үедээ, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Л.С-, Ц.М-, Э.Б- нарт хүч хэрэглэж, хохирогч Ц.М-ийн тээврийн хэрэгслийг гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нарын согтуурсан үедээ, бүлэглэн хохирогч Ц.М-ийг нүүр лүү цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,   

шүүгдэгч Э.Тийн согтуурсан үедээ хохирогч Э.Б-гийн нүүрэнд цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Э.Т, Б.Т нарын бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүсэн, биедээ болон орон байрандаа хадгалсан, олж авсан, бусдад буюу Э.Түвшинбаяр, Г.Санги нарт өгсөн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч бүрийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-, Э.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ц.М-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 410,600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч Ц.М- 25,000 төгрөгийн, тээврийн хэрэгслийн хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 410,600 төгрөгийн, хохирогч Э.Б- 623,580 төгрөгийн эмчилгээний баримт (1 дүгээр хавтас, 15-18, 19 дүгээр тал) гаргаж өгснийг шүүгдэгч Ү.Б 800,000 төгрөг, шүүгдэгч Э.М 500,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Харин хохирогч Э.Б- нь “хамрын хугарлыг эмчлүүлэх 3,668,332 төгрөгийг нэхэмжилнэ” гэснийг (1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал) үндэслэн тухайн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Т-өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.   

       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 7 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэх,

шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Э.М, Ү.Б нарт Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх боломжтой...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо “Шүүгдэгч Ү.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамруулж өгнө үү...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар “Шүүгдэгч Э.М-ийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамруулж өгнө үү. Шүүгдэгч Б.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүйг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын хүрээнээс гарахгүй байхаар шийдвэрлэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-өлзий “......... аймгийн шүүхийн шийтгэх тогтоолын хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацааг өршөөлд хамруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг өршөөлд хамруулж, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд зорчих эрх хязгаарлах ял шийтгэж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Ү.Б, Э.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нар гудамж, талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн шалтаг шалтгаангүйгээр үйлдлээрээ бүлэглэн, хохирогч нарын эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эд хөрөнгийг гэмтээсэн, хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Э.Т, Б.Т нар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, хэрэглэсэн, бусдад өгсөн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Ц.М-, Э.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч нар төлсөн, хохирогч нар “Гомдолтой” гэх), шүүгдэгч нарын хувийн байдал (ар гэрийн болон насны байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Э.Т урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн)-ыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдууллаа.

Шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял,

Шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял тус тус шийтгэв.      

Шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б нар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус шийтгүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэх үндэслэлд хамаарч байгааг үндэслэн ялтан Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 8 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, ялтан Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 8 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, ялтан Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Э.Т нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр буюу хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Дээрх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Т нь дээрх шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрээгүй, өсвөр насны шүүгдэгч байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, Э.Тийн эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Э.Т-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/.... дүгээр шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Э.Тийн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож байна.       

Шүүгдэгч Э.Т, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийн “Шүүгдэгч Э.Тийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Өөрөөр хэлбэл 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6.3 дугаар зүйлд “Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ...“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж зааснаас дүгнэхэд шүүгдэгч Э.Тийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг өршөөлд хамруулах хууль үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Э.Т нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан буюу эрүүгийн хариуцлага хүлээсэн байх тул түүнд хэд хэдэн тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь хуульд нийцэж байна гэж шүүх дүгнэсэн болно.   

Мөн шүүгдэгч Э.Тийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг шинээр үйлдсэн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй байна гэж үзэв.  

Шүүгдэгч Э.Тийн 2021.10.07-ны өдрөөс 2022.03.29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 173 (нэг зуун далан гурав) хоног, шүүгдэгч Б.Т-гийн  2020.10.21-ний өдрөөс 2022.03.29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 159 (нэг зуун тавин ес) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож хасахаар шийдвэрлэж, шүүгдэгч Э.М 2021.12.14-ний өдрөөс 2022.03.29-ний өдрийг хүртэл 105 (нэг зуун тав) хоног цагдан хоригдсон болохыг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “1” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 128,8 грамм, цэвэр жин 63,3 грамм, “2” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 75,5 грамм, цэвэр жин 54,2 грамм, “3” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 69,3 грамм, цэвэр жин 38,2 грамм, “4” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 92,8 грамм, цэвэр жин 59,4 грамм, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 41,2 грамм, цэвэр жин 38,5 грамм, “6” гэж дугаарласан мөнгөлөг цаас, “7” гэж дугаарласан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, “8” гэсэн хаягтай ногоон өнгийн асаагуур дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн асаагуурын хамт жин нь 15,6 грамм, цэвэр жин нь 0,0486 грамм, “9” гэж дугаарласан тариур 1 ширхэг, “10” гэж дугаарласан аяга 1 ширхэг, нунтаг цагаан өнгийн леворфанолын агууламжтай, 11,6135 грамм бодис зэргийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ү.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эрин хороолол, 51/7 дугаар байрнаас “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Леворфанолын агууламжтай, “DXM” гэх нэршилтэй, 11,6135 грамм цэвэр жинтэй мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Гера хочтой Ц.Т-гээс 150,000 төгрөгөөр худалдан авсан” гэх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ......... овогт ..........-ын Т, ......... овогт ..........-ын М, ......... овогт ..........-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 

шүүгдэгч ......... овогт ..........-ын Т, ......... овогт ..........-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/..... дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ......... овогт ..........-ын Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэх шийдвэрийг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 8 (найм) сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) 8 (найм) сар хорих ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/..... дүгээр шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил хорих ял,

шүүгдэгч Э.М--Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 8 (найм) сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 (таван зуун хорь) нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 8 (найм) сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 8 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 8 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 520 нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Т-т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/.... дүгээр шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялын хэмжээг 6 (зургаа) сараар тогтоосугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сар хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 2 (хоёр) сараар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 173 (нэг зуун далан гурав) хоног, Б.Т-гийн цагдан хоригдсон 159 (нэг зуун тавин ес) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тус тус тооцож, хассугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “1” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 128,8 грамм, цэвэр жин 63,3 грамм, “2” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 75,5 грамм, цэвэр жин 54,2 грамм, “3” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 69,3 грамм, цэвэр жин 38,2 грамм, “4” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 92,8 грамм, цэвэр жин 59,4 грамм, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 41,2 грамм, цэвэр жин 38,5 грамм, “6” гэж дугаарласан мөнгөлөг цаас, “7” гэж дугаарласан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, “8” гэсэн хаягтай ногоон өнгийн асаагуур дээр наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн асаагуурын хамт жин нь 15,6 грамм, цэвэр жин нь 0,0486 грамм, “9” гэж дугаарласан тариур 1 ширхэг, “10” гэж дугаарласан аяга 1 ширхэг, нунтаг цагаан өнгийн леворфанолын агууламжтай, 11,6135 грамм бодис зэргийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ү.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.М 105 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Хохирогч Э.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Т-өөс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Т, Б.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Э.Т, Э.М, Ү.Б, Б.Т нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР