Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/422

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208008160496 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр .... аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ............... боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ................... ажилтай гэх, ам бүл .., хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ............ .. дугаар гудамж, .... тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5, 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар ялыг багтааж нийт 12 жилийн хорих ял шийтгүүлж, 2012 оны 9 дүгээр сарын 13-нд шүүгчийн захирамжаар 1 жил 11 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт О-ийн А (РД:...........).

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... 2 дугаар гудамж, ... тоотод хохирогч Б.А-гийн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Согтуу байхдаа А-тай маргалдаж хутгалсан. Гэм буруугаа ойлгож байгаа. Эмчилгээний зардалд 2 сая гаруй төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2208008160496 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.А-гийн: “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .......... тоотод байрлах байшинд найз А-тай архи уусан. Үл ялих шалтгаанаас би маргалдсан. Би А-г 1 удаа нүүрэнд нь цохисон, А- доошоо хараад хэвтчихээр нь татаад босгосон. А- босож ирээд ширээн дээр байсан хутга аваад миний баруун гуян тус газар хатгачихсан. А надад эмнэлгийн тусламж дуудаж өгсөн. Миний эмчилгээний бүх зардлыг төлсөн, тийм учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 19 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.22-ны өдрийн 3199 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.А-гийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Шүүгдэгч О.А-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхад багийн найз А- ирээд бид хоёр 0,75 литрийн нэг шил архи уусан. ...Тэгээд бид хоёр Хонгорзулын гэрт очоод авчирсан архи уугаад үл ялих зүйлээс ам зөрж эхэлсэн. А- миний толгой руу гараараа нэг удаа хүрэх шиг болохоор нь би “миний биед гар хүрлээ” гээд уур хүрээд ширээн дээр байсан жижиг хутга аваад хатгах шиг болсон. А-гийн баруун гуянаас цус гарахаар нь би эмнэлэг дуудсан. Тэгээд би тасарчихсан. Өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-7-12), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-47), Баянзүрх дүүргийн шүүхийн 2005.01.10-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-50-53), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-56), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-57), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-61), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-65), дансны дэлгэрэнгүй хуулга (хх-68-70),  шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрвлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-88, 89), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-90), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-91) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.А согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо,  .......... ... дугаар гудамж, ..... тоотод хохирогч Б.А-гийн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.А-гийн “...Бид хоёр архи уусан. ...А- босож ирээд ширээн дээр байсан хутга аваад миний баруун гуянд хатгачихсан...” гэх мэдүүлэг (хх-16), шүүх эмнэлгийн 3199 дүгээр “1. Б.А-гийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-23-24) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.А-ын согтуурсан үедээ хохирогч Б.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гуянд нэг удаа хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдөөгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-19, 89)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.А нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ....... ..... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.А-гийн гуян тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн ”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч О.А “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, хохирогчийн шүүгдэгчийг цохисон зүй бус үйлдлийн улмаас “миний биед гар хүрлээ” гэх шалтгаанаар хохирогчийн баруун гуянд нэг удаа хутгалж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР