Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, хохирогч З.С, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт ЦэдэнИшийн Бт холбогдох 201620000087 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсгүүдэд зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дах Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Т овогт Цийн Б, Регистрийн дугаар:ОВ83030519

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Ц.Б 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлж, бусадтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол улсын хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сын 7 тооны 2 адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон доор дурдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд 1. Хохирогч З.Сын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 2 дугаар сард, цагаан сар болохын өмнө манай адуунаас 9 тооны адуу тасарч алдагдсан юм. Тухайн үед манай адуу "Бөөргийн бөгс" гэх газар бэлчиж байсан бөгөөд 2 морь, 4 гүү, 3 даага, нийт 9 тооны адуу алга болсон байсан, тухайн үед хүйтэн, цас ихтэй, зудтай байсан тул адуугаа хайж яваагүй, хүмүүсээс сураглаж байсан. Миний 9 адууг нас, зүсээр нь ялгавал: 22 настай жороо саарал морь, 12 настай хул морь, хул зүсмийн гунжин /3 настай / гүү, 14 настай саарал гүү, 7 настай хонгор гүү, 9 настай хулагч гүү, даага 3 /хүрэн, хонгор, хул зүсмийн / байсан. Би өөрийнхөө адууг хайгаад 04 дүгээр сарын 20-ны үед Зүүнговь сумын нутаг буюу “Тарвагатайн хөдөө” гэдэг газар явж байхад миний хонгор гүү, хул гүү 2 үхсэн байсан. Би сэг дээр нь очиж үзэхэд 10-аад хоногийн өмнө үхсэн болов уу гэмээр, нэг их муудаагүй байсан. Миний 2 гүү хээлтэй гүү байсан, хөөгдөж яваад үхсэн болов уу гэлтэй цувраад үхсэн байсан. Би өөрийнхөө гүүг хараад шууд таньсан. Бусад адуу нь сураггүй байж байтал 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумын хилийн заставаас над руу утсаар ярьж, “ОХУ-ын талаас хилийн хамтарсан уулзалт зохион байгуулахаар боллоо, уулзалтаар таны адууг хүлээлгэж өгөх тул та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би маргааш нь явж очсон ба уулзалтаар миний 1 саарал гүүг хүлээлгэж өгсөн. Оросын талын хүмүүс надад “таны 6 адуу ОХУ-д нядлагдсан байсныг олж илрүүлсэн, махыг нь устгасан, 2 тува хүн баригдсан” гэж хэлсэн. ОХУ-д нядлагдсан 6 тооны адууны арьс болон нядлагдах үеийн зурагтай танилцсан, бүгд миний мал мөн байсан" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42, 194-195 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

2. Гэрч Х.Ж / Хилийн цэргийн 0311-р ангийн хилийн албаны дарга /- ийн мөрдөн байцаалтад өгсөн “ОХУ-ын талд 7 тооны монгол адуу саатуулагдсан, Монголын талаас Б гэгч хил давуулж худалдсан гэж ОХУ-аас мэдэгдсэн тул би хилийн тагнуулын ажилтан болон орчуулагчаар д/а Э оролцуулан 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын талтай уулзалт хийсэн юм. Уулзалтад бид уг 7 адууг хил давуулсан байж болзошгүй гэж сэжиглэн Тэс сумын иргэн Б, мөн түүний хамт явсан байж болзошгүй 3 хүнийг авч очсон юм. Оросууд хил давсан 7 адууны нэг нь амьд хураагдсан, зургаа нь нядлагдсан, арьс нь байгаа гэж мэдэгдээд өөрсдийн авсан тайлбар, зургуудаа өгсөн. Мөн Баас адуу авсан гэх 2 тува хүнээр таниулах ажиллагаа хийж авсан юм. Машин дотроос гадна зогссон хүмүүс дотроос таниулахад Омак гэдэг тува хүн шууд Быг зааж энэ хүн надад адуу өгсөн хүн мөн, хамт явсан хүнийг танихгүй байна гэж хэлсэн. Харин нэг залуухан тува нь итгэл муутай "энэ хүн төстэй юм, холоос харсан" гэж Быг хэлсэн. Нэр нь Айхан гэдэг тува залуу байсан. Таниулах ажиллагааны зургийг би авсан. Хэрэгт хавсаргаж өгье. 3 Манайхан таниулах ажилд тэмдэглэл бичээгүй, Оросууд бичээд гарын үсэг зуралцаад байсан. Оросуудын хэлсэн чиглэл болох 176.1-ээс 176.2-р тэмдэгтийн хооронд тор дагуу адууны мөр байгаа эсэхийг шалгахад 176.2-р тэмдэгт буюу торны төгсгөлд торгүй хэсгээр хил давсан 3-4 орчим адууны бүдэг мөр илрүүлсэн. Торноос дотогш 1-2 м зайд хатуу газар ОХУ руу чиглэсэн бүдэг мөр олдсон ба хилийн шугам дээр мөр илрээгүй тул мөр ...хүлээлцээгүй юм” /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

3. Гэрч Б.Пийн мөрдөн байцаалтад өгсөн “Би хилийн 0274 дүгээр салбарын захирагч хийдэг. Манай салбар Монгол улсын хилийн 187-207 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтыг ОХУ-ын талаас санаачилсан. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалтаар ОХУ-ын талын хилийн албаны хүмүүс ирж Монгол Улсын талаас 2016 оны 4 дүгээр сарын 10-12-ны үед ОХУ-ын иргэн ЯнзаОмак, өөр бас нэг хүн хоёрт 7 тооны адууг хууль бусаар хил нэвтрүүлэн зарсан байж болзошгүй Увс аймгийн Тэс сумын иргэн Ц овогтой Быг ОХУ-ын 2 иргэнээр таниулах ажиллагаа явуулсан. ОХУ-ын хилийн албаны хүмүүс таних гэж байгаа 2 хүнийг машин дотор суулгаж байгаад Монгол Улсын иргэн Ц.Бтай хамт хоёр хүн зогсоосон байсан. ОХУ-ын иргэн Янза-Омак гэдэг хүн нь Монгол Улсын иргэн Ц.Быг хараад “энэ надад 7 тооны адуу авч ирж өгсөн Монгол хүн мөн байна. Өөрийгөө Б гэж танилцуулж байсан” гэж хэлсэн. Харин нөгөө орос хүн “би нэг харсан болохоор шууд танихад бэрх байна, орой болж байсан юм. Их л төстэй байна” гээд байсан. Бид нар таниулах ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй. Оросын хилийн албаны хүмүүс өөрсдөө юм бичээд гарын үсэг зуруулаад байсан. Бид нар зураг авсан, Баянзул хошуучид байгаа. Түүнийг хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Оросын холбооны улсын иргэнийг Янзо-Омак, нөгөө хүний нэрийг сайн санахгүй байна. Анх ОХУ-ын талаас зөрчил гарсан талаар мэдэгдсэн. Хилийн 0311 дүгээр ангийн 1 дүгээр застав хариуцсан хэсгээр гарсан зөрчил юм. Тодруулбал 176.2 дугаар тэмдэгт. ОХУ-ын 2 иргэн өөрсдөө зааж өгсөн” /1-р хх-ийн 216-219 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

4. Гэрч Х.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “Би хилийн 0311-р ангийн 320 дугаар салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчийн алба хашиж байна. Манай салбар Монгол Улсын 169-177 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. Би 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 200 дугаар тэмдэгт дээр болсон уулзалтад оролцсон. Тухайн үед ОХУ-аас уулзалт зохион байгуулах санал тавьсан. Тэд хэлэхдээ: ОХУ-ын Тува улсын Ошина тосгоны Акчира тосгонд 6 тооны адуу нядалж байгаад баригдсан. Уг адууг нядалж байсан хүмүүсээс тайлбар авахад Монгол Улсын иргэн Б гэгч хүн авч ирж өгсөн гэж хэлсэн учир танай тал Б гэх хүнийг шалгаж хариу мэдэгдэнэ үү гэсэн. Үүний дагуу бид Тэс сумын иргэн Баас тайлбар авахад юм хэлээгүй. Үүний дараа ОХУ-ын талаас хилийн 200 дугаар тэмдэгт дээр уулзалт хийхээр товлосон. Уг уулзалт дээр 6 тооны монгол адууг нядалсан гэх 2 Тува иргэн болон хилийн албаны хүмүүс ирсэн. ОХУ-ын хилийн албаны хүмүүс уулзалтад Монгол Улсын иргэн Тэс сумын харьяат Ц.Бтай хамт 2-3 хүн зэрэгцүүлж зогсоогоод машин дотроос ОХУ-ын иргэн Янза- Омак болон бас нэг хүнийг хамт 4 суулгаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр адуу өгсөн гэх хүн энэ хүмүүс дотор байна уу? гэж асуухад Тува улсын иргэн Янза-Омак гэж хүн “надад адуу өгсөн хүн байна гээд Тэс сумын иргэн Ц.Быг шууд зааж, би энэ хүнийг таньж байна” гэж хэлж байсан. Харин нөгөө тува хүн “би нэг удаа, шөнө харсан болохоор сайн анзаараагүй, их л төстэй царай байна” гэж хэлсэн. Бид нар тэмдэглэл үйлдээгүй, Оросын талын хүмүүс тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулаад байсан” /1 -р хх-ийн 220-224 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

5. Гэрч ККВийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд дугаарын сайн санахгүй байна, нэг дугаараас Янзоо Омак над руу залгаж яриад “танд мөнгө байна уу, би нэг хүнээс адуу худалдаж авах гэсэн юм” гэж хэлэхээр нь би “мөнгө байна” гэж хариулсан. Тэгтэл Омак намайг “манай гэрт шууд хүрээд ир” гэж хэлсэн. Би өөрийнхөө УАЗ390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа түүний гэр лүү явж очсон. Яг тэр өдөр нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинаараа Омак бид 2 Тес-Хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах Ак-Кежик суурин руу 30 минут явж, 19:30 цагийн үед очсон. Замдаа Омак надад "таньдаг Монгол иргэн нь гар утсаар яриад 6 адууг ярьж тохироод бүгдийг нь 10000 /арван мянга/-д ав гэсэн" гэж ярьсан. Гэхдээ надад нэрийг нь хэлээгүй. Би Омакт өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэрт өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газарт машинаа зогсоож, Омак танилтайгаа уулзахаар явсан. Тэгээд би машиныхаа бүхээгээс 100 метрийн зайд, Омак 6 адууг тууж ирсэн танилтайгаа уулзаж байгааг харж суусан. Тэр морьтой эр 6 адууг 10000 рублиэр өгсөн. Дараа нь Омактай уулзсан хүн Монголын тал руу явсан. Харин Омак нэг моринд нь мордоод үлсэн 5 адууг нь туугаад О-Шынаа руу явсан. Би өөрийн машинаараа О-Шынаа суурин руу явсан. О-Шынаа сууринд ирээд Омак 2 адууг нь гэр лүүгээ авч явсан. Үлдсэн 4-ыг нь Мир гудамжинд дахь манай гэр лүү авч ирээд манай гражид оруулсан. Дараагийн өдөр нь буюу 4 сарын 12-нд Омактай хамт Монгол хүнээс авсан 6 адуугаа нядалсан . Яг тэр өдрийн 15 цагийн алдад манайд хилийн хуарангийн хилчид ирсэн. Биднийг Фермер УАЗ-390945 С 890 АТ РУС улсын дугаартай машиндаа нядалсан махаа ачиж байхад хилчид ирээд саатуулсан. Би Омакийн танил монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг хурааж авсан ба ОШынаагаас баруун тийш 10 км газарт байх Ак-Кежик суурингаас 1 морийг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн ...” /1-р хх-ийн 178-182, 237-238 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

6. Гэрч Янзоо Омак Викторовичийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд миний гар утас уруу Монголын иргэн залгаад өөрийгөө Б гэж танилцуулаад надад 6 морийг худалдаж авахыг санал болгосон. Ингэхдээ Тувагаар ярьж байсан. Тийм сайн ярьдаггүй ч Тува хэлтэй байсан. Гэхдээ ярьж байгаа нь сайн ойлгогдохгүй байсан хэдий ч 6 морь худалдаж авахыг санал болгоод 2016 оны 04 дүгээр сарын 19-нд Ак-Кежикт тууж ирж өгье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Би гар утаснаасаа Кыргыз Кежик-Оол уруу залгаад “мөнгө 5 байна уу, хүнээс морь худалдаж авах гэсэн юмаа” гэхэд тэр “мөнгө байна” гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнийг машинтайгаа шууд манайд хүрээд ир гэж хэлсэн. Кыргыз Кежик-Оол өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа манайд ирсэн. Яг тэр өдөр нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинтай Кыргыз Кежик-Оол бид 2 Тес-хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах Ак-Кежик суурин руу 30 мин яваад 19:30 үед очсон. Замдаа би түүнд “таньдаг Монгол хүн 6 адууг ярьж тохироод ав гэж утсаар ярьсан, тэгээд бүгдийн 10000 /арван мянга/-д ав гэсэн” гэж хэлсэн. Гэхдээ би түүнд нэрийг нь хэлээгүй. Кыргыз Кежик-Оол өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэртийг надад өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газар машинаа зогсоож Кыргыз Кежик-Оол машиндаа үлдээд би монгол танилтайгаа уулзахаар бүхээгээс буусан. Тэгээд би машинаас 100 метрийн зайд 6 адуу тууж ирсэн танилтайгаа уулзлаа. Тэр морьтой эр надад 6 адууг 10000 рублиэр өгсөн. Дараа нь Б монголын тал руу явсан. Харин би нэг моринд нь мордоод үлдсэн 5-г нь туугаад О-Шынаа руу явсан. Кыргыз Кежик-Оол өөрийнхөө УАЗ-З90945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа О-Шынаа суурин руу явсан. О-шынаа сууринд ирээд би 2 адууг нь гэрлүүгээ авч явсан. Өөрийн талбай руугаа аваачсан. Үлдсэн 4-ыг нь Кыргыз Кежик-Оолын гэрт авч ирж гражид хийсэн. Дараагийн өдөр нь 04 сарын 12-нд Кыргыз Кежик-Оолтой хамт өөрийгөө Б гэж танилцуулсан монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад Кыргыз Кежик-Оолынд хилийн хуарангийн хилчид ирсэн. Фермер УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинд махалсан махаа ачиж байхад тэд ирээд биднийг саатуулсан. Би Б гэгч монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг хурааж, ОШынаагаас баруун тийш 10 км байх Ак-Кежик суурингаас 1 морийг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн ...” /1-р хх-ийн 183-187, 239-241 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Цэдэнбалын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр Ц.Б 2016 оны 4 дүгээр сарын 11-ний үеэр манай хадам аав болох Бадамдорж, хадам ах Жамсран нарыг нүүлгэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө Жамсран ахын гэрийг нүүлгэж буулгасан 11, 12-ны өдөр мал туусан. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны орой гэртээ ирсэн. ...Өвөлжөөнөөс хаваржаа руу буюу Тарвагатай хөдөө рүү нүүлгэсэн...” /1-р хх-ийн 210-212 дугаар хуудас/

8. ОХУ-ын талаас 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монголын хилийн албаныхантай хийсэн Хилийн Бүрэн Эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар хохирогч З.Сын хулгайд алдсан саарал зүсмийн, буруу гуяндаа аагт олом тамгатай, 14 настай гүүг хүлээн авч, хохирогч З.Ст хүлээлгэн өгсөн тухай мал, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт, нотломж /1-р хх-ийн 38,39 дүгээр хуудас/

9. ОХУ-ын Кызылийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс Монгол улсын Баруунтурууны хэсгийн хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгч хурандаа Г.Ган-Эрдэнэд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дүгээр Хилийн дэглэмийн зөрчлийн 6 тухай “Мөрдөлтийн явцад: саатуулагдсан иргэний хэлж буйгаар дараах зүйлсийг тогтоосон. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ОХУ-ын иргэн Янзо Омак руу Монгол улсын иргэн Ц Б /Мадыржап гэж дуудах, 1985 онд төрсөн/ утсаар ярьж, хулгайлсан 7 тооны адуугаа худалдаж авахыг санал болгосон. 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Монгол улсын талаас ОХУ-ын тал руу Монгол улсын иргэн Ц.Б хил зөрчсөн, барагцаагаар хилийн 177-178 дугаар тэмдэгтийн чиглэлээр 7 тооны адууг хууль бусаар ОХУ-ын талд оруулан цаашаа 2 км газар явж адуугаа ОХУ-ын иргэнд өгч 30.000 рубль авсан байна” /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/ гэх агуулгатай албан бичиг,

10. Холбооны улсын Кизылийн хэсгийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 45 тоот “... 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын иргэдийг байлцуулан хийсэн Монгол улсын иргэн Ц.Быг таниулах ажиллагааны үр дүнг манай туслагч нар баримтжуулаагүй ба энэ талаар танай талд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн болно. Уулзалт хамтран явуулахад : 1. ... Оросын Холбооны улсын иргэн Чинмит А-Х-О-г байлцуулан ... Монгол улсын 3 иргэнийг харуулахад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр монгол адууг оросын талд авчирсан хүний биеийн ерөнхий төрх, биеийн өндөр, бие бялдар, нүүр царайны байдлаараа дунд нь зогсож байгаа хүн илүү төстэй байна гэж хэлсэн. Чинмит А-Х-О-ын таньсан монгол улсын иргэн нь Ц Б мөн ... Орос улсын иргэнээс тайлбар авч байхад танай туслагч нар байлцсан. 2. Мөн Оросын Холбооны улсын иргэн Янзоо О.В-г таниулах ажиллагаанд оролцуулж 3 хүний зургийг үзүүлэхэд зураг №2 буюу Монгол Улсын иргэн Цийн Бын зургийг заасан. Үүний дараа Янзоо О.В-д зурган дээр байсан Монгол улсын 3 иргэнийг харуулахад Цийн Быг заасан. Энэ иргэн нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нд монгол адууг Ак-Кежикт Орос улсын иргэнд дамжуулсан эсэхийг тодруулахад танай туслагч нар байлцсан ...” /1-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/ албан бичиг, 11. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн хилийн уулзалтын гэрэл зураг /1-р хх-ийн 225-228 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв. 2016 оны 4 дүгээр сарын 11-12-ны шөнө Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар 7 тооны адуу нэвтрүүлсэн этгээдүүдийг олж илрүүлэх зорилгоор Монгол улс, Оросын холбооны улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу харилцан мэдээлэл солилцож, хамтран ажилласан талаарх баримт бичгүүд болон Монгол улсын Тагнуулын болон Прокурорын газраас явуулсан албан бичиг, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу ОХУ-ын талд үйлдэгдсэн мөрдөн шалгах 7 ажиллагааны тэмдэглэл зэрэг орос хэл дээр бичигдсэн баримтууд нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу томилогдсон орчуулагчаар орчуулга хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан, мөн хэрэгт авагдсан Оросын Холбооны Тува улсын иргэн ККВ, Янзо Омак Викторович нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл нь Увс аймаг дахь Тагнуулын газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа хүсэх тухай" даалгаврын дагуу Оросын Холбооны улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан байх тул тус тус нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын иргэдийг байлцуулан хийсэн Монгол улсын иргэн Ц.Быг таниулах ажиллагааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байх боловч тухайн таниулах ажиллагаа явагдсан үйл явцын талаар мэдүүлсэн гэрч Х.Ж, Б.П, Х.Д нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэх үндэслэлтэй. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэн хохирогч З.Сын 9 тооны адууг 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн үед хулгайлсан, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Монгол улсын хилийг нэвтэрч 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэж хохирогч З.Сын 9 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан “бүлэглэж, олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан “олон тооны мал” гэдгийг 8 бод, эсхүл 25 бог, түүнээс дээш тооны мал гэж тодорхойлсон байна. Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт тооцогдоно. Шүүгдэгч Ц.Бын бүлэглэж хохирогч З.Сын 7 тооны адууг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн зарж борлуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Адуу нь Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт”-д багтсан буюу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлд хамаарна.

Дээрх гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгч Ц.Бын үйлдсэн зарим гэмт хэргүүдэд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар мал хулгайлах үйлдлийг бусдын эд хөрөнгө хулгайлах зүйл заалтаас салгаж хуульчилсан байх тул шүүгдэгч Ц.Бын бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв. Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан бүлэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг 5 жил байсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 8 жил байхаар хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Ц.Бын бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Ц.Бын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дах хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийг буцаан хэрэглэх нь үндэслэлтэй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуульд заасан дээрх зүйл хэсгүүдээр оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүдэд оногдуулахаар заасан ялаас тус тус хөнгөрсөн байна.

Иймд шүүгдэгч Ц.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан бүлэглэж, олон тооны мал хулгайлах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байна” гэх тайлбарыг гаргах боловч 9 тооны адуу бус 7 тооны адууг хулгайлсан, уг хэргүүдийг бүлэглэж үйлдээгүй ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж байгааг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргийг хэнтэй, хаанаас, хичнээн тооны мал хулгайлсан, хулгайлсан малаа хэрхэн, яаж, хэнтэй улсын хилээр нэвтрүүлсэн эсэх талаар тодорхой мэдүүлэхгүй байгаа нь яллаж байгаа 9 гэмт хэргүүдийг үйлдсэнээ зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн гэж үзэхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчийг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй байгаа бөгөөд алдуул мал завшсан гэмт хэрэг” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн 9 тооны адуу өөр газар нутагт бус хохирогч З.Сын оршин суух Увс аймгийн Зүүнговь сумын “Тарвагатайн хөдөө” гэх газар байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн алдуул малыг олсон этгээд нь орон нутгийн засаг захиргаа, эрх бүхий албан тушаалтанд заавал мэдэгдэж тэмдэглүүлэх, зар түгээх зан заншлын болон хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд ийм арга хэмжээ авсны дараа алдуул малыг завшсан тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зүйлчилдэг. Харин орон нутгийн засаг захиргаа болон эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж тэмдэглүүлэхгүйгээр шууд өөрийн эзэмшилд авч захиран зарцуулж байгаа үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч З.Ст 6.850.000 /зургаан сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 650.000 төгрөгөөр үнэлсэн, саарал зүсмийн буруу гуяндаа аагт олом тамгатай 14 настай 1 тооны гүүг хохирогч З.Ст мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээлгэж өгсөн, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Ст нийт 6.500.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан болох нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө үйлдсэн нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш гурван жил гурван сарын хугацаа өнгөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 Харин шүүгдэгч Ц.Бын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт эхнэр, 3 10 хүүхдийн хамт оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, хувьдаа 123 тооны малтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол зэрэг хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Улсын яллагч “шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30.000 рублийг тухайн үеийн Монгол банкны ханшаар 905100 төгрөгийн орлого олсон байгаа. Энэхүү олсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод оруулах санал”-ийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруутайд тооцогдсон хэргүүдийг ганцаараа бус бүлэглэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хамтран хариуцах ёстой боловч шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.500.000 төгрөг төлсөн байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоо хохирол нөхөн төлөхөд зарцуулсанд тооцож, шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө, орлого байхгүй гэж дүгнэв. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Бт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан учирсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан оногдуулсан хорих ялуудыг нэмж, нийт эдлэх хорих ялыг 3 жилээр тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй тул түүний өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхэр битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 218 /хоёр зуун арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй байна. 11 Шүүхээс шүүгдэгч Ц.Бт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Цийн Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан бүлэглэж, олон тооны мал хулгайлах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Т овогт Цийн Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 218 /хоёр зуун арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Ц.Баас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Б.МӨНХЗАЯА