| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0063/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд лттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай йн П.бдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П ургийн овогтой Бы Аод холбогдох эрүүгийн 1835000600072 дартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05дугаар сарын 01-ний өдөр Увс гийн Өндөрхангай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тчин, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 1-р баг пын худаг” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ӨК91050136, П ургийн овогтой Бы А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Өндрөхангай шн 1-р багийн нутагт гэр бүлийн хамаапал бүхий хүн болох хамтран амьдрагч хохирогч М.Мыг 2016 оны 10 сар, 2016 оны 11 сар, 2017 оны 07 дугааруудад зодсон, 2017 оны 09 дүгээр сард хутга барин айлган сүрдүүлж догшин рласан, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр морины хазаарын цулбуураар нүүрэн газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, улмаар бага насны хүүхэд тох М.Чгийн 2 хөлний тавхай, зүүн гарын сарвуу хөлдөж эрүүл мэндэд нь төн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх /яллах дүгнэлтэд/ гэмт хэрэгт холбогдлоэ.
ТОДОРХОИЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд гөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч М, насанд хүрээгүй хохирогч М.Ч нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “ Би 2016 оны 08 дугаар сард Б овогтой Атой гэр бүл болж, бидний дундаас 2017 онд хүү Ч төрсөн. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед нөхөр, хүү бид гурав гэртээ байж байгаад А хониндоо явах гээд нүдний шилээ аваад гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад “Чи нүдний шилээ хагалчихваа” гэж хэлчихээд гэрлүүгээ орох гээд хаалгаа онгойлгоод зогсож байтал А унаж явсан мориныхоо цулбуураар миний нүүрлүү шавхардсан /цохиосон/.Би гэрлүүгээ ороод нүүрээ гараараа барьж үзэхэд миний хамарны дээд хэсгээс цус гарч байхаар нь гэрээс гараад А-д “Миний нүүрнээс цус гоожоод байна” гэж хэлээд буцаж гэртээ орсон. Тэгтэл А араас гэрт орж ирэхээр нь би “Чи миний нүдийг цохичихлоо” гэж хэлэхэд А “Чи өөрөө намайг нүдний шилээ хаячихваа гэж элсэн биз дээ” гэж хэлээд модоор миний зүүн гуя руу 2 удаа цохисон. Тэгээд А надад “Хүүхдээ аваад зайл” гэж гэж хэлчхээд гэрээс гараад хониндоо явчихаар нь би хүүхдээ хувцаслаад Х ахын гэрлүү явсан. Замд нэг айл тааралдсан ба гадна нь очоод хүн дуудсан боловч гарч ирээгүй. Тэгээд цааш явсаар Х ахын гэрт очсон. Тэднийд ороход Х ах, Ж эгч болон Цагаан сарын боорцог хийсэн Л1үүс байсан. Х ах надаас “Юу болов” гэж асуухаар нь би болсон явдлыг товч олсэн. Тэгтэл Ж эгч манай хүүхдийн хөлийг харчихаад “Хүүхдийн хөл хүйтэн, улайсан байна” гээд өөрийнхөө шээсэнд дүрж шавшсан. Тэгээд манай хүүхэд бид хоёрыг Ж эгч дагуулаад хүргэнийхээ гэрт оруулсан. Х ах сумын төв руу ярьж эмч дуудсан бөгөөд хэсэг хугацааны дараа сумын төвөөс хүүхдийн их эмч Ү ирж манай хүүхдийг үзээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очоод манай хүүхдийн хөлийг үзчихээд “Өнгөц хөлдөлттэй байна” гэж хэлсэн. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан бөгөөд эмч үзээд “Чиний тархи хөдөлсөн байна. Хэсэг угацаанд эмчилгээ хийлгэсний дараа аймаг яв” гэж хэлсэн тул сумын эмнэлэгт хэвтэж эд хоног эмчилгээ хийлгээд дараа нь аймагт очиж үзүүлсэн. Миний нөхөр А үхайн өдөр хониндоо явах гээд нүдний шилээ зүүгээд гарахаар нь би “Нүдний шилээ битгий хагалчихаарай” гэж хэлсний төлөө намайг зодсон юм. Өөр зүйл болоогүй. Одоо миний толгой, баруун нүд хатгаж өвдөж байна. А өмнө нь 2016 оны 10 дугаар -ард намайг жирэмсэн байхад миний гэдэс рүү өшиглөж байсан. Мөн 2016 оны 11 дүгээр -ард миний гуя руу өшиглөсөн. 2017 оны 07 дугаар сард А намайг гэрийн унины модоор цохисон. 2017 оны 09 дүгээр сард хутга бариад миний араас хөөж байсан. 148 оны 01 дүгээр сард А “Сумын төв орно” гэхээр нь би “Хэрэггүй” гэж хэлснээс болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэхэд А над руу хутга барьж дайрч байгаад аяга шидчихээд гараад явчихсан. Би өмнө нь цагдаагийн болон эмнэлэгийн "дйгууллагад хандаж байгаагүй. Би нөхөр Аод гомдолтой байна. Би нөхөртөө мдуулсны улмаас Өндөрхангай сумаас Улаангом сум руу ээжийнхээ хамт ирж очсон дрдал 80.000 төгрөг, Нэгдсэн эмнэлгийн томографд орсон 95.000 төгрөг, эм тариа авахад 50.000 төгрөг, нийт 235.000 төгрөгийн зардал гарсан. Би одоо аавынхаа гэрт амьдарч байгаа. А нь намайг явахад 100.000 төгрөг өгсөн. Өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. А урьд нь хүүхдээ зодож, гар хүрч байгаагүй” гэх мэдүүлэг /хх- шш 07-08/,
Хохирогч М.Мын хэрэг бүртгэлтэд дахин өгсөн “Миний урьд өгсөн эдүүлэг үнэн зөв. 2016 оны 10 дугаар сард А намайг жирэмсэн байхад бид хоёр хоорондоо гэр бүлийн жижиг асуудлаас болж маргалдаад А миний гэдэс рүү өшиглөсөн. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. 2016 оны 11 дүгээр сард А бид хоёр мөн л гэр бүлийн үл ойлголцлоос болж маргалдаж, А шний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед А бид хоёр хоёулахнаа байсан Зөгөөд өөр хүн байгаагүй. 2017 оны 07 дугаар сард А намайг гэрийн униар цохисон. Тэр үед А бид хоёр л байсан. 2017 оны 09 дүгээр сард Аын ээж нь Аыг “Хүрээд ир“ гэж хэлсэн. Тэгээд А хажуу айл болох Тогтох ахын мотоциклийг гуйхад бензин байхгүй гэж хэлсэн байсан. А гэрт орж ирээд намайг “Тогтох ахаас гуйгаад мотоциклийг нь аваад өг” гэхээр нь би “Бензингүй мотоцикль яаж хүнд өгдөг юм” гэж хэлснээс болж А уурлаад над руу хутга авч далайсан. Тэгэхээр нь би айгаад Тогтох ахын эхнэр М эгчийг дуудсан. М эгч танайд орж ирэхэд А бид хоёр луу хутга авч далайхаар нь М эгч Тогтохыг дуудахад Тогтох ах орж ирээд Аыг загнаад болиулсан. Тэгээд тэр орой А бид хоёр гэрт байтал А дахин над руу хутга авч далайхад нь би орилоход Тогтох ах манай гэрт орж ирээд Аыг загнаж болиулсан. А намайг зодсоны улмаас миний нүд, толгой өвдөөд байгаа. 2018 оны 2 дугаар сарын 5-ны эдөр нөхөртөө зодуулаад хүүхдээ аваад Х ахын гэрт очсон. Би хүүхдээ тэврээд дэрээсээ гарч 4-5 км газар алхаж байж Х ахынд очсон. Тэр хооронд манай хүүхдийн хөл хайрагдаж хөлдсөн байсан. Манай нөхөр А намайг зодоод Тэрээс зайл” гэж хэлэхээр нь би хүүхдээ аваад явсан юм. Одоо манай хүүхдийн биед өвдөж зовиурлах зүйл байхгүй байгаа. Би эмчилгээний зардалд Аоос 300.000 төгрөг нэхэмжилж байна. Надад одоогоор ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Зриунболд намайг зодсоноосоо хойш надтай уулзаж уучлал гуйгаагүй. Би гомдолтой гайна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
гэрч Ц.Цын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Манайх 5 хүүхэдтэй бөгөөд манай Г охин М нь Атой гэр бүл болоод тус сумын Цалуу багийн нутаг 'Улаан толгой” гэх газарт мал маллаж амьдарч байгаа. 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед миний нөхөр М охинтойгоо утсаар ярьчихаад гэрт орж ирээд “М нөхөр Адоо зодуулаад сумын эмнэлэгт ирсэн байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь сумын төв орж эмнэлэг дээр очиход Мын хамар хөхөрч хавдсан, баруун нүд нь улайсан байдалтай байсан. Би Маас юу голсон талаар асуухад тэр надад “А хониндоо явахдаа нүдний шилээ аваад явах гэж байхаар нь би Аод “Нүдний шилээ битгий хагалчихаарай” гэж хэлсэн чинь А миний нүүр лүү цулбуураар шавхардчихлаа” гэж хэлсэн. Тэгээд М нөхөр нь гэрээсээ гараад явсны дараа хүүхдээ аваад гэрээсээ гарч яваад 4-5 км зайд байх Х гэх айлд очсон байсан. Хгийн эхнэр Ж манай зээгийн хөлийг гаргаж үзэхэд хөл нь улайсан байдалтай, хүйтэн байхаар нь өөрийнхөө шээсээр шавшсан гэж хэлсэн. Улмаар сумын төвөөс эмч дуудаж эмнэлэгт хүргэгдэж ирсэн гайсан. Эмнэлэгт ирээд манай охин өөрийгөө болон хүүхдээ үзүүлэхэд “Хүүхдийн чинь хөл нь өнгөц хөлдсөн байна” гэж хэлсэн байсан. Манай охин Мын тархи нь горгилттой, хэсэг хугацаанд хэвтэж эмчилгээ хийлгээд аймгийн эмнэлэг явж үзүүл гэж эмч хэлсэн тул сумын эмнэлэгт хэд хоног хэвтүүлсэн бөгөөд сумын эмнэлгээс гараад тймагт ирж нэгдсэн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж, нарийн шинжилгээнд орсон юм. Одоо манай зээ Чгийн хөл нь гайгүй байгаа. Харин охин Мын толгой болон нүд нь одоо болтол үе үе өвдөөд байгаа гэсэн. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш М хүүхэдтэйгээ хамт манайд амьдарч байгаа. М, А хоёр гэр бүлийн таарамжгүй харьцаатай байдаг юм. 2016 оны 10 дугаар сард Мыг жирэмсэн байхад А гэдэс рүү нь өшиглөсөн гэсэн. Тэгээд над руу утсаар ярихаар нь би очиж охиноо авч байсан юм. Дахиад 2016 оны 11 дүгээр сард жирэмсэн байхад нь бас зодчихлоо гэж над руу М утсаар ярьсан боловч тухайн үед нөхөр бид хоёр очиж чадаагүй юм. 2017 оны 07 дугаар сард М хүүхдээ аваад манай гэрт замын унаагаар ирсэн. Тэгэхээр нь би “Юу болов” гэж асуухад “А намайг зодлоо” гэж хэлэхээр нь биеийг нь үзэхэд Мын баруун гуя нь хөхөрсөн байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа М өөрөө гэрлүүгээ явсан. 2017 оны 09 дүгээр сард хүргэн А манай сумын Б гэх айлын чалчнаар ажиллахаар болсон бөгөөд 09 дүгээр сард А охин Мыг зодож, хутга барьж хөөсөн гэж Б над руу утсаар ярьсан. Тэр үед миний нөхөр М нутгийн таньдаг хүнээр Мыг гэртээ хүргүүлж авсан. М, А хоёрыг юунаас болоод таарамжгүй харьцаа үүсгээд байдгийг би мэдэхгүй байна. 2018 оны 01 дүгээр сард охин М надад хэлэхдээ “А над руу хутга барьж хөөсөн” гэж хэлсэн. Охин М болон бидний зүгээс өмнө нь ер нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Нөхөр бид хоёр “залуу хүмүүс эхэндээ амьдрал ойлгохгүй, үл ойлголцох зүйл гардаг юм. Хэсэг хугацааны дараа зүгээр болчих байх” гэж ярилцаж, бодож байсан юм. А гэр бүл болсноосоо хойш манай охиныг олон удаа зодож байсан. Харин А хүүхдээ зодож байгаагүй. А хааяа нэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм байна лээ. Миний мэдэхээр М манайд биеийнхээ ил харагдах хэсэгт шарх сорвитой ирж байсан. 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нөхөртөө зодуулсаны улмаас хамрынх нь дээд хэсэгт хөхөрч .авдсан, баруун нүд нь улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
гэрч Б.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “ 2018 оны 02 дугаар сарын 05-ны рой 22 цагийн үед охин М надтай утсаар ярьсан. Тэгээд би “Юу болов” гэхэд Манай нөхөр намайг зодлоо” гэж хэлсэн бөгөөд тухайн үед надад тодорхой зүйл яриагүй ба сумын төвд ирчихсэн, эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Маргааш нь би малаа харж гэртээ үлдээд манай эхнэр сумын төв рүү явсан. Тэгээд хэд хоногийн дараа Аймаг явах боллоо” гээд эхнэр Ц, охин М хоёр зээ Чг аваад тймаг явсан. М Улаангомд эмчилгээ хийлгэж байгаад ирчихээд надад А 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад хониндоо явах гээд нүдний шилээ аваад гарах гэхээр нь би “Нүдний шилээ битгий хагалчихаарай” гэж элэхэд миний нүүрийг цулбуураар шавхардчихсан” гэж хэлсэн юм. М, А хоёр гэр бүлийн таарамжгүй харьцаатай байдаг юм. 2017 оны 09 дүгээр сард Мыг нөхөр А нь зодож, хөөж тууж байсан юм. Тэгэхээр нь би нутгийн таньдаг хүнээр охиноо гэрлүүгээ авахуулж байсан юм. М, А .оёр юунаас болоод таарамжгүй харьцаа үүсгээд байдгийг би мэдэхгүй байна. Миний здэхээр А нь 2 удаа Мыг зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22- 23/,
гэрч П.Жын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед М манайд хүүхдээ тэвэрчихсэн гүйж ирсэн. Хүүхдээ дээлэнд цуглачихсан байхаар нь би хүүхдийнх нь хөлийг гаргаж үзэхэд улайсан гайдалтай хүйтэн байсан. Тэгээд би хөлдсөн байж магадгүй гэж бодоод өөрийнхөө дээлэнд хүүхдийнх нь хөлийг хийсэн юм. Тухайн үед манайд хүмүүс ирчихсэн цагаан сарын боорцог хийж байсан тул би Мыг хүүхдийнх нь хамт Дийн гэрт оруулсан. Тэгээд сумын төвөөс эмч дуудахад удалгүй эмч ирээд Мыг хүүхдийнх нь хамт аваад явсан юм. М манайд ирэхдээ түүний хамар нь өхөрч, шалбарсан байсан бөгөөд би Мын хамар юунаас болж шалбарч, өхөрсөн болохыг мэдэхгүй байна. Манай нөхөр Х тэр талаар мэдэх байх. Би Мын хүүхдийнх нь хөлийг анхаараад өөр зүйлд анхаараагүй” гэх мэдүүлэг /хх- 2йн 24-25/,
гэрч Л.Хгийн хэрэг бүртгэлтэд өгсөн “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М манайд хүүхдээ тэвэрчихсэн гүйж ирсэн юм. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хүүхдийнх нь хөлийг гаргаж үзэхэд хоёр хөл нь улайгаад хөлдсөн байж магадгүй байдалтай байсан тул манай эхнэр шээсээрээ шавшиж өгсөн. Сумын төв рүү ярьж чнэлэгт мэдэгдсэн юм. Би Маас юу болсон талаар асуухад “Манай нөхөр А миний нүүр лүү цулбуураар шавхардлаа” гэж хэлсэн. Тэгж байтал сумын төвөөс эмч ирээд тэр хоёрыг аваад явсан. Урьд өмнө А нь Мыг зодож гэрээсээ хөөж тууж байсныг би мэдэхгүй байна. Манайхтай айл саахалт байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
гэрч Б.Шын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын :ум дундын эмнэлэгийн эх баригч эмч ажилтай юм. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 6 цагийн үед ажил дээрээ байж байтал Цалуу багийн эмч Л над руу яриад Цалуу багийн иргэн М манайд байна. М нүүр лүүгээ цохиулсан юм дшг байна. Бас хүүхдийнх нь хөл хүйтэнд хайрагдсан юм шиг байна, сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээн авахын сувилагч Цд бүртгүүлээд хүүхэд хариуцсан их эмч Үд хэлсэн. Л эмч надад “М нүүрэндээ гэмтэл авсан юм шиг байна” гэж хэлснээс биш ямар шалтгаанаар гэмтэл авсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
гэрч Д.Үгийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би Өндөрхангай сумын сум дундын эмнэлгийн хүүхэд хариуцсан их эмч ажилтай юм. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байтал манай эмнэлгийн эх баригч сувилагч Ш үэсдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас авч ирж өгсөн. Дуудлагын хуудсыг үзэхэд Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Зүүн айраг” гэх газарт оршин суух иргэн Маас “Хүүхдийн хөл хөлдчихсөн” гэсэн дуудлага ирсэн байсан. Тэгээд би жолооч Эрдэнээтэй хамт дуудлагаар очиход иргэн М нь тус багийн Х гэх айлд байсан юм. Мыг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, шаналангуй царайтай байсан. Мын хамрын уг, доод хоёр зовхинд хөхрөлт, шалбаралттай, хоёр нүдний салстад цус хуралттай, хамрын амьсгал чөлөөтэй, хамрын ясны хугарлын шинж илрээгүй, биеийн бусад хэсгүүдэд хөхрөл няцралт байхгүй байсан. Мын Ч нь 11 сар гарантай эрэгтэй хүүхэд байсан бөгөөд Чд үзлэг хийхэд биеийн ерөнхий айдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, царайны дрэл цонхигор байсан. Чгийн дух хэсэгт 1-р зэргийн шархны тав тогтсон түлэгдэлтэй, хоёр хөлний тавхай болон зүүн гарын сарвуунд 1-р зэргийн хөлдөлттэй байсан. Тэгээд М, Ч нарт шаардлагатай анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэгт тээвэрлэж авч ирсэн юм. М, Ч нарт өвчний түүх эмчилгээ эхлүүлсэн. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал тогтворжиж байгаа. М надад “Манай нөхөр А нь гэрт байж байгаад гараад явахдаа нүдний шилээ авахаар нь би “Нүдний шилээ хаячихваа” гэж хэлсэн чинь миний нүүрлүү гхраар цохисон. Мөн намайг “Хүүхдээ аваад зайл” гэж хэлсэн” гэж хэлж байсан. М хэлэхдээ “Манай нөхөр урьд өмнө нь намайг бас зодож байсан юм” гэж хэлсэн. Мын нөхөр А “Зайл” гэж хэлээд хутга барьж айлгасан учраас М айсандаа хүүхдээ аваад гэрээсээ зугатаасан, гэрээсээ гараад 4-5 цаг алхаад ЕЖ байгаад замдаа 2 айлд очиход цоожтой байхаар нь Х гэх айлд очсон, хүүхдүүдээ тэвэрч явж байхад нь Чгийн хөл нь хөлдсөн гэж хэлсэн ” гэх мэдүүлэг хх-ийн 29-31/,
гэрч П.Оийн “Би Өндөрхангай сумын сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагч ажилтай. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ ажил үүргээ үнцэтгээд байж байтал 16 цагийн үед “Өндөрхангай сумын Цалуу багийн “Зүүн аймаг” нэртэй газарт оршин суух иргэн Мын Ч нь хөлөө хөлдөөсөн” гэх, манай ээлжийн сувилагч Ц хүлээн аваад хүүхдийн их эмч Ү дуудлаганд явсан байсан. Ү эмч дуудлаганд яваад 20 цагийн үед ирсэн бөгөөд М гэгч нь мөн хүүхдээ тэвэрчихсэн хамт ирсэн. Иргэн Мын тдмрын дээд хэсэг буюу 2 нүдний дунд хөхөрч, няцарч, шалбарсан байдалтай байсан. Мөн Мын баруун нүд улайсан, нүдний эргэн тойронд хөхөрсөн байдалтай байсан бөгөөд өөр ямар нэгэн ил гэмтэл байхгүй байсан. Мд их эмч Ү нарийн үзлэг хийгээд эмчилгээ хийх заавар бичиж өгөхөөр нь би зааврын дагуу эмчилгээ хийсэн. Мын 11 сартай эрэгтэй хүүхдийн 2 хөл нь хөлдсөн байна гээд Ү эмч маарлаар боосон байсан. Тэгээд би эмчийн заавраар эмчилгээ хийсэн. Мыг эмнэлэгт хүргэгдэн ирэхэд нь би түүнээс “Таны нүүр яасан юм бэ” гэж асуухад “Манай нөхөр намайг зодсон” гэж хэлсэн бөгөөд би өөр зүйл асуугаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
гэрч О.Мы “Би Өндөрхангай сумын иргэн М, А нарыг анина. Гэхдээ бидний дунд садан төрлийн холбоо байхгүй. 2017 оны 06 дугаар сарын дундуур байх Аын дүү залуу манайхтай ойролцоо айлын мал хариулдаг гайж байгаад манайхыг туслах малчин хайж байгааг мэдээд аавдаа хэлсэн байсан. Тэгээд Аын аав Б бид нартай ирж уулзаад А гэр бүлээрээ манай туслах малчнаар ажиллахаар болж манай гэрийн хажууд ирж буусан. А манай онь хариулж, эхнэр нь гэртээ хүүхдээ хардаг байсан. А манай туслах малчнаар 5 сар орчим ажилласан. Манайх туслах малчны 1 сарын хөлс гэж 250.000 төгрөг өгөх айсан бөгөөд 2017 оны 10 дугаар сард Аыг нүүхэд нь 53 шийр мал өгсөн юм. А, М хоёр манай хажууд бууснаас хойш бараг шөнө болгон хэрэлдэж шргалддаг байсан. Тэгээд би Маас “Яагаад шөнө болгон хэрэлдэж маргалдаад таардаггүй юм” гэж асуухад “А хонь хариулаад ирэхдээ ууртай ирдэг. Тэгээд над руу “Энэ хонийг чинь би хариулахгүй, өөрөө хариул” гэж хэлдэг. Тэгээд үүнээс толоод хэрэлдэж маргалддаг. Намайг зодож байсан” гэж хэлж байсан. Би Аыг эхнэр Мтайгаа хэрэлдэж, зодож байхыг 2 удаа харсан. 2017 оны 09 дүгээр сард байх нэг орой М намайг дуудахаар нь гэрт нь яваад ороход А нь Мын хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би Аод эхнэрээ зодож болохгүй гэдгийг хэлсэн. Тэр үед А хутгаар мах шулж байсан ба эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэрээ “Зайл” гэж хөөгөөд хутгаа гараараа далайж шидэх гэсэн. Би Аод тухайн үед “Чи эхнэртээ уурлаж байхаар бид нарт юу болсон талаараа хэлж бай” гэхэд эхнэр лүүгээ хандаж “Чи муу хов зөөлөө, зайл” гэж хэлж байсан. Мөн тэр орой намайг гэртээ байж байтал М орилох шиг болохоор нь би Аын гэрт роход М надад “А надтай хэрэлдээд хутга аваад байна” гэж хэлээд йлаад байсан. Тэгэхээр нь би Аын аав Б луу яриад “Танай хүү хонь ариулж ирчихээд эхнэртэйгээ хэрэлдээд байна, яах вэ” гэхэд миний утсаар Б ах Атой яриад “Чи наадах айлынхаа малыг хариул. Битгий хэрүүл маргаан үүсгээд бай. Чи манай дэргэд байж, юу хийх гээд байгаа юм. Манайх чамайг тэжээж чадахгүй” гэж хэлж байсан. А нь эхнэртэйгээ хэрэлдэж муудалцаад байхаар нь 2017 оны '0 дугаар сард малчнаар ажиллуулахаа болиод Аыг гэрээр нь нүүлгэсэн юм” гэх здүүлэг /хх-ийн 37-39/,
гэрч Г.Цын “ Би Өндөрхангай сумын иргэн А болон түүний эхнэр М нарыг танина. 2017 оны 06 дугаар сард Аын аав нь манайд ирээд “Аыг туслах малчнаар ажиллуулж өгөөч” гэж гуйсан тул 2017 оны 06 дугаар сарын дундуур А эхнэр, хүүхдийн хамт гэрээрээ манай гэрийн гадаа ирж буусан юм. А манай хонийг хариулж, эхнэр нь гэртээ хүүхдээ хараад байдаг гайсан. Аынх манай хажууд нүүж ирснээс хойш 1 сарын дотор юм мэдэгдээгүй, харин түүнээс хойш мэр сэр А эхнэртэйгээ маргалдаж хэрэлдэж, зодолдоод байдаг байсан. Ер нь А хүн байхгүй хойгуур эхнэрээ зодчих гээд байдаг юм шиг ажиглагдсан. А мал маллахаас шантраад хонио хариулж ирчихээд “Мал хариулахгүй” гээд эхнэртэйгээ хэрэлдээд түүнээс болж ганц, хоёр удаа эхнэрээ зодож цохиж байсан гэж манай эхнэр надад хэлж байсан. 2017 оны 09 дүгээр сард байх эхнэр бид хоёр гэртээ байж байтал М манай гэрлүү гүйгээд ороод ирэхээр нь “Юу болов” гэж асуухад “А намайг зодлоо, өшиглөлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Аын гэрт ороод Аоос юу болоод эхнэрээ зодоод байгааг нь асуухад А юм хэлэхгүй, Мтай хэрэлдээд байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ ороод байж байтал хэсэг хугацааны дараа М дахин орилохоор нь манай эхнэр Аын гэрт ороход М нь Аыг "Хутга авлаа” гэж хэлж байсан гэсэн. Би бодохдоо Аыг ажил хийж хонь хариулахаас залхуурч түүнээсээ болж эхнэртэйгээ маргалдаад зоддог байх гэж бодсон. Би Аыг эхнэрээ зодож байхыг нь хараагүй боловч эхнэрээсээ болон Маас зоддог талаар сонсож байсан. Тэгээд Аыг эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаад зодолдоод байхаар нь 2017 оны 10 дугаар сард гэрийнхээ хажуунаас нүүлгэсэн. А эхнэртэйгээ их таарамжгүй харьцаатай хүн юм” гэх мэдүүлэг /хх- ийн 40-42/,
Хохирогч М.М, бага насны хохирогч М.Ч нарын Өвчний түүх, Увс аймгийн Өндөрхангай сумын сум дундын эмнэлэгийн Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 83-101, 102-103/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №138 дугаартай: “Иргэн М.Мын биед тухайн үед дараах гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хамар орчмын шалбарсан шарх зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр уүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн өнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 47/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №169 дугаартай: “Иргэн М.Чгийн биед тухайн үед Өндөрхангай сумын ЭМТ-ийн хүүхдийн тасагт хэвтэж эмчлэгдсэн өвчний гүүхээс үзэхэд доорхи гэмтэл учирсан байна. Духны хэсэгт түлэгдсэн шарх, 2 хөлний тавхай, зүүн гарын сарвуунд 1-р зэргийн хөлдөлт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх духанд үүссэн гэмтэл нь өндөр температурын үйлчлэлээр, 2 хөлний тавхай, зүүн гарын сарвуунд үүссэн гэмтэл нь хүйтний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг эолсон цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 54/
шинжээч эмч О.Пийн мөрдөн байцаалтад өгсөн : “Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өндөрхангай сумын иргэн Мын Ч /1 нас өнгөрч оайгаа / хүүг үзэж дүгнэлт гаргасан юм. Тухайн үед Чгийн духны хэсэгт 1-р зэргийн түлэгдэж тав тогтсон шархтай, 2 хөлний тавхай, зүүн гарын сарвуунд 1 -р зэргийн хөлдөлт зэрэг гэмтлүүд үүссэн байсан. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Чгийн духанд үүссэн түлэгдэлт гэмтэл нь өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл бөгөөд уг гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг “Цалуугийн эх” гэх газарт гэрээрээ өвөлжиж байсан юм. Тухайн үед би эхнэр М, хүү Ч нарын хамт амьдарч байсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө би хониндоо явах гээд гэрээс гараад мориндоо мордоод байж байгаад эхнэр Мыг “Нүдний шил аваад ир” гэж хэлсэн. Тухайн үед би хээр гадаа мал хариулсаар байгаад миний нүднээс нулимс гараад байхаар нь хар нүдний шил зүүж хонинд явдаг байсан тул тэр шилээ эхнэр Маар авахуулахаар гэрээс дуудсан. Тэгтэл манай эхнэр миний нүдний шилийг аваад гараад ирэхээр нь би нүдний шилээ морин дээр сууж байгаад авахад эхнэр “Наадах шилээ хагалчихваа” гэхээр нь миний уур хүрээд морин дээрээс ногтны суран цулбуураар эхнэрийнхээ нүүр лүү нэг удаа шавдсан/ цохисон/. Тэгтэл манай эхнэр нүүрээ дараад уйлаад гэрлүүгээ орчихоор нь би араас нь ороод “Чи хүүхдээ аваад зайл” гэж хэлчихээд хонио хариулахаар явсан юм. Тэгээд хониноосоо орой 18 цагийн орчим ирэхэд гэрт эхнэр, хүүхэд хоёр байгаагүй. Тэгэхээр би хажуугийн айл болох Мгийн гэр лүү очиход гэр нь цоожтой байсан тул Х ахын гэрлүү очиход Х ах “Танай эхнэр, хүүхэд хоёр сумаас дуудлага дуудаад аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр оройгоо мотоцикль унаад сумын төв орж эмнэлэг дээр очиход манай эхнэр хүүгээ аваад сумын эмнэлэгт хэвтчихсэн байсан. Манай эхнэр бид хоёр 2016 оны 08 дугаар сард гэр бүл болоод хурим найраа хийж нэг гэрт орсон юм. Тэгээд манай эхнэр жирэмсэн болоод 2016 оны 10-р сард байх М гэр орноо цэвэрлэхгүй, гэрийн ажил хийхгүй байхаар нь түүнээс болж маргалдаад миний үгийг хүлээж авахгүй болохоор нь хөл, гарлуу нь нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Би 2016 оны 11-р сард эхнэр Мын гуя руу нэг удаа өшиглөж зодсон нь үнэн. Манай эхнэр миний үгэнд орохгүй надтай хэрэлдэж маргалдаад байсан учир зодсон байх. Тухайн үед эхнэр бид хоёрын хажууд хүн байгаагүй. 2017 оны 07-р сард эхнэр Мыг униар зодсон зүйл байхгүй. Манайх 2017 оны 09-р сард Ц гэдэг айлын гадна байсан ба би тэдний хонийг нь хөлсөөр хариулж байсан. Гэгтэл нэг өдөр би Ц ахын гэрт ороод сууж байгаад гэртээ ороод иртэл манай эхнэр намайг Ц ахын 2 охинтой хардаад түүнээс болж бид хоёр гэртээ маргалдаж байгаад би тавиурын дээр байсан хутга аваад эхнэрлүүгээ далайтал манай эхнэр айж орилж хажуугийн айлаас М эгчийг дуудсан. Тэгээд М эгч, Ц ах хоёр орж ирээд тэр хоёр намайг загнаж болиулсан юм. Өөр надад хутга авч эхнэрээ айлгаж сүрдүүлсэн тохиолдол байхгүй. М бид хоёр 2016 оны 08 дугаар сард найр хуримаа хийсэн боловч гэр бүлээ бүртгүүлж төрийн байгууллагаас албан ёсоор гэрчилгээ аваагүй байсан. Тийм учраас манай хүү Чг төрөх үед эхнэр Маар овоглож бүртгүүлсэн. Би мал маллаж амьдардаг бөгөөд манайх хонь, ямаа нийлсэн 53 тооны малтай. Сар болгон хүүхдийн 20.000 төгрөг авдаг бөгөөд өөр өрхийн орлого байхгүй. Би эхнэр Маас уучлал гуйсан. Би Мын нэхэмжилсэн 300.000 төгрөгийг өгсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д: “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.1.2-д: “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хамааруулахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгох ”-оор тус тус заажээ.
Шүүгдэгч Б.А, хохирогч М.М нар 2016 оны 8 дугаар сард хурим хийж гэр бүл болон хамт амьдарч, 2017 оны 2 дугаар сарын 27-нд хүү Ч төрсөн, тэд иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй, түүнчлэн хүү Чг эх Маар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн гэрэг нь хэрэгт авагдсан М.Чгийн төрсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 079-р тал/, Б.А гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 109-р тал/, гэрч Б, Б.М, шүүгдэгч Б.Аын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар гэрлэлтээ хуулийн аагуу бүртгүүлээгүй байх боловч хамтран амьдарч гэр бүлийн гишүүний эрх, үүрэг /эхнэр нөхрийн харилцаатай байж, хүүхэд төрүүлэн өсгөж байгаа/-ийг хэрэгжүүлж байгаа тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Мтай хамтран амьдрах хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сар, 2016 оны 11 сар, 2017 оны 07 дугаар сард удаа тараа бие махбодид нь халдаж зодсон, 2017 оны 09 дүгээр сард хутга барин хөөж, айлган сүрдүүлж догшин авирласан, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр морины хазаарын суран цулбуураар нүүрний хэсэгт зодсон үйлдлүүд хийсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд түүний хохирогчийн эсрэг өшиглөсөн айлган сүрдүүлсэн, бие махбодид халдсан эдгээр үйлдэл нь байнгын, давтагдсан шинжтэй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч М.Мын эсрэг чиглэсэн хүчирхийллийн улмаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, түүнчлэн хохирогч нөхөртөө зодуулсан тухайн өдрөө нөхрөөсөө зугатааж гэрээсээ явахдаа бага тасны буюу 1 настай хүү М.Чг тэвэрч 4 км орчмын зайд байх хамаатны айлд твганаар очих зуурт хүүгийн 2 хөлний тавхай, зүүн гарын сарвуу хөлдөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тус тус тогтоогдсон байна. Хохирогч М.М нь бага засны хүүхдээ асран хамгаалах, хүүхдийнхээ эрүүл мэндэд хохирол учрахуйц нөхцөл байдалд оруулахгүй байх үүрэгтэй боловч өөрөө хүчирхийлэлд өртсөн тухайн нөхцөлд чирч болох аюулаас зайлсхийх зорилгоор хүүхдээ тэвэрч явсан байх тул түүнийг түүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдлийн улмаас түүний гэр бүлийн самаарал бүхий хүмүүс болох эхнэр М.М, хүү М.Ч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр М.М, хүү М.Ч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн гусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.М, бага насны хохирогч М.Ч нарын биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад: “Би эмчилгээний зардалд Аоос 300.000 төгрөг нэхэмжилж байна. Надад одоогоор ямар нэгэн хохирлын баримт байхгүй” гэж мэдүүлсэн ба хэрэгт хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардал, хор уршгийн талаархи нотлох баримт авагдаагүй байх боловч шүүгдэгч Б.А нь хохирогч М.Мын нэхэмжилсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь М.Мын 5811162613 тоот дансанд 2018.04.05-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн талаар “Хаан банк”-ны Орлогын мэдүүлэг, хохирогч Л.Мын хууль ёсны төлөөлөгч Ц.Цын 300.000 төгрөг хүлээн авсан, охирол барагдуулсан талаархи тодорхойлолт /нотариатаар батлуулсан/-оор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт эрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь эсэгт зааснаар түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Б.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар гүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус гасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Таван хар ургийн овогтой Бы Аыг гэр бүлийн чирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял пийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол шүүх нийтэд тустай 1жил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах охиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д ласнаар Б.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга эмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд гаснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс эвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН