| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/00542/и |
| Дугаар | 831 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г-н гаргасан,
Хариуцагч: Б-д холбогдох,
4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Б хүсэлтээр түүнтэй харилцан тохиролцож, БНХАУ-д үйлдвэрлэсэн ХЖ-951 маркийн ковш машинаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ******* аймаг дахь алтны уурхайд газар шорооны ажил хийсэн.
Талууд ажил гүйцэтгэх ажлын хөлсийг 4,000,000.00 төгрөгөөр тохирч, хариуцагч тал 500,000.00 төгрөгийг дансаар шилжүүлнэ, үлдэх 3,500,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй, намайг хохироож байна.
Хариуцагч Бнэхэмжлэлд авагдсан баримтанд энэхүү төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэсэн боловч төлөөгүй, мөн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дахин баталгаа бичиж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлнө гэсэн ч одоо хүртэл төлөөгүй.
Миний хүсэлтээр тэрээр эдгээр баталгаануудыг бичиж өгөхөд хувь хүний хувьд найдваргүй байж магад гэж бодоод компанийн тамга тэмдэг даруулсан, гэвч би анхнаасаа *******тэй харилцан тохиролцсон тул түүнээс энэхүү 4,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Би, энэ хугацаанд хариуцагчийн хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүнийг оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, оршин суугаа хаягийг тогтоолгосон.
Иймд, хариуцагч *******ээс 4,000,000.00 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гээс хариуцагч Б холбогдуулан 4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийн дагуу хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2018/02908 тоот захирамжаар хариуцагч Бг албадан ирүүлэхээр шийдвэрлэсний дагуу түүнд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэтэл хариуцагч Бийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт товлож, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Хэдийгээр хариуцагч тал шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг *******,*******,*******,******* тоот гэсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2017/11011 тоот захирамжаар түүнд холбогдох иргэний хэргийг хариуцагчийг нэхэмжлэлд буюу дээр дурьдсан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03819 тоот шийдвэрээр иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг харъяа цагдаагийн байгууллагаар олж тогтоох ажиллагаа явуулахад хариуцагчийг *******,*******,*******,, тоот хаягт оршин суудаг гэсэн ба улмаар түүнд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
Гэтэл хариуцагч Бнэхэмжлэлийг хувийг хүлээн авсан хэдий ч заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д зааснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр өөрийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ХЖ-951 маркийн ковш машинаар хариуцагч Б 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ******* аймаг дахь алтны уурхайд газар шорооны ажил хийж гүйцэтгэхээр тохирчээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Бтус ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй гэсэн нэхэмжлэгчийн гаргасан тус шаардлагыг хариуцагч тал үгүйсгээгүй. Мөн хуралдаанаар хэлэлцүүлсэн энэхүү албан бичигт хэдийгээр төлбөр төлөгч этгээдээр “Хос маркшейдер” ХХК-ийг бичсэн байх боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан “хувь хүний хувьд найдваргүй байж магад гэж бодоод компанийн тамга тэмдэг даруулсан, гэвч би анхнаасаа *******тэй харилцан тохиролцсон тул түүнээс энэхүү 4,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэх тайлбарт хариу тайлбар буюу татгалзал өгөөгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байх тул хариуцагч Бг энэхүү нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г болон хариуцагч Бнарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.
Нэгэнт хариуцагч тал тухайн маргаанд ажлын үр дүнг зохих ёсоор хүлээн аваагүй, ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй хэмээн маргаагүй бөгөөд гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн мэтгэлцээгүй тул түүнээс 4,000,000.00 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР