Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч П.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.От холбогдох эрүүгийн 1725000000116 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, ****** аврагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн П-ийн О, рөгистрийн дугаар /hh*************/

Яллагдагч П.Оыг 2017 оны 09 сарын 29-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын ** багийн ***ийн * тоотод гэртээ согтуугаар хохирогч А.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: П.О нь 2017 оны 09 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ***ийн * тоотод гэртээ, эхнэр А.М зодож биед нь тархи доргилт, нүүр, хүзүү, мөчдийн зөөлөн эдийн гэмтэл, зүүн 10 дугаар хавирганы суганы арын шугамаар далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч А.Мийн... “О гаднаас согтуу орж ирээд үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн. Би тухайн үед юу болоод байгааг ерөөсөө ойлгоогүй. О намайг нүүр рүү цохиж зодоод газар унагааж байгаад дээрээс дэвссэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас, Гэрч Д.Баярцэнгэлийн... “Гэрт нь ороход О архи уучихсан буйдан дээр суусан байдалтай, гэр дотор нь хувцас хунар нь хөглөрсөн байдалтай байсан. Тэгээд би энэ юу болоод байна гэтэл О аа зүгээр ах гээд сууж байснаа эхнэр Мандхай нь Оын хажуугаар гарах гэтэл О нь эхнэр Мийн нүүрэн тус газар нь хүчтэй цохиод авсан. Би тэр үед М түшээд автал дахиад М цохиод өшиглөөд байсан. Би Оын гарыг бариад авангуут хөлөөрөө эхнэрийгээ өшиглөөд, хөлийг нь бариад авахаар гараараа цохиод байсан. Тэгээд эхнэр Мандхай гараад гүйтэл О араас нь барих гэхээр нь би салгаж аваад буйдан дээр суулгасан “ ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/ -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 849 дугаартай: А.Мийн биед тархи доргилт, нүүр, хүзүү, их бие, мөчдийн зөөлөн эдийн гэмтэл, зүүн 10-р хавирганы суганы арын шугамаар далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, 2 нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, нүүр, зүүн 10-р хавирганы суганы арын шугамаар далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, салстад цус харвалт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, их бие, мөчдийн зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно”... гэх дүгнэлт хх-ийн 17-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26-31-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч П.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ. Шүүгдэгч П.О 2017 оны 09 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ***ийн * тоот гэртээ согтуугаар эхнэр А.М шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч П.Оын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн П-йн Оыг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГБ.Ж