Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч П.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул Гэрч П.О-, П.А-, С.Н-

Шүүгдэгч Б.Т, Н.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Н.Т нарт холбогдох эрүүгийн 1725000000085 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн Н-ийн Т, рөгистрийн дугаар /хх**********/

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эцэг Бадрахын хамт Орхон аймаг, ** сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Т, рөгистрийн дугаар /хх**********/

Яллагдагч Б.Т нь 2017 оны 09 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн ** сумын ** багийн ** тоотод Н.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Н.Т нь 2017 оны 09 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн ** сумын ** багийн ** тоотод Ф.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Н.Т нь 2017 оны 09 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн ** сумын ** багийн ** тоотод согтуугаар маргалдаж хамт архи уусан Ф.Б-ыг зодож биед нь тархины доргилт, 4 шүдний ганхалт, 2 чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, Б.Т нь эцэг Ф.Б-ыг өмөөрөн ирж Н.Тийг зодож биед нь баруун гарын ядам хурууны 1-р шивнүүрийн дунд хэсгээр таслагдсан, толгойн оройн, доод эрүүн доор 2 тооны зулгаралт, баруун гуя зүүн шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч Ф.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ” 2017 оны 09 сарын 13-ны орой 10 цаг өнгөрч байхад би өндөр өвөөгийнд /Пүрэвжав/ очтол Орхон аймгаас 2 залуу үхэр туухаар ирчихсэн гээд архи уугаад сууж байсан. Тэр 2 залуугийн нэг нь надад архи өгөхөөр нь би машинтай яваа гэхэд уучих гээд байсан. Тэгээд би архинаас нь 3 уусан. Согтох шинжтэй болоод надад газар ор гудас дэвсэж өгсөн. Тэгээд газарт хэвтэж байхад нөгөө 2 хүн хоёулаа толгой тархигүй нүдэж зодсон. Яв зайл гээд байсан. Би согтохоороо дуулдаг хүн дуулсан байх. Тэгээд би гарч яваад гэртээ очсон. Хүү Т таныг хэн ийм болгов гээд гарч явсан. Миний 5 шүд суларсан, хамар мурийсан. Ар дагзанд цус хурсан. Би шүдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа гэсэн мэдүүлэг, -Хохирогч Н.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “2017 оны 09 сарын 13-ны өдөр би Эрдэнэтээс ** сум руу өөрийнхөө малыг авахаар очсон юм. Пүүжээ ахад Эрдэнэтээс 1 шил архи авч очсон. Уугаад сууж байтал Б- орж ирсэн.Тэгээд унтаж байхад нэг хүн дуулаад байхаар нь хартал Б- байсан. Боль, яв гэсэн. Тэгтэп “би чам шиг гуйлгачинг мэднэ шүү гээд намайг заамдаж авсан. Хоёулаа барилцаж авсан. Ноцолдож байгаад салсан. Би дийлэхгүй юм билээ. Тэгээд байж байхад Т орж ирсэн. Үгийн солиогүй зодож тархи хага цохиж, хуруу хазаж тасдсан. Би тархиа хагалуулж, хуруугаа хазуулсан. Их хохирол амслаа. Сэтгэл санаа хүнд байна. Би өөрийгөө хамгаалсан гэж бодож байгаа. Эмчилгээний 241 000 төгрөг гарсан. Нэхэмжилнэ. Би эрхтнээ яаж үнэлэхээ мэдэхгүй байна. Хурууны тасарсан хэсгийг идчихсэн гээд өгөөгүй. Гомдолтой гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 785 дугаартай : Ф. Б-ын биед тархины доргипт, 4 шүдний ганхалт, 2 чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрап үүсчээ. Дээрх гэмтэлуүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байх бопомжтой, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтэлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн заарын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” ... гэх дугнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 773 дугаартай: Н.Тын биед баруун гарын ядам хуруу 1-р шивнүүрийн дунд хэсгээр таслагдсан, толгойн орой, доод эрүүн дор, 2 тооны зулгарапт, баруун гуя зүүн шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Хурууны таслагдсан шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн таслах таслагдах бусад гэмтэл нь мохоо зүйлийн 4 удаагийн цохих цохигдох хучний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хурууны таслагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” . гэх дүгнэлт /хх-ийи 35 дугаар хуудас/, -Гэрч П.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Т ах орондоо орсон байсан. Б- ах согтоод унтах гэж байхдаа А- эгчээс надад архи хийгээд өгөөч гээд архи уусан. Тэр үед Т ах орноосоо босож ирээд чи А-ийг оролдоод байна уу үгүй гэж хэлээд Б- ахыг хэл амаар доромжилсон, мөн Б- газар хэвтэж байхад толгойн хэсэг рүү нь хөлөөрөө дэвсэж өшиглөсөн. Мөн хөлрүү нь өшиглөж байсан. Тэгээд Б- ахыг гэрээс гаргасан юм. Тэрнээс хойш удалгүй хүү Т ууртай орж ирээд “миний аавыг хэн зодсон юм бэ” гээд Т ах руу дайрсан. Т Т ахтай зодолдож байхдаа хурууг нь хазчихсан байсан.Тийг хайч барьсан гэж би хэлээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсаны дараа хурц үзүүртэй зүйлээр хатгасан байна гэж ярьж байхад Мойлмаа надад” цагдаад хайч барьсан байсан гэж хэлээрэй” гэсэн гэх мэдүүлэг, -Гэрч П.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрт Т, Н-н хамт ирсэн юм. Орой Т ах аав Пүрэвжавд нэг шип архи авчирсан уугаад намайг дахин архинд явуулсан. Б- орж ирсэн. Машинтай яваа архи уухгүй гэсэн. Т уучих гэсээр байгаад архинаасаа уулгасан. Т Н- нар унтлаа гээд орондоо ороход Б- ах нилээд согтчихсон болохоор нь би газар ор засаж өгөхөд дуулаад байсан. Б- ахыг Т ах пизда минь зайлаа, гуйлгачин минь гээд хараагаад эхэлсэн. Б- ах би гуйлгачин юм бол та нар унах унаатай юм уу гээд маргасан. Т ах босож ирээд Б- ахыг газар хэвтэж байхад нь дээрээс нь дэвсээд гараараа болон хөлөөрөө цохиж өшиглөж зодсон. Б- ахыг газраас босгохгүйгээр зодоод байсан. Тэгээд Б- гарч явсан. Гэтэл удалгүй хүү Тийн хамт орж ирсэн. Т Т нар маргалдаж барилцаж авсан. Түвдэнббалжир нь Тийн ам руу гараа хийгээд цуулна гээд л,хоолойг нь бооно гээд, Н- нь хутгалж ална гээд зодолдсон гэх мэдүүлэг, -Гэрч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн:...Тэгээд орой унтах гэж байхад Т надад нэг шил архи авчирсан гээд тэр архинаас амсаад сууж байхад гаднаас Б- ганцаараа орж ирээд бид нартай юм ярьж байсан. Би өндөр настай, бие муүтай болохоор орондоо ороод хэвтэж байгаад унтчихсан. Намайг унтаж байхад хүмүүс хашиграад байхаар нь би босож ирээд харахад Т иь Б-тай зодолдож хоорондоо зууралцаж байсан. Би юу болоод байгаа юм бэ, орон гэр битгий буулгаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд Б-ыг гэрээс гаргасны дараахан удалгүй Б- хүү Тийн хамт орж ирээд дахиад Тувдэнбалжиртай зодолдсон, Тийн толгойноос нь цус гарчихсан. Мөн хуруу нь тасарчихсан байсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, -Гэрч Н.А-гийн ... “Миний нойр хүрсэн болохоор би түрүүлээд унтаж байхад хүмүүс маргалдаад байх шиг байсан. Би сэрээд харахад Т ах Б-тай зодолдож байсан. Миний бие өвдөөд байсан болохоор эргээд унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна.”... гэх мэдуүлэг / хх-ийн 33 дугаар хуудас/ -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56-66-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Н.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Б-ыг цохиж зодоогүй. Бид 2 барилцаж авахад эд нар салгасан. Би гэмтэл учруулаагүй гэжээ. Шүүгдэгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ам руу гараа хийгээд цуу татна гэхээр нь би хурууг нь хазсан. Намайг сандлаар цохисон. Аав цусандаа холилдож орж ирсэн, чих амнаас нь цус гарсан, толгой нь хагарсан байсан. Танихгүй хүн ийм болгосон гэхээр нь би харах гэж очсон. Миний буруу гэжээ. Шүүгдэгч Б.Т, Н.Т нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Т, Н.Т нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Н.Т “би гэм буруугүй” гэж тайлбарлаж байх боловч шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүйн зэрэгцээ,түүний гэм буруутай үйлдэл нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарт улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч П.Б- хохирол төлбөрийн баримт, нэхэмжлэл гаргаагүй, Н.Т 241,000 төгрөгний эмчилгээний баримтыг нотлох баримтаар гаргасан тул шүүгдэгч Б.Төөс гаргуулж хохирогчид олгохоор заасан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С овгийн Н Т,Б овгийн Б Т нарыг хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Н.Т нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Төөс 241,000 төгрөг гаргуулан Н.Тт олгож, хохирогч Ф.Б- иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ