| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0313/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/344 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хохирогч Х.Г
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эд холбогдох эрүүгийн 1725000000098 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Л.Э-ийг 2017 оны 09 сарын 18 ны өдөр 00-00 ОРО улсын дугаартай Хюндай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг газраар явж байвал зам тавьж өгнө”, 9.2. “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, Уртбулаг багийн дунд байрлах төв авто замын явган хүний гарц дээр явган зорчигч Х.Гийг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Л.Э нь 2017 оны 09 сарын 18-ний өглөө 00-00 ОРО улсын дугаартай Хюндай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Уртбулаг багийн дунд байрлах төв авто замын явган хүний гарцыг урдаасаа хойшоо чиглэлд туулж өнгөрч явахад зорчигч Х.Г замын баруун талаас гэрэл дохио хүлээн 2 эгнээгээр цуварч зогссон машинуудын дундуур гарцаар гарч замын нөгөө талын урсгал руу орохдоо Л.Э.гийн жолоодож явсан машины 2 хаалганы дунд хэсгээр мөргөж биед нь зүүн шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд зөрөөтэй хугарал, шагайн үений мултрал, зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл , баруун шуу, тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2 -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт,осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 02-06-р хуудаст/-
-Хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “....2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагийн үед 5-1-24 тоотоос гараад аймгийн захиргаан дээр хүнтэй уулзах зорилгоор яваад 5-1 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний гарцаар гарах үед суудлын авто машин явж байгаад мөргөж унагаасан...уулзвар дээр олон машин цуваад зогссон байсан. Би цувж зогссон 2 машины дундуур гараад ирсэн чинь тэр машин хурдтай ирж толиороо мөргөөд хойд дугуй зуүн хөл дээгүүр гарсан...Би энэ хэрэг болох үед тээврийн хэрэгсэл ойртон ирж байна уу үгүй юу гэж хараагүй, зогсож байсан 2 машины дундуур гарцаар гарч ирээд мөргүүлсэн. Би хурдан гарна гэж бодоод хурдан алхаж явсан...түргэн түргэн алхаад гарсан. Би цаанаас ирэхдээ гүйж ирээд гарцаар гарахдаа түргэн түргэн алхаад гарсан…гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/
-Гэрч Б.Э-гийн “...Энэ хэрэг болсон өдрийн өглөө би хойд талаасаа урагшаа “Хүлэг” захын чиглэлд явах гээд 5 дугаар микрийн 1 дүгээр байрны зүүн талын 4 замын уулзвар дээр зогсож байсан. Би ногоон гэрэл хүлээгээд явган хүний гарц орчим зогсож байсан. Намайг зогсож байхад зүүн талд гэнэт шарх хийх чимээ гарсан. Тэгэхээр нь зүүн тийшээ харсан чинь ертөнцийн зүгээр хойд зүгт хараад сараал өнгийн Сонота-6 маркийн машин явган хүний гарц жаахан өнгөрөөд зогсож байсан. Тэр машины хажууд туранхай 170 орчим см өндөртэй хоёр хүн бууж ирж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 14-р хуудас/
-Гэрч М.Э-йн “...Э бид хоёр гэрлэн дохиотой уулзвар дөнгөж эргээд явж байсан чинь түс гээд явчихсан...хажуу бөөрнөөс л түс гээд явчихсан шүү дээ...Хажуу талаас ирээд мөргөх шиг л болсон...тэр хүн чинь өөрөө ирээд мөргөсөн шүү дээ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 16-17-р хуудас /
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 809 дугаартай:” ...Х.Гийн биед зүүн шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд зөрөөтэй хугарал, шагайн үений мултрал, зүүн шилбэ , шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл , баруун шуу, тохойд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ...3үүн шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд зөрөөтэй хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлт / хх-ийн 26-р хуудас /
-Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №137 дугаартай:”...13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...9.2 жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн...Уг осол нь 1364 орх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 31-32- р хуудас /
-Шинжээчийн 2017 оны 10 дугаартай 11-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт /37-38-р хуудас/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн байдлыг шалгасан тэмдэглэл / хх-ийн 76-79-р хуудас / -Эд зүйл, баримт бичиг, гомдол , мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол / хх-ийн 83-р хуудас / 3
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / хх-ийн 49-68-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
–Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг / хх 75-р хуудаст/ ,
- Шүүгдэгч Л.Э-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө явган хүний гарц дээр хүн харагдаагүй. Гарц өнгөрч байх үед зүүн гар талаас нүдний буланд хүн гэнэт гарч ирсэн. Машинаа зүүн тийш дараад зогсох агшинд тэр хүн ирж мөргөсөн. Би 20-30 км цагийн хурдтай явсан. Нөгөө урсгалд үзэгдэх орчин хязгаарлагдмал машин дүүрэн байсан. Зогсож байсан 2 машины дундаас гэнэт гүйж гарч ирсэн. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Хохирогчид эмчилгээний зардалд 937186 төгрөг төлсөн. Мөн нэмж 70 000 төгрөг өгсөн байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Х.Гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:Тэр өглөө 8 цагийн орчим 2 машины дундуур гараад иртэл машин хажуу талаараа мөргөөд унагасан. Би гарцаар гарч явсан. Эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Энэ залуу их тусалсан. Би хөнгөн атлетикаар хичээллэж амжилттай явж байсан. ОХУ явж мастер хийх байсан. Энэ бүхэн өнгөрлөө. Би цалингийн зээлтэй. Тэр л хэцүү байна. Би тэр үед ээлжийн амралттай байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Яллах дүгнэлтэд үндэслэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э-ийг 2017 оны 09 сарын 18 ны өдөр 00-00 ОРО улсын дугаартай Хюндай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг газраар явж байвал зам тавьж өгнө”, 9.2. “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Уртбулаг багийн дунд байрлах төв авто замын явган хүний гарц дээр явган зорчигч Х.Гийг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй, Л.Э-ий үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 75-р хуудаст/-д …8 цаг 13 минутад хохирогч 5-1-р байрны зүүн хойд талаар тойрч гарч ирээд 8 цаг 13 минут 27 секундэд зам хөндлөн гарах гарц руу ороод ....8 цаг 13 минут 33 секундэд явган хүний гарцыг өнгөрөөд зогсож байх ба ...гэж тэмдэглэснээс үзвэл хохирогч гарц руу орж /бичлэгт тодорхой харагдахгүй/ машинтай мөргөлдөх хүртэл 6 секундын хугацаа болсон байх бөгөөд,камерын бичлэгийг уншуулж судлахад хохирогч явган хүний гарц руу ороод 2 эгнээ дугаарласан автомашины баруун талын эгнээнд /гарц руу орох тал/ ирж яваа машины урдуур 31 дэх секундэд гараад, зэрэгцээ эгнээнд зогсож байгаа машины урдуур гарангуут эсрэг урсгалд ирж яваа машинтай мөргөлдөх хүртэл 2 секундын хугацаа болсон байх ба энэ хугацаанд жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдэх боломжтой эсэх талаар,жолоочийн самбаачлах хугацааг тогтоогоогүй байх тул Л.Э-ийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. 4 Мөн, камерын бичлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтаар машин явган хүний гарцыг туулаад төгсч байх агшинд хохирогч хажуу талаас зэргэлдээ эгнээнд зогсож байсан машины урдуур гэнэт гарч ирж мөргөсөн байдал тогтоогдсон ба Л.ЭнхЭрдэнийг уулзвар өнгөрч явган хүний гарцыг туултал уг гарц дээгүүр явган хүн гараагүй байсан болох нь нотлогдсон тул шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг газраар явж байвал зам тавьж өгнө”гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Улсын яллагч шүүх хуралдаанд “Явган хүний гарцтай газарт явган зорчигч давуу эрхтэй. Жолооч хурдаа тохируулж явах үүрэгтэй. Явган зорчигч машины хажуу талаас мөргөсөн байх нь жолоочийг зөвтгөх үндэслэл болохгүй,...явган хүн гарцаар гүйж гарсан байх нь дүрмийн зөрчил болохгүй...”зэргээр тайлбарлаж мэтгэлцсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг газраар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтаар явган хүний давуу эрх нь ...хэрэв явган зорчигч уг газраар явж байвал...буюу автомашин гарц руу ойртон ирэх үед явган зорчигч гарцаар гарч хөдөлгөөний давхцал болох үед явган хүн түрүүлж гарах тухайд зохицуулсан гэж ойлгоно. Харин жолооч явган хүний гарц руу ойртон ирэхэд гарцаар хүн гараагүй байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлж гарцыг туулж өнгөрч байх агшинд хажуугаас үзэгдэлт халхалсан нөхцөлд явган хүн гэнэт гарч ирж мөргөсөн тохиолдолд дээрхи зохицуулалт хамаарахгүй гэж үзнэ. Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би энэ хэрэг болох үед тээврийн хэрэгсэл ойртон ирж байна уу үгүй юу гэж хараагүй,зогсож байсан 2 машины дундуур гарцаар гарч ирээд мөргүүлсэн. Би хурдан гарна гэж бодоод хурдан алхаж явсан...түргэн түргэн алхаад гарсан...”гэх мэдүүлэг,
гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Э бид хоёр гэрлэн дохиотой уулзвар дөнгөж эргээд явж байсан чинь түс гээд явчихсан...хажуу бөөрнөөс л түс гээд явчихсан” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар, хохирогч явган хүний гарц руу орох хэсгийн зам үзэгдэлт халхалсан саадтай, машинууд 2 эгнээгээр гэрэл дохио хүлээгээд цуварсан байх үед эхний эгнээнд ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гарч, хажуугийн эгнээнд зогсож байгаа машины урдуур гарангуут эсрэг урсгалаас ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, эсрэг урсгалд ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг хараагүй анхаарал болгоомжгүй явсан болох нь тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь хохирогчийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.6 Явган зорчигч “Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэсэн явган зорчигчийн үүргээ зөрчсөн болохыг нотолж байна. Замын хөдөлгөөний дүрмийн дээрхи зохицуулалтаар зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарч байгаа явган зорчигч өөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байх тул автомашины жолоочийг буруутгах үндэслэлгүй болно. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /№137,147/ шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, үндэслэлтэй хийх тухай Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зарчмыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Л.Э-ий үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 5 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсаргаж, №00383675 тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж гэрчилгээний хамт эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүйг дурьдаж шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1,2 дахь хэсэг, 36.2,36.3,36.6,36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2.Хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.
3. Л.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсаргаж, ОРХ дугаартай Хьюндай Соната-6 маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, 00383675 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч , шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ