Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0209

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэйг

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Д.Э, А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Ж.О, гуравдагч этгээдийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч З.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13- ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Р” ХХК-ийн нэхэмжпэлтэй, Сангийн яам болон Сангийн яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Р” компанийн шүүхэд гаргасан нэхэмжпэлд болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг тендерт 2 байгууллага орсон ба үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг зохих ёсоор хийгээгүй ба захиалагч болох Сангийн яам нь компанийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55  дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргаж шинжээч томилуулан шалгуулсан боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын томилогдсон шинжээч нарын зарим хэсэг нь “шаардлага хангаагүй, тендер шалгаруулалтын үнэлгээ зохих ёсоор хийгдээгүй” талаар саналаа гаргасаар байтал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 34/2012 тоот тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн дүгнэлт гаргасан байна. Хэрэв тендер шалгаруулалт буруу явагдсан нь үнэн юм.

Иймд 34/2012 тоот тендер шалгаруулалтын тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/855 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, тендерийн шаардлагын гол үзүүлэлтийг хангаагүй Сангийн яамны 34/2012 тоот тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Р” компани нь 34/2012 тоот тендерт ялсан болохыг тогтоож худалдан авах гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Сангийн яам, Тендерийн үнэлгээний хорооны нэхэмжпэлд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Үнэлгээний хороо нь тендерийн материалыг хянан үзэж тендерийн шаардлага хангасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу бага үнийн санал ирүүлсэн БНХАУ-ын компанийг шалгаруулсан болно.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалын дагуу тендерийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан болно.

Иймд “Р” компанийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Сангийн яамны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Шүүхээс уг тендерийн маргаантай холбогдуулан ямар нэгэн шийдвэр эцэслэн гаргаагүй байхад нэхэмжлэгч “Р” компаниас ирүүлсэн үнийн саналаас “Н” компанийн ирүүлсэн үнийн санал багц 1-д 69.768.814 төгрөгөөр, багц 2-т 194.263.363 төгрөгөөр тус тус илүү байсан гэх, мөн манай яамны 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8/4163 дугаар албан бичигт дурдсан тоон үзүүлэлт нь худлаа байсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгож, бусад нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн анхны гаргасан шаардлагын хүрээнд хэргийг үнэлж нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Н” компанийн нэхэмжпэлд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжпэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжпэгч “Р” компанийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Э-ээс гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймээс утга, агуулгын хувьд ойлгомжгүй нэхэмжпэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэн хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Анхан шүүх шийдвэртээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.6, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р” компанийн гаргасан “Сангийн яамны 34/2012 тоот тендерийг хүчингүй болгуулах, уг тендерийн ялагч болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1- д заасныг баримтлан Сангийн яамны 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8/4163 дугаар албан бичгээр гаргасан мэдэгдлийг хүчингүй болгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ЗХАШ-ны 20-р шүүхийн 2014.01.13-ны өдрийн 36 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Тендерийн үндсэн шалгуур 30 км цагаас дээш хурдтай явж байхад хос туяагаар шалгах нөхцөл хангасан байхыг шаардсан. Тендерт оролцсон Н компани нь тендерт зарлагдсан техникийн нөхцөл буюу 30 км цагаас дээш хурдтай явж байгаа техникийг хос туяагаар шалгаж чадахгүй гэж материалаа ирүүлсэн. Нэгэнт зарлагдсан тендерт заагдсан техиикийг нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдээд байхад тендерт оролцуулсан нь буруу юм.

 

Өөрөөр хэлбэл онгоц авна гээд тендер зарласан чинь морин тэрэг л байна. Энэ морин тэргийг онгоц гэж бодоод авчих гэхээр нь тэр морин тэргийг онгоцны үнээр авч байгаатай адил боллоо.

Тэгэхээр тендерт шалгаруулах нь байтугай материалыг нь хүлээн авах боломжгүй байтал хүлээн аваад шалгаруулсан нь буруу гэж үзэж байна. Гэтэл шүүх тендерт зарлагдаагүй техникийг шалгаруулсан нь зөв гэсэнд гомдолтой байна.

Шүүх тендерийн гол нөхцлийн нэг болох үнийн санал дээр буруу ойлгож шийдвэр гаргасан. Н компанийн үнэ нь Эрээний үнэ ба Эрээнээс Монголд оруулж ирэх тээвэр гаалийн зардлуудыг хамааруулахгүй санал байсан.

“Р” компаний үнэ нь бүх зардлыг тооцоолоод Монголд шууд хэрэглэгчид хүлээлгэн өгөх нөхцөл байсан. Шинжээч нар үнийн харьцуулалтыг хөрвүүлэн харьцуулж дүгнэлт хийсэн ба тэр дүгнэлтээр Р компанийн үнийн санал бага болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Дээрхийг хамгийн энгийнээр тайлбарлах гэж үзье.

Өөрөөр хэлбэл тоосго Эрээнд 50 байгаад тээврийн зардал, гаалийн татвар нь ороод 70 төгрөг болдог гээд үзье. Нэг нь Эрээний 50 төгрөг санал болгоод нөгөөдөх нь Монголд 55 төгрөг санал болгосон байхад 55 -аас 50 нь бага юм гээд Эрээнээс 50 төгрөгөөр авахаар болтол .нөгөөдөх нь Монголд орж ирээд шууд 70 төгрөг болно. Ингэхээр нөгөө хямд гэсэн тоосго нь бодит байдал дээр 15 төгрөгөөр илүү үнэтэй болж байна. Шүүгч нар үнийн зөрүүг ойлгоогүйгээс алдаатай шийдвэр гаргасанд нь гомдолтой байна гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа: Тендерт оролцогч нэхэмжпэгч Р, гуравдагч тал Н хоёр компани болон бусад талуудын хооронд маргаан үүсэж байгаа үндсэн хоёр зүйл байгаа. Нэг дэх нь үнэ:

Хариуцагч Сангийн Яамны тендерийн хороо Н компаний үнийг хямд байна гэдэг.

Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч болон комисс Р компаний үнэ хямд байна гэж тогтоосон.

Хоёр дахь нь шалгарсан гэгдэх Н компаний техникийн үзүүлэлт:

Тендерийн баримт бичигт (ТББ) 200-гаад орчим техникийн үзүүлэлтийг биелүүлэхийг шаардсан. Үүнээс үндсэн 5 гол үзүүлэлтийг хоёр компани хэрхэн биелүүлсэн талаар маргалдаж байгаа. Туслах чанарын үлдсэн 190 гаруй үзүүлэлтүүдийг 2 компани үндсэндээ адилхан хангасан гэж үзэж байгаа. Захиалагч, гүйцэтгэгчид, шинжээчдийн гаргасан нотлох баримтууданд тулгуурлан үндсэн 5 гол үзүүлэлтийг Н, Р 2 компани хэрхэн хангаж байгааг хүснэгт 1-д зэрэгцүүлж харууллаа. Үндсэн үзүүлэлт нэг бүрийг хангасан гэж үнэлэж байгаа бол 1, хангаагүй гэж үнэлж байгаа бол 0 гэж үнэллээ гэж бодвол Н компани 17,5 онооны үнэлгээ, Р компани 28 онооны үнэлгээ авч болохоор байгааг хүснэгт 1-ээс харж болохоор байна.

Иймд тодорхой зүйл байсаар атал Сангийн Яам, Гаалийн ерөнхий газар нь Н компанийг хамгаалах замаар шүүгчийг буруу шийдвэр гаргахад хүргэсэн хэд хэдэн шалтгаан байна. Үүнд:

Гаалийн Ерөнхий Газар, Н компаний зарим ажилтны гарын үсэг бүхий хуурамч баримт нөхөж бүрдүүлсэн баина.

Уг нь тендер явагдах тухайн үеийн баримт бичиг л нотлох баримт болох ёстой. Гомдол гаргасанаас хойш үйлдсэн баримт, тэр тусамаа хийгддэг гэрээний стандартаа зөрчиж хийсэн. Гаалийн ерөнхий газар, Сангийн Яам болон Н компаний хооронд 2012 оны 09-р сарын 14-ны бараа нийлүүлэх 34/2012-1, 34/2012-2 гэрээнүүдэд техникийн тодорхойлолт болон барааны нийлүүлэлтийн хуваарь гэсэн нэртэй 8 хуудас материалд тендерт санал болгосон техникийн үзүүлэлтүүд болон үнийн нөхцөлөө өөрчилж оруулсанг шүүхэд нотлох баримтаар өгснөө шүүх хурлын төгсгөлд гаргаж ирсэн.

Н компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-ийн 2014 оны 01-р сарын 02 өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбар бичигт "... өнөөдрийн байдлаар дэлхийд дүрсийг 3 талаас нь харуулах технологи аль ч улсад нэвтрээгүй байгаа болно." гэж ТББ-ын дүрсийг 3 талаас нь харуулах шаардлагыг биелүүлээгүйгээ нотолсон.

Тендерийн баримт бичгийн "эрс ялгаа мэдрэмтгий чанар гэсэн үзүүлэлтийг 1% буюу вагон ЗОкм/ц хурдтаЙ явах үед диаметр нь 1мм-с илүүгүй төмөр утасыг 100 мм зузаантай ган хаалтын цаана байхад илрүүлнэ" гэж маш тодорхой заасаан атал 1% биш 3% буюу 3 дахин муу үзүүлэлт санал болгосон нь Н компаний тендерийн баримт бичигт байгаа.

Сангийн яамны шинжээчдийн багийн олонхийн санал аваагуй шинжээчийн саналд: "Н компанн нь тухайн тоног төхөөрөмжийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох ТББ-ийн 4 дэх техникийн үзүүлэлтийн "Эрс мэдрэмтгий чанар"-ын шаардлага -1% (Вагон 30 км/ц-ын хурдтай үед диаметр нь 1 мм-с илүүгүй төмөр утасыг 100 мм-ийн зузаантай ган хаалтны цаана байхад илрүүлнэ)-ийг хангахгүй байна (Р компани хангана гэж мэдүүлсэн). Харин 3%-ийн үзүүлэлт хангах тоног төхөөрөмж санал болгосон байна. Энэ үзүүлэлтийн хамгийн их ялгаа нь тухайн тоног тохөөромжийг нийлүүлэх үнэд маш их нөлөө үзүүлэх боломжтой нь тус компанийн үнийн саналыг харьцангуй бага байлгах боломж олгож байна. Мөн Н компаний тухайн тоног төхөөрмжийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох ТББ-ын 4 дэх техникийн үзүүлэлтийн "Скайнерын хурд 30 км-ээс багагүй байна" (ТББ-ын 3.4: "... хос энерги ашиглах боломжтой байх ...") шаардлагыг хангахгүй байна.

036 тоот шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 15-р хуудсанд Н компаний санал болгосон аппарат нь вагон 30 км/ц-ын хурдтай явах үед өндөр, нам энергээр шалгаж чадна" гэж бичээд дүгнэлтийн үндэслэл хийсэн.

Тендерийн баримт бичгийн монгол эхийн 102-р хуудсанд скайнерын хурд: 30 км/цагаас багагүй, мөн хуудасны 3.4-д рентген төхөөрөмж өндөр, нам хос энергийн систем агуулах ба рентген туяаны нэг хурдасгуур нь өндөр, нам энерги бүхий рентген туяа ялгаруулж органик ба органик бус барааг нэг удаагиин шалгалтаар хос рентген дүрс үүсгэж харьцуулах боломж олгоно гэж 2 үзүүлэлтийг тодорхой заасан. Энэ хоёр үзүүлэлтийг нэгэн зэрэг хангах ёстой гэж ойлгох ёстой. Түүнээс нэгийг нь биелүүлэхдээ нөгөөг нь биелүүлэхгүй бол шаардлага хангахгүй байна гэж үзнэ. Гэтэл Н компани аппарат 29 км цагаас их хурдалбал хос биш нэг энергээр шалгадаг. Харин 20 км/цаг хүртэл хурдлах үед хос энергээр шалгаж чадна. Эндээс тендерийн шаардлагыг хангахгүй нь илт болно.

Орчуулгын алдаанаас болж шинжээчид болои шүүгчдийн дүгнэлт худлаа гарахад хүрсэн. ТББ-ийн 33-р хуудаснаа ТОӨЗ 8.1-д "ТББ нь Монгол, Англи хэл дээр байх бөгөөд ойлголтын зөрүү гарвал Монгол хэл дээрх баримт бичгийн дагуу тайлбарлана (хх1-ийн 126 дахь тал) гээд заачихсан. Гэтэл шинжээчийн баг Англи хувийг бариад дүгнэлт хийтэл ЗОкм/цагаас их хурдтай байх ёстой гэсэн ойлголт нь 30 км-с бага хурдтай байх ёстой гэсэн даалгавар болж хувирсанг анзаараагүй. 30-аас багагүй гэдэг нь 29 хүртэл болохгүй 29-оос дээш болно гэсэн санаа нь илт. Тухайлбал: 2013 оны 06-р сарын 07-ны П.З, Д.Ш, Б.Т нарын 1-р асуултанд хариулсан шинжээчдийн дүгнэлтийн 1-р хавсралтын (хх2-ын 197 дах тал) 2-3-р хуудсанд Монгол Англи тендерийн баримт бичиг зөрүүтэй эсэх гэдэг багананд "зөрүүтэй" байна гэсэн хариулт 16 үзүүлэлт шалгасаны 5-д гарсан байна. (хх2-ын 206-209 дах тал) Нөгөө үндсэн 5 үзүүлэлтийн 3 нь болох скайнерын хурд, мэдрэмтгий чанар, болд нэвтлэх чадвар зөрүүтэй орчуулгаас болж их байх гэсэн нь бага байх гэсэн болж эсрэг шаардлага тавигдсан байсан нь тогтоогдсон. Энэ талаар нь шинжээчид тайлбарлах гэхээр Н ирээгүй уулзалт болоогүй.

Нотлох баримтаар болон шүүхэд маргааш тайлбаруудыг шүүгч үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулах замаар Нийг зөвтгөсөн алдааг гаргасан гэж үзэж байна. Үүнд:

Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, өмгөөлөгч С.С нарын 2013 оны 05-р сарын 31 -ны өдөр гаргасан гомдолдоо ТББ-т ОЭР нөхцөлөөр үнийн санал ирүүлэх талаар хаана ч тусгаагүй буюу захиалагчаас РОР нөхцлийг санал болгоогүй ... нэгэнт РйР нөхцөлийг хариуагчаас санал болгоогүй" гэж буруу С1Р үнэ ирүүлсэнээ хүлээн зөвшөөрдөг. йОР нөхцөл биш л бол Н С1Р нөхцөлөөр үнээ ирүүлсэн болох нь ойлгогдож байна. Учир нь хоёрын нэг нь л байх ёстой.

Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-ийн НЗХШ-д 2013 оны 08-р сарын 29-ны хүсэлтэнд "Нэгэнт захиалагчаас тендерийн баримт бичигт С!Р нөхцөлөөр санал болгосон тул нэхэмжлэгч Р компанийг ч мөн адил тендерийн баримт бичгийн С1Р нөхцөлөөр харьцуулан үзэх шаардлагатай юм. Энэ нь компаниудын санал болгосон үнэ ямар зөрүүтэй болох, хэрхэн дүгнэх гол үндэслэл болох байсан" (хх2-ын 225 дах тал) гэж хэрэг үүсээд 11 сар болсон хойно дахин Н компаний үнийн саналыг С1Р-ээр ирүүлсэнг Балсан болохыг анхааран уу.

Захиалагч Сангийн Яамны итгэмжпэгдсэн төлөөлөгч О 2013 оны 10-р сарын 08-ны 5/5562 тоотоор ".... тендерийн үнэнд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтаан тооцно гэж заасан тул уг үнэнд нийт зардал тооцсон юм" гэж Н компани йОР үнэ ирүүлэх ёстой байсан харин С1Р үнэ ирүүлсэн бол Н буруу гэдгийг Балсан.

Мөн хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Х НЗХШүүхэд 2013 оны 09-р сарын 26-нд ирүүлсэн тайлбартаа 10 удаа 2 компани үнийн саналаа ОйР нөхцөлөөр ирүүлэх ёстой байсанг Балсан. (хх2-ын 250 дах тал) Харин өөрөө Нийн ТББ-ын үнэ С1Р нөхцөлтэй байсанг анзаараагүй байсан.

Ер С1Р үнэ товчдоо татвар тооцож оруулаагүй үнэ бөгөөд тухайн энэ нөхцөлд хамгийн багадаа татвар тооцож оруулсан ОйР үнэнээс 15,5 хувь зөрүүтэй бага үнэ юм. Энэ нэхэмжлэлийг гаргаагүй байсан бол 1,2 тэр бум төгрөгийн татварыг Монгол улс хариуцаж тодорхой хүмүүс завших байсан.

Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох барммтуудаас харахад Н компаний үнийн санатын нөхцөлийг: Н компаний өөрийнх нь тендерийн баримт бичигт С1Р үнээр ирүүлсэн гэж Балж байхад харин Гаалийн еронхий газар, Сангийн Яам нь Н компапийг ОРР нөхцолөөр үнээ ирүүлжээ гэж үнэлсэн

Харин шүүгчийн 036 тоот шийдвэрийн үндэслэлд С1Р үнэ ч биш ЭЭР үнэ ч биш гэх мөртлөө Н компанийг бага үнэ санал болгосон байна гэж буруу шийдвэр гаргасан. Уг нь С1Р эсвэл ОйР үнийн аль нэг нь л байх ёстойг шүүх бүрэлдхүүн алдаа гаргаж "...гэж зааснаар түлхүүр гардуулах нөхцөлтэй байх С1Р, РРР нөхцөлийн тендер гэж үзэх үндэслэлгүй.. гэж хэнд ч ойлгомжгүй алдаатай үнэлэлт дүгнэлт өгсөн.

Шинжээчийн багийн гол гол ач холбогдолтой дүгнэлтийг шүүгч үндэслэлдээ орхигдуулсанаар Н компанийг зөвтгөх дүгнэлтэд хүрсэн гэж үзэж байна. Үүнд:

Маргаантай 2 асуудлын нэг болох 2 компанийн тендерийн үнэ хэнийх нь их бага болохыг тогтоолгох зорилготой 226 тоот тоггоол 2013 оны 05-р сарын 23-нд гарч 5 асуултыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжилгээ дүгнэлт гаргуулсан.

ЗХДЗШШүүхийн 138 тоот 2013 оны 06-р сарын 12-ны тогтоолоор ХЯНАВАЛ: Шүүхээс нэхэмжпэгчийн хүсэлтийг хангаж, "тендерт оролцогчдын үнийн саналууд нь С1Р, ООР гэсэн өөр өор нөхцлөөр ируүлсэн эсэхийг тодруулж, нэг нөхцөлд шилжүүлэн харьиуулуулах, тендерт оролцогчдоос нрүүлсэн үнийн саналуудыг адил нөхцөлөөр унэлэхэд зорүү гарах эсэх, энэ нь тендерийн үнэлгээнд нөлөөлөх эсэхийг тодруулахаар шинжээч томилсон нь үндэслэлтэй байна" гэж тогтоолыг ДЭМЖСЭН. .ХЗЯ, ШШҮХ, ММНИ, НББГ, ОТБТК, НБДЭЗ-ийн гэсэн 6 байгуулгын 9 шинжээч оролцсон. Мэргэжлийн комиссын 2013 оны 08-р сарын 07-ны 13 тоот хурлын протоколоор (хх 2-ын 217, 218дахъ талд)"үнипн саналаа буруу нөхцөлоор өгсөн... Н компани С1Р үнээр тендерийн баримт бичгийг ирүүлсэн байна. Үүнийг ижил нөхцөлтэй болгож харьцуулахад Н компани нь өндөр үнэ санал болгосон байна гэж үзсэн уг дүгнэлтийг хууль сахиулах байгуулагад хүргүүлье гэж тогтов " гэсэн байна.

Шүүгчийн шийдвэрийн 18-р хуудасны эхнээсээ 3 дахь догол мөрөнд "С1Р, ййР нөхцөлийн тендер гэж гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчаас тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзэж дүгнээд, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгг хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгий сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэжээ. Энд С1Р, ЭЭР аль аль нь биш гэж байхгүй харин аль нэг нь л байх ёстой. Шүүгч худлаа тайлбарлаад тэндээсээ дүгнэлт гаргаад байна. Түлхүүр гардуулах нөхцөл гэдэг нь ЭЭР гэсэн үг. Харин захиалагч ЭЭР нөхцөлөөр үнээ өг гэсээр байтал нийлүүлэгч Н компани С1Р нөхцөлөөр үнээ ирүүлсэнг л тендерийн хороо анхаарсангүй гэж нэхэмжлэгч тал шүүхийн шинжилгээний төвөөр Н компанийг С1Р үнэ ирүүлсэн байна гэдгийг тогтоолгосоор байтал шүүх бүрэлдхүүн 036 тоот шийдвэртээ огт орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ гэж үзэж байна.

Шүүгч нэхэмжлэгчээс гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг буруутгах замаар Н компанийг зөвтгөж байна гэж үзэж байна.

Сангийн Яамны 2012 оны 08-р сарын 23-ны өдриин 8/4163 гэсэн албан тоотыг хучингүй болгож өгнө үү? гэж хусэлт огт гаргаагүй. 34/2012 тоот уг тендерийн онцлогоос болж үнэлэлт дүгнэлт буруу гарч байна гэж үзэж байна.

Н компани өөрөө ТББ-ээр шаардсан 5 үндсэн үзүүлэлтийн 3 гол үзүүлэлтийг хангаж чадахгүй талаараа тодорхой хариулсан. Гэтэл тендерийн хороо, зарим шинжээч Н чадаж байна гээд эсвэл үнэлгээний хорооны гаалийн ажилтан нь "томоохон зөрүүнд тооцогдохгүй" (хх1~ын 190 дах тал) гээд хэдэн 100 саяар үнэлэгдэх технологи шаардсан үзүүлэлтийг санаатай тоогоогүй, бас зарим шинжээч нь 30-аас багагүй гэдэг бол 30-аас бага гэсэн үг гээд илт худлаа дайраад байдаг. Жишээлбэл 2014 оны 01-р сарын 02-ны өдөр Н компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа (ххЗ-ын 100 дахь талд) Н компани "... ТББ-т ЗОкм/ц-с бага гэж заасан тул 20 км/цаг гэж бичсэн болно" гэж ТББ-ын 10-р хуудасны скайнерын хурд ЗОкм/цагаас багагүй гэдгийг худлаа тайлбарлан 20км/цаг гэж зөвтгөсөн байна.

Сангийн Яамны шинжээчийн багийн 2012 оны 09-р сарын 06-ны дүгнэлтэнд "Захиалагчийн хувьд найдвартаЙ гүйцэтгэгч сонгох, Балгаатай тоног төхөөрөмж суурилуулан, ту'хайн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангуулах үүднээс Н компанийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан дараахтаагүй мэдээллийн мөроөр зохих байгууллагаас тодруулга, мэдээлэл авах нь зүйтэй гэж үзэж байна" гээд 13 ширхэг мэдээлийн эх сурвалжийг жагсаасан байдаг. (хх1-ын 33 болои 199 дахь тал)

Тус тендерийн бас нэг онцлог нь АНУ-ын Р, Хятадын Н гэсэн гадаадын хоёр компани оролцсон, тендерийн материалаа англи хэлээр бэлтгэх шаардлага тавигдсан. Тендерийн үнэлгээний хороонд албан ёсны англи хэлтэй ганцхан хүн байсан мөн тендерийн баримтыг монгол хэлээр боловсруулж дараа нь англи хэл рүү орчуулахдаа ихээхэн алдаатай орчуулагдсан зэрэг нь тендерт оролцогчдод төдийгүй үнэлгээ хийх шат шатанд хүндрэл үүсгэсэн.

Иймд үнэ нь өндөр үзүүлэлт нь шаардлага хангахгүй байгаа Н компани яагаад ч уг тендерт шалгарах ёсгүй нь тодорхой. Р компаний хувьд 140 гаруй оронд салбартай хувийн биш хувьцаа компани Англи улсад үйлдвэрлэж нийлүүлэх тооцоог санал болгосон бөгөөд үнэ нь хямд, үзүүлэлт нь сайн болох нь тогтоогдоод байхад яагаад ялж болдоггүй билээ гэсэн асуулт гардаг. Угаасаа Р компани тендерийн нөхцөлийг анх хараад л Н компани энэ тендерийн техник шаардлагыг хангахгүй юм байна гэж ил хэлж байсан.

Шүүх бүрэлдхүүн 2 625 000 төгрөгийг Р компанийг шинжээч нарт төлөх ёстой гэж шийдвэрлэсэнг эсэргүүцэж байгаа. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 100 хувь Н компаний алдаа байсанг тогтоосон. Мөн Цөмийн судалгааны шинжээчийн баг нь эхний даалгавараа буруу материал дээр тулгуурласанаас үр дүнгүй 147 цаг ажилласан нь тогтоогдож дахин хийхэд хүрсэн. Дахиад хийхдээ мэргэжилийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, асуултаа ч бүрэн гүйцэд ойлгоогүй өмнө нь алдаатай дүгнэлт хийсэнээ хамгаалах гэж мугуйдлан зүтгэж холион бантан хийсэн.

Шүүх бүрэлдэхүүн тендерийн үндсэн материал, хавтаст хэргийн 10 гаруй боть болон 4 талын мэтгэлцэгч 8 этгээдийн мэтгэлцэх явцад тодорхой болсон олон зүйлээс нэгийг ч үнэлж дүгнээгүй атлаа 4 талын тус бүр нэг тайлбарыг иш татан 036 тоот шийдвэрийн 17-18-р талд дараах 3 үндэслэлийг гаргасанд гомдолтой байна.

Үүнд: а). "... 28.6 дахь хэсэгт ТББ-т өөрөөр заагүй бол ... 5.1.16-д түлхүүр гардуулах гэрээ ... тул С1Р, ОРР нөхцөлийн тендер гэж үзэх үндэслэлгүй тул ... 28.7.4 дагуу бага үнийг шалгаруулсан нь хуульд нийцэж байна" гэж дүгнэсэн. Гэтэл Н ТББ-тээ С1Р гээд өөрөөр заачихсан, хариуцагч нь йЭР гээд өөрөөр тодруулаад заачихсан юм.

б) "... Н компаний тендерт ирүүлсэн төхөөрөмжүүд нь ... адилхан хүчин чадалтай болох нь тогтоогдож байх тул ... хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна" гэсэн. Гэтэл адилхан хүчин чадалгүйг нь өмнөх бүх үндэслэлүүдээс илэрхий харагдаж байна.

в) "Ийнхүү ... бага үнийн санал ирүүлсэн Н компанийг шалгаруулсаныг буруутгах үндэслэлгүй "юм" гэж шүүх үзсэн. Гэтэл бага үнийг Р компани ирүүлсэн хэнд ч тодорхой болсон.

Эдгээрийг үндэслэн ЗХАШ-ийн 2013 оны 01-р сарын 13-ны өдрийн 036 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дараахь үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжпэлийн “шаардлагын зарим хэсгийн хүлээн авахаас татгалзсан" хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

  1. Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.Д-ийн гомдолд “нэхэмжлэгчээс Сангийн яамны 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 8/4163 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжпэлийн шаардлага гаргаагүй байхад шийдвэрлэсэн” гэжээ. Нэхэмжпэгч хуулийн этгээдээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад[1] дээрх 8/4163 дугаар албан бичигтэй холбогдуулан гаргасан шаардлага байхгүй, шүүх түүнд холбогдуулан хэрэг үүсгэж, ямар нэг байгууллага албан тушаалтныг хариуцагчаар татаагүй байна.

Иймд “нэхэмжлэгч хуулийн этгээдээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу 8/4163 дугаар албан бичигтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад түүнийг хүлээн авахаас татгалзсан” шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг 2 дах заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

  1. Давж заалдах гомдлын “тендерийн үнэ”-тэй холбоотой хэсэгт: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (цаашид Тендерийн хууль гэнэ) хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд “татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох” бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ, гэж тендерийн үнийг хэрхэн тооцоолох асуудлыг тодорхойлон зохицуулсан байна.

Сангийн яамнаас зарласан 34/2012 дугаар Тендерийн баримт бичиг (цаашид ТББ гэнэ) -т үнийн талаар “16.Тендерийн үнэ: 16.1, 16.4 -т тендерийн үнэ нь гүйцэтгэгчийн хийх, тендерийн баримт бичигт тусгасан зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт болон туслан гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх, тээвэрлэн хүргэх, барилга угсралт, суурилуулах, ажлыг дуусган хүлээлгэж өгөх зэрэг бүх ажил үүргийн үнэлгээний нийлбэр байна”, “хуваарь бүрээс нийт үнийг авч (1-4) нэгтгэн тендерийн нийт үнийг (хуваарь 5) гарган түүнийгээ тендерийн маягтад тусгаж ирүүлнэ” гэсэн нөхцөл заагдсан байна.

Өөрөөр хэлбэл ТББ-т тендерийг үнэлэхдээ үнийн талаар “Тендерийн хуулийн 28.6 —д зааснаас өөр нөхцөл заагаагүй” байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 —д зааснаар хариуцагчаас уг тендерт оролцсон “Н” компаниас ирүүлсэн тендерийн нийт үнэд “татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг” багтааж тооцсон нь зөв байна.

Нэхэмжпэгчийн гомдолд дурьдсан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт[2]” нь тендерт оролцогчдоос Үнийн хуваарь №1-д заасан гадаадаас нийлүүлэх барааны хувьд ирүүлсэн “үнийн саналд” үндэслэж гаргасан харьцуулалт байх бөгөөд ТББ -ын нөхцлийн дагуу тендерийн нийт үнийг тооцсон хариуцагчийн шийдвэрт нөлөөлөхгүй байна.

“Н” компанийн үнийн санал[3] дах Импортлох барааны үнийн саналын “С1Р нөхцөл Замын үдийн боомт хүртэл нийт 3,575,740.00 ам доллар” гэсэн хэсгийг уг тендерийн ТББ -ийн 16.5-ийн[4] Үнийн хуваарь №1-д заасан гадаадаас нийлүүлэх үйлдвэрийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үнийг ТШӨХ-д заасан газарт хүртэл нь С1Р (заасан газар гэдэг нь тухайн үйлдвэрийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг суурилуулах газрыг хэлнэ) гэсэн нөхцөлөөр тооцож, Үнийн хуваарь №5-ийн дагуу тендерийн нийт үнийн дүнгээр хамгийн бага үнийн саналтай гэж тогтоосон нь буруу биш байна.

Шүүх гэрээ байгуулснаас хойшхи баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй байх тул давж заалдах гомдлын “гэрээ байгуулах үед үнийн нөхцөл өөрчлөлт

оруулсан баримт гаргаж өгсөн” гэх үндэслэл нь маргааны шийдвэрлэлтэд хамааралгүй байна.

Дээр тайлбарласнаар нэхэмжлэгчийн тайлбар, гомдолд дурьдсан “Эрээнээс Монголд оруулж ирэх тээвэр, гаалийн татвар тооцож оруулаагүй үнэ байсан тул хамгийн бага үнэ байж чадахгүй, шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй” гэсэн үндэслэлийн дагуу тендер шалгаруулалтыг хүчингүй болгох үндэсгүй байна.

            3. Давж заалдах гомдлын “текникийн үзүүлэлт шаардлага хангаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхээс хуульд зааснаар уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай асуудлаар техникийн тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй этгээдийг “шинжээчээр томилсон” байх бөгөөд техникийн үзүүлэлтийг хангасан эсэх талаарх маргааны үндэслэлд уг дүгнэлтийг үндэслэн дүгнэлт хийсэн нь зөв байна.

Тухайлбал, ТББ-ийн Текникийн тодорхойлолт 4. Текникийн үзүүлэлтийн “Эрс ялгаа мэдрэмтгий чанар” хэсэгт заасан “1.0%” гэсэн үзүүлэлтийг гуравдагч этгээд “Н” компаний ирүүлсэн тендерийн саналд[5] “3%” гэсэн нь шинжээчийн дүгнэлтээр “маш бага зөрүүтэй буюу (0.000644) тэг бүхэл арван мянганы зургаа мм” байгаа нь нэхэмжпэгч хуулийн этгээдийн санал болгосон тоног төхөөрөмжтэй энэ үзүүлэлтээр хүчин чадлын хувьд адил болохыг нотлосон байна.

Түүнчлэн, ТББ-ийн Текникийн тодорхойлолт 4. Текникийн үзүүлэлтийн “Дүрсний харагдах байдал” хэсэгт заасан “Дүрсийг 3 талаас харах боломжтой /2 хажуугаас, дээрээс/” гэсэн үзүүлэлтийг гуравдагч этгээд “Н” компаний ирүүлсэн тендерийн саналд[6] “1М11СТЕСН КР9010 тоног төхөөрөмж нь 1 катализатор/хурдасгуур-тай иймд вагоныг зөвхөн нэг талаас нь сканердана” гэсэн нь санал болгосон төхөөрөмжийн хувьд үнэн, бодитой үзүүлэлт бөгөөд мөн нэхэмжпэгч хуулийн этгээдийн санал болгосон тоног төхөөрөмж нь гуравдагч этгээдийн санал болгосонтой ижил үзүүлэлттэй[7], хариуцагчийн зүгээс хэдийгээр дээрх үзүүлэлт нь ТББ-д зааснаас өөр байгаа ч шаардлага хангана гэж тендерийн саналын нөхцлийг хүлээн зөвшөөрсөн учир шүүхээс “Н” компаний төхөөрөмжийг шаардлага хангахгүй гэж дүгнэх эсхүл “Р” компаний төхөөрөмжийг текникийн үзүүлэлтийн хувьд илүү гэж үнэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын текникийн үзүүлэлтийн талаарх дээр дурьдагдсан болон гомдлын үндэслэл болгож буй “Сангийн яамны шинжээчдийн багын олонхийн санал аваагүй шинжээчийн санал дах” дүгнэлтүүд нь нотлогдохгүй байгаа талаар шүүхийн томилсон шинжээчийн дүгнэлтэд8 тодорхой тусгагдсан байгаа тул давж заалдах шатны шүүхээс гомдлын энэ хэсгийг хүлээж авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтын дугаарыг 2, 3 болгон өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                            Ц.ЦОГТ

[1] Хэргийн 2-р хавтсны 240-241-рт

[2] Хэргийн 2-р хавтасны 213-218-рт

[3]   Хэрэгт хавсаргагдсан Н компанийн тендерийн баримт бичгийн Санхүүгийн хэсэг 11-16-р хуудсанд

[4] Хэрэгт хавсаргагдсан ТББ-ын 14-16-рт, 16.5 (а) -д заагдсан.

[5] Хэрэгт хавсаргагдсан Нүктек компаний тендерийн баримт бичгийн Текникийн хэсгийн 1.2 -ийн 3-рт

[6] Хэрэгт хавсаргагдсан Нүктек компаний тендерийн баримт бичгийн Текникийн хэсгийн 1.2 -ийн 3-рт

[7] Хэргийн 2-р хавтасны 123-рт Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан