| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0296/Э/Н |
| Дугаар | 2017/ШЦТ/355 |
| Огноо | 2017-11-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдий төлөөлөгч С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Т.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Хохирогч М.Т
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эад холбогдох эрүүгийн 172000220010 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Эыг 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын ** багийн **ын ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Тийн хэвлийн тус газар руу хутгалж хүнд хохирол учруулсан, мөн Ц.Гын нуруун тус газарт нь хутгалж хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Д.Эрдэмдалайтай хамт архи ууж явж байхдаа урьд хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж утсаар яриад буцааж өгнө гэж хуурч Iphone 6 маркийн гар утсыг залилан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2 Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын ** багийн **ын ** тоотод архи ууж байхдаа шалтгаангүйгээр хамт байсан М.Тийн хэвлийн тус газарт хутгаар хатгаж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч элэг ба цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус ба шингэн хуралдалт бүхий хүнд хохирол, Ц.Гын нуруун тус газарт хутгаар хатгаж биед нь нуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Д.Эрдэмдалайтай хамт архи ууж явахдаа утсаар нь яриад буцааж өгнө гэж хуурч Iphone 6 маркийн гар утсыг залилан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлд зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11 дүгээр хуудас/ -Хохирогч М.Тийн шүүх хуралдаанд өгсөн: Тэр өдөр бид архи уусан. Г түүний найз охин бид 3 гараад явж байхад Э- араас дуудаад буцаад орсон. Орсон чинь энд хоночихоод маргааш 3-уулаа хот явъя гээд ярилцаад байж байтал Г найз охинтойгоо орж ирээд явъя гэсэн чинь Э миний зүүн хавирга руу цохиод авах шиг болсон, хойшоогоо ухраад юм дуугарах гэсэн чинь дуугарч чадахгүй сонин болсон юм. Тэгээд би Эын цохисон газар руу гараа оруулаад тэмтэрээд үзсэн чинь цус гарсан байсан. Тэгээд хагалгаанд орсон. Эмчилгээний зардал 900 000 төгрөг нэхэмжилнэ. Аав нь 80 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, -Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтад өгсөн "... Э, Э- хоёр Т рүү дайрч давшилаад ална гээд зогсож байхаар нь Төө гараад ир гэсэн чинь Э-, Э хоёр над руу харсанаа чамайг ч гэсэн ална шүү гэж хэлээд байшингийн хаалга онгойлгоод Э-, Э хоёр хоёулаа хутга бариад ална гэж дайрхаар нь Э-ийн хутгыг булааж авсан юм. Тухайн үед Э нь миний нуруу руу хутгаараа хутгалсан юм. Би тухайн үөдээ хутгалуулсан гэдэгээ мэдээгүй ээ. Тэгээд байж байтал манай эхнэр та нар миний найзыг алсан байна шүү дээ, миний нөхрийг хутгалчихлаа гэж орилохоор нь Тийг харсан чинь Т нь хашааны үүдэнд хэвтэж байсан юм. Тэгээд л цагдаа нар ирсэн юм..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 40-41 -р хуудас/, -Гэрч Р.Э-гийн "... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 50 минутанд манай хажуу талын хашаа болох **ын **ын 13 дугаар гудамжны 17 тоот хашаанд нэг хүүхэн орилоод байхаар нь хашаан дээрээ гараад хартал дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан юм. Хашааны зүүн урд талд хоёр эрэгтэй байсан нэг нь газар хэвтсэн, нэг нь тэвэрчихсэн байсан, хашааны голд хоёр залуу ноцолдож байсан нэг нь хутга барьчихсан байсан юм. Тэгээд би цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/ -Гэрч Э.Ууганбаярын "...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн үүргийг Рашаант, Наран, Булаг, Баянбулаг багт гүйцэтгэж байсан юм. Орой 18 цаг 50 минутын үед цайндаа орохоор болж ** баг **ын 13-19 тоот руу очих гээд явж байхад ** багийн ** тоот хашаанд орилолдоод байхаар нь уг хашаа руу орж шалгахад үүдэнд нэг залуугийн цээжний баруун хавирганы хэсгээс цус гоожсон байдалтай газарт хэвтэж байсан. Цаана нь байшингийн үүдэнд 2 залуу хоорондоо ноцолдож байсан ба 3 тэр хоёр залуугийн нэг болох Г нь өөр 2 залуу руу заагаад энэ 2 манай найзыг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би гүйж очоод Э гэх залууг гавлаад Э- гэх залуу дээр очиход газар уначихсан шал согтуу хэвтэж байсан ..." гэх мэдүүлэг хх-ийн 46 дугаар хуудас/, -Гэрч Т.А-ийн "... Өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Ууганбаярын хамтаар хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 18 цагаас 20 цагийн хооронд цайндаа орохоор болж олон нийтийн цагдаа Э-ийн ** баг **ын 13-19 тоот гэрт нь очсон, тэднийд хоол цай ууж идэж байтал ертөнцийн зүгээр зүүн талын хашаанд эмэгтэй хүн "хүн хутгалчихлаа" гээд орилсон тэгэхээр нь дэд ахлагч Ууганбаярын хамтаар хашааг нь даваад ортол цээжиндээ нэг эрэгтэй хүн хутгалуулчихсан хэвтэж байсан, мөн нуруундаа нэг хүн хутгалуулсан байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, -Гэрч Н.С-ийн "... 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой Эрлаш гэх залуугийн гэрт нөхөр Г, Т, Э бид дөрөв очсон юм. ...18 цагийн үед пиво дуусаагүй байхад Эрлаш нь манай нөхөр Гад хандаж "чи айл байна, аятайхан суу" гэх мэтээр үг өдөж хэрүүл хийх гээд байхаар нь бид хэд явахаар болоод Г, Т- бид гурав тэдний гэрээс гарч хашааных нь үүдэнд сууж Э-г хүлээсэн, гарч ирэхгүй удаад байхаар нь Т-г ороод Э-г аваад ир гээд явуулсан, тэгтэл Г "Э-, Т- хоёр яасан их удаж байна аа" гээд бид хоёр байшин руу орох гэтэл хаалгаа дотор талаас цоожилчихсон Эрлаш, Э- хоёр Т-г зодож байсан энэ үед манай нөхөр хаалгаа онгойлго гээд цохиж байтал Т-, Эрлаш хоёр үүдэнд зогсож байгаа харагдсан бөгөөд манай нөхөр Э-д хандаж чи яагаад Т-г зодож байгаа юм бэ гэхэд би зодоогүй ш дээ гээд хэлээд дуусаагуй байхад цаанаас Т- цээжээ гараараа бариад хутгалуулчихлаа гэсэн, тухайн үед Эрлаш, Э- хоёр хоёулаа хутгатай байсан, Эрлаш нь манай нөхрийг хутгалах гээд дайрах үе нь манай нөхөр хутгыг нь аваад байж байтал Э- нь манай нөхрийн араас нуруу руу хутгалсан юм..." гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 дүгээр хуудас/ -Гэрч Н.Э-ийн "... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ...Тэгээд манай гэрээс Т, Г нар нь гарахдаа Эын пүүзийг аваад гарахаар нь Эыг сэрээгээд чиний пүүзийг аваад явчихлаа гэж хэлсэн чинь Э- босож ирээд хаашаа гарсан гэхээр нь үүд рүү заасан чинь гарахдаа үүдний амбаарт байсан шар шүүгээнээс шаргал өнгийн иштэй хутга бариад гарсан, тухайн хутганы хажууд цагаан өнгийн хутга байхаар нь тэр хутгаа аваад гарсан юм. Тэгээд би хутга аваад гарсан чинь Г нь чи наад хутгаараа яах гэж байгаа юм бэ гэж хэлээд миний хутгыг хаяулаад миний дээр гарсан юм. Тэгээд байж байтал Гын ар нуруу руу Э нь нөгөө хутгаараа нэг удаа хутгалсан юм. Тэгээд байж байтал манай хажуу талын айлын хүмүүс цагдаа дуудсан байхаа. Тэгээд удаа ч үгүй цагдаа нар ирээд Тийг эмнэлэг рүү, Э бид хоёрыг эрүүлжүүлэх рүү аваад явсан юм.." гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/ -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 637 дугаартай : Ц.Гын биед нуруунд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй, Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлхгүй, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, 4 -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 639 дугаартай: М.Тийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэг ба цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус ба шингэн хуралдалт, хэвлийн хөндийн хагалгааны дараах байдал үүсчээ. Дээрх гэмтэл нь шинэ ба үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Тухайн цаг хугацаанд үүссэн байна. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана ... гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ -Хохирогч М.Тийн Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчилгээний баримтууд /хх 99-133-р хуудас/, -Хохирогч Д.Эрдэмдалайгийн "...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын хөл бөмбөгийн тэмцээн болоод үзээд сууж байсан юм. Тэгээд таних хүмүүстэйгээ таараад нэг шил архи уугаад байж байтал тэр хүмүүс дотор байсан Э- гэх залуу миний гар утсаар яриад өгье гэхээр нь би өөрийн эзэмшлийн Iphone 6 маркийн гар утсаа өгсөн юм. Тэр үед 14 цаг өнгөрч байсан. Би ээжийгээ 15 цагийн автобуснаас тосох байсан болохоор ажлынхаа газрын Гантулга гэх ахтай яриад хамт Барилгачин орж ээжийг тосоод өгөөч гээд Гантулга ахын машинд тэр Э- гэх залуу бид хоёр сууж явсан. Тэгээд 15 цагийн орчим талбай дээр ирээд машинаас буугаад Э- гэх залуу миний утсаар яриад үлдсэн. Тэгээд би ээжийгээ тосчихоод буцаад иртэл Э- гэх залуу миний гар утсыг аваад явсан байсан. Тэгээд өөрийхөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.Утсаа төлүүлж авна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/, -Гэрч Ч.Гантулгын "...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...Тэр үед тэр хоёр миний машинд сууж явахад Эрдэмдалайгийн хамт явсан залуу нь гар утсаар яриад яваад байсан. Тэгээд Эрдэмдалай буугаад ээжийгээ автобусанд суулгана гээд явсан. Хамт явсан залуу нь утсаар яриад үлдсэн, тэгээд нөгөө залуу машинд хэсэг сууж байснаа нөгөө хэд маань яачихав гэж хэлээд буугаад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23-р хуудас / -Хөрөнгийн үнэлгээний Найдвар-Од аудит ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн №113 дугаартай: “Iphone 6 маркийн гар утасны үнэ 750,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас / -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 64-98-р хуудас/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна.Хохирол төлнө. “Iphone 6 маркийн гар утсыг авсан” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын ** багийн **ын ** тоотод архи ууж байхдаа шалтгаангүйгээр хамт байсан М.Тийн 5 хэвлийн тус газарт хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч элэг ба цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус ба шингэн хуралдалт бүхий хүнд хохирол, Ц.Гын нуруун тус газарт хутгалж биед нь нуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Д.Эрдэмдалайтай хамт архи ууж явахдаа утсаар нь яриад буцааж өгнө гэж хуурч I Рhonе 6 маркийн гар утсыг залилан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Эын эдгээр санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах, залилах гэмт хэргийн шинжтэй байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Б.Эад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай.Учир нь яллах дүгнэлтэд “Iphone 6 ” маркийн гар утсыг залилан авсан” гэсэн ба Б.Э “Iphone 6 ” маркийн гар утсыг аваагүй гэж мэтгэлцсэн. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол болон яллах дүгнэлтэд “Iphone 6 ” маркийн гар утсыг авсан” гэж ялласан байх боловч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зөрүүгүй, шүүгдэгч шүүх хуралдаанд “I Рhonе 6 маркийн гар утсыг авсан” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд улсын яллагч “I Рhonе 6 маркийн гар утсыг авсан” гэж дүгнэлт гаргасан, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдал, хор уршиг, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзаж үзлээ. Шүүгдэгч нийлмэл гэмт хэрэг үйлдсэн тул хэрэг тус бүрд ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан зарчмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг тогтоосон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 50 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдлаа. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгчээс нийт 1,450,226 төгрөг гаргуулж хохирогч М.Төд 700,226 төгрөг, хохирогч Д.Эрдэмдалайд 750,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, М.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй 199,774 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ө овгийн Бын Эыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай урчуулах, хөнгөн хохирол учруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 7 /долоо / сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эын эдлэх 5 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эын цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэссэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас нийт 1,450,226 төгрөг гаргуулж хохирогч М.Т-д 700,226 төгрөг, хохирогч Д.Э-д 750,000 төгрөг тус тус олгож, М.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас 199,774 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ш хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Ж.БАЙГАЛМАА