Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж, шүүгч Ц.А, шүүгч Ш.Э нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш

Хохирогч М.О

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Хишигсүрэнгийн Дд холбогдох эрүүгийн 201714000136 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

 Шүүгдэгч Х.Дг 2017 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум *** багийн *** *** тоотод оршин суух П.Эын гэрт хамтран амьдрагч Э.Цтай маргалдсаны улмаас цээжин тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 02 сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум *** багийн *** *** тоотод оршин суух П.Эын гэрт Х.Д нь хамтран амьдрагч Э.Цтай маргалдсан байдалтай орж ирсэн ба хэн алин нь согтуурсан байдалтай байсан. Гэрт орж ирээд маргаанаа үргэлжлүүлэн “сална, салахгүй” гэх мэтээр гэрээс орж гарч маргалдаж ноцолдсон. Энэ үед гэрийн эзэн П.Э орондоо унтахаар хэвтэж байсан. Улмаар Х.Д нь хоолны шүүгээнээс шар иштэй хутга авч Э.Цын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалахад тэрээр доош өвдөглөж бохирч унасан, Х.Д хутгаа хоолны шүүгээнд буцаан хийгээд хөнжил нөмөрч хэвтсэн ба Э.ЦэндАюуш чимээгүй болмогц очиж дээш нь харуулахад ухаангүй байдалтай цамц болон өмд нь цус болсон байсан тул цамцыг нь тайлж улмаар үүрийн 03-04 цагийн орчим эмнэлэг дуудна гэж гараад өөрийн гэртээ очиж ээж, ах нартаа “Ц өөрийгөө хутгалчихлаа” гэж хэлж талийгаачийн эцэг эхийг хамт дагуулан буцаж очсон. Очиход Э.Ц нас барсан байсан. Гэрт үлдсэн П.Э Э.Цын өвдөглөж унасан газар тунарсан байсан цусыг шалны алчуураар арчиж цэвэрлэсэн байсан. Э.Ц цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий дэх цус, зүрх чихэгдэлт, 2 цээжний зүүн хөндий дэх цус хуралтын улмаас нас барсан. Э.Ц Х.Дтай маргалдаж байхдаа гэрийн унинд байсан дэвтэр бал авч бичиг бичиж Дд өгсөнийг хашааны бие засах газарт хаясан байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: -Хохирогч М.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 сарын 27-ны шинийн нэгний өглөө хүү маань ирж золгоогүй. Гэтэл үүрээр буюу 05 цагийн үед хадам ээж, хадам ах хоёр нь манайд орж ирснээ “алив босоорой болохоо байчих шиг боллоо Д ирж хэллээ. Ц үхчихлээ гэнэ” гэж хэлэхээр нь сандраад шууд босч нөхрийн хамтаар ирсэн хүмүүстэй хүүгийнхээ гэр рүү нь яваад очтол Д надад нэг цаас үзүүлэхээр нь ямар учиртай юм би үзэхгүй байна чи уншаад өгөөч гэхэд уншиж өгөлгүйгээр халаасандаа хийчихсэн. Намайг гэр рүү нь явж орох үед талийгаач хүү маань гэрийн зүүн талын орны дэргэд газар хэвтчихсэн дээгүүр нь хөнжил бүтээчихсэн байсан. Би ч тухайн үед айгаад ойртож хараагүй. Тэгээд би Дгаас юу болсон талаар асуухад “бид хоёр хоорондоо маргалдсан гэтэл хутга аваад өөрийгөө шаачихсан” гэж хэлсэн. Тэр үед Д согтолт гайгүй байсан ч архи уусан шинжтэй байсан. Биднийг гаднаас гэрт нь яваад ороход Дгаас гадна Э гэж хадам ах нь байсан” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 15-р хуудас / -Хохирогч М.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 2 дугаар сарын 28-ны өглөө 05 цагийн орчим Дгийн ах ээж 2 ирж хэлсэн. Очиход бүх зүйлийг цэвэрлэсэн байсан. Нөхөр орж үзээд “өнгөрсөн байна” гэсэн. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, -Гэрч П.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 сарын 27-ны өдрийн орой би гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон...Хаалга онгойлгож өгөхөд Д, Ц хоёр хэрүүл маргаан хийсэн байдалтай орж ирсэн. Хэрүүл маргаан хийж байгаад Ц гал тогооны шүүгээнээс хар өнгийн бариултай хутга гаргаж ирээд зүрхэн тушаанаа барьчихаад би шаана би зайлаад өгье гээд байсан. Д наадахыг чинь харахгүй гээд тамхи асаагаад гараад явсан. Тэгсэн чинь ЦэндАюуш хутгаа гал тогтооны шүүгээн дээр тавиад чи хаашаа явах гэж байгаа юм бэ гээд гарсан. Би тэр хоёрыг гараад явсан хойгуур нь би хар өнгийн иштэй хутгыг шургуулганд хийсэн. Удалгүй 30 орчим минут хэрэлдэж байгаад хэрүүл хийсээр орж ирсэн...Тэгээд би хэвтэж байсан чинь Д намайг дуудсан. Өндийгөөд босоод ирсэн чинь Д би шар өнгийн иштэй хутга аваад хатгачихсан шүү хүнд битгий хэлээрэй би айгаад байна, яах вэ яах вэ гээд байсан...Тэгээд удалгүй Д цагдаа түргэн дуудна гээд гараад явсан. Би яадаг билээ гэж бодож байгаад гэр орноо яаж цустай байлгах вэ гээд цусыг нь алчуураар арчаад баруун талын хаяанд аваачиж тавьсан. Удаагүй Д ээжийнхээ утаснаас залгаад “юу болж байна, наадхи чинь гайгүй юу, би очихоос айгаад байна” гээд байсан...Д намайг дуудаад босоход талийгаач гэрийн зүүн талд 2 хөл нь нугарсан байдалтай хэвтэж байсан. Талийгаач дээгүүрээ нүцгэн ноосон цамцыг нь тайлаад хажууд нь тавьсан байсан...гэрийн зүүн талд зуухны урд нөжирхүү юм асгарсан байсан...би шалны алчуураар арчсан.... Талийгаач юм хэлж чадахгүй айхавтар орилсон. Ай гээд орилсон. Тэр дуу гарах үед Д талийгаачийн хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19/ -Яллагдагчаар П.Эын өгсөн:...Би сүүлдээ залхаад унтах маягтай болоод үүрэглээд хэвтэж байсан. Гэтэл Д гэнэт “ахаа сэрээч амьсгал хураачих шиг боллоо” гэж хэлээд намайг дуудсан. Тэгэхээр нь би сэрээд өндийгөөд харсан чинь 3 талийгаач миний унтаж байсан гэрийн зүүн талын орны урд толгой нь хойд зүг рүү, нүүр нь зүүн зүгт хараад цээжин дороо цамцаа бариад тонгойгоод хэвтэж байсан. Тэгэхээр нь боссон чинь талийгаачийн өвдөгний орчим шалан дээр цус урссан байсан. Тэгэхээр нь тэр цусыг нь шалны алчуураар арчаад алчуураа эргүүлээд гэрийн баруун хэсэгт тавьсан. Д талийгаачийн цээж толгойг өргөөд “миний ханиа босооч сэргээч” гээд сэгсрээд байсан. Талийгаач ямар нэг хөдөлгөөнгүй, амьсгалахгүй байсан. Д талийгаачийг өргөөд хөнжлөөр ороосон чинь талийгаачийн цустай цамц хэвтэж байсан. Тэр цамцыг нь аваад гэрийн баруун талд хувцасны шүүгээний хажууд тавьсан. Тэр үед Д эмнэлэг цагдаа дуудна гээд гараад явсан...гэх мэдүүлэг /хх 197-198-р хуудаст/ -Гэрч Т.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Эыг гэрт ороход талийгаач хүү цээж нүцгэн зүрхэн тушаанаа шархтай дээшээ хараад гэрийн зүүн талын орны урд хэвтэж байсан. Би ороод хүүгээ үнсэх гэсэн чинь хамаг бие нь хүйтэн байсан...Нэг мэдсэн эмнэлэг цагдаа ирсэн байсан ...гэх мудүүлэг /хх 125-126-р хуудаст/ -Гэрч А.Тэлмэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** багийн Дэнжийн 8-10 тоотод оршин суудаг юм. Өчигдөр орой 00-01 цагийн орчим миний танил Ц Д гэж эмэгтэйгийн хамт манай гэрт ирсэн. Тэр хоёрыг ирэхэд би гэртээ өөрийн найз Ариунзол, эхнэр Эрдэнэцэцэг, хүү Тэргэл нарын хамт орж ирсэн. Ц тэр хоёр манайд орж ирээд удаагүй байхад нь би найз Ариунзолын хамт гэрээсээ гарч яваад найз Отгонбатын гэрт очиж ээжтэй нь золгоод удаагүй эргэж ирсэн. Эргээд ирэхэд Д, Ц хоёр яваагүй манай гэрт байсан. Тэр хоёр манайд салат идээд манай гэрт байсан 0.75 граммын Ерөөл архийг хувааж уугаад гараад явсан. Явахдаа Д явахгүй гээд байсан чинь манай эхнэр унтаж амрах хэрэгтэй байна гэж хэлээд бараг хөөх шахуу юм болж байж явуулсан. Дг нөхөр Ц нь чирээд аваад явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр манай гэрт байхдаа хэрүүл маргаан хийгээгүй. Э.Ц даруухан даа, харин Д архи уугаад Цтай маргалдсан үедээ өөрийнхөө гарыг хутгаар зүсээд байдаг. Архи уусан үедээ Д жоохон ширүүн болчихдог юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-р хуудас/ -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон фото зураг. /хх-ийн 02-11- р хуудас/ -Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай: “1.Талийгаачийн биед цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын үзүүр, баруун хацар, баруун чихний омог, баруун чихний дор зөөлөн эдэд 10 тооны цус хуралт, хүзүү, цээжинд 7 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Хатгагдаж зүсэгдсэн шарх болон шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 7 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ, зөөлөн эдэд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. ...8.Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий дэх цус, зүрх чихэгдэлт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 49- 51-р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2606 дугаартай: “Саарал өнгийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо хүний цус байна. Уг цус нь 4 талийгаач Э.Цийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 79-р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2608 дугаартай: “Талийгаач Э.Цийн өмсөж байсан гэх ноосон цамц, дотуур жинсэн өмд, дотоож, хүрэн өнгийн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь талийгаач Э.Цийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна” гэсэн дүгнэлт/хх-ийн 84-р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2609 дугаартай: “Х.Дгийн өмсөж байсан гэх хөндлөн судалтай цамц дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь талийгаач Э.Цийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 89-р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1458 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ноосон цамцанд зүсэгдэлт ханзралт, гогодолт гарсан, цэнхэр жинсэн өмдөнд товчны бэхэлгээний нүх гарсан байна. ...Зүсэгдэлт хурц ир, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, харин бусад ханзралт, гогодолт, товчны бэхэлгээний нүх хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 112-113-р хуудас/, -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 202-р хуудас /, -Гэрч П.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зураг /хх-ийн 227-230-р хуудас /, -Шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай,амь хохирогчийн бичсэн гэх нэг хуудас бичигт шинжилгээ хийсэн дүгнэлт /хх 132-145-р хуудаст/, -Эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 232-234- р хуудас / болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хувийн байдлын болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үзэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д нь 2017 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум *** багийн *** *** тоотод оршин суух П.Эын гэрт, хамтран амьдрагч Э.Цтай маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаар хатгаснаас Э.Ц нас барсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд“...Унтаж байхад Э ах намайг дуудаж сэрээсэн. Талийгаач газар унасан цус гарсан байсан. Би тэвэрч авахад гарт нь хутга байсан. Хутгыг авч шидсэн. Цамцыг нь тайлж үзсэн. Цус гарсан байсан. Э ах бүх зүйлийг цэвэрлэсэн байсан” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал“ Дг 5 буруутай гэж үзэж байгаа нотлох баримт болох гэрч Эын мэдүүлэг нь хоорондоо маш их зөрүүтэй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Анх өгсөн тайлбар, сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрчээр өгсөн мэдүүлэг, өмнө шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байна. Дг гэм буруутай гэх өөр нотлох баримт байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...үхээч би чамаас өөр хүнтэй гэж хэлчихээд зурагт хараад сууж байсан чинь талийгаач гал тогооны шүүгээний тэнд цаашаа хараад зогсож байсан. Би чамаас салахгүй гээд амандаа үглээд байсан. Тэгээд хэсэг чимээгүй болж байгаад ханиа би чамд хайртай байсан шүү гэж хэлээд талийгаач хойшоо шалан дээр унасан. Би талийгаачийг аргадуулах гээд намайг айлгаж байгаа юм байна даа гэж бодоод тоохгүй зурагтны урд сууж байсан. Тэр үед Э ах “та нар чинь яагаад байгаа юм бэ унтаж амар гээд босч ирээд талийгаачийг хараад хөөе энэ чинь яасан юм бэ цус гарч байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаач дээр гүйгээд очтол өмд болон цээж нь цус болсон байсан...Би зурагтны урд буруу хараад уйлаад сууж байсан...Ханиа би чамд хайртай байсан шүү, би өөрийгөө зүсчихлээ гэж хэлээд унаад ирсэн. Би тэгэхээр нь өөрийгөө аргадуулах гэж байна гэж бодоод тоохгүй арван тав орчим минут болсон...”гэж, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Э ахын давхар нөмөрсөн байсан хөнжлөөс авч нөмрөөд газар хэвтсэн. Хэвтэж байхад талийгаач амандаа юм үглээд байсан. Тэгж байгаад чимээгүй болчихоор нь унтчихсан юм байх гэж бодсон. Тэгтэл Э ах юу болсон юм бэ цус болсон байна шүү дээ гэж орилсон. Тэгэхээр нь босч хараад гүйгээд очсон чинь талийгаачийн царай нь хөхөрсөн сонин болсон байсан. Дуугарахгүй байсан. Юун цус болдог юм бэ хаанаас нь гарсан цус вэ гээд цамцыг нь тайлаад үзэх гэсэн чинь талийгаачийн зүүн талын гарт шар өнгийн бариултай хутга байсан. Тэгэхээр нь тэр хутгыг авч үүд рүү шидээд...”гэж мэдүүлсэн нь хоорондоо зөрүүтэй бөгөөд хэргийн нөхцөл байдал болон бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр амь хохирогчийн өмд нь дээд хэсэг болон өвдөг орчим, өвдөгнөөс доогуур, мөн гутал нь цус болсон байдал, шалны алчуур цусаар бохирлогдсон үүдний баруун хэсэгт байсан байдал илэрсэн нь, яллагдагчаар П.Эын өгсөн “...цээжин дороо цамцаа бариад тонгойгоод хэвтэж байсан.Тэгэхээр нь боссон чинь талийгаачийн өвдөгний орчим шалан дээр цус урссан байсан.Тэгэхээр нь тэр цусыг нь шалны алчуураар арчаад алчуураа эргүүлээд гэрийн баруун хэсэгт тавьсан...”гэх мэдүүлэгтэй тохирч байх бөгөөд эдгээр баримт нь амь хохирогчийг хутгалуулсны дараа өвдөгөөрөө бохирч тонгойсон байдалтай унасан, их хэмжээний цус гарсан байсныг нотолно. Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд “...Цээжний зүүн хөндийд 1250 мл бүлэгнэсэн болон сул цустай....Зүүн 5 ба 6-р хавирганы толгойн завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шархтай...Зүрхний оройд баруун ховдлын урд хананд 1,0 см урт ирмэг тэгш, төгсгөл хурц зүрхний хөндийд нэвтэрсэн шархтай...”гэж тэмдэглэсэн болон талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий дэх цус, зүрх чихэгдэлт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт болно” гэсэн дүгнэлтээр амь хохирогчийн зүрхний хөндийд хутга нэвтэрсэн болох нь тогтоогдсон тул амь хохирогч зүрх рүү нь хутгалагдсаны дараа ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийх боломжтой эсэх эргэлзээтэй, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “талийгаачийн зүүн талын гарт шар өнгийн бариултай хутга байсан” гэх, ”талийгаач хойшоо шалан дээр унасан” гэх шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдохгүй байна. 6 Шүүгдэгчийн мэдүүлгүүд зөрүүтэй бөгөөд бусад баримтаар нотлогдоогүй, П.Эын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ”талийгаач цаасан дээр юм бичээд унш гээд байсан” гэх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар Х.Дгийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлд заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, шүүгдэгчийн асрамжид 2008 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Д.А /хх 152-153/ байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлүүлэхээр шийдвэрлэлээ. Хохирогч М.Оюунчимэг шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж заасан болно. Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчийн мэдүүлэг бүхий дуу дүрс бичлэгийн хуурцаг 2ш, харьцуулах шинжилгээнд дээж болгон авсан үс, хумсны дээжүүд, жорлонгоос хураан авсан гэрээслэл гэх бичигтэй 1 хуудас дэвтрийн цаас зэргийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан зүйлсийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Хишигсүрэнгийн Дг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Дг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Дгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Дг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дгийн цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар харьцуулах шинжилгээнд дээж болгон авсан үс, хумсны дээжүүд, жорлонгоос хураан авсан гэрээслэл гэх бичигтэй 1 хуудас дэвтрийн цаас, П.Эын гэрчийн мэдүүлэг өгөх үеийн бичлэг хийсэн СД 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн шалны алчуур 1 ширхэг, гурвалжин захтай бугын зураг бүхий ногоон өнгийн ноосон цамц, хөндлөн судалтай саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн жинсэн өмд, “Calvin Кlein” гэсэн бичигтэй дотоож, хөх цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, хагас түрийтэй, үдээстэй хүрэн өнгийн гутал 1 хос, Адидас гэсэн бичигтэй саарал өнгийн ноосон өмд, цагаан өнгийн маралын хэсэг, хар өнгийн ноосон өмд, хөндлөн хөх, хар, цагаан өнгийн судалтай ноосон цамц, түрийтэй хар өнгийн гутал, ягаан цоохор өнгийн ноосон оймс нэг хос зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч Х.Дгийн асрамжинд байсан 2008 оны 9 дүгээр сарын 06-нд төрсөн 10 настай Д.Амаржаргалд асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                          Ц.АЛТАНГАДАС

                                                                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ