Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б

Улсын яллагч Б.Ж

Хохирогч Б.Э

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бт холбогдох эрүүгийн 1725000000176 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч З.Бийг 2017 оны 11 сарын 02-ны Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн барилгчдын талбайн орчимд хохирогч Б.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: З.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Барилгачдын талбайн орчимд хохирогч Б.Эийг зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, дархи доргилт, 2 нүдний доод дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: -Хохирогч Б.Эийн…... “2017 оны 11 дугаар сарын 02-ны орой найз А- Д- нарын хамт 00 цагийн үед Зэст багийн нутаг дэвсгэрт байлрах “Шугар” нэртэй бааранд орсон юм. Бид нарыг бааранд ороход ширээ байхгүй битүү хүнтэй байсан юм. Тэгээд зөөгч нь нэг ширээ рүү шахаж суулгасан. Тэгээд бид нарыг шахаж суулгасан ширээнд 3 залуу сууж байсан юм. Тэгээд баар хаах дөхөөд 03 цагийн үед баарнаас гараад явж байтал нөгөө 3 залуу чинь араас гүйж ирээд бүгдээрээ нэг чиглэлд явах юм байна хамт такси барих уу гэхээр нь за за гээд зөвшөөрсөн. Тэгээд суугаад явж байтал нэг залуу нь ахаа Говил явна шүү гээд ярьсан юм. Энэ яриаг нь А- сонсчихоод бүгдээрээ бууя гэж хэлээд буугаад алхаад явж байтал бүдүүн залуу нь араас хүрч ирээд А-тай маргалдсан. Улмаар барьцалдаж аваад зодолдох гээд байсан юм.Тэгээд би дундуур нь ороод салгах гэтэл нөгөө залуу намайг цохиод авсан юм. Би доошоогоо суугаад хамар хугарчихлаа гээд эргээд харсан чинь нөгөө залуучууд машинтайгаа зугтаад явсан. Эмнэлэг орж үзүүлтэл хамар чинь хугарсан байна зураг авахуул гэсэн. Маргааш нь цагдаад өргөдөл өгсөн ”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/ Гэрч Б.А-ийн.... “ 2017 оны 11дүгээр сарын 02-ны орой Д- Э нарын хамт “Шугар” нэртэй бааранд орсон. Бааранд ороход ширээ байхгүй гээд 3 залуу сууж байсан ширээ рүү шахаад суулгасан. Тэгээд бид гурав нэг шил архи уучихаад баар хаах үед 03 цагийн үед баарнаас гараад явж байтал нөгөө 3 залуу хамт такси баръя гэж хэлсэн юм. Тэгээд такси бариад хөдөлсөн чинь нэг залуу нь шууд Говил шүү гэхээр нь үгүй үгүй гээд бид нар буулаа шууд гэртээ харих гэж байна гэсэн чинь Говилд очиж архи ууя гэхээр нь би 2 охиноо аваад бууя аа гээд Барилгачдын талбай орчим явж байгаад таксинаас буугаад алхаад явж байтал нэг залуу нь араас хүрч ирээд барьцалдаж авах үед Э дундуур орсон чинь нөгөө залуу Эийн хамар руу нэг цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/ Гэрч Н.Д-гийн... “Таксинаас буугаад явж байтал нэг залуу араас ирээд А-тай барьцалдаж аваад зууралдаад байсан юм. Тухайн үед Э дундуур нь ороод хамар руугаа нэг цохиулсан. Тэгээд шууд машиндаа суугаад зугтаасан. Тэгээд Эийн хамраас цус гараад байхаар нь А- бид 2 эмнэлэг рүү очиж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/ -Гэрч Д.А-ийн... “Б нь А-тай үл ойлголцоод маргалдаад барьцалдаж аваад зогсож байсан. Тухайн үед Содхүү болон хохирогч эмэгтэй салгах гэж байсан. Энэ үед Б нь хохирогч гэх охины нүүрэн тус газар нэг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ -Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 939 дугаартай:“...Б.Эийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, харын нуруунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэгэн зэрэг үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-р хуудас / -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-37-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч З.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Миний буруу. Хохиролд 627 000 төгрөг төлсөн гэжээ. -Хохирогч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирол төлбөрөө авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэжээ Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь 2017 оны 11 сарын 02-ны Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Барилгчдын талбайн орчимд хохирогч Б.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч З.Бийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохирол нөхөн төлсөн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт З Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ