Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ут холбогдох эрүүгийн 201714000342 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Т.Уыг 2017 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын ** багийн 8-34 тоотод найз Б.Аын гэрт хоноод өглөө явахдаа Галакси жи 7 загварын гар утас, түрийвч, 4500 төгрөг, виза картнаас 170,000 төгрөг төгрөг хулгайлж нийт 911,500 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Т.У нь 2017 оны 06 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын ** багийн 8-34 тоотод найз Б.Аын гэрт хоноод өглөө явахдаа ширээн дээр тавьсан байсан Галакси жи 7 загварын гар утас, түрийвч, 4500 төгрөг, виза картыг нууцаар авч гараад виза картнаас нь 170,000 төгрөг авч нийт 911,500 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримаар: -Хохирогч Б.Аын . . . “би босоод гар утасныхаа цагийг харах гэтэл миний галакси жи 7 загварын гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би Уыг гар утсыг маань аваад явчихаж гэж бодоод түрийвчээ үзэхэд бас байхгүй байсан. Би ээждээ болсон явдлыг хэлэхэд ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд би Хаан бакны дансанд мөн виза карт түрийвчинд мөнгө байгаагаа санаад ээжид хэлсэн. Ээж Хаан банкнаас дансаа хаалгачих гээд дансаа хаалгах гэтэл Хаан банкны ажилтан энэ дансанд мөнгө байхгүй байна. Байсан 170,000 төгрөгийг сая авсан байна гэж хэлсэн. Ууганзаяа гэдэг миний найз охин надад “У саяхан над руу мессеж бичсэн шүү дээ чамайг визанаас мөнгө аваад ир гэсэн юм. Би гар утасаар нь ярьж байгаад мартаад аваад гарсан байна. Чи виза картных нь кодыг явуулчих гэхээр нь би чиний виза картны нууц кодыг чинь явуулсан гэж хэлсэн. ” Тэгээд л би Уыг миний данснаас мөнгө авсан, гар утсаар мессеж бичсэн гэдгийг ойлгосон юм…Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдагдсан түрийвч болон бусад эд зүйлийг авсан. Мөн 895 500 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/ -Гэрч А.Ууганзаяагийн . . . “2017 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед манай найз залуу болох Аын утаснаас “найзаа Өндгөө байна, Анхаа картнаас мөнгө аваадах гээд , найз нь харин утсаар нь хүнтэй яриад аваад гараад ирсэн байна. Пин кодоо хэлсэн юм, тэгээд мартчихаж, кодыг нь мэддэг бол хэлээд өгөөч тэгэх үү, хариу гэсэн мессеж ирэхээр би хариуд нь “0420 байхаа” гэж бичсэн юм. Би гар утас руу нь залгаж яриагүй. Тэгээд удалгүй А над руу өөр дугаараас залгаад “сая Өндөгөө /Уыг бид Өндөгөө гэж дуудаг юм/ гар, утас түрийвч, виза карт бүх юмыг маань аваад гараад явсан байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь надаас сая мессежээр виза картны чинь нууц кодыг асуухаар нь би хэлчихсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/ Гэрч Э.Ариунболдын.......”2017 оны 06 дугаар сарын 09-ний өглөө А манайд орж ирээд У миний гар утас, түрийвчийг аваад явсан байна. Хоёулаа гарч хайж олъё гэхээр нь би хамт яваад Барилгачдын талбай ороод, гэрт нь очоод, цагдаа ороод хайгаад олоогүй. У Аын гэрт нь хонож байгаад өглөө нь Галакси жи 7 загварын гар утас, түрийвч, бичиг баримтын хамт хулгайлаад аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ -Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Бан Хас” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/, -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 38-56-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Т.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Аын гэрт хоноод гарахдаа эд зүйлийг нь авсан нь үнэн. Миний буруу. Хохиролыг төлсөн. Би согтуу байсан, гэмшиж байна гэжээ. Шүүгдэгч Т.У нь 2017 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын ** багийн 8-34 тоотод найз Б.Аын гэрт хоноод өглөө явахдаа Галакси жи 7 загварын гар утас, түрийвч, 4500 төгрөг, виза картнаас 170,000 төгрөг нууцаар хууль бусаар авч нийт 911,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Т.У нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй Шүүгдэгч Т.Уын энэ үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Гэвч, Т.Уын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тус хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1- д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон байна. Хохирогчид учруулсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Т. Уыг бусдын хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Т.Уыг оногдох эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ