Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Н.Д

Хохирогч Т.Н

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2025000000078 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.М-ыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суМ-ын Баянбулаг багийн *** тоотод иргэн Т.Н-ийн эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ын мэдүүлсэн “Бид багын найзууд. Тэр өдөр хоёулаа 2 шил архи уусан. Аягаар толгой руу нь цохисон. Мөн савтай шампунь нүдний шил зэргээр цохисон. Толгойноос нь цус гарсан. Хиймэл шүд хийлгэж өгсөн. 55,000 төгрөг болсон. Цаашид гарах зардлыг төлнө. Гэм буруугийн маргаангүй гэх мэдүүлэг, -хохирогч Т.Н-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн” Эмчилгээний зардал төлчихвөл гомдолгүй. 2 шүдэнд имплант суулгуулна. 1 шүд 1,800,000 орчим болно гэсэн. 3,600,000 төгрөг нэхэмжилж байна. Оношлогооны 227,000 төгрөгнөөс татгалзаж байна гэх мэдүүлэг, -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ххийн 2-6-р хуудас/ -Хохирогч Т.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ..“...Маргааш өдөр нь буюу 2020 оны 02 сарын 07-ны өдөр би найз М-ын хамт 0,5 литрийн 2 шил Хараа нэртэй архи авч хувааж уусан. Архи ууж дуусчихаад бид хоёр хоорондоо маргалдаад М намайг газар унагааж байгаад ширээн дээр байсан аяга болон толины урд байсан хүүхдийн шампунь нүдний шилээр толгой нүүр рүү 3-4 удаа цохисон. Би сүүлдээ гараараа нүүрээ хаасан. Тэгээд Ц гаднаас орж ирээд салгасан. Намайг зодож байхад Х, Ж, Т нар байсан....миний үүдэн 2 шүдийг янзлуулаад өгвөл М-д гомдол саналгүй, Би шүд янзлуулах талаар эмнэлгүүдээр явж судалсан. Нэг шүд ойролцоогоор 1.800.000-2.000.000 төгрөгийн хооронд зардал гарах юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/ -Гэрч Т.С-н мөрдөн байцаалтад өгсөн...”Манай дүү “М-тай архи ууж байгаад М намайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана чинь зодсон юм бэ гэж дүүгээсээ асуугаад царайг нь хартал үүдэн 2 шүд нь уначихсан, толгойны оройн хэсэгт болон толгойн ар дагзны хэсэгт язарчихсан байсан. Тэгээд би Н-ийг дагуулаад Цагдаагийн газар хүрч ирж өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-р хуудас/ -Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М, Н хоёр ширээн дээр архи тавиад өөд өөдөөсөө хараад хоорондоо юм яриад сууж байсан. Тухайн үед би бие засах гээд 00 орчихоод буцаад гартал Т гарч ирээд нөгөө хоёр чинь хоорондоо зодолдоод байна ирж салгаарай гэж хэлсэн. Тэгэхээр би яваад ортол М, Н хоёр заамдалцаад зогсож байсан, Н-ийн толгойноос цус гарчихсан байхаар нь М-ыг аваад гадагш гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/ -Гэрч М.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ..“...Н, М хоёр 0,5 литрийн 2 ширхэг архи хувааж уугаад согтсон. Эхлээд М Н-ийг түлхэж унагаасан чинь Н, М-ыг эсэргүүцээд 2-3 удаа түлхсэн. Тэгсэн чинь М “би чамайг олон дахин тэвчих чадахгүй шүү" гэсэн чинь Н “чи надаас түрүүлээд цохичих” гээд байхаар нь М заамдаж унагаагаад хоолойг нь боогоод ширээн дээр байсан шаазан аягаар нүүр рүү нь 1-2 удаа, хүүхдийн шампунь болон нүдний шилээр мөн адил нүүр толгой руу нь 2-3 удаа цохисон. Гаднаас Ц орж ирж салгасан. Тэгсэн чинь Н-ийн толгойноос нь цус гарч байсан. Мөн шүд уначихлаа гээд байхаар нь би харсан чинь 1 шүд нь унаад 1 шүд нь хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/ -Гэрч А.Х-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... “...өглөө нь босоод хоол хийж идчихээд байж байтал Н, М нар архи уугаад байсан. Би Тийн хамт орон дээр нь унтаж байсан чинь гэнэт М, Н хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Н дайраад байхаар нь М, Н-ийг түлхэж унагаагаад толгой руу нь Тийн нүдний шил, хүүхдийн шампунь, аягаар цохиж байсан чинь гаднаас Ц орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 189 дугаартай “...Т.Н-ийн биед хуйханд шарх, дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт үүсчээ. Хуйханд үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журМ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журМ-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /ххийн 21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов. Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг БаянӨндөр суМ-ын Баянбулаг багийн *** тоотод иргэн Т.Н-той архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь хуйханд шарх, дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Д.М-ын, бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, Н-ийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...хуйханд шарх, дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журМ-ын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, Н-ийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суМ-ын Баянбулаг багийн *** тоотод иргэн Т.Н-ийн эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эмчилгээний 3,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналтай байна гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн биед учирсан 2 шүдний булгарал гэмтлийг эмчлэхэд гарах 3,600,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин хохирогч оношлогоо хийлгэсний 227,000 төгрөгийн зардлын нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Шүүгдэгч Б овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 6 сарын хугацаанд , сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.М-аас 3,600,000 төгрөг гаргуулан хохирогч Т.Н-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 227,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А