Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2502

 

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03023 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн хариуцагч БСП ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний зарим хэсгээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 109 365 628 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн, 109 365 628 төгрөгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлөгдсөн болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 онд БСП ХХК болон ХБ ХХК-ийн хооронд орон сууц захиалгын 4/07-126 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн барилгаас 52 м.кв талбайтай 10 орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 450 ам.доллараар тооцон захиалж, 7 орон сууцыг гэрчилгээгүйгээр хүлээн авсан. Тухайн үед үлдсэн 3 орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. 2009 онд 2 дахь ээлжийн барилгаас талуудын хооронд байгуулагдсан 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээгээр 50 орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 530 ам.доллар, нийт 1 138 996 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон боловч чанар байдлын доголдлоос үүдэн захиалгын хэмжээг 15 орон сууц болгон багасгаж гэрээндээ өөрчлөлт оруулсан. Энэ гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 14 орон сууцыг өмчлөлдөө авсан. Талууд 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдсэн бөгөөд дээрх 2 гэрээний дагуу 4 орон сууцыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүйгээс 109 365 628.20 төгрөгийг гаргуулж чадахгүй, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.

            ХБ ХХК-ийн зүгээс БСП ХХК-ийг дээрх төлбөрийг буцаан төлөхийг шаардахад 2011 оны 54, 72, 73 тоот албан бичгүүдээр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн. Харин ХБ ХХК-ийн зүгээс 2012 онд 8а/3806, 2012 онд 8/3897, 2014 онд 5а/3118 тоот албан бичгээр удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч төлж барагдуулаагүй. Мөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХБ ХХК болон БСП ХХК-ийн хооронд хийсэн уулзалтаар дээрх төлбөрийг төлж барагдуулахыг шаардахад хариуцагч талаас авлагыг хүлээн зөвшөөрч, мөн шүүхэд хандах талаар мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2007 онд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан 5 дугаар байрны 2, 19 тоот, 7 дугаар байрны 3 тоот 51.95 м.кв орон сууц тус бүрийн үнэд төлсөн 27 691 116 төгрөг, мөн 2009 онд байгуулсан 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан 9 дүгээр байрны 19 тоот 39.25 м.кв орон сууцны үнэд төлсөн 26 279 279 төгрөг, нийт 109 365 628 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч БСП ХХК-ийн төлөөлөгч Ө.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 тоот барьцаат зээлийн гэрээ “Х” ХХК, “Р” ХХК, БСП ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээний барьцаа болох БСП ХХК-ийн эзэмшлийн 64 га газрыг 5 000 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү гэрээгээр 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх БСП ХХК-ийн бүх өр төлбөр “Р” ХХК-д шилжсэн. Үүний дагуу ХБ ХХК шүүхэд “Р” ХХК, БСП ХХК-иас 2 416 175 ам.долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр бүх өр төлбөрийг дээрх газраар хангуулж, уг газар ХБ ХХК-д шилжсэн. Иймд БСП ХХК, ХБ ХХК-д өөр ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Хариуцагч БСП ХХК-ийн төлөөлөгч Ө.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: БСП ХХК, ХБ ХХК-тай 2007 онд орон сууц захиалгын 4/07-126 тоот гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хороололд 52 м.кв талбайтай 1 м.кв талбайн үнийг 450 ам.доллараар тооцож, 10 орон сууцнаас 7 орон сууцыг хүлээлгэн өгсөн. ХБ ХХК нь манай компанитай 2009 онд 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, 50 орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 530 ам.доллараар худалдан авах ёстой байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас захиалсан орон сууцаа 15 болгон багасгаж, 14 орон сууцыг хүлээн авсан. 2012 онд БСП ХХК-ийн ХБ ХХК-д төлөх 2 162 000 ам.долларын өр төлбөрийг БСП ХХК-д хувьцаа эзэмшиж байсан “Рендербау” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 дугаар барьцаат гэрээг ХБ ХХК-тай байгуулж, бүх өр төлбөрийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл ХБ ХХК, БСП ХХК-ийн 2006 оноос хойш үүссэн бүх өр төлбөрийг тооцож “Р” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд маргаж байгаа 4 орон сууцны үнэ болох 109 365 628.20 төгрөг уг төлбөр тооцоонд тооцогдон орсон. Түүнээс “Р” ХХК нь ХБ ХХК-тай байгуулсан энэ гэрээний дагуу 2 162 000 ам.долларын зээлийг бодитойгоор хүлээн аваагүй. “Рендербау” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 141000513 дугаар барьцаат гэрээг биелүүлж чадаагүй тул ХБ ХХК нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Р” ХХК, БСП ХХК нарыг хариуцагчаар татан 2 416 175 ам.доллар нэхэмжилсэн ба хэргийн зохигч нар эвлэрснийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 650 дугаар шийдвэрээр баталсан. Шүүхийн 650 дугаартай шийдвэрийн дагуу баталгаат ипотекийн 1410000513-4 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Г-2204017667 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 64 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 8 дугаар байрны 512 м.кв зоорийн давхар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах тус бүр нь 500 м.кв талбай бүхий 6 газар, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Техник технологийн коллежид байрлах модны үйлдвэрийн 27 иж бүрэн тоног төхөөрөмж зэргийг ХБ ХХК-д “Р” ХХК, БСП ХХК-иуд шилжүүлсэн. Тухайн 2012 онд хийгдэж байсан хэлцэл, гэрээний төсөл зэрэг бүх бичиг баримтыг ХБ ХХК нь боловсруулж, төлөвлөж, харилцан тохиролцсон атлаа одоо 4 орон сууцыг тусдаа төлбөр байсан мэтээр нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2007 оны 4/07-126 тоот орон сууц захиалгын гэрээ, 2009 оны 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлэх байсан 4 орон сууцны төлбөр болох 109 365 628 төгрөгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцож өгнө үү гэв.

шүүхэд баримтаар тогтоогдоогүй. Мөн талуудын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд нэхэмжлэлд дурдсан өр төлбөрийн асуудлын талаар дурдсан байх боловч хариуцагч талаас өр төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй байна гэж дурдсан байх боловч хариуцагч нь 2012, 2014 онд хүргүүлсэн төлбөр төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хамтарсан уулзалтын үеэр нэхэмжлэлд дурдсан өр төлбөрийг авсан бөгөөд буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн эсэх талаараа маргаагүй, хариуцагч 2012, 2014 онд хүргүүлсэн төлбөр төлөх шаардлага, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хамтарсан уулзалтаар орон сууц захиалгын гэрээнүүдийн дагуу төлбөр төлсөн, буцаан төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй болох талаар ямар нэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2012, 2014 онд хүргүүлсэн төлбөр төлөх шаардлага, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хамтарсан уулзалтын тэмдэглэлийг хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тогтооход үнэлэлгүй орхиж, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр тоологдсон байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Нөгөө талаас, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан өр төлбөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот шийдвэрийн дагуу төлөгдсөн гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч өөрийн шаардлагыг баримтаар нотлоогүй байна гэж үзэж шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж, 2009 онд байгуулсан орон сууц захиалгын гэрээнүүдийн дагуу хариуцагч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн буцаан шаардсан өр төлбөр төлөгдөөгүй, маргаантай асуудал шийдвэрлээгүй хэвээр үргэлжилж хариуцагч гэрээний үүргээс татгалзах эрх үүсчээ гэж дүгнэсэн нь учир зүйн хувьд ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор төлбөр төлсөн нь тогтоогдож байгаа гэж дүгнэсэн атлаа уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн төлбөрийг буцаан шаардах асуудлын хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд хандан, хариуцагч БСП ХХК-иас гэрээний зарим хэсгээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 109 365 628 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ “... үүргийг “Рендербау” ХХК шилжүүлэн авсан ...” гэж тайлбарлан, нэхэмжилж буй 109 365 628 төгрөгийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжийн дагуу төлөгдсөн болохыг тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ.

 

            Талуудын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4/07-126, 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 4/09-56 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд хариуцагч БСП ХХК нь эхний гэрээгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” хороололд 2 орцтой 4 давхар, цутгамал суурь, тоосгон өрөлгөн орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай тохижилтын хамт гүйцэтгэгчээр бариулж, 52 м.кв талбай бүхий 10 орон сууцыг, 2 дахь гэрээгээр тус бүр 2 өрөө бүхий 50 айлын орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байснаа өөрчлөн 15 орон сууцыг захиалагч буюу нэхэмжлэгч ХБ ХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлэх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-7-21 дүгээр тал/

Нэхэмжлэгч тал дээрх гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагчийн хувьд 4/07-126 тоот гэрээний үүргээс 7 ширхэг орон сууцыг, 4/09-56 тоот орон сууц захиалгын гэрээний үүргээс 14 орон сууц, нийт 21 орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, 4 орон сууцыг гэрээгээр тогтоосон хугацаанд шилжүүлээгүй байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Талууд энэ үйл баримтад маргаангүй, харин гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар марган, нэхэмжлэгч энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. /хх-/ 

            Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар 2007 оны гэрээний үүргийг 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор, 2009 оны гэрээний хувьд мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэн, захиалсан орон сууцнуудыг хүлээлцэхээр тохиролцсон /хх-8, 15 дугаар тал/ байх боловч хариуцагч компани 2 гэрээний үүргээс нийт 4 орон сууц шилжүүлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна. Энэ үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, шаардах эрх үүссэн байх ба уг гэрээний шаардах эрхийн хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтад хамаарна. Гэвч нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон 6 жилийн хугацаанд хариуцагчид 4 орон сууцыг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьсныг хариуцагч хүлээн авч зөвшөөрсөн, үүргийг биелүүлэхээр хугацаа тогтоосон үйл баримтыг нотлох баримтаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөөгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

            2.Хариуцагч “БСП” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол болон өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч ХБ ХХК-д хандан гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээгээр шилжүүлсэн 4 орон сууцны үнийг буцаан төлөх хугацааны талаар санал бүхий албан бичгийг /хх-46-48/ 2011 оны 7 дугаар сарын 10, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд илгээсэн байсан. Зохигчид 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээний биелэгдээгүй үүрэгтэй холбоотой тооцоо нийлж, нэхэмжлэгчид дутуу нийлүүлсэн 4 орон сууцны үнийг буцаан шилжүүлэхээр тохиролцон, баримт үйлдэн /хх-29/ гарын үсгээр баталгаажуулсан байна.

            Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг тодорхойлж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүсчээ. Энэхүү мөнгө төлөх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар шаардах эрх үүссэнээс хойш 3 жил байх ба нэхэмжлэгчийн шаардах эрх гэрээгээр мөнгө буцаан төлөхөөр тохиролцсон 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүссэн гэж үзнэ.  

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагчаас төлбөр төлөх үүргийг 2012, 2014, 2016 онуудад шаардсан тухай албан бичиг, мөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч компанийн захирал Ө.Ашхүүг оролцуулан 109 365 628 төгрөгийн авлагыг барагдуулах асуудлыг хурлаар хэлэлцэж байсан гэх хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан боловч уг бичгийн баримтууд нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал бий болсныг нотлохгүй байна. Ийнхүү хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэгчийн шаардлагын дагуу Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх хариуцагч компанид үүсчээ. Иймд нэхэмжлэгч талын гаргасан анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.   

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн асуудлаар гомдол гаргаагүй тул талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 704 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

                                                                                                     Ч.ЦЭНД