Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2025000000313 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Г.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.А-ыг согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг **-** тоотод 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд Д.Б-ийн зүүн гарын бугалга орчимд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-ын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг, -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р хуудас/ -Хутганд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/ -Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2020 оны 07 сарын 24- ний өдөр Рашаант баг **-** тоотод А, Г, М бид дөрөв 0.5 литрийн хараа архи уучхаад би унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. Намайг унтаад сэрэхэд А өөрийн аав Г-ыг цохиод авахаар нь би “болиоч, хөгшин хүнд гар хүрээд байхдаа яадаг юм” гэсэн. Араас А гарч ирээд “чамайг ална гээд охин Х хутга аваад ир гээд” орилоход охин нь саарал өнгийн хутга авчирч өгсөн. Хашааных нь үүдээр гарах гээд алхаж байхад А араас ирээд зүүн талын мөр рүү хутгалахаар нь би айсандаа зугтаад явсан....Надад нэхэмжлэх зүйл байхгүй эмчилгээний зардалд 365.000 төгрөг өгсөн. Цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14-р хуудас/ -Гэрч Ц.Г-ын мэдүүлсэн “...2020 оны өдөр 19 цагийн үед хүү А-ынд ирэхэд М, Б, А нар архи уугаад сууж байсан. Надад Б архи аягалж өгөхөөр нь уусан. Би А, Х хоёртой дэлгүүр яваад нэг буу авч өгчихөөд ирсэн. Г.А Б хоёр маргалдаж байсныг санаж байна. Өөр зүйл мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ -Гэрч Д.О-ын “...Д.Б нь зүүн мөрөндөө зүсэгдсэн зовуурьтай гэж боолттой орж ирсэн. Шарханд цэвэрлэгээ хийгээд анатомийн нэршлээр зүүн гарын бугалганы ясны дээд үзүүрт дээрээс доош чиглэлтэй 20 см урттай гүнзгий шарх байсан. Шарханд 4 оёдол тавьж, урсгуур тавьж боолт хийсэн ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28 өдрийн 561 дугаартай “...Д.Б-ийн биед зүүн гарын бугалганд шарх, цус хуралт үүсжээ. Дээрх гэмтлүүд нь үзүүр ирмэгтэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/ -Хохирогч Д.Б биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг /хх-ийн 65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг **-** тоотод 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан Д.Б-ийн зүүн гарын бугалга орчимд хутгаар хатгаж биед нь зүүн гарын бугалганд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хутганд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Г.А нь бусдын биед санаатай халдаж хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Д.Б-ийн биед зүүн гарын бугалганд шарх, цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, яллагдагч гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг **-** тоотод 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд Д.Б-ийн зүүн гарын бугалга орчимд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Д.Б нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардалд 365.000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудаст авагдсан/ шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал,гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутГ-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Г.А-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг хутГыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай. 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А