Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Ш.У нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.У-д холбогдох эрүүгийн 2025000000342 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.У

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ш.У-г 2020 оны 08 дугаар сарын 20- ны өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн***тоотод Н.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.У-гийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Заамдаж байгаад 2-3 цохисон нь үнэн гэх мэдүүлэг -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р хуудас/ -Хохирогч Н.Ж-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай хашаанд амьдардаг авга дүү болох Ш.У-гийн байшинд нь согтуу ороход Ө гэх хүүхэн тэдний гэрт нь байсан. Гэрт нь ороод байж байхад Ш.У шууд над руу уурлахаар нь би өмнөөс нь хэдэн үг хэлсэн чинь намайг Ш.У зодсон байх. Тухайн үед би нилээн согтчихсон байсан болохоор юу ч санахгүй байна. Гэнэт ухаан ороод харахад би ээжийнхээ гэрт Ш.У-д зодуулчихлаа гэж ээжид хэлсэн байсан. Удалгүй намайг миний охин Д эмнэлэгт хүргэж өгсөн. Ш.У надад эмчилгээний зардал 150 000 төгрөг өгсөн. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/ -Гэрч Ж.Д-ын мэдүүлсэн... “Манай аав Ж нь 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 22 цагийн үед гэртээ зодуулчихсан байдалтай орж ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-р хуудас/ -Гэрч Ш.Ө-ын мэдүүлсэн... Ж ах У-д хандаж ах нь архи уумаар байна гэхэд хариуд нь У та гэрлүүгээ ор гэж хэлэхэд гэрлүүгээ орохгүй байхаар нь У уурлаад Ж ахын нүүр лүү 2-3 удаа гараараа цохиход Ж ахын нүүрнээс цус гоожоод газар унасан...” гэх мэдүүлэг /хх-н 12-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 620 дугаартай“... Н.Ж-гийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөг дээр зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, духанд 1 тооны зулгаралт, зүүн нүдний цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүрний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.”гэх дүгнэлт/хх-ийн 17-18-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 83 дугаартай...Ш.У-гийн биеээс авсан цусанд этилийн спирт 2.3 промиль процент илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана…гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/ Шүүгдэгч Ш.У нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн***тоотод гэртээ орж ирсэн Н.Ж-г шалтгаангүй зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөг дээр зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, духанд 1 тооны зулгаралт, зүүн нүдний цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ш.У-гийн бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Н.Ж-гийн биед нүүрний зүүн талын зөөлөн эдийн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн***тоотод Н.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа” гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Н.Ж нь эмчилгээний зардал 150,000 төгрөг авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /ххийн 46-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Ш.У-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ш.У-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А