Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2025003100275 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Б-ыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн засварын хэсгээс ЭГК-10 экскаваторын шанаганы шүд 20 ширхэг, 600 кг жинтэй хаягдал цул төмрийг нууцаар, хууль бусаар хулгайлан 37,007,400 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ын мэдүүлсэн ”Миний буруу гэмшиж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/ -Хохирогч Ц.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын газрын Гэрээт цагдаагийн хэлтсээс тус үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн зам овоолгын хэсгээс машинтай хүмүүс орж ирээд буталсан шороо ачих нэрийн доор экскаваторын шанаганы шүд 20 ширхэгийг хулгайлан авч гарсан талаар мэдээлэл өгсөн. Энэ тухай сайн тэмдэглэл хөтлөөд зургийг нь сайн аваарай гэсэн. Тэгээд тухайн гомдол мэдээлэлд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ыг төлөөлөн ерөнхий захирал Х.Б-ийн итгэмжлэлийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Хоёрдогч түүхий эд борлуулах гэрээ байдаг. Тухайн гэрээгээр чулуу авдаг бөгөөд чулууны үнийг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын газарт тушаадаг юм. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт цагдаагийн хэлтсийн хяналтаар нэвтэрч орж гардаг. Буталсан шороо байгаа газарт шанаганы шүд байх боломжгүй. Хүдрийн ил уурхайн засварын хэсэг нь хоорондоо зайтай. Хулгайд алдагдсан экскаваторын шанаганы шүд ЭГК-10 загварын экскаваторын шанаганы шүд, нэг бүрийн үнэ нь 2152200 төгрөг. Шанаганы сэнж нь мөн ЭГК-10 загварын экскаваторын шанаганы сэнж. Гэхдээ энэ сэнж нь ашиглагдах боломжгүй болсон эд анги байсан. Түүнийг үйлдвэрийн хаягдал төмрийн үнээр үнэлж байгаа. Хулгайд алдсан эд зүйлсээ хүлээж авсан учир бидэнд гаргах гомдол саналгүй. Нэхэмжпэх зүйл 2 байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/ - Гэрч Б.М-ын мэдүүлсэн... миний машинд шороо ачиж байхад машин маань хөдлөөд савлах шиг болохоор нь том чулуутай шороо болохоор ингэж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн...2 газраас шороо ачаад дуусахаар нь би машинаасаа гараад хучлагаа гаргаж ирээд хучихад надад ямар нэгэн төмөр бол харагдаагүй. Шалган нэвтрүүлэх постоор гарахдаа постны цагдаад шалгуулж гараад өөрийн “*** ” ХХК-ныхаа хашаа руу орж ирээд зогстол миний автомашины аппаратур нь эвдрээд машин маань хөдөлж болохгүй болчихсон. Тэгээд арай гэж асаагаад уг шороог байгууллагын урд талын хашааны буланд буулгатал дотроос нь төмөр гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16- 18-р хуудас/ -Гэрч Б.Г-ийн мэдүүлсэн ...Тухайн хайрга ачих гэж захиалсан ********** гэсэн дугаарын эзэмшигч залуугийн Эрдэнэт үйлдвэрээс хайрга ачих зөвшөөрөл авсны дагуу жолооч бид хоёр очиж ачсан. Тээврийн хэрэгсэл дээр ачсан хайргыг Оросын булагт асгах гэж байсан юм. Тэгээд цахилгаан станц өнгөрөөд явж байсан чинь тээврийн хэрэгслийн аппаратур эвдэрч доголдож эхэлсэн. Тэгээд “*** ” ХХК-ны хашаанд орсон... **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл огт явж болохгүй эвдрэх гээд байхаар нь арга буюу ачиж явсан шороогоо байгууллагынхаа хашааны гадна буулгасан чинь баахан төмөр гараад ирсэн. Тэгэхээр нь Б гэх хүн рүү утсаар яриад та нарын ачсан шороон доороос чинь баахан төмөр гараад ирлээ гэсэн чинь Б гэж залуу би өөрөө ирээд учрыг нь олно гэсэн. Хайрга чулуу ачих газрыг Б гэж залуу зааж өгсөн. Уулын цулаас ачсан. Нэг газраас л ачсан. Би жолооч М-тай хамт машины бүхээгт байсан. Б ачигчийн жолооч хоёр хамт байсан, ачигчаар энэ шороо чулууг ачсан юм. " гэх мэдүүлэг /хх-ийн 19- 23-р хуудас/ -Гэрч П.О-ын мэдүүлсэн “...миний утас руу Б яриад өөрөө ачигч хэрэгтэй байна, уулын цул ачуулах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би Түмэнжаргал ах руу утсаар яриад Б уулын цул ачих юм байна. Та тэрийг нь ачаад өгчих гэж хэлсэн. Түмэнжаргал над руу холбогдоод Б-ын ачуулсан шороотой цуг төмөр ачигдчихлаа гэж хэлсэн. Тэгээд наад хүн чинь юу гэсэн юм бэ гэсэн чинь талбай дээр аваачиж буулгана гэж байна гэж хэлсэн. Төмөртэй шороо аччихлаа өөр шороо ачна гэж ойлгуулсан юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ -Гэрч Х.Т-ын мэдүүлсэн ... тэр өдөр ажилд гарч байсан чинь замын мастер П.О богино долгионы станцаар бутлан ялгах нэгжийн хэсэг дээр очоод Уулын механик Б дээр очиж юм ачиж өг гэж хэлсэн. Үүний дагуу очсон чинь Б улаан өнгийн хово маркийн машины хажууд зогсож байсан. Тэр машин дотор хэдэн хүн байгааг хараагүй. Намайг яваад очсон чинь Б энэ овоолсон шороог энэ машин дээр ач гэсэн. Тэгэхээр нь би тэр шороог нь өөрийн ашиглаж байсан техник болох өөрөө ачигчаар хутгасан чинь баахан төмөрүүд гараад ирсэн. Тэгэхээр нь Б-аас энэ төмөрүүдээр яах гэж байгаа юм бэ гэсэн чинь засварын талбай дээр буулгах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би богино долгионы станцаар П.О мастер луу холбогдоод энэ төмөр ачуулж байна шүү дээ яах юм бэ гэсэн чинь П.О мастер талбай дээр буулгах гэж байгаа юм бол ачаад өг гэж хэлсэн. Тэгээд би тэр төмөрүүдийг нь ачиж өгөөд өөрийн хэсгийн дарга М-ын гар утас болох ********* дугаарын утас руу залгаад Б, О хоёр надаар шороотой төмөр ачуулсан шүү гэж хэлсэн. Тэгээд дараагийн ажил руугаа явсан...ер нь энэ шүднүүд ил байгаагүй шороонд дараатай байсан. Шороо хутгасан чинь гараад ирсэн юм. Шороо хутгаад машинд ачих үед тас няс хийгээд төмрийн тал хэсгүүд нь харагдаж байсан. Би Б-д төмөр аччихлаа шүү дээ гэсэн чинь Б зүгээрээ засварын талбай дээр 3 буулгах гэж байгаа юм гэж хэлсэн. Засварын талбай гэдэг нь Б-ын өөрийнх нь хариуцсан газар байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/ -Гэрч О Гэрээт цагдаагийн хэсгийн Батхүрэл гэж байцаагч над руу утсаар яриад “*** ” ХХК-ний хашаанд хүрээд ирэх үү гэхээр нь яваад очсон чинь нэг хово маркийн машин дээр шороо ачсан байсан бөгөөд машин нь эвдэрсэн гээд буулгаж чадахгүй байсан. Орой 15 цагийн орчим энэ төмөрнүүдээ ав гэхээр нь очсон чинь гадны экскаваторын шанаганы сэнж, шүднүүд байсан. Манай зам овоолгын хэсгийн дарга М одоогоос 2 сар орчимын өмнө экскаваторын сэнж овоолго дээр байна гэхээр нь хэн тэнд тавьсан юм бол, хэн ачих нь вэ харж байгаад шаардлагатай үед нь цагдаад хэлж шалгуулаарай гэж хэлсэн байсан. Ер нь тэр сэнжийг хэн авах нь вэ гэдгийг хараад байсан юм. Б нь сэнж нь манайд хэрэггүй та нэг ийм бичиг хийгээд өгөөч гээд байхаар нь би нэг бичиг хийж өгсөн юм...” дээхэн үеийн сэнж бол шороон доор дарагдсан байж болох юм. Түүнээс шүднүүд бол шороон доор дараатай байх боломжгүй. Хэрэв байлаа гэхэд ийм олноороо шороон доороос гарч ирнэ гэсэн үндэслэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38- 40-р хуудас/ -Гэрч Н.М-ийн мэдүүлсэн ... Тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэр лүү ороод удаагүй гарч ирсэн. Тээврийн хэрэгслийг шалгахад хайрга, чулуу ачсан байсан бөгөөд доороос нь ямар нэгэн зүйл цухуйж харагдаагүй. Замын хуудсыг нь үзэхэд Оросын булагт буулгана гэсэн байсан. Тэр машиныг үйлдвэрийн бүсээс гарч явснаас хойш 1-2 минутын дараа гэрээт цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер Ш.Т утсаар яриад сая танай постоор гарсан хово маркийн машины шороон доор зөвшөөрөлгүй эд зүйл гарсан байж болзошгүй байна араас нь явж шалга гэж хэлсэн. Энэ үүргийн дагуу жолооч ахлах ахлагч Э-ын хамт нөгөө хово маркийн машины араас явсан. Нөгөө машиныг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын наад талд байдаг цагаан хаалганы орчим явж байхад нь бид хоёр ард нь ирээд дагаад явсан. Тэгсэн чинь нөгөө машин явсаар байгаад Баянцагаан багт байх авто тээврийн үндэсний төвийн хашаа руу ороод зогссон. Тэгэхээр нь бид хоёр жоохон зайтай зогсоод хэсэг ажигласан чинь жолоочтой хамт явсан эрэгтэй хүн машинаасаа буугаад явсан. Жолооч нь машин дотроо сууж байгаад машинаа асаагаад хөдлөх үед нь Э ахлах ахлагч бид хоёр очиж шалгаад шороогоо буулгах хэрэгтэй байна гэсэн чинь тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/ -“Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 210152 дугаартай: Эд зүйлсийн үнэлгээ нийт 37,007,400 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-64-р хуудас/ -Шүүгдэгч Т.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн...би шороон доор чинь төмөр ачсан шүү гэж Г хэлсэн. Би түүнтэй яриад би наадахыг чинь мөнгө болгоод зохицуулна гэж хэлсэн. Тэгэхэд Г чи өөрөө мэдэж байгаа юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би буулгах газраа буулгачих би тэгж байгаад авья гэж хэлсэн. Машин тэргээ хөлсөлсөн гээ биздээ түүнд чинь нэмэр болъё гэж хэлсэн. Тухайн үедээ хаягдал төмөр байна гэж бодоод зарж борлуулаад мөнгө болгох зорилгоор ачиж гаргуулсан....Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн засварын хэсгээс хуучин сэлбэгийн талбайгаас өөрөө ганцаараа ажилтай үедээ 5-7 хоногийн хооронд зөөж хаягдал чулуулгын овоолго хэсгийн шороон доор хийсэн. Зарим нь ил харагдаж байсан. Гэхдээ би ажилтай үедээ зарим нэг өөрийнхөө ажилдаг хүнийг гуйж зөөлгөж байсан. Гэхдээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Ажилдаа ашиглах гэж байгаа гэж л бодсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Т.Б нь ”Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн засварын хэсгийн 4 хуучин сэлбэгийн талбайгаас ЭГК-10 экскаваторын шанаганы шүд 20 ширхэг, 600 кг жинтэй хаягдал цул төмрийг ганцаараа зөөж хаягдал чулуулгын овоолго хэсгийн шороон доор хийн цуглуулж бэлтгэж байгаад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хово маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гаргаад “*** ” ХХК-ний хашаанд буулгасан ба “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГазарт 37,007,400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Т.Б-ын “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн засварын хэсгээс ЭГК10 экскаваторын шанаганы шүд 20 ширхэг, 600 кг жинтэй хаягдал цул төмрийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар гарган авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Э.Б-ын үйлдлийн улмаас “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 37,007,400 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 210152 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Т.Б нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГын ил уурхайн засварын хэсгээс ЭГК-10 экскаваторын шанаганы шүд 20 ширхэг, 600 кг жинтэй хаягдал цул төмрийг нууцаар, хууль бусаар хулгайлан 37,007,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Т.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх саналтай байна гэжээ. Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд: Өөрийгөө өмгөөлж хэлэх зүйлгүй, прокурорын саналыг зөвшөөрч байна гэжээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол арилсан зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учирсан 37,007,400 төгрөгийн хохирол биет байдлаар буцаан төлөгдсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно. 5 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 , 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А