Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 2025000000322 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Н

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Н-ыг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ***** тоот хашааны гадаа 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Ө-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н-ын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээнд 100,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг, - Хохирогч О.Ө-ын мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Цагаанчулуут багийн 46-02 тоотод 22 цагийн үед Д манай гэрт ирээд бид 2 нэг шил архи хувааж уусан…Тэгээд Д бид 2 салаад би найз Ш дуудаж город ороод жаал алхаж байгаад гэртээ харих гээд явж байтал **** ОРО улсын дугаартай гранд марк 2, мөнгөлөг саарал өнгөтэй машинтай манай гэрийн үүдийг өнгөрөөд явахаар нь би гэрлүүгээ гүйгээд ортол Д хашааны гадаа ирээд намайг дуудсан. Тэгээд би гарч очиход машин дотор 3-уулаа байсан. Д-ын төрсөн дүү болох Н харин нөгөө залууг нь бол танихгүй. Д бид 2 юм яриад зогсож байтал Н ирээд шууд миний элэг рүү цохисон. Тэгээд миний нүд рүү духаараа мөргөж, нуруу, хавирга руу цохиж зодсон ...надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/ - Гэрч Д.Д-ын мэдүүлсэн “... 2020 оны 08 дугаар сарын 17-ны 24 цагийн үед дүү Н руу /********/ залгаад Оргилуун дээр хүрч ирээд машин барь гэж хэлээд дуудсан. Удалгүй дүү Н. ирэхээр нь би Ө-ын гэрийг зааж өгч Цагаанчулуут баг **** тоотод очиж найз Ө-тай уулзсан. Тэгээд би Ө-тай юм яриад, тэврэлдээд хашаанаас гарч ирсэн. Тэгтэл дүү Н нь хүрч ирээд намайг машин руу суулгасан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Дүү Н-ээс сонсоход Ө-ын нүд рүү мөргөж хоорондоо зодолдсон гэж хэлсэн... “гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/ -Гэрч Л.А-ийн мэдүүлсэн “...Ө нь чанга чанга орилоод байхаар нь Н машинаас гараад Д дээр очоод машиндаа суулгасан чинь Ө.Н-ыг пизда минь, банди минь, лалар минь гээд хэл амаар доромжлоод байсан. Н нь Ө-ыг мөргөөд газар унаган дээр нь гараад цохиж байхаар нь би салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/ - Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дүгээр сарын 21-ны өдрийн №610 дугаартай ...”О.Ө-ын зүүн нүдний дээд зовхи зүүн хацарт болон баруун шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн нүдний дээд доод зовхийг хамарсан зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байж болно....” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг **** тоот хашааны гадна иргэн О.Ө-ыг үл ялих зүйлээр шалтаглан элэг рүү нь цохих мөргөх зэргээр зодож биед нь зүүн нүдний дээд зовхи зүүн хацарт болон баруун шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Д.Н-ын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Д.Н-ын биед зүүн нүдний дээд доод зовхийг хамарсан зөөлөн эдийн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг **** тоот хашааны гадаа 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Ө-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа, торгуулийг 5 сарын хугацаанд төлөх саналтай гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч О.Ө нь эмчилгээний зардал 100 000 төгрөг авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 52-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Д.Н-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А