Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0211

 

С.М-ын нэхэмжпэлтэй захиргааны
хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Л.Ч, Т.Д, Б.М, гуравдагч этгээд Д.С, Д.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.М-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг тус тус зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 816 дугаар захирамжийн иргэн Б.М, А.С, А.Ч, Т.ДД, Д.С, Д.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн гарын албаны дэд дарга Э.Ариунгэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: "... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон бүсийн зураг нь зөрүүтэй байгаа учраас энэ зөрүүг арилгах, тэр хавийн газруудыг зааглах гэх мэт ажлыг зохион байгуулах зорилготой ажлын хэсэг байгуулсан байгаа.

Иймд, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэжээ.

Гуравдагч этгээд Б.М, Л.Ч, Л.С нар болон гуравдагч этгээд Д.С, Д.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч М.А нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: "... хариуцагч Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд харьяалагдах гэр хороололд I байршдаг газарт тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах тушаал гаргасан байна. Энэхүү газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтад заагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтан орохгүй байхад ийнхүү газарт ашиглуулах тушаал гаргасан хууль бус байна.

Иймд, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-338 дугаар тушаалын иргэн С. М-д холбогдох хэсэг, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2011/93 дугаартай С.М-ын газар ашиглах эрхийн гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: "... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн байгаль орчин, Аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Хүрхрээгийн аманд 1.14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрлийг иргэн С.М-д олгож, газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох эрх нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Байдаг. Иймд, Байгаль орчин, Аялал жуулчлэлын сайдын иргэн С.М-д газар ашиглах зөвшөөрөл олгосон нь хуульд нийцэж гарсан шийдвэр тул газар ашиглах зөвшөөрөл олгосон тушаал, газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэлгүй болно.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1 -2-т тус тус заасныг баримтлан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамжийн иргэн Б.М, А.С, А.Ч, Т.Д, Д.С, Д.Ө нарт холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 дугаар тушаалын иргэн С.М-д холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тогтоосонтой нийцүүлэн маргаан бүхий газрын тэмдэглэгээг хийж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж, ашиглаж буй газрын давхцлыг арилган, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь 66 тоот шийдвэрээр иргэн С.М-ын нэхэмжпэлтэй хэргийг шийдвэрлэхдээ ЗХХШТХ-ийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг баримтлан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 тоот тушаалын С.М-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөелөгчийн зүгээс энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүс нь газрын мэдээллийн санд бүртгэгдсэнтэй болон бодит байдлаас зөрүүтэй байгаагаас нэхэмжпэгч болон гуравдагч этгээдүүдийн газар нь уг хязгаарлалтын бүсэд бүрэн болон хэсэгчлэн орж давхардсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хууль бус дүгнэлт болсон байна.

Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд БОАЖЯ-ны сайдаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд иргэн С.Мд олгосон газар нь хамаарч байгаа талаар шинжээч нарын 2 удаагийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын газрын харилцаа.геодизи ,зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т, Я.Ж нар өөрсдийн тусгайлан эзэмшсэн мэргэжлийн ур чадварын хүрээнд тухайн газар дээр шинжилгээ хийж маргаан бүхий газрын асуудлыг байгаа бодит байдлаар үзэж дүгнэсэн нь хуулинд нийцсэн ба энэхүү шинжээч нарын дүгнэлтийн үнэн зөв болохыг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 5 хүний бүрэлдхүүнтэй шинжээч нарын баг батгаж өгсөн байна.

Гэтэл шүүх бодит байдлаас зөрүүтэй гэсэн тун ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн байх ба шинжээч нар тусгай мэдлэг техник хэрэгслээ ашиглан С.М-ын газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа,харин гуравдагч этгээдуудэд Нийслэл Засаг даргын 2010 оны 816 дугаар захирамжаар олгосон газар нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхцаж байгаа болохыг тун ойлгомжтой тодорхой байдлаар тогтоож өгсөн байдаг. Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, БОАЖЯ-ны сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн 27 дугаар зуйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар олгогдсон эрх мэдэлд халдаж гуравдапч этгээдүүдэд тусгай хамгаалалттай газар нутагт бусдын газартай давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон юм.

БОАЖЯ-ны сайдаас С.М-д олгосон газартай давхцуулан Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдуүдэд газар олгосон нь хууль бус болсон байхад шуух 1азрын давхцлыг арилгах үүднээс Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсэг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 тоот тушаалын С.М-д холбогдох хэсгийг захиргааны байгууллага,албан тушаалтнаас дахин шинэ акт гарах хүртэл тудгэлзүүлж шийдвэрлэсэн нь тун алдаатай, хуулийн агуулгатай зөрчилдсөн, маргаж буй талуудын зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой асуудлыг зөв тодорхойлж чадаагүй, миний төлөөлүүлэгчийн эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гарсан гэж үзнэ.

Маргаан бүхий газар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бусэд хамаарч байгаа тул хариуцагч болох БОАЖЯ-ны сайд, Нийслэлийн Засаг дарга нар нь хууль тогтоогч байгууллагын эрх мэдэлд халдаж шуүхээс шийдвэрлэсний дагуу дахин шинэ акт гаргах боломжгүй болно. Анхан шатны шүүх уг маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг уг захиргааны хэрэгг ач холбогдолтой хамааралтай талаас нь унэлж чадаагүйн улмаас хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтээр маш тодорхой тогтоогдсон асуудлыг дахин тодруулах ёстой гэж үзсэн нь алдаатай, дэндүү хууль бус дүгнэлт болсон гэж үзэж байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бус нь Монгол улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосонтой хэрхэн таарч байгаа эсэхийг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн нь бас л шинжээч нарын дүгнэлтээр тодруулсан тодорхой асуудлыг шүүх дахин тодруулах гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд, иргэн С.М-ын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамжийн гуравдагч этгээдүүд болох Б.М, Л.С, Л.Ч, Т.Д, Д.С, Д.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байх тул шүүхийн 66 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч С.М нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07- ны өдрийн 816 дугаар захирамжийн Д.Ө, Л.Ч, Л.С, Т.Д, Б.М, Д.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Энэхүү Засаг даргын 816 дугаар захирамжаар Д.Ө, Л.Ч, Л.С, Т.Д, Б.М, Д.С нарт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 400 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Харин, гуравдагч этгээд Т.Д нь Байгаль орчин, ногоон хөгжпийн яамны 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 дугаар тушаалын иргэн С.М-д холбогдох хэсэг, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2011/93 дугаартай газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг гаргасан байна.

Дээрх тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг тус тус үндэслэн С.Мд Богдхан-уулын дархан цаазат газар, Баянзүрх дүүрэг, Хүрхрээгийн аманд байршуулан 1.14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг үндэслэн С.М-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2011/93 дугаартай “улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г олгож, уг гэрчилгээний хавсралтад “Байгаль орчин, аялал I жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 дугаар тушаалыг үндэслэн олгов” гэж тэмдэглэсэн, мөн 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, С.М нарын хооронд байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Балгаажуулсан байна.

Монгол улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байх ба шинжээчийн дүгнэлт, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 8/5226 тоот албан бичиг, Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын 2013 оны 1/262 тоот албан бичиг зэргээр маргаан бүхий газрын орчим дахь хязгаарлалтын бүсийн тэмдэглэгээ нь дээрх тогтоолд зааснаар хийгдэж, мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 174 тоот албан бичиг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.М-д эзэмшүүлсэн газар нь гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газартай давхцсан, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах газар болох нь бүрэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

С.М нь дээрх газрыг анх 2007 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 207 тоот захирамжаар 11356 м.кв газрыг эзэмшиж улмаар 11-207-17 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна. Үүний дараа гуравдагч этгээд Б.М, А.С, А.Ч, Т.Д, Д.С, Д.Ө нар нь С.М-ын газартай хорш байрлах газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тус тус эзэмшсэн байна. Гэтэл С.М нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээгийн ам гэх дээрх газарт нийт 1.14 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны сайдын А-338 дугаар тушаалыг гаргуулсан боловч С.М-д тухайн байршилд анх газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь хүчингүй болсон нь тогтоогдохгүй байна.

Дээрх байдлаар захиргааны байгууллагаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Иймд, хариуцагч захиргааны байгууллагууд нь маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байгаа эсэх болон уг тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нь Монгол улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосонтой хэрхэн таарч байгаа эсэхийг шалгаж, хэргийн нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гаргах шаардлагатай гэж дүгнэн, маргаан бүхий захирамжийн Б.М, А.С, А.Ч, Т.Д, Д.С, Д.Ө нарт холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 дугаар тушаалын иргэн С.М-д холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гартал тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэхь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгзэрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                          Э.ЗОРИГТБААТАР

                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН