Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ут холбогдох эрүүгийн 1925005530496 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Уыг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байх төмөр замын дагуу газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж, бэлтгэсэн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уын мэдүүлсэн “Би энэ өвсний талаар юу ч мэдэхгүй байсан. 2 хүүхэд явж байсан, ийм ургамал байдаг гэж зааж өгсөн. Өмнө хэрэглэж үзэж байгаагүй. Эмийн зориулалттай гэж ойлгож байсан. Гэхдээ би өөрийгөө гэм буруугүй гэж хэлэхгүй. Хүний газар хоригдоод хэцүү байна. Сургуульдаа ормоор байна. Ээжийн бие нь муу эргэж ирж чадахгүй байна. Маш их харамсаж байна. Би алдаа хийжээ уучлаарай ” гэсэн мэдүүлэг,

 

 - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/

 

- Гэрч Ц.Батбаатарын мэдүүлсэн ...Миний бие Орхон аймгийн Цагдаагийн газарт Жаргалант сумын хэсгийн цагдаагаар ажилладаг юм. 2019 оны 08 сарын 07-ны өдөр Жаргалант сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Улаантолгой багийн төмөр замын дагуу үл таних залуу юм түүгээд явж байсан. Би уг залуу дээр очоод юун учиртай юм түүгээд байгаа юм бэ гэж асуухад У гэх залуу сонирхоод түүж байна гэж надад хэлсэн. Уг түүсэн тортой зүйлийг хартал мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй байсан тул би 102-ын бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 

-Гэрч Б.Батцэцэгийн мэдүүлсэн “...Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлтэй байна гэж шүүх үзэж Б.Ут 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн ба энэ ялаас цагдан хоригдсон 30 хоногийг 240 цаг гэж тооцон үлдэгдэл 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Б.У нь шийтгэх тогтоолоо гардаж аваагүй, шүүх дээр ирж цаг хугацаандаа бүртгүүлээгүй, хаана байгаа нь тодорхойгүй оргон зайлсан. 480 цагийн нийтэд тустай ажлаа хийгээгүй, оргоод алга болсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4485 дугаартай ..”Орхон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн ургамал мэт гэж хаягласан” ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс “делта-9 тетрагидроканнабинол”-ын агуулга илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. Уг ургамал мэт зүйлийн гялгар ууттай, чийгтэй үеийн жин нь 306 грамм хатаасан үеийн цэвэр жин нь 95 грамм байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 18-19-р хуудас/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4484 дугаартай “....Баттөмөр овогтой У гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна... шинжилгээнд ирүүлсэн “Баттөмөр овогтой У ТА98110911 гэж хаягласан шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна. Жич: шинжилгээнд ирүүлсэн “Баттөмөр овогтой У ТА98110911 гэж хаягласан улаан бөглөөтэй хуванцар саванд дээжийн үлдэгдэлгүй байсан тул мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/

 

-Б.Уыг мансууруулах төрлийн эм, бэлдмэл ургамал хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан “иргэн Б.Уыг тест ашиглан шалгаж үзэхэд сөрөг буюу ямар нэг мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэх тэмдэглэл /хх-ийн 25-р хуудас/

 

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-32-р хуудас/

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 62 дугаартай магадлуулагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Магадлуулагч нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлд донтсон шинж тэмдэг үгүй. Сэтгэцийн хувьд хэвийн гэх дүгнэлт /хх-ийн 93-94-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн нутаг дэвсгэрт төмөр замын дагуухи газраас НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан  дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж бэлтгэсэн байна.

           

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байх төмөр замын дагуу газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох ургамалыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн болох нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрч Ц.Батбаатарын.. . Би уг залуу дээр очоод юун учиртай юм түүгээд байгаа юм бэ гэж асуухад У гэх залуу сонирхоод түүж байна гэж надад хэлсэн. Уг түүсэн тортой зүйлийг хартал мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй байсан тул би 102-ын бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4485 дугаартай ..”Орхон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн ургамал мэт гэж хаягласан” ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс “делта-9 тетрагидроканнабинол”-ын агуулга илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон...сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн... гэмт хэргийн шинжтэй, санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

 Шүүгдэгчийн үйлдэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар  хангалттай бүрэн нотлогдсон ба хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдөөгүй, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг ойлголтын тухайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV  жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ. Монгол Улс уг конвенцид 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцид 1991 онд нэгдсэн байна.

 

Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг,  3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий  ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 13.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно” гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.

 

 Эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай  үйлдлийг санаатай хийсэн шүүгдэгч Б.Уын гэм буруутай үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  заасны дагуу шүүгдэгч Б.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.      

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг хууль бусаар бэлтгэсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож 60 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөхдөө “Би Монголын Үндэсний их сургуулийн 2-р курст суралцдаг. Энд ажил олдох байх гээд ирсэн. Би гэм буруутай. Харамсаж байна. Би залуу хүн. Боломж олгож өгөөч гэж хүсэж байна гэжээ.

 

          Шүүгдэгч Б.Уын гэм буруутай байдал хэрэгт авагдаж шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан байна.

             Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр зүйлд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан ба Б.Уын үйлдсэн хэрэг хөнгөн ангиллын хэрэг, бодитой хохирол тогтоогдоогүй, үйлдлийн нийгмийн аюулын хувьд  ноцтой биш боловч, шүүгдэгч нь 2018 онд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх шүүхийн шийдвэр гарсны дараа, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 350,000 төгрөг хохирогчид төлөх  шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Иймд Б.Уын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан эдлээгүй ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаас хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 95 грамм нунтаг ургамал  мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч , Б овгийн Б Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Б.Ут энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 95 гр нунтаг ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж,шүүгдэгч төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ