Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/348

 

                                  

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 2025000000351 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.М-ыг 2020 оны 07 дугаар сарын 13-наас 16-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах Мод үржүүлгийн газраас гагнуурын аппарат 1 ширхэг, “Кен” маркийн гар дрилл 2 ширхэг, “Кен” маркийн гар тастагч 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 543,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 07 сарын 13-наас 16-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ** тоотод оршин суух, авга ах Д.Б гэрээс “Тошиба” маркийн нөөтбүүк, “Самсунг нөөт-4” маркийн гар утас, хяналтын камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 874,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М-ын мэдүүлсэн “Манай аавын дүүгийн гэр юм. Би тэр гэрт 4-18 нас хүртэл амьдарсан. Түлхүүрээ хийдэг газрыг нь мэддэг байсан. Тэр өдөр мөнгөний хэрэг гараад гэрийн түлхүүрийг авч гэрт орж эд зүйл авсан. Буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна. Ажил хийж байгаад хохирлыг 1 сарын дотор төлнө гэх мэдүүлэг,            

-Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15-р хуудас/

 -Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн:   ”...2020 оны 07 дугаар сарын дунд үед гэрт байсан эд зүйлс алга болохоор нь М-ыг сэжиглэсэн. М нь урьд нь надад хэлэхгүйгээр манайхаас юм авч байсан ба би тухайн үедээ “за яах вэ дээ гээд” хаядаг байсан. Сүүлдээ аргаа бараад хуулийн дагуу шийдүүлмээр санагдсан. ...Даваат багт байх Мод үржүүлгийн газрын гүний худгийн байшингийн хаалганы цоожийг яаж онгойлгосныг мэдэхгүй байна. Намайг очих үед цоож гацаад байсан. Тэгээд түлхүүрээр оролдож байгаад онгойлгож ороод багажнууд алга болсныг мэдсэн. ...М нь манай талийгаач төрсөн ах Б ганц хүү байгаа юм. Манай ах Б болон түүний эхнэр Г нар нь нас бараад би асран хамгаалагчаар 2004 онд М-ыг авсан. Г.М нь манайд 14 жил хамт амьдарч байгаад 2018 оноос хамт байхаа болиод баяр, ёслолын үеэр гэрт ирдэг болсон....2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах Мод үржүүлгийн талбай руу орж худаг дотор байх багажаа авах гэтэл миний багажууд байхгүй болчихсон байсан. Би ажлын багаж болох том тастагч, гагнуурын аппарат, 2 ширхэг цахилгаан дрилл, цахилгаан харуул зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан болохыг мэдсэн. Миний алдагдсан гэх ажлын багажууд маань дандаа “Кеn” брэндийн багаж байсан юм. Худгаа анх онгойлгоход ямар нэгэн хөшиж эвдэлсэн юм байхгүй, цоож цоожлогдсон мөртөө түлхүүр хийгээд эргүүлээд үзэхээр гацчихсан байсан. Тэгээд оролдож байгаад цоожийг онгойлгоод орсон чинь миний ажлын багаж байхгүй болчихсон байсан юм. Миний ажлын багаж болох гагнуурын аппаратыг 220 вольтын хүчин чадалтай ягаан өнгийн гагнуурын аппарат байсан. Уг аппаратыг 2018 онд Улаанбаатараас 320 000 төгрөгөөр  авч байсан. 2 ширхэг дриллийг Анар худалдааны төвөөс 80 000, 85 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Том тастагч Кеn брэндийн багаж байсан. Мөн Анар худалдааны төвөөс 2018 онд 140 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цахилгаан харуул мөн Кеn брэндийн багаж байсан 60000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-19-р хуудас/

 

-“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20/118 дугаартай...нийт багажийн үнэ 543,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/

 

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.” /хх 40-44-р хуудас/           

            -Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-47-р хуудас/

 

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 48-р хуудас/

 

-Хохирогч Д.Б-гийн мэдүүлсэн:....” Би 2020 оны 07 дугаар сарын дунд үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ** тоот гэртэй өөрийн гар утас болох нөүт-4 маркийн гар утсаа хоёр гурав хоног хайгаад олдохгүй байхаар нь 360 градус эргэдэг хяналтын камер болон “Тошиба” брендийн зөөврийн компьютероо хайсан чинь мөн байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Би 360 градус эргэдэг хяналтын камерыг Хятад улсын Эрээн хотоос 100.000 төгрөгөөр худалдан авч байсан, Тошиба брендийн нөүтбүүк буюу зөөврийн компьютероо манай эхнэр найзаасаа худалдан авч байсан хэдээр авч байсанг мэдэхгүй байна. Нөүт-4 маркийн гар утсаа Орхон аймгийн Тэди төвийн утас зардаг хүнээс 160.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2020 оны 07 дугаар сарын дунд үед гэрт байсан эд зүйлс алга болохоор Г.М-ыг сэжиглэсэн. Г.М нь урьд өмнө надад хэлэхгүй манайхаас юм авч байсан, би тухайн үед за яахав дээ гээд тоохгүй хаядаг байсан сүүлд аргаа бариад хуулийн дагуу шийдүүлмээр санагдсан. Миний бодлоор Г.М нь манай гэр лүү цонхоор юм уу хаалгаар орсон байх гэж бодож байна. Тухай үед би гэрийн цонхоо онгорхой орхиод Ар булагт байдаг амралтын газар луу явсан. Эсвэл манай гэрийн хаалганы түлхүүр Г.М-д байсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Ү-ын.....” Би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийнхөө эгч Т-д нөүтбүүк нэтээс хараад зарах хүн байвал хэлээрэй гэхэд над руу эгч залгаад нэг хүүхэд нөүтбүүк зарна гээд миний дугаарыг өгөн бид 2 холбогдсон...Манай хамаатны залуу надад /Тошиба/ брендийн I-5 /ай-5/ үйлдлийн системтэй, гайгүй ажиллаж байна гэхээр нь өөрийн аав болох С.Б-ын ************ дугаартай Хаан банкны данснаас ************ дугаартай Г.М гэсэн эзэмшигчтэй данс руу 120.000 /зуун хорин мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд сүүлд цагдаагаас ярихад хулгайн эд зүйл худалдан авснаа мэдсэн. Би тухайн үед худалдан авсан /Тошиба/ брендийн I-5 /ай-5/ үйлдлийн системтэй зөөврийн компьютерыг компьютерын эзэн болох Б-д хүлээлгэн өгч Г.М-оос 120.000 /зуун хорин мянга/ төгрөгөө бэлнээр өөрийн биеэр авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/

 

-“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20/106 дугаартай...хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ 874,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 64-66-р хуудас/

-Шүүгдэгч Г.М-ын яллагдагчаар мэдүүлсэн...”Би Б ахын Цагаанчулуут багийн ** тоотод 14 жилийн турш ах Б, эмээ Д, бэр эгч Э, Б ахын хүүхэд Э нарын хамт амьдарч байгаад сүүлийн 2 жил ирэн очин байдаг болсон. Би гараж, мод үржүүлгийн талбай, гэрийн түлхүүрүүдийг хаана нуудгийг мэддэг. 2020 оны 07 дугаар сарын дундуур гэрийн түлхүүрийг Б ахын гэрийн үүдний довжоон доороос авсан. Уг түлхүүрээр гэр лүү нь орсон. Гэрээс нь нөөтбүүк, хяналтын камер, “Самсунг нөөт-4” маркийн гар утсыг аваад шууд ...Даваат багт байх Мод үржүүлгийн талбай руу явж гар тастагч, гар дрилл, гагнуурын аппарат зэргийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 07 дугаар сарын 13-наас 16-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ** тоотод оршин суух, авга ах Д.Б гэрийн түлхүүрийг байшингийн довжоон дороос нь авч гэрт орж “Тошиба” маркийн нөөтбүүк, “Самсунг нөөт-4” маркийн гар утас, хяналтын камер зэргийг нууцаар зөвшөөрөлгүй авсан, Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах Д.Б өмчлөлийн Мод үржүүлгийн газраас гагнуурын аппарат 1 ширхэг, “Кен” маркийн гар дрилл 2 ширхэг, “Кен” маркийн гар тастагч 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэгийг нууцаар зөвшөөрөлгүй авч өөрийн хэрэгцээнд ашигласан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Эдгээр хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М-ын үйлдэл нотлогдсон ба энэ үйлдлийн улмаас хохирогчид 1,417,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.  Шүүгдэгч Г.М-ын бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн  санаатай,  нийгэмд аюултай мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг тодорхойлохдоо “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...”гэж заасан тул шүүгдэгчийн   үйлдэл нь объектив шинжээрээ энд заасанд  эргэлзээгүй тохирч байх тул шүүгдэгч Г.М-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 13-наас 16-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах Мод үржүүлгийн газраас гагнуурын аппарат 1 ширхэг, “Кен” маркийн гар дриль 2 ширхэг, “Кен” маркийн гар тастагч 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 543.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 07 сарын 13-наас 16-ны үед Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ** тоотод оршин суух, авга ах Д.Б гэрээс “Тошиба” маркийн нөөтбүүк, “Самсунг нөөт-4” маркийн гар утас, хяналтын камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 874.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Иймд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах , 745,000 төгрөгийн хохирол гаргуулах саналтай байна гэж,  шүүгдэгч шүүх хуралдаанд “бүгд зөв, гэм буруугаа хүлээж байна. Ажил хийж байгаад хохирлоо төлнө. Ажилд орсон байгаа тул ажиллах боломж олгоно уу” гэж мэтгэлцжээ.   

 

 Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм  буруугаа хүлээсэн, “Хөх хас” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаа хувийн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлын зарим хэсэг арилсан, үлдсэн хохирлыг ажил хийж байгаад нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирол хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Хохирол төлбөрийн тухайд: Иргэний нэхэмжлэгчид учирсан 120,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Д.Б-д учирсан нийт 1,417,000 төгрөгийн хохирлоос биет байдлаар зөөврийн комьпютерийг / 672,000  төгрөг/ буцаан өгч  745,000  төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г.М-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн хугацаанд арилгах арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэж, үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-оос 745,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д /Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг **** тоот утас: *********,-т олгосугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.А