| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0076/э |
| Дугаар | 2022/ШЦТ/84 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Баатарсүх |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: С.Баатарсүх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг “Баянтээг” гэх газар оршин суух, урьд , ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* Стлэйж 5 Жи /Stlage 5-G/ маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хатагтай” худалдааны төвийн 23 тоот лангуун дээр худалдаа эрхлэгч иргэн ******* эзэмшлийн 450000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй өвлийн хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... ******* миний бие 1985 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг 2 дугаар багт амьдардаг. 2008 онд Улаанбаатар хот явж ажил хийж амьдарсан. 2010 онд Хэнтий аймагт айлын мал харлаг байсан. Тэндээ эхнэр хүүхэдтэй болоод 10 гаран жил тэндээ амьдарсан. 2021 онд Баянзүрх дүүргийн шүүхээр орж 1 жил 3 сарын хугацаагаар таслагдсан. Өршөөлийн хуулиар гарч ирээд цахим бугуйвч зүүсэн. Өмнө нь нээх их хулгай хийж явдаггүй байсан. 2021 оны 12 дугаар сард “Альфа” бааранд халамцуу ороод ширээн дээр ганцаараа суусан. Ганц, хоёр пиво авч ууж байгаад жоохон бүжиглэсэн. Тэгээд эргээд хартал ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд гэр рүүгээ явах гээд куртикээ авч өмсөөд гарсан. Тухайн үед би шүүхийн шийдвэр дээр өглөө 9 цагт бүртгүүлж байсан. Өглөө нь явах гээд куртикээ өмссөн чинь халаасанд утас байсан. Тэгээд би юун куртик өмсөөд ирэв гэж бодсон. Тэгээд “Альфа” баар руу яваад куртикийг нь өгөх гээд очтол цоожтой байсан. Тэгээд бүртгүүлэх цаг болсон учир шүүхийн шийдвэр дээр очтол куртик, утасны эзэн нь ирчихсэн байсан. Тэгээд бүртгүүлээд урагшаа цагдаа дээр очоод куртик, утас хоёрыг нь хүлээлгэж өгсөн. “Хатагтай” дэлгүүрийн хувьд би тэр өдөр согтуу байсан. Тийшээ орсон талаар огт санахгүй байгаа. Маргааш нь цагдаа дээр дуудаж байцаасан. Байцаагч нь надад бичлэг үзүүлсэн. Би хэргээ хүлээн зөвшөөрсөн. 01 дүгээр сарын 07-ны өдөр баривчилгаанд 20 хоносон. 01 дүгээр сарын 27-ны өдөр цагдан хорих байранд ял солиулж хоригдсон. 10 сар 09 хоногийн ял аваад 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би Арвайхээр сум 5 дугаар баг Хүнс барааны захын “Хадагтай” дэлгүүрийн 23 дугаартай лангуун дээр ажлаа хийж байгаад түр гараад “Андууд” төв рүү орсон. Тэгээд гарахдаа лангуугаа хаалгүй гарсан. Гарчихаад удаагүй 10 минут орчмын дараа лангуун дээр ирээд хартал өлгүүрт байсан хар өнгийн эмэгтэй куртик байхгүй байсан. Тэгэхээр нь камер шүүсэн чинь хар куртиктэй эрэгтэй хүн авсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хохирлын үнэлгээ хийлгэхэд 450000 төгрөг гэж гарсан. /хх-ийн 25 хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед ажлынхаа хүмүүстэй Арвайхээр сум 5 дугаар багт байдаг “Альфа” бааранд очсон. Тэнд ороод бүжиглэхдээ сууж байсан газраа куртикээ орхисон куртикны халаасанд нь “Stage-5” маркийн гар утас байсан юм. Тэгээд буцаад суудалдаа иртэл куртик байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй. Цагдаагаас асуутал гэдэг хүн байна гэсэн. гэх хүнийг олоод уулзтал миний цэнхэр өнгийн куртикийг өөрөө өмсчихсөн байсан. Тэгээд дагуулаад цагдаа дээр ирээд куртик болон утсаа хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 81 хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:...2021 оны 12 дугаар сарын сүүлээр би Арвайхээр суманд Альфа бааранд ганцаараа сууж байсан юм. Тэгээд нилээд согтсон. Тэгээд гэртээ хариад унтсан. Өглөө босоод ирсэн чинь танихгүй хүний хүрэм өмсөөд ирсэн байсан. Хүрэмний халаасанд 1 гар утас байсан. Би Шүүхийн шийдвэр дээр цагаа бүртгүүлэх гээд очиход эзэн нь ирсэн байсан. Дараагийн үйлдлийг согтуу тасарсан байсан болохоор санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 119-120 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/03 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирол төлсөн баримтууд, /хх-ийн 15-19, 26-30, 66-71, 72-73, хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон ..................................................., ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 98, 99-103, хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* стлэйж 5-жи /stlage 5g/ маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүрэм 1 ширхэг, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хатагтай” худалдааны төвийн 23 тоот лангуун дээр худалдаа эрхлэгч иргэн Я.Мөнхнасангийн эзэмшлийн эмэгтэй өвлийн хүрэм 1 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Дониддолгор “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн. Хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгч, хохирлыг төлсөн учир хохирогчид төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* Стлэйж 5 Жи /Stlage 5-G/ маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хатагтай” худалдааны төвийн 23 тоот лангуун дээр худалдаа эрхлэгч иргэн ******* эзэмшлийн 450000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй өвлийн хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* Стлэйж 5 Жи /Stlage 5-G/ маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хатагтай” худалдааны төвийн 23 тоот лангуун дээр худалдаа эрхлэгч иргэн ******* эзэмшлийн 450000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй өвлийн хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би Арвайхээр сум 5 дугаар баг Хүнс барааны захын “Хадагтай” дэлгүүрийн 23 дугаартай лангуун дээр ажлаа хийж байгаад түр гараад “Андууд” төв рүү орсон. Тэгээд гарахдаа лангуугаа хаалгүй гарсан. Гарчихаад удаагүй 10 минут орчим болоод буцаад лангуун дээр ирээд хартал өлгүүрт байсан хар өнгийн эмэгтэй куртик байхгүй байсан. Тэгэхээр нь камер шүүсэн чинь хар куртиктэй эрэгтэй хүн авсан байсан. Хохирогч ******* 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед ажлынхаа хүмүүстэй Арвайхээр сум 5 дугаар багт байдаг “Альфа” бааранд очсон. Тэнд ороод бүжиглэхдээ сууж байсан газраа куртикээ орхисон куртикны халаасанд нь “Stage-5” маркийн гар утас байсан юм. Тэгээд буцаад суудалдаа иртэл куртик байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй. Цагдаагаас асуутал гэдэг хүн байна гэсэн. гэх хүнийг олоод уулзтал миний цэнхэр өнгийн куртикийг өөрөө өмсчихсөн байсан гэх мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/03 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирол төлсөн баримт, шүүгдэгч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/03 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирол төлсөн баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* Стлэйж 5 Жи /Stlage 5-G/ маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хатагтай” худалдааны төвийн 23 тоот лангуун дээр худалдаа эрхлэгч иргэн ******* эзэмшлийн 450000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй өвлийн хүрэм 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагч “Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 31 хононгийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 31 хоногийн хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллад эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Дониддолгор”...Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал, хохирлын шинж чанар зэрэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирлоо нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Мөн өмнөх буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас 12 хоног дутуу байгаа. Уг хугацаан дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж нэмж нэгтгэн нийт 52 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна.“ гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гараад архи дарс уухгүй сайхан амьдрах хүсэлтэй байгаа учир албадан ажил хийлгэх ял өгнө үү.” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршиг арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид долоон сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 19 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч *******ид 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 10 минутаас эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гарсан тул шүүгдэгч *******ийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр, 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялыг 10 сар 09 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,
******* дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******ийн биелүүлээгүй үлдсэн 109 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 109 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 78 хоногийн хорих ялыг эдэлсэн, 31 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь дугаартай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг долоон сар гучин нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан долоон сар гучин нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч т эд зүйлийг нь буцаан өгсөн, хохирогч *******д хохиролд 450000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг долоон сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг долоон сар гучин нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан долоон сар гучин нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ