Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2014/0212

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд П.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжпэгчийн давж заалдах гомдлоор, Д.Э-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөрөн сумын 9 дүгээр баг, 44-03 тоотод байрлах хашаа байшингийн өмчлөгч нь Д.Э би болон миний хүү Э.Т, Э.Б-У нар юм. Бид өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон байтал П.Д нь бидний хөрөнгөөр бий болсон хашаа, байшинг маань бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн, хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн газарт өөрийнхөө нэр дээр бүртгүүлжээ.

Улсын бүртгэгч нь уг байшинд хздэн хүн амьдардаг, хэн хэний өмч болохыг нягтлан шалгалгүй, биднээс зөвшөөрөл авалгүй, ганц хүний амаар бүртгэж өгсөн байна.

Иймд Ү-1723005129 бүртгэлийн дугаартай, Мөрөн сумын 9-44-03 тоотод орших үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн 9-44-04 тоотод байрлах 50 м.кв талбайтай өвлийн сууц, 28 м.кв талбайтай гараж, Ү-1723002579 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчийн бүртгэлээс П.Д, О.Э, О.Энхбаяр нарыг хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын буртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005129 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 9-44-03 тоотод байрлах 120 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгч П.Д нь анх удаагаа 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлэхдээ өргөдөл дээрээ өмчлөгч нэгээр бүртгүүлсэн ба 9-44-03 тоотод орших өмчилсөн газар нь П.Д болон О.Э нарын өмчлөлд бүртгэгдсэн байна гэжээ.

Гуравдагч этгээд П.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ... Би Д.Э-тай 2002 оноос хамтран амьдарсан ба Мөрөн сумын 9 дүгээр багийн 44-03 тоотод байрлалтай, 600 м.кв газрыг өөрийн нэр дээр, мөн энэ багийн 44-04 тоотод байрлах 600 м.кв газрыг Д.Э-ын нэр дээр тус тус зохих журмын дагуу сумын Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаар захирамжаар олгосон. Мөн би өөрийн авсан газрыг эзэмшиж, ашиглаж байгаад 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг хүү О.Э-тойгоо авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ газар дээрээ 120 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн Ү-1723005129 дугаарт бүртгүүлж, гэрчилгээг өөрийн нэр дээр, харин 44-04 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг хамтын хөрөнгөөр бий болгосон бөгөөд 2005 оны 04 дүгээр сарын 01-нд улсын бүртгэлийн Ү-1723002579 дугаарт гэр бүлийн гишүүд болох Д.Э, П.Д, О.Э, Э.Т, О.Энхбаяр, Э.Б-У гэх зургаан хүний өмчөөр бүртгүүлж, 0001067787 тоот гэрчилгээг авсан.

Энэ бүх асуудлыг Д.Э мэдэж байгаа атлаа дээрх хөрөнгүүдийг бий болгоход би болоод миний хоёр хүүхдийг ямар ч оролцоогүй, зөвхөн өөрийн хоёр хүүхдийн хамт бий болгосон гэх мэтээр гүтгэж байна.

Миний хувьд эд хөрөнгийг хууль бусаар луйвардах сэтгэл огт үгүй, бусад байгууллага, албан тушаалтантай хуйвалдаж, хууль бусаар баримт цуглуулсан явдал огт байхгүй, бүхий л мэдүүлэг, хүсэлт, баримт материалаа хууль ёсоор гаргасан. Харин Д.Э-тай амьдарч эхлэх үед өөрийн амьдарч байсан байрыг худалдаж олсон орлого, ашиг шим, хүч хөдөлмөрөөрөө олсон учир өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө 44-03 тоотыг, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгүүдийг бий болгоход өөрийн хүч хөдөлмөрөө зориулж байсныг бодолцож, хуульд заасан эрхийн дагуу уг эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр хуваах, үр шимийг нь хүртэх эрхтэй гэж үзээд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, шийдвэрлэх явцад Д.Э нь дээрх хөрөнгүүд болон бусад эд хөрөнгийг бусадтай хуваахгүй, зөвхөн өөрийн хоёр хүүхдийнхээ хамт эзэмших, хэт амин хувиа хичээсэн сэтгэлдээ хөтлөгдөн тус шүүхэд нэхэмжпэл гаргасан байна.

Миний энэхүү тайлбар бодит байдалд нийцсэн, дээрх эд хөрөнгийн улсын бүртгэлүүд хууль ёсны бөгөөд үнэн зөв байх хуулийн шаардлага хангасан учир Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3,15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Д.Э-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005129 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002579 дугаартай улсын бүртгэлээс П.Д, О.Э, О.Э нарыг хасах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 18-р шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй тул хэргийн оролцогч нэхэмжлэгч Д.Э-аас дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Гуравдагч этгээд П.Д нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хэдийд гаргасан нь тодорхойгүй өргөдөл гарган, Мөрөн сумын 9-44-03 тоотод барьсан байшинг 30 саяар үнэлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэн өгнө үү, 10x12 харьцаатай ... гэжээ.

Ингээд, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг бичин, Мөрөн сум 9-44-03 хаягтай, 120 м.кв талбай, 30.000.000 төгрөг, хувийн сууц гэсэн бөгөөд, бүртгэлийн Ү-1723005129 дугаарт бүртгэж, П.Д-гийн /нэг хүний өмч/ өмч гэж үзэн, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөнд, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдлыг анхан шатны шүүх үзэхдээ намайг буруутгаж, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкнаас зээл авахад мэдсэн нь, бүртгэлийг буруу гэж маргаагүйгээс үзэхэд, улсын бүртгэлийг зөвшөөрч байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байна.

Тухайлбал: 2011 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкнаас 12 сая төгрөгийн зээл авахад барьцааны хөрөнгөнд Мөрөн сумын 9-44-04 тоотод байршилтай хувийн сууц гаражийн байшинг барьцаалсан байдаг.

Харин 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлээ нэмэгдүүлж 4 сая төгрөг болгон зээл авахад барьцааны хөрөнгө дутсан тул П.Д нь 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нэр дээр ганц хүний өмч гэж бүртгүүлээд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авчихсан, Мөрөн сумын 9-44-03 тоотод байршилтай 120 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан. Уг хөрөнгийг П.Д нь хэрхэн яагаад, надад мэдэгдэлгүй, нууцаар ганцхан өөр дээрээ өмчлөх болсныг би сайн мэдээгүй юм. Ингээд П.Д-гийн авсан зээлийг би төлөөд явж байтал, П.Д нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэнэтхэн иргэний шүүхэд нэхэмжлэл гарган, өөр дээрээ бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийг, мөн Мөрөн сумын сумын 9-44-04 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнөөс оногдох хөрөнгөө авна гээд надаас 41.5 сая төгрөгийн хөрөнгө авахаар маргаан үүсгэсэн.

Энэ нэхэмжлэл гаргасныг үзээд миний бие иргэн П.Д-гийн өөр дээрээ бүртгүүлж амжсан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хууль бус гэдгийг Б-тай мэдээд Захиргааны шүүхэд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийг өгсөн юм.

  1. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэс нь, улсын бүртгэгч нь иргэн П.Д-гийн зөвхөн хүсэлт гаргасан өргөдлийг үндэслэн Мөрөн сумын 9-44-03 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг шууд бүртгэсэн нь тэр хаягт оршин суугч, хөрөнгийн эзэн миний өмчлөх эрхийг зөрчөөд зогсохгүй, бүртгэлийн үнэн зөвийг нотлох үүргээ биелүүлсэнгүй. Үүнийг захиргааны шүүх шалгаж тогтоохгүйгээр зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг илүү хамгаалж байгаа нь шударга биш байна.
  2. Хэрэгт авагдсан баримтад: Мөрөн сумын 9-44-04 тоотод байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 2005 онд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргаас тодорхойлолт авч тогтоосон байхад Мөрөн сумын 9-44-03 тоотод байршилтай Үл хөдлөх хөрөнгийг 2011.05.31 -ний өдөр, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс иргэн П.Д-гийн нэр дээр ганц хүний өмч гэж бүртгэхдээ Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргаас тодорхойлолт ерөөсөө аваагүй байдаг. Үүнийг захиргааны шүүх шалгахыг хүсэхгүй, байгаа нь маргааныг бодитой шийдвэрлэж чадсангүй. Ингэснээр Мөрөн сумын 9-44-04 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгө болох, хашаа байшин, гаражийн байр нь нэр бүхий /П.Д түүний хоёр хүүхэд ороод/ 6 хүний хамтран өмчлөгч өмч байхад Мөрөн сумын 9-44-03 тоотод байршилтай 8x12 харьцаатай мансардтай сууцны байшин нь дан ганц П.Д-гийн өмч болсон нь илтэд хууль бус байгаа юм.

П.Д нь Мөрөн сумын 9-44-03 тоотод хаягтай газарт, 600 м.кв хэмжээг, өмчлөгч нь хүү О.Э-тойгоо болсон бөгөөд, уг газар дээр миний бие өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон хөрөнгөөрөө, сууцны байшин барьсан байхад түүнийг шууд л өөрөө өмчлөгч гэж бүртгэлийн байгууллагад итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхэлсэн байх тул би цагдаад өгч шалгаж өгөхийг хүсэхэд цагдаагаас иргэний хэрэг гээд шалгаагүй орхигдуулсан.

  1. П.Д нь банкнаас зээл авч наймаа хийх гэж үзсэн хэдийч ямар ч үр дүнд хүрээгүй билээ. Банкнаас олон удаа зээл авч барьцаанд Мөрөн сумын 9- 44-04 тоотод байдаг хөрөнгийг барьцаалж, намайг хамтран зээлдэгч болооч гэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж байв. Ингэхдээ зарим тохиолдолд барьцааны хөрөнгийг бүртгүүлэх үед хаягийг худлаа бичин, 9-44-03 тоотод, сууц гаражийн байр байдаг мэтээр бичиж “Бүртгэлийн байгууллага, анзаарахгүй бүртгэж байсан удаатай.
  2. Нэгэнт ийм байдал үүсгэсэн П.Д-д “Чи яагаад миний хөрөнгөөр боссон сууц байшинг надад хэлэлгүй бас багийн даргын тодорхойлолтгүйгээр бүртгэлийн байгууллагад, дан ганц өөрийн өмч гэж бүртгүүлсэн юм бэ” гэхэд тэрээр “Би чамд эргүүлээд өгчихнө” гэж хэлсэн хэдий ч түүнийгээ хэрэгжүүлэлгүй бүртгүүлсэн давуу эрхээрээ түрээ барьж, түүнийгээ өөрийн өмч гэж маргаад иргэний шүүхэд хандан, өөрийн өмч гэж улайрч байгаад би маш их гомдолтой.

Захиргааны шүүх бүртгэлийн үнэн зөвийг шалгасангүй, зөвхөн тухайн байгууллагаас хөрөнгийн лавлагаа, хувийн хэргийг хуулбарлан авч, түүнд үнэлэлт өгч, Д.Э-ын өмч биш байна гэсэн нь ойлгомжгүй байна.

П.Д-гийн илтэд хууль бус үйлдлээс хамаарч, тэд ямар нэгэн хөрөнгө гаргаагүй байдлаас болоод миний бие түүнд гомдоод, түүний хоёр хүү О.Э, О.Э нарыг Мөрөн сумын 9-44-04 тоотод байдаг, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасах нэхэмжпэлийн шаардлага хамт гаргасан.

Иймд, Анхан шатны 18 дугаар шүүхийн шийдвэр нь илтэд хууль бус, нэхэмжпэгч миний эрх ашгийг хохироосон, бүртгэлийн үнэн зөвийг олж тогтоох талаар санаачлагаараа шалгаагүй, зөвхөн хариуцагч, гуравдагч этгээдийн эрх ашгийг илүүтэй хамгаалсан тул хуульд нийцүүлэн дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү- 1723005129, Ү-1723002579 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийн асуудлыг цаашид шалгаж тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 44 дүгээр гудамжны 04 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.Э, П.Д, Э.Б-У, Э.Т, О.Э, О.Э нарыг улсын бүртгэлийн Ү-1723002579 дугаарт, 03 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр П.Д-г 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн Ү-1723005129 дугаарт тус тус бүртгэсэн байх ба нэхэмжпэгч Д.Э нь шүүхэд “миний өмч хөрөнгийг хууль бусаар бүртгэсэн” гэсэн үндэслэлээр “Ү-1723005129 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Ү- 1723002579 дугаартай улсын бүртгэлээс П.Д, О.Э, О.Э нарыг хасуулах” нэхэмжпэлийн шаардлага гаргаж, гуравдагч этгээд П.Д нь “маргаан бүхий улсын бүртгэлүүд нь хуулийн дагуу хийгдсэн” гэж маргажээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг болон мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг Б-тай нотлох баримтыг үндэслэн бүртгэх ёстой.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр "... газрыг өмчлүүлсэн захирамж болон үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлэгт өмчлөгч нь нэгээр дурдагдсан ба газар эзэмших гэрээ, гэрчилгээний хамт байхад хангалттай гэж үзсэн[1]“ гэж тайлбарласан байх ба 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр П.Дгаас гаргасан мэдүүлэг, Мөрөн сумын 9 дүгээр баг, 44 дүгээр гудамжны 03 тоотод орших газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн гэрчилгээ, байршлын кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн зураг зэргийг үндэслэн түүнийг тус хаягт байрлах 120 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ү-1723005129 дугаарт бүртгэн, 000119737 дугаартай гэрчилгээ олгожээ.

Хэдийгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр захирамжаар 9-44-04 тоотод байрлах 600 м.кв газрыг Д.Э-д эзэмшүүлж, 44-03 тоотод байрлах 600 м.кв газрын өмчлөгчөөр П.Д, О.Э нарыг 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон ч энэ нь тус газруудын эзэмшигч, өмчлөгч хэн болохыг Балсан баримт болохоос биш, уг газруудад байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг Б-тай нотолсон баримт биш байхад газар өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэн, тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг Б-тай нотлох баримтыг шалгаж тогтоолгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” зарчим, мөн хуулийн 14дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг Бтай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр “2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн боловч бүртгэл буруу гэж маргаагүйгээс үзэхэд нэхэмжпэгч нь бүртгэлийг зөвшөөрч байсан, ... Д.Э нь энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй” байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Улмаар улсын бүртгэлийн Ү-1723005129, Ү-1723002579 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөлийн хувьд маргаантай, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүх П.Д-гийн “41.500.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах” нэхэмжлэлийн дагуу Д.Э-д холбогдох иргэний хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь гуравдагч этгээд П.Д-гийн "... 44-03 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөдөлмөрөөрөө олсон учир өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 44-04 тоотод байрлах хөрөнгүүдийг хамт амьдрах хугацаандаа бий болгосон дундын өмч[2]” гэх, нэхэмжлэгчийн "... 44-04 тоотын үл хөдлөх хөрөнгө манай хүүхдүүдийн өмч, ... мөн 44-03 тоотын газар дээрх хөрөнгө нь миний хөрөнгө[3]" гэх тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27- ны өдрийн “Хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай” 2475 дугаар захирамж зэргээр тогтоогдож байх тул шүүхээс маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, энэ асуудлаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байна.

Тиймээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 44-03 болон 44-04 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч хэн болох талаар маргаантай, уг хөрөнгө нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хуулийн дагуу өмчилбөл зохих бусад этгээдүүдийн дундын өмч эсэх, дундын өмч мөн бол тухайн хөрөнгийн өмчлөгч бүр ямар хэмжээгээр өмчлөх ёстой зэргийг иргэний хэргийн шүүх хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх нь улсын бүртгэлийн талаарх маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байх тул тийнхүү өмчлөгчийг тогтоосныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага уг бүртгэлийн асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Ү-1723002579, Ү-1723005129 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захир1ааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дахин шинэ акт гартал үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005129, Ү- 1723002579 дугаартай улсын бүртгэлүүдийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                            Н.ХОНИНХҮҮ

                                                            Э.ХАЛИУНБАЯР

 

[1] Хэргийн 105 дахь хуудас

[2]  Хэргийн 78 дахь тал

[3]  Хэргийн 106 дахь тал