Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0157

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Г.Б-Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И т овогт Г-ийн  Б-Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000166 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, И т овогт Г-ийн  Б-Э /РД: ............. /, ..... оны ...  дүгээр сарын ...... -ны өдөр .... аймгийн ....... суманд төрсөн, ....  настай, эрэгтэй, .....  боловсролтой, ......  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , эхнэр хүүхдүүдийн хамт ....... аймгийн ...... сумын .........  дугаар гудамжны ........  тоотод оршин суух хаягтай, урьд .........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Б-Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б-Э нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед ......... аймгийн..........  сумын ..... дугаар багт байрлах ............  замын урд талын нарийн гудамжинд иргэн Ц.С-ын Iphone-12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2,100,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-Э мэдүүлсэн: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирлыг төлсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000166 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тухай “...цэнхэр өнгийн айфоне-12 маркийн 2 камертай 64гб багтаамжтай гар утас байх бөгөөд имей ............ , .......  дугаартай байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай “...цэнхэр өнгийн айфоне-12 маркийн 2 камертай 64гб багтаамжтай, имей ........ , ........  дугаартай 1 ширхэг гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгөв. Хүлээн авсан хохирогч Ц.С ” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай “...Ерөнхий боловсролын ........  дугаар сургуулийн .......  дугаар хяналтын камерын бичлэгийг 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 21 минут 31 секундэд шүүхэд ...........  сумын .... дугаар багт байрлах ...... банкны хажуу талаас хар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй, куртикныхаа малгайг өмссөн хүн гүйж байв. Түүний араас цагаан өнгийн куртиктай хүн араас гүйсэн /хохирогч мэдүүлэг өгөхдөө би утсаа дээрэмдүүлсний дараа араас хөөгөөд гүйсэн/ бичлэг байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Хохирогч Ц.С-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг 12 минутын үед Арбатын гудамжинд байрлах Смайл караоке баарнаас гараад Эрүүл мэндийн 2 дугаар төвийн урдуур явж 16 дугаар сургууль 2 төвийн хоорондох гарцаар захын урд байрлах Хаан банкны АТМ руу очсон ба өөрт карт байхгүйг санаад ирсэн замаараа буцаад явж байтал ардаас танихгүй хүн ирээд миний халаасанд байсан гар утсыг аваад зугтаасан. Би авах гэж хойноос нь Цээнэ эмнэлэг хүртэл хөөгөөд гүйцээгүй. Тухайн эрэгтэй хүн миний өмдний баруун халаасанд байсан Iphone-12 маркийн гар утсыг авсан ба өөр ямар нэгэн зүйл аваагүй. Миний гар утсыг авсан хүн над руу ирээд утсаа өгчих, өгөхгүй бол ална шүү. Би хутгатай гэж хэлж байсан. Би тухайн хүнд утсаа өгөхгүй. Юу яриад байгаа юм гээд баруун гараараа халаасанд байсан утсаа дарахад миний баруун гар руу дайрч байхдаа гар самардаад утсыг маань аваад явсан. Тэр залуу 20 орчим настай, хүн аймаар сүрдмээр хоолойтой, бие хаатай хүн бол байгаагүй. 165 см орчим өндөртэй, урт хар куртиктай, биеийн тамирын өмд, цагаан ултай пүүзтэй хүн байсан. Би гар утсаа 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,300,000 төгрөгөөр нөхрөөсөө бэлгэнд авч байсан. Цайвар цэнхэр өнгийн Iphone-12 маркийн гар утас байсан Би замд таарсан залуугийн утсаар цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Гэрч О.И-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хадам ээжийн гэрт очоод хадам ээжийн найз гэх ахаас 300,000 төгрөгөөр айфоне-12 маркийн цэнхэр өнгийн гэр утас худалдаж авсан. Авсан гар утас нь дэлгэц дээрээ кодтой байсан. Надад гар утсыг худалдахдаа Шүүхийн тэндээс олсон гэж хэлсэн. Би худалдаж авсан гар утсаа Ихэр могой худалдааны төв дээр гар утас зардаг хүнд 430,000 төгрөгөөр худалдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Ч.Д-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр, 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тус тус мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед нэг залуу орж ирээд Айфоне-12 кодтой зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь шалгаад имейл кодыг нь шалгаж үзэхэд дэлгэцэн дээрээ кодтой ID хийгээгүй байсан. Тэгээд хэдээр зарах юм гэж асуутал 450,000 төгрөгөөр зармаар байна гэхээр нь би 430,000 төгрөгөөр авъя гэж хэлээд данс руу нь мөнгөө мобайл банкаар шилжүүлсэн. ...430,000 төгрөгийг бэлнээр авсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 30 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 291 дугаартай “...Ц.С-ын биед зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун сарвуу, зүүн сарвуунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт, зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “...Ц-ын С , ...хэсэг газрын үзлэгээр: Зүүн өвдөг хөхөрсөн 2 гарын сарвуунд зулгаралт шархтай” гэх хуудас /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “...иргэн Ц.С-ын эзэмшлийн 2022 оны 02 дугаар сард худалдаж авсан phone-12 маркийн 64GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Г.Б-Э-ийн яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Дархан сумын 7 дугаар баг Буян зах дээр хуурай эгч О-тэй уулзаад хамт биржийн ар талын гэр хороолол гэр хороолол 3 дугаар гудамжинд О эгчийн таньдаг эмгэн өвгөнийд очсон. Тэр айлын гэрийн хаягийг сайн мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь ороод бид дөрөв хоол унд идээд нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад О  эгч бид хоёр 20 цагийн үед тэднийхээс гарч яваад Дархан сумын 7 дугаар баг захын урд талын таксины зогсоол дээр О  эгч бид хоёр нэлээн удаан маргалдсан. Тэгж байгаад би О эгчийг таксинд суулгаж явуулаад захын урд талын нүхэн гарцаар гартал Дархан сумын ..... банкны урд урт саарал цайвар өнгийн куртик өмссөн хүүхэн уйлаад явж байсан. Тэгэхээр нь би Ихэр могой гэх хоолны газрын урд талын шатан дээр гутлынхаа үдээсийг янзалчхаад эргээд харсан чинь нөгөө хүүхэн ........ банкны хажуу талын нарийн замаар доошоо явж байсан. Тэгэхээр нь хойноос нь очиход нөгөө хүүхэн зүүн гартаа гар утсаа бариад уйлаад явж байхаар нь гар утсыг нь булааж авах гэтэл тэр эмэгтэй утсаа тавихгүй байхаар нь гараас нь огцом татахад нөгөө эмэгтэй газар унасан. Түүнийг унахаар нь би гар утсыг нь гараас нь шүүрч аваад доошоо зам хөндлөн гарч Цээнэ эмнэлгийн урд талаар гүйгээд төмөр замын 3,4 дүгээр байрны урдуур гарч вокзал ороод төмөр замын нүхэн гарцаар гараад шууд гэр рүүгээ очсон. Би тэр эмэгтэйгээс дээрэмдсэн гар утсаа гэртээ очоод үзсэн чинь Iphone-12 маркийн гар утас байсан. Би тэр гар утсыг И -т 300,000 төгрөгөөр зарсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Г.Б-Э нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б-Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-Э-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.Б-Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Эд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ........  дугаар багийн нутаг дэвсгэр буюу “.............. ”-аас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.С, иргэний нэхэмжлэгч Ч.Д нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Б-Э-с энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б-Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И т овогт Г-ийн  Б-Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Э-г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Г.Б-Эд шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ........  дугаар багийн нутаг дэвсгэр буюу “........... ”-аас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б-Э нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР