Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/808

 

 

 

 

 

 

 

     2020          9             07                                     2020/ШЦТ/808

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Н.Түвшинбаяр,

          номин трейдинг ХХК-ний өмгөөлөгч Ж.Давааням,

          шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809043900266 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эгч, хүргэн ах, дүү нарын хамт тоотод оршин суудаг,

          2014 оны 9 дүгээр сарын 03-нд /2002 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

          2015 оны 11 дүгээр сарын 17-нд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

          2017 оны 10 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

          2018 оны 02 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

          2019 оны 3 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ** овогт Б.Ц ,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Яллагдагч Б.Ц нь** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** салбар дэлгүүрээс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр лангуун дотор байсан Самсунг галакси А8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “***” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “**” дэлгүүрээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “**” зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “**” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” худалдааны төвөөс компьютерын дагалдах хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Б--т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** төвийн 3 дугаар давхарт байх ** ХХК-ний “**” нэртэй дэлгүүрийн лангуунаас Айфоне утасны утасгүй чихэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** дэлгүүрийн нэг давхарт үйл ажиллагаа явуулах “***’’ худалдааны дэлгүүрээр орсон. Тухайн дэлгүүрт орох үед худалдагч нь нэг залуу байсан бөгөөд түүний хажууд 3 үйлчлүүлэгч хамт байж байсан. Би нэг хэсэг лангуу хооронд явж оараа үзэж байгаад нэг сул макбүүк байгааг олж харсан. Тухайн үед худалдагч пилээн завгүй харагдсан бөгөөд үйлчлүүлэгчтэй юм яриад зогсож байсан тэгээд би хүн харж байгаад сул байсан саарал өнгийн макбүүк байсныг аваад гарсан. Тэгээд их дэлгүүрийн зүүн хаалгаар гараад хороолол ороод интернет ороод хулгайлсан макбүүкийнхээ маркийг тавиад үнэ тохирч зарна гээд зар тавиад тухайн үед барьж байсан 93-тай утасны дугаараа тавьсан байсан чинь удалгүй над руу юнителийн дугаараас залгаад барааг чинь үзэж байгаад үнэ тохирч авмаар байна гэхээр нь уулзаад үзүүлэхэд бэлэн 80.000 төгрөгөөр авъя гэхээр нь зөвшөөрөөд зараад мөнгөөрөө өөртөө хувцас болон идэж уух юм аваад л дууссан. ...Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Компьютер ланд” төвөөс ширээний сэнс, гар авахаар орсон. Тэгээд юм бараа үзэж явж байгаад хамгийн булангийн лангуу ороод бараа үзээд, барааны үнэ худалдагчаас асууж байгаад 3 ширхэг рамыг шилэн лангуунаас вирусийн программаар хааж байгаад аваад өмднийхөө зүүн талын арын халаасанд хийгээд өөр нэг бараа аваад худалдагчид авна гэж хэлээд мөнгөө аваад ирье гээд гараад явсан. Тухайн үед худалдагч нь эмэгтэй хүн байсан бөгөөд би хулгайлсан эд зүйлээ 13 дугаар хороололд явж байгаад гар дээрээс 300.000 төгрөгөөр зараад мөнгөө өртэй байсан хүндээ өгчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-122-125, 187-190/,

 

          Хохирогч Б.З-н  “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 40 минутын үед *** дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах ***  дэлгүүрийн байрны гар утас, гэрэл зургийн аппарат дагалдах хэрэгсэл байрлуулсан шилэн хоргон дотор дээрээсээ 2 дахь тавиур дээр байсан цагаан өнгийн хайрцагтай, хайрцгийг нь задлаагүй, лацтайгаа байсан шинэ Самсунг галакси А-8 маркийн гар утас алга болсон байхыг би анх хараад, ажилчдадаа хэлэхэд мэдэхгүй байсан. Хяналтын камер шүүхэд 16 цаг 18 минутын үед дэлгүүрээр үйлчлүүлж байсан хар саравчтай саарал өнгийн малгайтай, цагаан ханцуйтай хар хөх өнгийн нацист цамц өмссөн эрэгтэй хүн шилэн хоргоны хаалгыг онгойлгоод утсыг хулгайлж байгаа хяналтын 9 камерын дүрс бичлэг байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. Цагдаа нар хэргийн газраас гарын мөр бэхжүүлж аваад явсан. Уг хүн утас хулгайлахын өмнө плаш диск худалдаж авахдаа картаар төлбөрөө хийсэн байсан. Үүний дансны хуулгыг маргааш компанийн санхүүгийн ажилтнаар гаргуулж аваад авчирч өгье…” гэсэн мэдүүлэг /хх-34-35/,

 

          Хохирогч С.М-н  “...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед *** 1 дүгээр давхарын зүүн урд буланд байрлах “**” худалдааны тасагт үйлчлүүлсэн 3 хүнд Мас bоок-нд программ суулгаж өгч байсан ба тэр 3 хүн надтай 1 цаг гаран удаж программыг суулгаж өгсөн. 3 хүн явсны дараа голын лангуунд байсан 4.199.990 төгрөгийн үнэтэй Мас bоок байхгүй байсан. Тэгээд би Их дэлгүүрийн хяналтын камерын өрөө рүү орж камерыг шүүлгэж үзэхэд 21 цаг 41 минутын үд цагаан саарал малгайтай хар куртиктай хөх өнгийн даавуун өмдтэй, хөх өнгийн Мак бүүкийн цэнэглэгчийг салгаж аваад Мак бүүкийг курткны өвөрт хийж аваад Их дэлгүүрийн зүүн талын голын хаалгаар гараад явсан дүрс бичлэг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-115/,

 

          Хохирогч Ч.Б-н “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "**” худалдааны төвийн 3 давхарт 306 тоот лангуун дээр ажил дээрээ байж байтал гаднаас 20-25 орчим насны цагаан ултай хар өнгийн пүүз өмссөн, бараан жинсэн өмд өмссөн, дээгүүрээ нацист гэж нэрлэдэг цагаан ханцуйтай хар цээж бүхий куртик өмссөн байсан бөгөөд хар өнгийн үүргэвчтэй залуу орж ирсэн. Тухайн үед манай лангуунд өөр хүн байгаагүй. Тэгээд үйлчлүүлэгч надаас нилээн барааны үнэ асуусан бөгөөд би бүх барааныхаа үнийг цээжээр мэдэхгүй учраас компьютер дээрээсээ үнээ харж хэлж байсан. Ингээд үйлчлүүлэгч надаас ямар нэгэн бараа авалгүй гараад явсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тооллого хийж байгаад суурин компьютерын 3 ширхэг шинэ рам алдсан гэдгээ мэдээд лангууны дотор байдаг хяналтын камераа шүүж узэхэд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн үйлчлүүлэгч үүдний хэсэгт байрладаг шилэн лангууны дотор талын 3 дахь тавцан дээр байсан 3 ширхэг рамыг аваад вирусын программаар хааж баруун гараараа аваад зүүн гартаа дамжуулаад дараа нь зүүн халаасандаа хийж байгаа нь дүрс бичлэгт буусан байсан тэгээд над дээр зөвхөн вирусын программаа барьж ирээд энийг авна гэснээ халааснуудаа тэмтэрч үзээд бэлэн мөнгө алга АТМ ороод ирье гэхээр нь карт уншина гэхэд юм хэлээгүй гараад явсан байсан тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд тэр бичлэгээ өөрөө байнга үздэг байсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал гаднаас хүн орж ирэх шиг болохоор нь харсан чинь надаас эд зүйл хулгайлсан залуу мөн байхаар нь ажиглаад сайн харсан чинь яг өмнөх шигээ надаас барааны үнэ асуугаад байсан тэгээд шилэн лангуу нээж бараа үзээд байсан би нүд салгалгүй хараад байсан учраас гараад явахаар нь араас нь гараад цагдаагийн байгууллагад хандаад өөрөө араас нь дагахад өөр лангуунд ороод бас бараа үзээд байсан. Тэгээд цагдаа ирээд бариад авсан…” гэсэн мэдүүлэг /хх-176-179/,

 

          Хохирогч Б.И-н  “...Би *** дүүргийн *** дугаар хороонд байрлах Теди төвийн 3-н давхрын “***” нэртэй гар утасны дагалдах хэрэгслийн дэлгүүрт худалдааны мэргэжилтэн ажилтай юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 23-24 насны саравчтай малгай, юүдэнтэй цамцтай, урдуураа хар өнгийн жижиг цүнх үүрсэн хүн орж ирээд шилэн лангуун дотор байсан хард дискийг асуугаад үзье гэхээр нь 240.000 төгрөгний хард дискийг үзүүлсэн, үнэ хэд вэ, өндөр багтаамжтай хард диск байна уу гэхээр нь 360.000 төгрөгний хард диск үзүүлсэн. Үзэж байсан хардаа барьж байснаа шилэн лангуун дотор байсан жижиг компьютерийн гарыг үзье гээд үзүүлсэн чинь үзчихээд авахгүй гээд буцаагаад тавьсан. Тэгээд 360.000 төгрөгний хард дискээ шалгаад өгчих, авъя гэж хэлээд кассны ардаас гарч ирээд цүнхээ онгойлгоод ухаж байгаад “би гар утсаа 4-н давхарт янзлуулж байгаад үлдээсэн байна” гээд гараад зүүн хойд зүг гүйгээд явсан. Миний хувьд 15-н цагийн үед шилэн лангуун дотор байсан бараагаа харж байгаад 560.000 төгрөгний үнэтэй “**” брендийн “***” нэртэй чихэвч байхгүй байгааг мэдсэн юм. Би бодохдоо тэр залууг компьютерийн гар байрлуулахдаа зөрүүлээд чихэвч хулгайлсан гэж бодож байна...”, “...Чихэвчээ алдсанаас хойш наадмын өмнөхөн санагдаж байна миний сэжиглэж байсан эрэгтэй хүүхэд теди төв дотор манай лангууны урдуур явж байсан бөгөөд намайг хармагцаа гэнэт өөр зүг чиглэн хараад өнгөрсөн, би араас нь дагаж яваад хувцаснаас нь бариад лангуу руугаа оруулаад “...манайхаас авсан чихэвчнийхээ мөнгийг төл эсвэл цагдаа дуудлаа” гэж хэлэхэд эхэндээ тэр хүүхэд “...та хүн андуураад байна гэж хэлсэн бөгөөд би түүнд “...би чамтай өмнө нь уулзаж байсан, царайг чинь санаж байна, бичлэг чинь ч байгаа, би андуураагүй, би одоо цагдаа дуудлаа...” гэж хэлэхэд тэр хүүхэд надад “...за эгчээ би хохирлыг чинь барагдуулж өгнөө, намайг дагаад манай гэр лүү явчих, очоод мөнгөө авчих” гэж хэлсэн. Би түүнд чамайг дагаж явахгүй, одоо мөнгөө авъя гэж хэлэхэд надад та намайг дагаад явчих гээд байхаар нь шууд цагдаад өгсөн. 2 цагдаа ирээд гавлаад аваад явсан. Сүүлд сонсоход тус хүүхдийг хэлтсээсээ алдсан хэмээн сонссон” гэсэн мэдүүлэг /хх-79-81/,

 

          Гэрч Д.Н-н  “...Би 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхад манай үүдний хэсэгт байрлах босоо шилэн лангуун дотроос самсунг галакси А8 маркийн гар утас алдагдсан байсныг хараад хяналтын камераа шалгаж үзтэл 20-25 насны цагаан ханцуйтай хөх энгэртэй нацист гэдэг куртик өмссөн, бараан өнгийн өмд, цагаан ултай хар хөх өнгийн пүүзтэй, нуруундаа үүрчихсэн эрэгтэй хүн хажуугийн лангуунаас плаш диск алдаж авахдаа хажууд нь байсан лангуунаас гар утас хулгайлан авч гарч байгаа нь харагдаж байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-36/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-154/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-155/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-59/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-51-52, 2хх-90-91/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-174-175/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь *** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** салбар дэлгүүрээс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр лангуун дотор байсан Самсунг галакси А8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Саммет компьютер технологи” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

**дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “**” дэлгүүрээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Mac book” зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “***” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвөөс компьютерын дагалдах хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Б-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ***дүүргийн** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди төвийн 3 дугаар давхарт байх *** ХХК-ний “***” нэртэй дэлгүүрийн лангуунаас Айфоне утасны утасгүй чихэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 550.000 төгрөгний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Зл, С.М, Ч.Б, Б.Ичинноров, гэрч Д.Н нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Ц ий сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Ций дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ций дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч “С***” ХХК-д 1.269.900 төгрөгийн, хохирогч “Номин трэйдинг” ХХК-д 4.399.900 төгрөгийн, хохирогч Ч.Б-т 442.800 төгрөгийн, хохирогч “**” ХХК-д 550.000 төгрөгийн нийт 6.662.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 Иймд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Цээс нийт 6.662.600 төгрөгийг гаргуулж, хохирогч “***” ХХК-д 1.269.900 төгрөг, хохирогч “Номин трэйдинг” ХХК-д 4.399.900 төгрөг, хохирогч Ч.Б-т 442.800 төгрөг, хохирогч “***” ХХК-д 550.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ций дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль нь тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Б.Ц 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ялтан Б.Ций цагдан хоригдсон 203 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Цээс нийт 6.662.600 төгрөгийг гаргуулж, хохирогч “***” ХХК-д 1.269.900 төгрөг, хохирогч “***” ХХК-д 4.399.900 төгрөг, хохирогч Ч.Б-т 442.800 төгрөг, хохирогч “***” ХХК-д 550.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР