Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/937

 

 

 

 

 

 

 

     2020         11           03                                      2020/ШЦТ/937

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009012141239 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.М /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ж.Мнь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бон апетит” ресторанд ажлын байран дээрээ байхдаа иргэн Л.Өнөрбаярын компьютероор “Покер старс” сайт руу Л.Өнөрбаярын акаунт буюу хаяг, нууц үгээр нэвтэрч, түүний тоглоомны дансанд байсан 810 ам.доллароос 487 ам.долларыг 5028770982 дансанд шилжүүлэн авч, үлдэгдэл буюу 323 ам.долларыг тоглож үрэгдүүлэн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цахим тоглоомонд байршуулсан дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бусдад 800 ам.долларын буюу 2.230.869 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ж.М Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бон апетит” ресторанд ажлын байран дээрээ байхдаа иргэн Л.Өнөрбаярын компьютероор “Покер старс” сайт руу Л.Өнөрбаярын акаунт буюу хаяг, нууц үгээр нэвтэрч, түүний тоглоомны дансанд байсан 810 ам.доллароос 487 ам.долларыг 5028770982 дансанд шилжүүлэн авч, үлдэгдэл буюу 323 ам.долларыг тоглож үрэгдүүлэн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цахим тоглоомонд байршуулсан дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бусдад 800 ам.долларын буюу 2.230.869 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ж.Мхүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Ж.М холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгэдэгч Ж.М нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бон апетит” ресторанд ажлын байран дээрээ байхдаа иргэн Л.Өнөрбаярын компьютероор “Покер старс” сайт руу Л.Өнөрбаярын акаунт буюу хаяг, нууц үгээр нэвтэрч, түүний тоглоомны дансанд байсан 810 ам.доллароос 487 ам.долларыг 5028770982 дансанд шилжүүлэн авч, үлдэгдэл буюу 323 ам.долларыг тоглож үрэгдүүлэн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цахим тоглоомонд байршуулсан дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бусдад 800 ам.долларын буюу 2.230.869 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч Л.Өнөрбаярын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “… 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай найз Мэндсайхан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бон апетит” ресторанд ирээд покэр тоглох хэрэгтэй байна акаунтаа нээгээд өгөөч гэж гуйхаар нь нээж өгсөн. Дараа нь би өөрөө 20-22 цагийн орчим тоглоод акаунтаа хайгаад би мөнгийг нь шалгатал 810 ам.доллар байсан юм. Би тухайн үед утсан дээрээ зургийг нь аваад хадгалсан тэгээд 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийнхөө акаунт руу ортол 02 дугаар сарын 9-10-ны хооронд орж тоглоод, мөнгө шилжүүлсэн байсан тэгээд миний дансанд мөнгө байхгүй болохоор нь покер старс руу майл бичихэд хариу нь Болд888 акаунт хаягтай хүн шилжүүлж авсан байна гэхээр нь тэр хүнийг хайгаад фейсбүүк найзуудаасаа асуугаад Батхуяг Буян гэдэг фейсбүүк хаягтай 89802127 дугаарын утастай долларын ченж байдгийг олж мэдээд энэ хүнтэй фейсбүүкээр яриад алга болсон мөнгө асуутал Мэндээ Мэндсайхан гэдэг хаягаас чиний акаунтаар мөнгө шилжүүлсэн. Тэгээд Мэндээ гэдэг хүн 5028770982 гэсэн хаан банкны Эрдэнэцэцэг гэсэн дансаар төгрөг болгож авсан тэгэхээр нь би Мэндсайхантай утсаар яриад авсан байна гээд болсон үйл явдлыг хэлэхэд би таны мөнгийг гаргаж өгнө хэд хоногийн хугацаа өгөөч ээ гэж хэлээд дахиж утсаа авахаа больсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

          Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн “миний дансанд 1.213.500 төгрөг орсныг би тэр үед мэдээгүй тэр үед миний дүү Ж.Мөөрийнхөө картыг гээчхээд миний энэ картыг ашиглаж байсан юм. Тэгээд удалгүй хамт ажил хийдэг хүн нь цагдаад гомдол гаргасан байна лээ ямар учиртай юм бэ гэж дүүгээс асуухад би өөрөө тоглоод хожсон мөнгөө шилжүүлэн авсан юм гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

          Иргэн Ж.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5028770928 тоот дансны хуулга /хх-ийн 63-68 дугаар хуудас/,

            Яллагдагч Ж.М “… би 487 ам.долларыг эгч Эрдэнэцэцэгийн дансаар төгрөг болгон авсан. Тухайн үед Өнөрбаяр ахад 810 ам.доллар байсан түүнээс 323 ам.долларыг тоглож алдсан нь үнэн. Миний буруу би өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж байна. …” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.М танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.М 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Мнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР