Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0213 |
Огноо | 2014-05-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2014/0213
Д.Я-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэртэй Д.Я-н нэхэмжпэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Я шуухэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн газрын албаны зүгээс нөхөн төлбөр олгохыг татгалзсан нь хууль бус шийдвэр болохыг тогтоож, Улсын бүртгэлийн Ү-220401**** дугаарт бүртгэлтэй барилга болон 37.77 м урт банзан хашаа зөөвөрлөсний хөлс нийт 19.008.696 төгрөгийн нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Я шуух хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би 2010 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн емчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэйгөө амьдарч байсан. Гэтэл 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын албанаас уг газрыг чөлөөлөх тухай -мэдэгдэл ирсэн байдаг Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын захирамжаар миний үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийсэн байдаг.
Мөн тухайн газрыг чөлөөлүүлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй тул бэлтгэлээ ханга, Төрийн сангаас 03 дугаар сарын 15-ны өдөр мөнгө орж ирэх учраас тухайн үл хөдлөх хөрөнгийг буулгаж газрыг чөлөөлсөн тохиолдолд мөнгө өгнө гэж Газрын албанаас тайлбарлаж өгсөн учраас тухайн үед би үл хөдлөх хөрөнгөө буулгаж тухайн газрыг чөлөөлж өгсөн. Үүнтэй холбоотойгоор Газрын албанаас 2 мэргэжилтэн үл хөдлөх хөрөнгийг буулгасан зургийг дарж баталгаажуулж авч байсан. Мөн газрыг зарахад үл хөдлөх хөрөнгө байгаагүй хоосон газар зарсан. Үүний дараагаар төрийн сангаас хэзээ мөнгө өгөх талаар асуухад "тухайн газрын өөр хүнд худалдсан болохоор төрийн сангаас мөнгө гаргаж өгөх ' боломжгүй" гэсэн хариу өгсөн. Тухайн мөнгийг яагаад өгөхгүй гэж байгаа талаар асуухад "Үүнтэй холбоотой асуудлыг Нийслэл Газрын албаны даргад хандах боломжтой" гэж тайлбарласан учраас Нийслэлийн Газрын албаны даргад хандахад "Тухайн газрыг өөр хүнд худалдаалсан учраас мөнгө гаргаж өгөх боломжгүй" гэж тайлбарласан учраас захиргааны шүүхэд хандах болсон. Би тухайн үед Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасны дагуу тухайн шийдвэрийг биелүүлснээс болж бие сэтгэл, эд хөрөнгөөр хохирч байна. Тухайн үед хашаа, 3 давхар байшинтай боломжийн амьдарч байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 483 дугаар тоот захирамжаар мөнгө олгох ёстой байхад одоог хүртэл өгөөгүй байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас тухайн захирамжийг хүчингүй болгосон захирамж одоогоор байхгүй" гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 1-3 тоот хаягт байрлах хашаа, байшин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1 Сансрын шатахуун түгээх станцаас- Дарь эх хуртэл тавигдах авто замын трасст ороогүй.
Одоо уг газар дээр "Ш" шатахуун түгээх станц байрлаж байгаа бөгөөд кадастрын мэдээллийн санд "Ш" ХХК-ийн нэр дээр орсон байна. Иймд Д.Я-ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6-д заасныг баримтлан иргэн Д.Я-н нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж. Нийслэлийн Засаг даргын 2010 аны 483 дугаар захирамжийн дагуу Д.Я-т нөхөн олговор олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг захирамжаар шийдвэрлэсэн 19.621.940 төгрөгөөс 12.621.940 төгрөгийг нэхэмжлэгч Д.Я-т олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нийслэлийн Засаг даргын 2010 оны 483 дугаар захирамжаар автозамын трасст орсон гэж иргэн Д.Я-ын өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлж нөхөх олговор олгохоор шийдвэрлэсний улмаас Д.Я нь амьдарч байсан өвлийн сууцаа нурааж, амьдрах сууцгүй болсон байхад нөхөх олговор олгохгүй байгаа нь хууль бус болох нь тогтоогдож байна" гэж дүгнэн Д.Я-ын нэхэмжпэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн "Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай" 171 дүгээр захирамжаар 2010 онд шинэчлэл хийгдэх нийслэлийн 50 км хатуу хучилттай авто замын жагсаалтад Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км зам орж шинэчлэлт хийхээр төлөвлөгдсөн байна.
Шинээр тавих болон шинэчлэгдэх авто замын зураг анх хийгдсэнээс хойш газар дээрх бодит байдлын нөлөөллөөс шалтгаалан өөрчлөгдөх тохиолдол байдаг бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар газар чөлөөлөх мэдэгдлийг газар чөлөөлөх шийдвэр гарахаас 1 жилээс доошгүй хугацааны өмнө газар өмчлөгчид хүргүүлэх үүрэгтэй тул Сансарын ШТС- аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км замын өргөтгөл, шинэчлэлийн трасст иргэн Д.Я-ын өмчилж байсан газар орсон тухай 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 153 дугаар мэдэгдлийг Нийслэлийн Газрын албанаас хүргүүлэхдээ талбайн хэмжээг бичээгүй хүргүүлсэн байдаг.
Иргэн Д.Я-ын өмчилж байсан Бага-Дарь эхийн 1-3 тоот хашааны газраас шинэчлэлт хийх дээрх замд 42.67 м2 газар орж энэ хэмжээгээр нөхөх олговорын хэмжээг тогтоож Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 483 дугаар захирамж гарсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 483 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км замын трасст газар нь орсон иргэдэд олгох нөхөх олговрын хэмжээг тогтоосон ба 3 дугаар заалтаар газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээ байгуулж, нөхөх олговор олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдлийг газар өмчлөгч хүлээн авснаас хойш нэг жил олсон, энэ хуулийн 37.1-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараа улсын тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрыг солих буюу эргүүлэн авна" гэж заасан болон ийслэлийн Засаг даргын 2010 оны 483 дугаар захирамжийн 3 дугаар заалтад заасны агуу эрх бүхий байгууллага буюу Нийслэлийн Газрын алба иргэдтэй газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай гэрээ байгуулан бусад иргэдийн газрыг чөлөөлсөн.
Иргэн Д.Я нь Нийслэлийн Газрын алба газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөх тухай гэрээ хийгээгүй, харин мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр газар болон байшингаа худалдаж, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Р.М-д шилжүүлснээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэлээр Д.Я-н газар өмчлөх эрх нь дуусгавар болсон байдаг.
Д.Я нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд өмчийн газраа нөхөх олговортойгоор төрд эргүүлэн өгөөгүй харин бусдын өмчлөлд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.6-д зааснаар зөвхөн газар өмчлөгч иргэнтэй газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах буюу солих тохиролцоог төрийн эрх бүхий байгууллага хийж, газар өмчлөпнид нөхөх олговор олгож газрыг чөлөөлөхөөр заасан тул иргэн Д.Я-ын газар өмчлөх эрхээ бусдад шилжүүлснээр өмчлөх эрх нь дуусгавар болсон өдрөөс Д.Я нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй буюу газрын нөхөх олговрыг нэхэмжлэх эрхгүй этгээд болно.
Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжпэгч Д.Я нь өөрийн өмчийн газрын зарим хэсэг болон дүүний дээрх өвлийн сууц нь авто замын трасст хамрагдсаны улмаас төрийн байгууллагаас нөхөх олговор олгохыг мэдсээр байж бусдад худалдан 7 000 000 төгрөг авсан байна" гэж дүгнэсэн атлаа үүнийг нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
Газар өмчлөх эрхээ иргэн Р.М-д шилжүүлсний дараа 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэн Д.Я нь Р.М-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-220401**** дугаарт бүртгэлтэй сууцны байшинг нотариатчаар Блуулсан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч буулгасан болох нь хэрэпг нотлох баримтаар авагдсан сууцны байшингийн бэлэглэлийн гэрээ, гэрчийн этгээд Р.М-ын "материалыг нь ашиглах тул өөрөө байшингаа буулгаж авмаар байна гэж гуйсны дагуу байшинг нь Д.Я-д бэлэглэлийн гэрээгээр эргүүлэн өгсөн" гэсэн мэдүүлэг, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "иргэн Д.Я нь 2011 оны 3 дугаар сард ... газраа худалдахдаа худалдан авсан иргэн М-ын саналаар үл хөдлөх хөрөнгийг хамт худалдсаи болох нь гэрч М-ын мэдүүлэг, ... худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, мэдүүлэг, өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн зэргээр нотлогддог.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /10 дугаар хуудас/-т "...нөхөх олговор олгохоор шийдвэрлэсний улмаас Д.Я нь амьдарч байсан өвлийн сууцаа нурааж газрыг чөлөөлөн, тухайн газар эдээр амьдрах сууцгүй болсон нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн тухайн газрын кадастрын зургийг бодит байдалтай 2011 оны 6 сар, 9 сар, 2012 оны байдлаар/ харьцуулсан сансрын зураг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна" гэжээ.
Нэхэмжлэгч өмчийн газар болон байшингаа 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бусдын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн дээрх агаарын зургууд нь энэ үйл баримтаас хойш үеийн зургууд бөгөөд уг зургууд нь Д.Я нь байшингаа нөхөх олговортойгоор газар чөлөөлөх болсны улмаас буулгасан болохыг нотлохгүй бөгөөд харин газар болон байшингаа бусдад худалдсан үед газар дээр байшин байсан болохыг нотлохоор хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд юм.
Хариуцагчаас шүүхэд худалдах, худалдан авах гэрээ хийгдэх үед газар дээр уг байшин байсныг нотлох зорилгоор уг газрын агаарын зургийг 2004 оны 8 дугаар сарын 24- ний өдөр анх хийгдсэнээс хойш 2005 орны 3, 9, 10 дугаар сар, 2007 оны 4, 10 дугаар сар, 2009 оны 4, 7, 10 дугаар сар, 2010 оны 9 дүгээр сар, 2011 оны 3 дугаар сарын 16-ны байдлаар зэрэг өнөөдрийг хүртэл агаараас авч программд хадгалсан он цагийн дарааллаар нотлох баримтаар хүргүүлсэн байтал шүүх эдгээрээс зөвхөн байшинг буулгаснаас хойшхи үеийн зургуудыг үнэлж, энэ нь "нөхөх олговортойгоор газар чөлөөлөх болсны улмаас байшингаа буулгасан болохыг нотолж байна" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Иргэн Р.М, Д.Я нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан "Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ", 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан "хувийн сууц бэлэглэх гэрээ", гэрч Р.М-ын мэдүүлэг, 2011 оны 3 дугаар сард агаараас авсан зурагт уг хувийн сууцыг буулгаагүй байсан нь харагдаж байгаа зэрэг нь нэхэмжпэгч Нийслэлийн Газрын албаны мэдэгдлийн дагуу байшин, хашаагаа буулгаагүй, харин бусдын өмчийн газар дээр байрлах бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байшингаа буулгасан болох нь нотлогдож байна.
Нэхэмжпэгч нь газар болон байшингаа бусдын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрх нь дуусгавар болсон болон омчлөх эрх шилжсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлсний дараа уг байшинг бэлэглэлийн гэрээгээр буцаан авч буулгаж, зөөсөн тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.6-д нөхөх олговрыг зөвхөн газар өмчлөгчид олгохоор заасныг үндэслэн газар өмчлөгч биш болох нэхэмжлэгчид нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 16 -ны өдрийн 483 дугаар захирамжаар “Сансарын шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын трасст орсон’’ гэх үндэслэлээр 52 иргэний газрыг чөлөөлж, тэдгээрт зохих нөхөх олговрыг олгохоор шийдвэрлэжээ.
Уг захирамжийн хавсралтад иргэн Д.Я-н Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Бага дарь эхийн 1-3 тоотод байрлах, 700 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газраас 42.67 м.кв газар болон уг газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө" -ийг чөлөөлсний олговорт нийт 19.621,940 төгрөгийн нөхөх олговор[1] олгохоор заасан байна.
Дээрх 483 дугаар захирамжаас өмнө 2010 оны 04 дүгээр сарын 08-ны дотор газраа чөлөөлөх албан мэдэгдэл[2] нэхэмжпэгч Д.Я-т ирүүлснээс хойш хөрөнгийн үнэлгээ хийсний дагуу чөлөөлөх газарт хамаарсан 42.67 м.кв газрыг 563.244, үл хөдлөх хөрөнгийг 18,670.655 төгрөгөөр гэх мэт тус тусад нь олговрыг тогтоосон байна. Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн “чөлөөлөх мэдэгдэлд ...талбайн хэмжээг бичээгүй” гэх гомдол нь дээрх 483 дугаар захирамжид чөлөөлөгдөх газар, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээ тодорхой заагдсан байдлаар няцаагдаж буй тул хүлээж авах боломжгүй байна.
Мөн түүнчлэн, хариуцагчийн гомдолд “Д.Я газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх тухай гэрээ хийгээгүй, мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад бусдад шилжүүлсэн" гэх боловч нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэлд газар чөлөөлөх тодорхой хугацаа заасан, Нийслэлийн өмчийн харилцааны газрын үнэлгээ, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын “агаар, сансарын зураг”, гэрч Р.М-ын “Д.Я-т байшинг буцаан шилжүүлэх үед бодит байдал дээр байшин байхгүй байсан, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Я гуай өөрөө нураасан байх" гэсэн мэдүүлэг[3] зэргээр иргэн Д.Я-ын газар болон түүний дээр оршин байсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх захиргааны актын үр дагавараас хариуцагч Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх үндэсгүй байна.
Нэхэмжпэгчийн бусдад шилжүүлсэн газар нь Нийслэлийн Засаг даргын 483 дугаар захирамжийн үйлчлэлд хамрагдсан “42.67 м.кв газар болон үл хөдлөх хөрөнгөд" хамааралгүй бөгөөд замын трасст орсон газрыг иргэн Р.М-д шилжүүлсэн байх боломжгүй, мөн “замын трасст өөрчлөлт орж дээрх 42.67 м.кв газар хасагдаж газар чөлөөлөх шаардлагагүй болсон” гэдэг тайлбар нь дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны дүнд нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх “захиргааны байгууллага иргэний өмчийг өөрийн зайлшгүй хэрэгцээнд нөхөх олговортойгоор авахаар шийдвэрлэсэн бол үүнээс үүсэх үр дагаврыг нарийн тооцож, үйл ажиллагааг тодорхой үе шаттай гүйцэтгэхдээ иргэдтэй эдлэх эрх, үүргийг нь тодорхойлсон гэрээ хэлцэл байгуулах, эсхүл нөхөх олговортойгоор авах шийдвэрээ өөрчилсөн бол тухай бүрт мэдэгдэж баримтжуулах үүрэгтэй" хэмээн дээрх болон бусад асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧИД: Н.ХОНИНХҮҮ
Э.ЗОРИГТБААТАР
Ц.ЦОГТ