Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/948

 

   

 

 

 

 

 

    2020         11         05                                      2020/ШЦТ/948

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Ж.Энх-Амгалан,

          шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809033961304 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, ээж, эгч, охины хамт тоотод оршин суудаг,

          1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 400 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          2003 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 184 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

          2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 18 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 429 тоот шүүгчийн захирамжаар 11 сар 22 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 494 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар 4 сарын хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 936 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 714 тоот магадлалаар өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэтрүүлсэн, Д.Б /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Бнь 2018 оны 5 дугаар сарын 21, 31-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Зориг сангийн байранд “Чех улсын визны дараалал авч өгнө” гэж хуурч, Б.Уртнасангаас 10.500 евро буюу 30.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Б 2018 оны 5 дугаар сарын 21, 31-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Зориг сангийн байранд “Чех улсын визны дараалал авч өгнө” гэж хуурч, Б.Уртнасангаас 10.500 евро буюу 30.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Б хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Д.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 5 дугаар сарын 21, 31-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Зориг сангийн байранд “Чех улсын визны дараалал авч өгнө” гэж хуурч, Б.Уртнасангаас 10.500 евро буюу 30.000.000 төгрөгийг залилсан болох нь:

          хохирогч Б.Уртнасангийн "...Би 2018 оны 5 дугаар сарын дундуур фейсбүүкээс Чех улсын визний дараалал авч өгнө гэсэн зарын дор 89808187 дугаарын утас байхаар нь тухайн дугаар руу залгахад өөрийгөө Бат-Энх гэж танилцуулсан залуутай ярьж дараалал авахаар тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдөр 5.600 евро, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 4.900 еврог Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Зориг” сангийн байранд бэлнээр өгч зээлийн гэрээ хийсэн. Түүнээс хойш дээрх дугаараар холбогдож байсан боловч сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Мөн Чех улсын виз гаргаж өгсөн асуудал ч байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

          Хохирогч Б.Уртнасан, Д.Бнарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 20-22 дугаар хуудас,

Яллагдагч Д.Б"...2018 оны 6 дугаар сарын дундуур Швед улсаас Монголд ирсэн бөгөөд миний таньдаг залуу над руу загаад чи зүгээр сууж байхаар Чех улсын элчин сайдын яаманд ажилладаг Гансүх гэх залуу байгаа тэр залуутай уулзаад хэдэн хүн гаргаад ажил хийж байгаад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гансүх гэх хүний фэйсбүүк хаягийг аваад түүнтэй холбоо барихад болно эхний ээлжинд чамд 2 хүн гаргаж өгье, нэг хүний 100 евро болно гэж хэлсэн. Тэгээд би хоёр хүн олж Чех улс руу ажлын гэрээгээр гаргасан. Түүнээс 7 хоногийн дараа Гансүх надтай холбоо бариад чамд хүн олдох уу  7 хоногт 4-5 хүн хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Чех улсад байгаа Мөнхтуяа гэх хүнтэй холбоо барихад эгчид нь гаргах хүн олон байна. Би чамд хүн олж өгье гэхээр нь эхний ээлжинд 4 хүн олоод эхний 7 хоногт нь оруулахаар болсон ба Мөнхтуяа эгч над руу яриад Уртнасан гээд манай эгч байгаа чи ярьж байгаад нотариатаар ороод мөнгө авчих гэж хэлэхээр нь Уртнасан эгчтэй холбоо бариад Баянзүрх дүүргийн Хаан банкнаас мөнгө аваад багшийн дээдийн нотариат орж хүлээлцэж авсан. Тэгээд Гансүхтэй холбоо барихад би хүнтэй уулзахгүй чи данс руу шилжүүл гэж хэлэхээр нь би өгсөн данс руу нь шилжүүлсэн. Би тухайн дансыг санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Д.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Б танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Б 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Б 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР